Бид яагаад энэ дэлхий дээр байгаа вэ? Биднийг нас барсны дараа юу болдог вэ?

Танд зориулсан мөнхийн төлөвлөгөө Бурханд бий. Есүс Христийн ачаар та энэ амьдралын дараа гэр бүлтэйгээ үүрд хамт байх боломжтой.
Бидний хайрт Тэнгэрлэг Эцэг Бурхан биднийг аз жаргал, баяр баясгаланг мэдрээсэй хэмээн хүсдэг. Дэлхийд ирж, өсөж хөгжин, Өөртэй нь мөнхөд хамт амьдрахаар буцаж ирэх төлөвлөгөөг Тэрээр бидэнд зориулан бүтээсэн. Түүний төлөвлөгөө бидний амьдралд утга учир хийгээд ойлголтыг өгч “Би хаанаас ирсэн бэ?”хэмээх чухал асуултанд хариулт өгдөг. “Би яагаад энд байгаа вэ?”, “Намайг нас барсны дараа юу болох вэ?”

Та хаанаас ирсэн бэ?

Таны түүх төрөхөөс тань өмнө эхэлдэг. Та тэнгэрт Бурхантай мөн Түүний бусад сүнсэн хүүхэдтэй хамт сүнсэн биеэр оршиж байсан. Бид бүгд Түүний гэр бүлийн гишүүд бөгөөд мөнх бус байдлын өмнөх амьдралдаа Бурханы төлөвлөгөөг дагахаар сонгосон билээ. Энэ нь бид мөнхийн хөгжил дэвшлийн төлөө дараагийн алхмаа тавьж, дэлхийд ирнэ гэсэн үг байв.

Бүтээлт

Есүс Христ Бурханы удирдлага доор дэлхийг мөн амьтай бүхнийг бүтээсэн. Адам, Ева хоёр дэлхийд ирэх Бурханы анхны хүүхдүүд байсан юм. Бурхан тэдний биеийг Өөрийнх шигээ харагдахаар бүтээж, Едений цэцэрлэгт байрлуулжээ.

Адам, Ева хоёрын уналт

Адам, Ева хоёрыг цэцэрлэгт байхад Бурхан тэдэнд сайн, муугийн мэдлэгийн модны жимснээс бүү ид хэмээн зарлиглажээ.

Хэрэв тэд уг зарлигийг дагавал цэцэрлэгт үлдэж болох байсан ч мөнх бус амьдралын сөрөг тал, сорилтуудаас суралцан өсөж хөгжих боломжгүй байх байсан. Тэд хэзээ ч уй гашуу, өвчин шаналлыг үзэхгүй байх байсан учраас баяр баясгаланг ч мэдэх боломжгүй байв.

Сатан Адам Ева хоёрыг хориотой жимсийг идүүлэхээр уруу татсан. Ева жимсийг идэхээр сонгосон ба Адамд жимснээс өгөхөд тэр мөн уг жимсийг идэхийг сонгов. Энэ сонголтын улмаас тэд цэцэрлэгээс хөөгдөж, Бурханы оршихуйгаас тусгаарлагдсан юм. Энэ үйл явдлыг Уналт гэж нэрлэдэг.

Уналт нь хүн төрөлхтний хувьд урагшлах алхам, бид бүгдийн хувьд агуу адислал байв. Уналт нь мөн бидэнд дэлхий дээр төрж, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд өсөж хөгжих боломжийг олгосон юм.

Уналт нь түүнчлэн хүн төрөлхтний хувьд урагшлах алхам, бид бүгдийн хувьд адислал байв. Уналтын адислалуудад дараах орно. Үүнд:
  • Адам Ева хоёр мөнх бус биетэй болсон.
  • Тэд сайн ба муугийн аль нэгийг сонгохдоо сонгох эрхээ эдэлж, ашиглах боломжтой болов.
  • Адам, Ева хоёр эсрэг тэсрэг байдалтай тулгарсан тул суралцаж, өсөж хөгжиж чадсан.
  • Тэд уй гашууг амссан тул баяр баясгаланг ч бас мэдрэх боломжтой болжээ.
  • Уналт нь бид бүгдэд дэлхий дээр төрж, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд өсөж хөгжих боломжийг олгосон.
Уналтын ачаар бид махан бие, сайн мууг сонгох эрх, мөнх амьдралыг хүлээн авах боломжоор адислагдсан юм. Адам Ева хоёр цэцэрлэгт үлдсэн бол энэ бүхэн боломжгүй байх байсан.

Адам, Ева хоёр Уналтын үр дагавраас үүдэлтэй гарч ирсэн адислалууддаа талархлаа илэрхийлжээ.

“Мөн тэр өдөр Адам Бурханыг магтан дуулж мөн дүүргэгдсэн байв, мөн дэлхийн бүх гэр бүлийн талаар бошиглож эхлэн хэлэв: Бурханы нэр адислагдаг, учир нь миний зөрчлийн улмаас нүд минь нээгдсэн буюу, мөн энэ амьдралд би баяр хөөртэй байх болно, мөн махан бодид бибээр Бурханыг дахин харах болно.

Мөн түүний эхнэр Ева эдгээр бүх зүйлийг сонсоод мөн баяртай байж хэлэв: Хэрэв бидний зөрчил байгаагүй сэн бол бид хэзээ ч үр удамгүй байх байсан, мөн сайн ба мууг, мөн бидний гэтэлгэлийн баяр баясгаланг, мөн дуулгавартай бүгдэд Бурханы өгсөн мөнх амьдралыг бид хэзээ ч мэдэхгүй байх байсан.”

Adam and Eve standing together.  Eve is holding a baby.  They are both looking at the baby.

