Есүс Христийн Сүм сэргээгдсэн
Өнөө үед хүн бүр газар дэлхий дээрх Есүс Христийн Сүмээс ирэх адислалуудыг хүлээн авч чадна.
Есүс Христ Сүмээ зохион байгуулсан нь
- Есүс Христийн дэлхий дээрх тохинууллын чухал хэсэг нь Өөрийн Сүмийг зохион байгуулах явдал байв.
- Тэр сайн мэдээг зааж, түгээх зорилгоор Арван хоёр төлөөлөгчийг дуудсан.
- Тэрээр төлөөлөгчдөд санваар хэмээн нэрлэгддэг Бурханы нэрээр үйлдэх эрх мэдлийг өгсөн (
Maтай 10:1–10-ыг үзнэ үү).
- Есүсийг цовдолсны дараа Түүний шавь нар Сүм доторх үзэл бодлын зөрчилдөөнтэй тулгарч, гаднаас ирэх хавчлага нэмэгдсэнээр зарим нь амь насаа алдсан юм.
- Зарим хүн өөрсдийн хүчийг нэмэгдүүлэхийн тулд шашныг буруугаар ашиглаж, Аврагчийн сургаалыг буруугаар хөрвүүлэн шашны шинэ урсгалыг үүсгэж байлаа.
- Цаг хугацаа өнгөрөхөд санваар газар дэлхий дээрээс авагдаж, олон чухал үнэн алдагдсан юм.
- 1500-аад оны үед Мартин Лүтэр, Жон Калвин зэрэг хүмүүс Христийн шашинд бүрэн дүүрэн байдал дутуу байгааг ойлгож, тухайн үеийн сүмүүдийг шинэчлэхийг оролдож байв.
- Олон шинэ шашин Есүс Христ болон Түүний жинхэнэ сургаалыг чин үнэнчээр дагах зорилгоор зохион байгуулагдаж байлаа.
- Харамсалтай нь эдгээр шашинд баптисм, ариун ёслол зэрэг ёслолуудыг гүйцэтгэх Бурханы санваарын эрх мэдэл дутагдсаар байв.
Иосеф Смит бошиглогчоор дуудагдав
Протестант шинэчлэлийн үед хүч чармайлт гаргаж байсан ч Бурханы сонгосон бошиглогчоор удирдуулсан бүрэн сэргээлт шаардлагатай байлаа.
1820 онд Иосеф Смит хэмээх 14 настай хөвгүүн, өөрийнх нь үгээр, бодгалийнхаа сайн сайхны талаар, аль сүмд нэгдэх ёстойгоо “ихэд түгшүүртэй” (Иосеф Смит—Түүх 1:8 ) мэдэрч эхлэхэд энэхүү сэргээлтийн үе ирсэн юм.
Нэгэн өдөр Иосеф Библээс уншиж байхдаа “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруутгалгүйгээр өгөгч Бурханаас гуйг; энэ нь түүнд өгөгдөх болно” (Иаков 1:5) гэснийг уншив.
Энэ судар Иосефт хүчтэй нөлөө үзүүлж, түүнд Бурханы чиглүүлгийг хүсэн бүх зүрх сэтгэлээ уудлан залбирах нам гүм нэгэн төгөлд очих өдөөлтийг өгчээ. Тэрээр дараа нь юу болсон талаар ийнхүү тэмдэглэн үлдээсэн юм. Тэрээр:
1820 онд Иосеф Смит хэмээх 14 настай хөвгүүн, өөрийнх нь үгээр, бодгалийнхаа сайн сайхны талаар, аль сүмд нэгдэх ёстойгоо “ихэд түгшүүртэй” (
Нэгэн өдөр Иосеф Библээс уншиж байхдаа “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруутгалгүйгээр өгөгч Бурханаас гуйг; энэ нь түүнд өгөгдөх болно” (Иаков 1:5) гэснийг уншив.
Энэ судар Иосефт хүчтэй нөлөө үзүүлж, түүнд Бурханы чиглүүлгийг хүсэн бүх зүрх сэтгэлээ уудлан залбирах нам гүм нэгэн төгөлд очих өдөөлтийг өгчээ. Тэрээр дараа нь юу болсон талаар ийнхүү тэмдэглэн үлдээсэн юм. Тэрээр:
Өөрийнхөө чанх орой дээр нарнаас илүү хурц гэрэлтэй гэрлэн багана байхыг харсан ба энэ нь над руу алгуурхан доош бууж ирэв. … Мөнөөх гэрэл над дээр тогтоход гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан мөн нөгөөх уруугаа зааж хэлэв—Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс! (Иосеф Смит—Түүх 1:16–17 ).
Бурхан Эцэг болон Түүний Хүү Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдэн, түүнд нүглүүд нь өршөөгдсөн бөгөөд аль ч сүмд нэгдэх ёсгүйг хэлсэн. Харин Иосеф газар дэлхий дээр Есүс Христийн үнэн Сүмийг сэргээх Бурханы бошиглогч байхаар дуудагджээ.
Сэргээгдсэн Сүм
Есүс Христ эрт дээр үед Өөрийн байгуулсан тэрхүү сүмийг Иосеф Смитээр дамжуулан сэргээсэн юм. Энэ нь:
Сүмбошиглогч, арван хоёр төлөөлөгчийн хамт дахин зохион байгуулагдсан.
Мормоны Номын талаар илчилсэн. Энэ судрыг эртний Америк дахь бошиглогчид бичсэн бөгөөд Иосеф тэнгэрлэг нөлөөн дор орчуулсан.
Мормоны Ном болонБурханаас ирэх орчин үеийн илчлэлээр дамжуулан бидэнд зориулсан Бурханы төлөвлөгөө болон дэлхий дээрх бидний зорилгын талаар чухал үнэнүүд илчлэгдсэн юм. Эдгээр илчлэлд:
Сүм
- Христийн шавь нар Бурханы санваарын зохих эрх мэдлээр Түүний Сүмд баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах боломжтой.
- Санваарын ёслолууд хэмээх шашны чухал зан үйлүүд дэлхийд сэргээгдсэн бөгөөд үүнд гэр бүлүүдийг энэ амьдралд хийгээд үүрд мөнхөд холбох хүч зэрэг багтдаг.
Мормоны Ном болон
- Есүс Христийн үүргийн талаарх гүн гүнзгий ойлголт.
- Бид дэлхийд ирэхээсээ өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдарч байсан гэсэн мэдлэг.
- Бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адилхан болж, Түүнтэй дахин хамт амьдрахын тулд энд байгаа гэх мэдлэг.
- Бид
гэр бүлээрээ үүрд хамт амьдарч чадна гэсэн баталгаа багтана.
Өнөөдөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь амьд бошиглогч, төлөөлөгчдөөр удирдагдсаар байна. Энэ “хожмын өдрүүдэд” зориулсан тэдний сургаал Аврагчид анхаарлаа илүүтэй төвлөрүүлэх, ядарсныг халамжлах, өөрсдийн амьдрал дахь зөрчилдөөнийг эцэслэх, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх зэргийг багтаадаг. Тэдний бошиглолын удирдамж, мэргэн ухааны ачаар дэлхий даяар сая сая хүн Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн адислалуудыг хүртэх боломжтой байгаа билээ.