Бурхан бүх үнэний эх сурвалж мөн
Бид Бурхан, Түүний Хүү Есүс Христ, Ариун Сүнснээс үнэнийг олж харж чадна.
Би бол ертөнцийн гэрэл мөн Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно.
Есүс бол бидний хэрхэн амьдрах ёстойг харуулах төгс үлгэр жишээ юм. Түүний сургаал биднийг амар амгалан руу хөтлөх чиглүүлэгч гэрэл билээ. Есүс Христийг дагахыг хүссэн хэн боловч энэ гэрлийг хүлээн авч чадна; Түүнийг эрж хайдаг хүн бүр Түүнийг олно гэж Тэр амладаг.
Ариун Сүнс бидэнд тусалдаг
Ариун Сүнс буюу Сүнс нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын төлөөлөгч элч юм. Ариун Сүнс биднийг хэд хэдэн арга замаар Бурханд илүү ойртуулдаг. Ариун Сүнс:
- Тайтгаруулдаг (
Иохан 14:16–17, 26 ;Моронай 8:26 ;Сургаал ба Гэрээнүүд 36:2 -ыг үзнэ үү). - Үнэнийг илчилж, гэрчилдэг (
2 Нифай 32:4–5 ;Алма 5:46–47 ;Сургаал ба Гэрээнүүд 8:2–3 -ыг үзнэ үү). - Эцэг, Хүү хоёрыг гэрчилдэг (
Иохан 15:26 ;3 Нифай 11:32, 36 -г үзнэ үү). - Ариусгаж, цэвэршүүлдэг (
Алма 13:10–12 ;3 Нифай 27:19–20 ;Моронай 6:4 -ийг үзнэ үү).
Би юу үнэн гэдгийг хэрхэн мэдэж болох вэ?
Хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбир
Бурхан бидэнд хайртай. Бас биднийг сонсохыг хүсдэг. Биднийг залбирах үед Тэр бидэнд хариулж, удирдамж заавар өгнө хэмээн амласан.Есүс бидэнд хэрхэн залбирахыг Библид (
Итгэлтэй бай
Библи “итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн” хэмээн заасан (Ариун Сүнсийг ялган таних
Бурхан Ариун Сүнсээр дамжуулан бидэнтэй олон арга замаар харилцдаг. Библид үүнийг ихэвчлэн “намуухан хүнгэнэх дуу” (- Хайр, баяр баясгалан, амар тайван, сайн сайхан мэдрэмж (
Галат 5:22–23 ) - Амьдралд тань өгөх удирдамж, тодорхой байдал (
Сургаал ба Гэрээнүүд 8:2-3 ) - Таны оюун дахь санаа бодол, зүрх сэтгэл дэх мэдрэмж (
1 Коринт 2:9-11 ) - Харанхуй гэрлээр солигдох байдлаар (
Алма 19:6 ).
Аврагчийн үлгэр жишээг дагах
Есүс бид бүгдэд төгс үлгэр жишээг харуулсан. Хэрэв бид юу үнэн болохыг мэдэхийг хүсвэл Түүний жишээг дагаж, Түүний хийсэн зүйлийг хийж болно.Энэ нь ямар байх вэ?
- Бусдад болон Бурханд хайр, энэрэл үзүүл.
- Эдгээр үйлдэл танд ямар сэтгэгдэл төрүүлэхийг хараарай.
- Эдгээр үйлдэл таны амьдралыг хэрхэн өөрчилж байгааг тунгаан бод.