Семинар
Бидний бурханлаг мөн чанар ба зорилго: Би Бурханы хүүхэд


“Бидний бурханлаг мөн чанар ба зорилго: Би Бурханы хүүхэд,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Бидний бурханлаг мөн чанар ба зорилго: Би Бурханы хүүхэд,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

173-р хичээл: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх нь

Бидний бурханлаг мөн чанар ба зорилго

Би Бурханы хүүхэд

For the Strength of Youth Pamphlet

Дэлхий даяарх Сүмийн залуу эмэгтэйчүүд “Би Тэнгэрлэг Эцэг Эхийн хайрт охин бөгөөд бурханлаг шинж чанар, мөнхийн хувь тавилантай охин” (“Залуу эмэгтэйчүүдийн уриа”) хэмээн тунхагладаг. Залуу эрэгтэйчүүд “Би Бурханы хайртай хүү бөгөөд Түүнд надаар хийлгэх ажил байгаа” (“Аароны санваарын чуулгын уриа”) хэмээн тунхагладаг. Энэ хичээл суралцагчдад өөрсдийн бурханлаг мөн чанар ба зорилгын талаар бодох боломжийг олгоно.

Суралцагчийн бэлтгэл:Залуу эмэгтэйчүүдийн уриа” эсвэл “Аароны санваарын чуулгын уриа”-ны эхний мөрийг тунгаан бодоход суралцагчдыг урь. Тэд өдрийн турш цээжээр эсвэл хэд хэдэн удаа цээжээр уншихыг хичээж болно. Үүнийг хийх нь суралцагчдын зан төлөв, үйлдлүүдэд хэрхэн нөлөөлснийг тэд хуваалцаж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Би Бурханы хүүхэд!

Энэ семинарын эхний хэсэгт бидний бурханлаг мөн чанар ба зорилгод хандсан Хуучин Гэрээний олон хичээл багтсан байдаг. Жишээлбэл: 3-р хичээл: “Абрахам 3,” 4-р хичээл: “Мосе 1:1–11,” 5-р хичээл: “Мосе 1:12–26,” 8-р хичээл: “Эхлэл 1:26–27.” Энэ хичээл Хуучин Гэрээний бусад хичээлийн бурханлаг мөн чанарын талаарх үнэнүүдийг нэгтгэн дүгнэх болно. Хэрэв суралцагчид эдгээр хичээлийг өмнө нь судалсан бол энэ нь давталт байх бөгөөд хараахан судлаагүй бол семинарт хожим үзэх хичээлүүдийн урьдчилсан танилцуулга болно.

Суралцагчдад толь харуулж, хичээлийг эхлүүл. Дараах асуултуудын талаар хамтрагчтайгаа ярилцахад тэднийг урь.

  • Та өдрийн турш хэр олон удаа толинд хардаг вэ?

  • Өөрийнхөө тусгалыг харахад танд ихэвчлэн юу бодогддог вэ?

Суралцагч бүрд дараах мэдэгдлийг хувилж өг.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гари Э.Стивэнсон өсвөр үеийнхэнд дараах урилгыг илгээсэн.

14:11
Official portrait of Elder Gary E. Stevenson of the Quorum of the Twelve Apostles, 2015.

Та нарын олон нь өдрөө эхлэхдээ толины өмнө зогсдог. Маргааш, энэ долоо хоног, энэ жил, ер нь толинд өөрийгөө харахдаа байнга дараах үгсийг дотроо эсвэл чангаар хэлээрэй. “Хөөх, намайг хараач! Би гайхалтай! Би Бурханы хүүхэд! Тэр намайг мэддэг! Тэр надад хайртай!” (“Сүнсний өдөөлт,” Лиахона, 2023 оны 11-р сар, 45)

Та ахлагч Стивэнсоны урилгыг онцлохын тулд суралцагчдыг босож зогсоод, “Хөөх, намайг хараач!” хэмээн, мөн мэдэгдлийг хамтдаа цээжээр хэлэхэд урьж болно.

Суралцагчдад дараахыг тунгаан бодох цаг өг.

  • Ахлагч Стивэнсоны мэдэгдэл таны хувьд үнэн гэж та бодож байна уу? Яагаад вэ? Эсвэл яагаад үгүй вэ?

Энэ хичээл дээрх судрын хэсгүүдийг судлахдаа тэдгээр нь тантай хэрхэн холбогдож байгааг эргэцүүлэн бод. Ингэснээр Ариун Сүнс таны бурханлаг мөн чанар ба зорилгын талаарх итгэлийг тань дахин бататгаж, нэмэгдүүлэхэд тусалж чадна.

