Бурхан хүүхдүүдтэйгээ бошиглогчдоор дамжуулан ярьдаг

Библийн цаг үед Бурхан Өөрийн хүмүүсийг удирдан чиглүүлэхээр бошиглогчдыг сонгосон. Өнөө үед бид амьд бошиглогчоор дамжуулан Бурханы удирдамжийг хүлээн авсаар байгаа билээ.

Бошиглогчид бол Бурханы элч нар

Бурхан бидний хүн нэг бүрд хайртай бөгөөд энэ хайрыг нь мэдрэхийг биднээс хүсдэг. Ингэснээр бид өсөж хөгжин, урагшилж чадах юм. Тэр бидэнд амьдралын утга учрыг олох мөн дэлхийн үймээн самуун дунд амар амгалан, тодорхой байдлыг хүлээн авах арга замуудыг өгдөг. Бурхан бидэнд бошиглогчдын үгсээр дамжуулан тусалдаг.

Та залбирлаар дамжуулан Бурхантай холбогдсоноор өөрийн амьдралд удирдамж хүлээн авч чадна. Гэвч Бурхан бошиглогчдоор дамжуулан хүүхдүүддээ нийтэд нь хандан ярьдаг. Бошиглогчид бидэнд Есүс Христийн сайн мэдээг заахаар мөн бидний цаг үед зориулсан Бурханы удирдамжийг хуваалцахаар ирдэг.

Бурхан үргэлж бошиглогчдоор дамжуулан ажлаа гүйцэлдүүлдэг

The Old Testament prophet Noah and his family aboard the ark. Noah is watching the animals board the ark. Storm clouds and lightning are depicted in the sky.
Библи болон Мормоны Номонд цэдэглэгдсэн эртний түүхүүд, ариун нандин сургаалууд нь түүхийн турш Бурхан хүүхдүүдийнхээ авралын төлөө Өөрийнх нь нэрээр үйлдэх бошиглогчдыг сонгон дуудаж байсныг өгүүлдэг.

Зарим тохиолдолд хүмүүс бошиглогчдын үгсэд итгэн, зөв шударга амьдралаар амьдарч байв. Харин зарим үед тэд бошиглогчдын дамжуулсан Бурханы захиасыг эсэргүүцэн, Бурханаас холдон “урвалт” хэмээх нөхцөл байдалд орж байжээ. Тухайн урвалтын үеүдэд хүмүүс эцэстээ наманчилж, Бурханы дуудсан бошиглогчдыг дахин анхааран сонссоноор зөв шударга байдалд сэргээгдэж байлаа.

Библийн Амос 3:7-д Бурхан “зарц нар, эш үзүүлэгчдэдээ” илчлэхгүйгээр өөр юуг ч хийхгүй гэж заадаг. Их Эзэн Хуучин Гэрээний үед хүмүүст өлсгөлөн, дайн болон бусад сүйрлийн талаар анхааруулахаар бошиглогчдыг илгээсэн. Тэд хүмүүстэй Бурханы хүслийг хуваалцан, нүглийн үр дагаврын талаар гэрчилдэг байв. Хамгийн чухал нь бошиглогчид Есүс Христийн төрөлт болон амьдрал өөрчлөх Түүний сайн мэдээний талаар бошиглох үедээ итгэл найдварыг өгч байв.

Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх мөн Түүнтэй илүү адилхан болох талаар Библи, Мормоны Номын бошиглогчдын заасан сургаал, үнэн нь өнөө цагт ч тусгалаа олдог. Та тэдний үгийг уншсанаар хүч чадал, итгэл найдвар, сүнслэг урам авах боломжтой.

Өнөө цагт Есүс Христийн сэргээгдсэн Сүмийг бошиглогч тэргүүлдэг

Есүс Христ газар дэлхий дээр байхдаа Сүмээ удирдахад туслуулахаар арван хоёр төлөөлөгчийг дуудсан. Есүсийг нас барсны дараа төлөөлөгчид эсэргүүцэлтэй тулгарч, зарим тохиолдолд амь насаа алдаж байв. Цаг хугацааны явцад дэлхий даяарх хүмүүс урваснаар сайн мэдээний чухал үнэнүүд болон Бурханы санваарын эрх мэдэл алдагдсан юм.

