“Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх нь: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх нь: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх нь
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх нь
Тойм
Есүс Христ бол өсвөр үеийнхний хүч чадал юм. Бид сонголт хийхдээ Түүн рүү болон Түүний сургаал руу хандаж чадна. Бурханы хүүхдүүдийн хувьд өөрсдийн бурханлаг мөн чанар, зорилгоо танин мэдэж, зорилго тавих нь Түүнтэй адил болоход бидэнд тусална. Аврагчийн сургаал бидэнд технологийн хэрэглээ дээрээ хяналт тавихад тусална. Бидний патриархын адислал Бурханы хайрыг мэдэрч, өөрсдийн удам угсааг Израилын угсаанд тунхаглахад бидэнд тусалж чадна. Сүмийн дуудлагыг хүлээн авч, биелүүлэх нь Аврагчийн адил бусдад үйлчлэхэд бидэнд тусалж чадна.
Хичээлийн хуваарийн талаарх зөвлөмж: Эдгээр хичээлийг хичээлийн жилийн аль ч үед буюу Ирээд, Намайг дага хичээлийн хуваарийн долоо хоногийн аль ч цагт зааж болно. Зарим зөвлөгөөг доор оруулав.
Заахад бэлтгэ
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамж
Хичээлийн хуваарийн талаарх зөвлөмж: Энэ хичээлд Есүс Христ дээр болон Түүний сургаал дээр тулгуурлан сүнслэгээр өдөөгдсөн сонголтуудыг хийсэн хүний жишээ болгон Египетийн Иосефыг дурддаг. Та энэ хичээлийг 34-р хичээл: “Эхлэл 39”-ийг заах цагтай ойролцоо хугацаанд зааж болно.
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх удирдамж-ийг ашиглан Есүс Христ дээр болон Түүний сургаал дээр тулгуурлан сүнслэгээр өдөөгдсөн сонголт хийх дадлага хийхэд туслах болно.
-
Суралцагчийн бэлтгэл: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлоос сонгосон нэг хэсгийг давтахад суралцагчдыг урь. Суралцагчид тухайн хэсэг дэх Есүс Христийн сургаалууд сүнслэгээр өдөөгдсөн шийдвэр гаргахад хэрхэн тусалж чадах талаар бодож үзэж болно.
-
Суралцагчдад зориулсан материал: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын хуулбар
-
Үзүүлэх материал: Шуургатай үеийн гэрэлт цамхгийн зураг
-
Видео: Joseph in Egypt” (2:51) цагийн код 0:00-ээс 0:41 хүртэл
-
Тараах материал: “Сонголтоо Есүс Христ, мөн Түүний сургаалтай холбох нь”
Зорилго тавих
Хичээлийн зорилго: Энэ хичээл хувийн зорилгоо тавьж, түүндээ хүрэхдээ Их Эзэнийг оролцуулахад суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Биелүүлэхийг хүсэж буй урт, богино хугацааны зорилгуудаа тунгаан бодоход суралцагчдыг урь. Тэд мөн таньдаг хүмүүсээсээ зорилго тавьж, түүндээ хүрэх талаар юу сурсан талаар нь асууж болно.
-
Үзүүлэх материал: Гурван сар, нэг жил, таван жилийн зорилгуудын бүдүүвч зураг
-
Тараах материал: “Зорилго тавих, зорилгодоо хүрэх зарчим”
Бидний бурханлаг мөн чанар ба зорилго
Хичээлийн хуваарийн талаарх зөвлөмж: Энэ улирлын эхний хэдэн долоо хоногт тэнгэрлэг мөн чанар, зорилгын талаар онцгой анхаарал хандуулсан болно. Хэрэв хичээл тэр долоо хоногуудад хичээллэж байсан бол та энэ хичээлийг жилийн сүүл хэсэгт илүү чухалчилж зааж болно. Хэрэв эхний хэдэн долоо хоногт хичээллээгүй бол та суралцагчдад алдсан байж болох зарим агуулгыг тоймлон өгөхийн тулд энэ хичээлийг жилийн эхээр зааж болно.
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад өөрсдийн тэнгэрлэг мөн чанар, зорилгын талаар бодох боломжийг олгоно.