Судраас авсан жишээ

Дараах хүснэгтийг самбарт зураад, суралцагчдаар судлах тэмдэглэл дээр нь хуулуулан зуруулж болно. Та суралцагчдын хэрэгцээ шаардлагад эсвэл хичээлийн цагийн хуваарьт тохируулан, судлах судрын хэсгийн тоог багасгаж болно.

Бид Хуучин Гэрээний хүмүүсийн туршлага, мөн сургаалуудаас өөрсдийн бурханлаг мөн чанар ба зорилгын талаар ихийг мэдэж авдаг. Хэдийгээр эдгээр судрын ихэнх хэсэг нь Хуучин Гэрээний хүмүүсийн тухай боловч бидэнд үнэнүүд нь ч мөн хамаатай байж болно.

Суралцагчдыг эдгээр судрын хэсгийг судалж эхлэхээс өмнө судрын хэсгүүдээс нэгийг нь хамтдаа судлах нь тустай байж болно. Дараах үйл ажиллагаа нь үүнийг гүйцэтгэх нэг арга юм.

Moсе 1:3, 6, 12–13-ыг уншаад, Бурханы хүүхэд гэдгээ мэдсэн нь Moсед хэрхэн нөлөөлснийг олж мэд.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

Суралцагчид Би Бурханы хүүхэд, Түүнд надаар хийлгэх ажил байгаа. Эсвэл Би Бурханы хүүхэд гэдгээ мэдэх нь уруу таталтыг даван туулахад надад тусалж чадна гэх мэт үнэнүүдийг хуваалцсан байж болно. Самбар дээр Мосе 1:3, 6, 12–13-аас шинэ тойргууд руу сум зур. Эдгээр үнэнийг эсвэл суралцагчдын олж тогтоосон бусад зүйлийг эдгээр шинэ тойрогт бич. Судлах тэмдэглэл дээрээ ижил зүйл хийхэд суралцагчдыг урьж болно.

Хэрэв эдгээр үнэний талаар ярилцах нь суралцагчдад илүү тустай гэж үзвэл 4-р хичээл: “Мосе 1:1–11”, 5-р хичээл: “Мосе 1:12–26” дээрх материалыг ашиглаж болно.

  • Эдгээр үнэнийг мэддэг байх нь таны амьдралд хэрхэн нөлөөлж байна бэ?

  • Бурхан танд ямар ажил хийхийг даалгасан бэ?

Суралцагчийн судлах зүйл ба ярилцлага

Суралцагчдыг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилаад, дараах зааварчилгааг өг. Та хичээлийн цагаас шалтгаалан зааварчилгааг өөрчилж болно.

Тэмдэглэл: Та Эхлэл 1:26–27-г уншсан суралцагчдад нэмэлт ойлголт өгөхийн тулд “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн хоёрдугаар догол мөрийг уншуулж болно. Хэрэв суралцагчид Естер хатны түүхийг сайн мэдэхгүй байвал тэр бол Их Эзэний хүмүүсийг сүйрлээс аврахын тулд амиараа дэнчин тавьсан Персийн иудей эмэгтэй байсан гэдгийг тайлбарлаж өг.

  1. Хүснэгт дээрх үлдсэн судрын хэсгээс гурвыг эсвэл түүнээс олныг унш.

  2. Судлах тэмдэглэл дэх хүснэгт дээр уншсан судар бүрээс сум зур. Эдгээр сумны төгсгөлд шинэ тойрог зур.

  3. Шинэ тойрогт таны бурханлаг мөн чанар эсвэл зорилгын талаар судрын зааж буй зүйлсийг бич.

  4. Эдгээр сургаал хэрхэн таны амьдралд нөлөөлсөн эсвэл хэрхэн өөрчлөлт гаргаж болох талаар бүлгийнхэнтэйгээ ярилц.

Суралцагчдыг бичиж дууссаны дараа тэднийг сурч мэдсэн үнэнүүдээсээ хэдийг самбар дээрх хүснэгтэд нэмж бичихэд урь.

Доор суралцагчдын олж мэдэх боломжтой үнэнүүд, дагалдах хичээлүүдийг жагсаав.

Aбрахам 3:22–23. Би төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт Түүний сүнсэн хүүхдүүдийн нэг нь болж амьдарч байсан. 3-р хичээл: “Абрахам 3”-ыг үзнэ үү.

Aбрахам 3:24–26. Намайг Бурханы зарлигуудыг сахиж чадах эсэхийг харахаар дэлхий рүү илгээсэн.

Эхлэл 1:26–27. Би Тэнгэрлэг Эцэг Эхийн хүүхэд бөгөөд Тэдний дүр төрхөөр бүтээгдсэн. 8-р хичээл: “Эхлэл 1:26–27”-г үзнэ үү. ”Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн хоёрдугаар догол мөрийг унш.

