Ариун сүмийн амлалтууд биднийг Бурханд болон өөр хооронд маань холбодог

Бид Есүс Христийн золиослолын ачаар энэ амьдралын дараа хайртай хүмүүстэйгээ мөн Бурхантай дахин хамт амьдрах боломжтой билээ. Бид Түүнтэй гэрээ байгуулж эсвэл амлалт өгснөөр Түүнийг дагахаар сонгож чадна.
Both men and women walking outside the Accra Ghana Temple

Ариун сүм гэж юу вэ?

Ариун сүм бол ариун хийгээд нандин газар юм. Бид ариун сүмийг Их Эзэн Есүс Христийн өргөө гэж үздэг. Эдгээр нь ням гаргийн шүтэн бишрэх үйлчлэл болон бусад үйл ажиллагаа явагддаг орон нутгийн сүмийн олон мянган барилгаас ялгаатай. Ариун сүмүүд нь Бурханы хамгийн ариун ажилд онцгойлон адислагдсан юм.

Ариун сүмүүд бэлгэдлээр дүүрэн байдаг. Жишээ нь: ариун сүмд орж буй хүмүүс Бурханы өмнө цэвэр ариун, тэгш байдлыг бэлгэдсэн энгийн цагаан хувцсыг өмсдөг. Ариун сүм бол Есүс Христийн дагалдагчид Түүнтэй илүү ойр дотно харилцаатай болох ариун бөгөөд амар амгалан хоргодох газар юм.

Хамгийн чухал нь, ариун сүм бол бид Бурхантай ариун нандин гэрээнүүдийг хийдэг газар мөн.
An exterior image of the Helena Montana Temple. The image is taken in the evening.

Гэрээ гэж юу вэ?

Бид гэрээнүүдээр дамжуулан Бурхантай харилцах харилцаагаа хүчирхэгжүүлж, Түүнээс онцгой адислалуудыг хүлээн авч чадна. Гэрээ бол Бурхан, Түүний хүүхдүүд хоорондын ариун нандин амлалт юм. Бурхан гэрээний нөхцөлийг өгөөд, дараа нь үүнийг хүлээн авах сонголтыг бидэнд өгдөг.
Баптисмыг жишээ болгон авч үзье.

Jesus Christ is baptized in the River Jordan by John the Baptist. An angel shows this experience to Nephi after he inquires about Lehi's vision.
Бид баптисм хүртэх үедээ Бурханд үйлчилж, зарлигуудыг нь сахин, Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах болно гэсэн амлалтыг Түүнд өгдөг. Биднийг ийн үйлдэх үед Бурхан нүглүүдийг маань өршөөн, Ариун Сүнсээрээ адисалж, бидэнд Өөрийнхөө дэргэд үүрдийн амьдралыг өгөхөө амладаг.

Бид ням гараг бүр сүм дээр ариун ёслолоос хүртэх үедээ, мөн шүтлэг хэмээн нэрлэгддэг ёслолоос хүртэх үедээ баптисмаар хийсэн гэрээгээ шинэчилдэг. Энэхүү ариун ёслол нь Есүс нас барахынхаа өмнө төлөөлөгчдөдөө танилцуулсан Сүүлчийн зоог хэмээх ариун ёслолын загвараар хийгддэг.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн насанд хүрсэн гишүүд баптисм хүртсэний дараа ариун сүмд Бурхантай нэмэлт гэрээнүүдийг хийж болно. Эдгээр гэрээ хийгээд амлалтууд нь тэдний Түүнтэй харилцах харилцааг хүчирхэгжүүлж, илүү агуу адислалуудыг авчирдаг.

Ариун сүмд бид гэрээнүүд байгуулдаг

Хишиг хүртэх

Хишиг гэдэг үг нь “бэлэг” гэсэн утгатай. Ариун сүмийн хишиг хүртэх үед насанд хүрсэн Сүмийн гишүүд Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах, цаг зав, авьяас чадвараа Их Эзэний ажилд зориулах амлалт зэрэг ариун гэрээнүүдийг хийдэг. Хариуд нь гишүүд Бурханы төлөвлөгөөний тухай илүү агуу мэдлэг, Христийн үлгэр жишээг дагах илүү их хүч мөн Бурхантай үүрд хамт амьдрах боломж зэрэг адислалуудыг хүлээн авдаг.

Лацдан холболт

Есүс Христийн сайн мэдээнээс ирэх нэгэн агуу баяр баясал бол гэр бүлийн харилцаа нь энэ мөнх бус амьдралын дараа ч үргэлжлэх боломжтой хэмээх амлалт юм. Ариун сүмд гэр бүлүүд мөнхөд хамтдаа лацдан холбогддог

Гэрлэлтийн лацдан холбох ёслолын үеэр эхнэр, нөхөр хоёр тахилын ширээний өмнө сөгдөн сууж хоорондоо болон Бурхантай гэрээнүүд байгуулдаг. Тэд бие биеэ бүрэн дүүрнээр хүндэтгэн хайрлах мөн Есүсийн сургаал хийгээд үлгэр жишээг дагах амлалтыг өгдөг. Хариуд нь тэд гэрлэлт, гэр бүл нь мөнхөд үргэлжлэх амлалтыг хүлээн авдаг.
Young couple stands outside the Ogden Utah Temple. They are looking out at the temple in the background with the Angel Moroni being almost top center of the image. He is wearing a dark blue suit with white collared shirt. She is in a white dress. It is late afternoon/early evening.

Нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс хийх ажил

Өөрсдийнх нь хянах боломжгүй нөхцөл байдлын улмаас мөнхийн адислалуудыг Өөрийн хүүхдүүдээс үл харамлах төгс шударга, ач ивээлээр дүүрэн Бурханд бид итгэдэг.

Бид ариун сүмд нас барахаасаа өмнө ёслолуудыг хүлээн авах боломжгүй байсан өвөг дээдсийнхээ өмнөөс баптисм, хувийн хишиг болон лацдан холболтын ёслолуудыг гүйцэтгэдэг. Энэ ажилд амьд байгаа хүн нас барсан хүний өмнөөс төлөөлөн гүйцэтгэдэг.

Эдгээр ариун зан үйлийг зөвхөн ариун сүмд гүйцэтгэдэг. Бид өвөг дээдсийнхээ төлөө хайраар үйлдсэн уг ажлыг хүлээн авах эсвэл авахгүй байх нь тэдний сонголт гэдэгт итгэдэг.

Түгээмэл асуултууд

  • Сүмүүд нь ням гаргийн шүтэн бишрэх үйл ажиллагаа, долоо хоног дундуурх өсвөрийнхний үйл ажиллагаа, олон нийтийн цугларалт болон олон нийтийн бусад үйл ажиллагаанд ашигладаг бол ариун сүмүүдийг ариун үйлчлэл, ёслолуудад зориулан тусгайлан адисалсан байдаг.
  • Та бүхэн ариун сүмийг барилгын гадна талдаа “Их Эзэний өргөө“ гэсэн бичгээр таньж болох бол энгийн сүмийн байрууд нь гадна талдаа “Зочид тавтай морилно уу” мөн “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм” гэсэн бичигтэй байдаг.
  • Бүлгийн оролцоо, нийгэм хамт олныг байгуулах нь цуглааны байранд болдог үйл явдлуудын чухал хэсэг байдаг бол ариун сүмүүд нь онцгой хүндэтгэлийг шингээсэн байдаг. Ариун сүмд хүмүүс Их Эзэнд хүндэтгэлтэй байхын тулд нам гүм, бишрэл хүндэтгэлтэй байдаг.
Та заримдаа ариун сүм дотор орж болно! Ариун сүмүүдийг анх барьж эхлэхэд эсвэл томоохон хэмжээний засварын ажлын дараа олон нийтэд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулдаг. Түүнчлэн олон ариун сүмд хүн бүрийн орох боломжтой зочдын төв, хүлээлгийн танхим эсвэл талбай байдаг.

Ариун сүм баригдаж дууссаны дараа ариун нандин шүтлэг бишрэлийн зорилгоор үүнийг онцгойлон адисалдаг. Ариун сүмд гүйцэтгэдэг ажил ариун нандин учраас ариун сүм зөвхөн тэдгээрт өөрсдийгөө бэлтгэсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдэд нээлттэй байдаг.

Одоо та ариун сүмд орох боломжгүй байлаа ч Бурханы бүх хүүхдийг Есүс Христийн сайн мэдээний талаар илүү сайн суралцаж, ариун сүмийн адислалуудад бүрэн оролцох боломжийг олгох гэрээний харилцаанд орохыг урьдаг билээ.
Энгийн бөгөөд товчхон ёслолын үеэр сүйт бүсгүй, залуу хоёр тахилын ширээний өмнө гар гараасаа атгадаг. Тэд бие биеэ бүрэн дүүрэн хүндэтгэн хайрлах мөн Аврагчийн сургаалуудыг дагах гэрээг Бурхантай байгуулдаг. Хариуд нь тэд гэрлэлт, гэр бүл нь үүрд мөнхөд үргэлжлэх амлалтыг хүлээн авдаг.

Ариун сүмд гэрлэсэн хосууд ихэвчлэн дараа нь хуримын хүлээн авалт дээр эсвэл уламжлалынхаа дагуу гэр бүлийн гишүүд, найз нөхөдтэйгөө баяраа тэмдэглэдэг. Ариун сүмээс гадуур (гэрлэснийхээ дараа Сүмд нэгдсэн зэрэг хүмүүс) иргэний гэрлэлтээр өмнө гэрлэсэн хосууд ариун сүмийн лацдан холболтын адислалуудыг мөн хүлээн авах боломжтой.

Таны гэр бүл үүрд хамт байж чадна

Номлогчид танд хэрхэн баптисм болон мөнхийн гэр бүлд зориулсан амлалтууд зэрэг ариун сүмийн гэрээний адислалууд амьдралын тань нэг хэсэг болж болох талаар илүү ихийг заах боломжтой.

Leaving Church Domain
You are about to leave our site. The new site has its own terms of use and privacy policy that differ from ChurchofJesusChrist.org