“Дуудлагаа хүлээн авч, биелүүлэх: Аврагчийн адилаар үйлчлэх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Дуудлагаа хүлээн авч, биелүүлэх нь: Аврагчийн адилаар үйлчлэх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
176-р хичээл: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Дуудлагаа хүлээн авч, биелүүлэх
Аврагчтай адил үйлчлэх нь
Дуудлага бол чадавхаа хөгжүүлэх, Их Эзэнд илүү ойртох агуу боломж юм. Гэвч зарим суралцагч одоо болон ирээдүйд дуудлага хүлээн авахдаа халгаж магадгүй юм. Энэ хичээл Аврагчийн адилаар дуудлагадаа үйлчлэхэд нь суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад дараах жишээ болон асуултуудыг өг. Тэднээс юу гэж хэлэхээ төсөөлөхийг хүс.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Та нарт ямар санагдаж байна вэ?
Дараах жишээг хуваалцаж, доорх асуултуудыг тавьснаар хичээлээ эхлүүл. Суралцагчдадаа илүү хамаатай болгохын тулд жишээг бага зэрэг өөрчил.
Эвлин хэмээх нэгэн залуу эмэгтэй бишопын зөвлөлийн гишүүнтэй уулзах гэж байна. Тэрээр Эвлинийг өөртэй нь уулзахыг уриад, түүнээс бодож үзэхийг хүссэн дуудлага байгаагаа хэлжээ. Эвлин өмнө нь хэзээ ч дуудлага хүлээн авч үзээгүй байв.
Шаардлагатай бол “Их Эзэн өнөө үед Өөрийн үйлчлэгчдийн сүнсээр өдөөгдсөн урилгаар дамжуулж эрэгтэй, эмэгтэйчүүдийг Сүмд үйлчлүүлэхээр дууддаг. Үйлчлэх эдгээр боломжийг дуудлага гэдэг” (Gospel Library, Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 30.0) гэснийг тайлбарла.
-
Эвлинээс ямар дуудлага биелүүлэхийг хүсэж байж болох вэ?
Суралцагчдын хэлж болох зарим хариулт нь ангийн ерөнхийлөгчийн зөвлөлд, тойргийнхоо номлогчийн болон гэр бүлийн түүхийн хороон дээр, тойргийнхоо хэн нэгэнд тохинуулах гэх зэрэг байж болно.
-
Эвлинд ямар санагдах бол? Яагаад?
Суралцагчдын хуваалцаж болох зарим жишээ нь тэрээр сайн хийж чадахгүй байх вий гэж эмээж байгаа, завгүй байхдаа өөр үүрэг хариуцлага хүлээх талаар санаа зовж байгаа эсвэл бусдад туслах өөр арга замыг хайж байсан учраас үйлчлэхдээ баяртай байгаа гэх мэт байж болно.
-
Дуудлага хүлээн авч, биелүүлэх талаар та Эвлинийг юу мэдээсэй гэж хүсэж байна вэ?
Дуудлага хүлээн авч, биелүүлэхэд хэр бэлтгэлтэй байгаагаа цаг гарган тунгаан бод. Та нар энэ хичээлийг судалж байхдаа дуудлага хүлээн авч, үйлчлэхэд тань юу хамгийн сайн тусалж болохыг мэдэж, мэдрэхийн тулд Их Эзэнээс удирдамж эрэлхийл.
Бид яагаад дуудлага хүлээн авч, биелүүлдэг вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф бид дуудлагыг хүлээн авч, биелүүлдэг олон шалтгааны нэгийг ийн заасан.
Аврагчийн ажилд “өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр агуу их зүйлүүд улиран авчрагддаг” [Алма 37:6] нь олонтоо.
Бид ямар нэгэн зүйлийг сайн хийж сурахын тулд ахин дахин давтах шаардлагатай гэдгийг мэддэг. Кларнет хөгжим тоглох, тор луу бөмбөг өшиглөж оруулах, машин засах, онгоц хөөргөх гээд юу ч байсан гэсэн бид дадлага хийснээр илүү сайжирдаг.
Аврагчийн дэлхий дээр бүтээн байгуулсан байгууллага буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бидэнд үүнийг хийхэд тусалдаг. Энэ нь Түүний заасан замаар амьдарч, Түүний арга замаар бусдыг адислахын тулд дадлага хийх газраар хангадаг.
Сүмийн гишүүдийн хувьд бидэнд бусдад өрөвч энэрэнгүй сэтгэлээр үйлчлэх мөн тохинуулах дуудлага, үүрэг хариуцлага, боломжууд өгөгддөг. (“Итгэ, хайрла, үйлд,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 58)
-
Та нар ахлагч Угдорфын заасан зүйлийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?
Суралцагчид өөр өөр үнэнийг хуваалцаж болох юм. Эдгээр үнэн яагаад чухал болохыг тайлбарлахыг тэднээс хүс. Хэрэв суралцагчид аяндаа дурдахгүй байвал дараах үнэнийг самбарт бич. Сүмийн дуудлага нь Аврагчийн адилаар бусдыг адисалж, тэдэнд үйлчлэх боломж юм.
Аврагчийн зургийг харуулаад, дараах асуултуудыг тавь. Суралцагчид хариултаа Аврагчийн зургийг тойруулан бичиж болно.
-
Хэзээ хэн нэгэн та нарт Аврагч шиг үйлчилж байсан бэ? Энэ нь та нарт хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Хэн нэгэн хүн дуудлага хүлээн авахдаа санаа зовж байсан ч яагаад Аврагчийн адилаар бусдад үйлчлэхийг хүсэж болох вэ?
-
Дуудлагууд нь ямар арга замаар Аврагчтай адил бусдыг адисалж, тэдэнд үйлчилж сурахад бидэнд тусалдаг вэ?
Аврагчийн адилаар үйлчлэх нь
Дараах үйл ажиллагаа нь дуудлагад үйлчлэх талаар эргэлзэж байсан зүйлээ даван туулахад эсвэл дуудлагаа биелүүлэх хичээл зүтгэлээ сайжруулах арга замуудыг олж мэдэхэд суралцагчдад тусална. Тэд ганцаараа эсвэл жижиг бүлэгт хуваарилагдан үүнийг гүйцэтгэж болно.
Аврагчийн Сүм дэх дуудлагыг хүлээн авч, биелүүлэх талаар бодож үзэхэд тань тусалж чадна гэж бодсон тараах материал дээрх жишээнүүдээс нэгийг эсвэл олныг судал.
Суралцагч бүрд “Аврагчийн адилаар үйлчлэх нь” гэсэн тараах материал дээрх үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл олныг оноож өг.
Суралцагчдыг үйл ажиллагааг хийж дууссаны дараа юу сурч мэдсэнээ болон энэ нь Аврагчийн адилаар дуудлагаа хүлээн зөвшөөрч, үйлчлэхийг хичээхэд нь хэрхэн нөлөөлсөн тухай хуваалцахад тэднийг урь.
“Би Есүс шиг байхыг хичээнэ“ (Хүүхдийн дууны ном, 40–41) дууг дуулах юм уу унш. Дараа нь, одоо эсвэл ирээдүйд өөрсдийн дуудлагадаа Аврагчийн адилаар үйлчлэхийн тулд хийхийг хүсэж буй нэг зүйлээ бичихэд суралцагчдыг урь.