1820 онд Иосеф Смит хэмээх 14 настай хүү чин сэтгэлээсээ бодгалийнхаа сайн сайхны төлөө удирдамж эрэлхийлэн, аль сүмд нэгдэх ёстойг мэдэхийн тулд залбирсан юм. Бурхан Эцэг, Есүс Христ хоёр Иосефт үзэгдэн, нүглүүд нь өршөөгдсөн бөгөөд тухайн үеийн аль ч сүмд нэгдэх ёсгүйг түүнд хэлсэн. Хожим нь тэр Есүс Христийн Сүмийг газар дэлхий дээр сэргээх бошиглогчоор сонгогдсон.
Joseph Smith, Jr. kneeling in the Sacred Grove during the First Vision.  There are shafts of light shining down on Joseph.
Тэр цагаас хойш Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Христийн эртний сүмийн загвараар амьд бошиглогчоор удирдуулан, Арван хоёр төлөөлөгч болон өөр олон удирдагчийн дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнөө цагийн бошиглогч, төлөөлөгчид судрууд дээр гардаг бошиглогчдын замналаар алхдаг. Тэд мөнхийн үнэнүүдийг зааж, Есүс Христийн талаар гэрчилж, бидэнд аюулуудыг сэрэмжлүүлж, итгэн найдах шалтгааныг өгч, Бурханаас бидний цаг үед зориулсан удирдамжийг өгдөг.
Photos taken during Elder Russell M. Nelson's trip to Southern Africa in 2011.Elder Nelson, Bishop Richard C. Edgley, First Counselor in the Presiding Bishopric, Elder Ronald A. Rasband and Elder Dale G. Renlund, shaking hands at a Priesthood Leadership Conference in Madagascar.Photographer: James (Jim) Dalrymple (Creator ID#: 706311)
Амьд бошиглогчдын үгсийг дагах нь таныг Есүс Христтэй илүү ойртуулж, танд итгэл найдвар, баяр баясгаланг олоход туслах болно. Сүүлийн жилүүдэд Сүмийн ерөнхийлөгч, бошиглогч Рассэлл М.Нэлсоны өгсөн удирдамжуудаас дурдвал:

Түгээмэл асуултууд

Ерөнхий чуулган дээр бошиглогч, төлөөлөгчид болон Сүмийн бусад удирдагчийн хэлсэн номлолыг ерөнхий чуулганы энэ архивд нэвтрэн үзэх боломжтой. Ерөнхий чуулганаас бусад арга хэмжээ буюу ариун сүмийн онцгойлон адислал, шашин хоорондын чуулган зэрэг Сүмийн удирдагчдын хэлсэн үгсийг Church Newsroom.-д зочилсноор тогтмол хүлээн авах боломжтой. Мөн та ChurchofJesusChrist.org дээрх хайх үйлдлийг ашиглан Ерөнхий чуулганы үгс, сэтгүүлийн нийтлэлүүд болон бусад эх сурвалжийг сэдвээр нь хайх боломжтой.
Ерөнхий чуулган бол дэлхий даяарх итгэгчдийн цугларалт юм. Жилд хоёр удаа бид бямба, ням гарагт Их Эзэний бошиглогч, төлөөлөгчид хийгээд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бусад удирдагчийн бидний цаг үед зориулсан Бурханы захиасыг сонсдог. АНУ-ын Юта мужийн, Солт Лэйк Ситид мянга мянган хүн биеэр ирж оролцдог бол сая сая хүн захиаснуудыг онлайнаар үзэж эсвэл дараа нь өөрсдөө хувиараа судалдаг.
Сүмийн бошиглогч буюу ерөнхийлөгч өөд болох үед хамгийн ахмад төлөөлөгч (нас бус үйлчилсэн хугацааг харгалзан) шинэ бошиглогч болдог. Арван хоёр төлөөлөгчийн чуулгад орон тоо гарах үед бошиглогч шинэ төлөөлөгчийг Бурханы сүнслэг өдөөлтөөр дамжуулан сонгодог.

Бүс эсвэл орон нутгийн түвшинд Сүмийн үүрэг хариуцлага бүхий бусад орон тоо буюу бидний хэлдгээр “дуудлагад” хүмүүсийг Бурханы сүнслэг өдөөлтөөр дамжуулан сонгодог. Жишээ нь, цуглаан тэргүүлдэг бишоп залбирч, аль нэг эгчээс эмэгтэйчүүдийн байгууллага болох Халамжийн нийгэмлэгийг тэргүүлэхийг хүсэх сүнслэг өдөөлтийг мэдэрч болно. Дараа нь тухайн эгч зөвлөх, нарийн бичиг, багш болон бусад үүрэг хариуцлагад эгч нарыг томилохдоо хэнээс тусламж хүсэх талаар мэдэхийн тулд залбирдаг.

Бидэнд хандсан Бурханы захиас

Номлогчид танд бошиглогчдын талаар илүү ихийг зааж, бидний цаг үед зориулсан Бурханы захиастай танилцахад тусалж чадна.