Та яагаад энд байгаа вэ?

Дэлхий дээрх амьдрал бол бид бүгдэд зориулсан Бурханы гайхалтай төлөвлөгөөний амин чухал хэсэг юм. Энд хуримтлуулах туршлага нь бидэнд суралцаж, өсөж хөгжихөд мөн Тэнгэр дэх Эцэгтээ эргэж очиход бэлтгэхэд тусалдаг.

Есүс Христийн Цагаатгал нь Бурханы аз жаргалын төлөвлөгөөний төвд байдаг юм.

  • Адам, Ева хоёрын уналтаас болж бид бүгд нүгэл, үхэлтэй тулгардаг.
  • Бурхан биднийг хайрладаг учраас нүгэл, үхлээс гэтэлгэхээр Өөрийн Хүү Есүс Христийг дэлхий рүү илгээсэн.
  • Есүсийн цагаатгагч золиослолын ачаар бид өршөөгдөж, нүглээсээ цэвэршигдэж мөн зүрх сэтгэл маань өөрчлөгдөх боломжтой болсон. Энэ нь бидэнд Бурханы оршихуйд буцаж очих, мөнхийн баяр баясгаланг хүлээн авах боломжийг олгодог.
Есүс Христ тайтгарал, найдвар, эдгэрлийг өгдөг. Түүний цагаатгагч золиослол хайрынх нь төгс илрэл юм. Энэ амьдралын шударга бус бүхэн Есүс Христийн Цагаатгалаар зөв болгогдох болно.
Because of Him—Easter Video

Таныг нас барсны дараа юу болдог вэ?

Бид дэлхийд ирэхээсээ өмнө амьдарч байсан шигээ нас барсныхаа дараа ч үргэлжлүүлэн амьдарна. Үүнийг мэдэх нь бид өөрсдөө эсвэл хайртай хүмүүс маань үхэлтэй нүүр тулах үед тайтгарал, амар амгаланг өгч болох юм. Бид алдсан хүмүүсийнхээ төлөө гашууддаг ч Есүс Христийн ачаар найдвар тээдэг. Үхэл бол төгсгөл биш (Иохан 11:25–26-г үзнэ үү).

Сүнсний дэлхий

Биднийг нас барахад бидний сүнс, бие хоёр салдаг. Хэдийгээр бидний бие махбод үхдэг ч бидний сүнс буюу бидний уг мөн чанар оршин байдаг. Бидний сүнс амилуулалтын бэлгийг хүлээн авах хүртлээ суралцах, бэлтгэх хүлээлгийн үе болох сүнсний дэлхийд очдог.

Амилуулалт

Амилуулалт нь бидний бие махбод, сүнс хоёр дахин нэгдэх үйл явц бөгөөд мөнхийн өсөлт хөгжлийн маань дараагийн алхам юм.

Бид амилуулагдахдаа өвдөлт, өвчин эмгэггүй төгс бие махбодтой болсон байна. Бид үхэшгүй мөнх болж, мөнх амьдарна.

Аврагчийн Цагаатгал болон Амилалтын ачаар амьдарч байсан хүн бүр амилуулагдах болно (Алма 11:42–44).

Аврал Есүс Христийн ачаар боломжтой болсон

Бид бүгдээрээ амилуулагдах учраас бүгд аврагдах буюу бие махбодын үхлээс аврагдана. Гэвч Есүс Христгүйгээр амилуулалт ч, мөн нүглээс аврагдах нь ч боломжгүй байх байсан.

Өршөөлийн төлөө залбирч, өөрчлөгдөхийг хичээх үедээ бид цэвэр болж болохын тулд Тэр бидний нүглийн төлөө зовж шаналсан. Тэр бас загалмай дээр нас барж, үхэгсдээс боссон билээ. Есүсийн ачаар үхэл төгсгөл байхаа больсон юм.

Шүүлт ба мөнхийн алдар суу

Амилуулагдахдаа бидний хүн нэг бүр өөрсдийн Аврагч Есүсээр шүүгдэх болно. Энэ эцсийн шүүлт нь бидний хүсэл, үйлдэл, сонголт дээр үндэслэгдэнэ.

Зөвхөн Бурхан, Есүс хоёр л бидний зүрх сэтгэл, амьдралын нөхцөл байдлыг төгс мэддэг учраас Тэд л биднийг төгс шүүж чадна. Энэ шүүлт нь хайр, нигүүлсэл, шударга ёс, хариуцлагын шүүлт байх болно ( 3 Нифай 27:14–15-ыг үзнэ үү).

Christ, dressed in white, is portrayed as a shepherd. He is holding a dark colored lamb while many light colored sheep follow behind him.
Бурханы туйлын зорилго бол селестиел хаант улсад Өөртэй нь хамт амьдрахаар буцаж ирэхэд бүх хүүхдэдээ туслах явдал юм.

Бидэнд зориулсан Бурханы төлөвлөгөө нь Түүнтэй болон гэр бүлтэйгээ мөнхөд амьдрах боломжийг олгодог. Бурханы аз жаргалын төлөвлөгөөг дагахад дараах зүйлс орно. Үүнд:
  • Есүс Христэд итгэх
  • Нүглүүдээ наманчлах
  • Түүний нэрээр баптисм хүртэх
  • Ариун Сүнсний бэлэг хүлээн авах
  • Бурханы зарлигуудыг сахих
  • Алдаа гаргасан үедээ наманчлах

Бурханы төлөвлөгөөний талаар илүү ихийг мэдэж авах

Танд зориулсан төлөвлөгөө Бурханд бий. Амьдралын зорилгын талаар номлогчидтой онлайнаар эсвэл биечлэн уулзан мэдэж аваарай.