Естер 4:14. Тэнгэрлэг Эцэг намайг Өөрийнхөө ажлыг гүйцэлдүүлэхэд тусалж чадах тэрхүү нөхцөл байдалд оруулдаг. 94-р хичээл: “Естер 1-р хэсэг”-ийг үзнэ үү.

Дуулал 82:6. Би бол Бурханы хүүхэд бөгөөд Түүнтэй адил болох чадавхтай.

Иеремиа 1:5. Намайг төрөхөөс өмнө Их Эзэн намайг мэддэг байсан бөгөөд мөнх бус амьдралд гүйцэтгэх тодорхой үүрэг хариуцлагыг надад өгсөн. 130-р хичээл: “Иеремиа 1”-ийг үзнэ үү.

Малахи 2:10. Бид бүгдээрээ Бурханы хүүхдүүд бөгөөд нэг нэгэндээ эелдэг зөөлөн хандах ёстой.

Та суралцагчдын самбарт бичсэн цөөн өгүүлбэрийг сонгоод, холбогдох хичээлээс авсан материалыг ашиглан ярилцаж болно. Бүрэн гүйцэд бичсэн хүснэгтийг энэ хичээлийн төгсгөлөөс харна уу. Эсвэл та дараахаас нэг буюу хэд хэдэн асуулт тавьж болно.

  • Энэ үнэнийг мэдэх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

  • Ямар тохиолдол үүнийг үнэн гэдэгт итгэхэд тань тусалсан бэ?

  • Хүмүүсийн бурханлаг мөн чанар ба зорилгыг мэдэх нь хүмүүст хандах хандлагад маань хэрхэн нөлөөлдөг вэ?

Та дараах мэдэгдлийг өмнөх асуултын талаарх ярилцлагын нэг хэсэг болгон үзүүлж болно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднээс Бурханы бүх хүүхдийг хүндэтгэдэг байгаасай гэж хүссэн юм.

18:51
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Бидний хүн нэг бүр Бурханы хүүхэд тул тэнгэрлэг чадавх хүн бүрд бий. Хүн бүр Түүний мэлмийн өмнө эрх тэгш юм. Энэхүү үнэн гүн гүнзгий үр дагавартай. Ах, эгч нар аа, миний хэлэх гэж байгаа үгийг чих тавин сонсоно уу. Бурхан нэг үндэстэн ястныг нөгөөгөөс илүүд үздэггүй. Энэ талаарх Түүний сургаал маш тодорхой. Тэрээр “хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм бүх хүнийг Өөр дээр нь ирэхийг урьдаг” [2 Нифай 26:33].

Бурханы өмнө эзлэх байр суурийг тань арьсны өнгөөр тодорхойлдоггүй гэдгийг би баталж байна. Бурханы тааллыг олох, алдах нь арьсны өнгөнөөс тань биш, харин Бурханд болон Түүний зарлигуудад хэр үнэнч байгаагаас хамаардаг.

Дэлхийн хар арьстан ах, эгч нар маань арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж, ад үзэгдэж ирсэнд би харамсдаг. Өнөөдөр би бүхий л газарт байгаа гишүүддээ хандан ялгаварлан гадуурхах хандлага болон үйлдлээс салах тал дээр манлайлахыг уриалж байна. Би Бурханы бүх хүүхдийг хүндлэх үзлийг дэмжихийг та нараас гуйж байна.

Бидний хүн нэг бүрд тавих асуулт арьс өнгөнөөс үл хамааран нэг л байдаг. Та амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн үү? (“Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 102).

Дүгнэлт

Та семинарын хичээлийн төгсгөлд нэг суралцагч: “Өнөөдөр сурсан зүйлсийн талаар тийм ч сайн ойлгохгүй байна. Та бидний бурханлаг мөн чанар ба зорилгын талаарх энэ бүх зүйлд үнэхээр итгэдэг үү?” гэж асуулаа гэж төсөөл.

Сурч, мэдэрсэн зүйлээ тунгаан бод. Найзтайгаа хуваалцаж болох хариултыг судар судлах тэмдэглэлдээ бич.

Цөөн суралцагчаар бичсэн зүйлсийг нь хуваалцуул. Ахлагч Стивэнсоны мэдэгдлийг байнга ашигладаг толиндоо байрлуулж, урилгыг нь дагахад суралцагчдыг урамшуулан дэмж. Суралцагчид суралцах үйл ажиллагаагаа дуусгасны дараа бөглөсөн хүснэгт хэрхэн харагдах талаар санаа авахын тулд дараах зургийг ашиглаж болно.