-
Суралцагчийн бэлтгэл: “Залуу эмэгтэйчүүдийн уриа” эсвэл “Аароны санваарын чуулгын уриа”-ны эхний мөрийг тунгаан бодоход суралцагчдыг урь. Тэд өдрийн турш цээжээр эсвэл хэд хэдэн удаа цээжээр уншихыг хичээж болно. Үүнийг хийх нь суралцагчдын зан төлөв, үйлдлүүдэд хэрхэн нөлөөлснийг тэд хуваалцаж болно.
-
Үзүүлэх материал: Толь
-
Суралцагчдад зориулсан материал: Суралцагч бүрд дараах мэдэгдлийн хуулбар
Та нарын олон нь өдрөө эхлүүлэхдээ толины өмнө зогсдог. Маргааш, энэ долоо хоног, энэ жил, ер нь толинд өөрийгөө харахдаа байнга дараах үгсийг дотроо эсвэл чанга хэлээрэй. “Хөөх, намайг хараач! Би гайхалтай! Би Бурханы хүүхэд! Тэр намайг мэддэг! Тэр надад хайртай!” (Гари Э.Стивэнсон, “Сүнсний өдөөлт,” Лиахона, 2023 оны 11-р сар, 45)
-
Видео: “Сүнсний өдөөлт” цагийн код 13:08-аас 13:38 хүртэл; “Бурхан ялах болтугай” цагийн код 10:40-өөс 12:23 хүртэл
-
Үзүүлэх материал: Бурханлаг мөн чанарын талаарх Хуучин Гэрээний судрын хэсгүүдийг багтаасан хүснэгт, хичээлийн “Суралцагчийн судлах ба ярилцах” хэсэг дэх суралцагчдад зориулсан зааврууд
Технологийг хариуцлагатай ашиглах
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад техник технологийг хэрхэн ашиглаж болохоо үнэлэхийн тулд Есүс Христийн сургаалыг ашиглахад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Технологийг хэрхэн ашиглаж байгаа, энэ нь өөрсдөд нь болон бусдад хэрхэн нөлөөлж болох талаар бодоход суралцагчдыг урь. Үүнд туслахын тулд зарим суралцагч уг төхөөрөмжийг эсвэл аппыг хэр их ашиглаж байгааг нь харуулсан тохиргоо эсвэл апп байгаа эсэхийг шалгаж болно.
-
Үзүүлэх материал: Салаа замын уулзвар дээр зогсож байгаа хүний зураг, хичээлийн “Технологийг зорилготой ашиглах” хэсэг дэх суралцагчдад зориулсан заавар
-
Суралцагчдад зориулсан материал: Өсвар үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын хуулбарууд
-
Видео: “Дайснаа дийлэх хүч” цагийн код 3:12-оос 3:46 хүртэл
Патриархын адислал
Хичээлийн хуваарийн талаарх зөвлөмж: Та 35-р хичээл: “Эхлэл 42–45”-ын дараа энэ хичээлийг зааж болно. Эхлэл 48–49-д Иаков (эсвэл Израил) үр удамдаа патриархын адислал өгсөн.
Хичээлийн зорилго: Энэ хичээл патриархын адислал нь хэрхэн Бурханы хайрын илэрхийлэл болохыг ойлгоход мөн Израилын угсаа дахь тэдний овог удмыг тунхаглахад суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Хичээл орохоос өмнө дараах зүйлсийн аль нэгийг хийхэд суралцагчдыг урь. Үүнд: (1) патриархын адислалаа унших эсвэл (2) патриархын адислалаа хүлээн авсан хүмүүсээс адислал нь тэдэнд хэрхэн тусалсан талаар хуваалцахыг хүсэх.
-
Видео: “Bethany’s Story” (11:08) цагийн код 7:18-аас 8:55 хүртэл
Дуудлагаа хүлээн авч, биелүүлэх
Хичээлийн зорилго: Энэ хичээл дуудлагадаа Аврагчийн адилаар үйлчлэхэд нь суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад дараах жишээ болон асуултуудыг өг. Тэднээс юу гэж хэлэхээ төсөөлөхийг хүс.
-
Эвлинээс ямар дуудлага биелүүлэхийг хүсэж болох вэ?
-
Эвлинд ямар санагдах бол? Яагаад?
-
Дуудлага хүлээн авч, тэдгээрийг биелүүлэх талаар Эвлинийг юу мэдээсэй гэж та хүсэх вэ?
-
-
Видео: “Итгэ, хайрла, үйлд”(19:15) цагийн код 11:00-ээс 12:08 хүртэл
-
Тараах материал: “Аврагчийн адилаар үйлчлэх нь”