Семинар
Патриархын адислал: Бурханы хайрын илэрхийлэл ба удмын тунхаг


“Патриархын адислал: Бурханы хайрын илэрхийлэл ба удмын тунхаг,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Патриархын адислалууд: Бурханы хайрын илэрхийлэл ба удмын тунхаг,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

175-р хичээл: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх нь

Патриархын адислал

Бурханы хайрын илэрхийлэл ба удмын тунхаг

A young man sits and looks over his Patriarchal blessing. He is on a couch and reads the blessing.

Патриархын адислалыг хүлээн авах нь бидний амьдрал дахь хамгийн чухал үйл явдлуудын нэг байж болно. Бидний патриархын адислалаар дамжуулан Тэнгэрлэг Эцэг бидний төлөөх Өөрийнхөө хүслийг илчилж, Өөрийнх нь хайрыг мэдрэхэд бидэнд тусалж, Израилын угсаа дахь бидний удмыг тунхагладаг. Энэ хичээл суралцагчдад патриархын адислал хэрхэн Бурханы хайрын илэрхийлэл болохыг ойлгож, Израилын угсаа дахь өөрсдийн удмыг тунхаглахад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Хичээл орохоос өмнө дараах зүйлсийн аль нэгийг хийхэд суралцагчдыг урь. Үүнд: (1) патриархын адислалаа унших эсвэл (2) патриархын адислалаа хүлээн авсан хүмүүсээс адислал нь тэдэнд хэрхэн тусалсан талаар хуваалцахыг хүсэх.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Патриархын адислал

Тэмдэглэл: Зарим суралцагч патриархын адислал хүлээн авсан байхад бусад нь авахаар бэлтгэж байж магадгүй. Энэ хичээл хоёр бүлгийн суралцагчдад аль алинд нь зориулагдсан. Суралцагчдынхаа янз бүрийн хэрэгцээг хэрхэн хангаж болохыг мэдэхийн тулд та Ариун Сүнснээс тусламж эрэлхийл. Суралцагчдыг патриархын адислалынхаа тухай ярихдаа өөрсдийн адислалын талаар нарийн ширийн зүйлийг хуваалцахгүй байхыг сануул.

Та суралцагчдыг Иаков гэр бүлээ адисалсан талаар судлахынхаа өмнө патриархын адислалын тухай одоо ямар ойлголттой байгаа талаараа бодож үзэхийг хүссэнээр хичээлээ эхлүүлж болно. Үүнийг хийх нэг арга нь самбар дээр доор харуулснаар гурван багана зураад, патриархын адислал гэж бичих юм.

Патриархын адислалын тухай мэддэг зүйлээ мөн өөрсдөд нь төрдөг асуултын талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Үүнийг гүйцэтгэхийн тулд судлах тэмдэглэлийнхээ нэг хуудсан дээр гурван багана зурахад суралцагчдыг урь.

  • Нэг дэх багана: Патриархын адислалын тухай миний мэддэг зүйлс

  • Хоёр дахь багана: Патриархын адислалын тухай миний мэдэхийг хүсэж буй зүйлс

  • Гурав дахь багана: Патриархын адислалын тухай миний сурч буй зүйлс

Суралцагчид эхний хоёр баганыг бөглөж эхэлж болно. Хичээлийн туршид гурав дахь баганад суралцагчид нэмж бичнэ.

Preparatory sketch in casein on illustration board by artist Harry Anderson for his painting "Jacob Blessing Joseph."   The sketch depicts the Old Testament Prophet Jacob (Israel) with his sons gathered around him.  Jacob has his hand on the head of his son Joseph as he gives him a blessing. (Genesis 49:22)

Бошиглогч, патриарх Иаков нас барахынхаа өмнө гэр бүлийнхнийгээ цуглуулжээ.

Эхлэл 48:8–9, Эхлэл 30:1–2-ыг уншаад, Иаков гэр бүлийнхэндээ юу хийж өгснийг олж мэд. (Тэмдэглэл: Хэлэх гэдэг үг нь адислалдаа түүний юу хэлэхийг илтгэж байна.)

  • Та нар юу олж мэдсэн бэ?

Иаковын хөвгүүддээ өгсөн адислалууд нь патриархын адислал байсан юм (Эхлэл 48:9–22; 49:1–28-ыг үзнэ үү). Өнөө үед “Баптисм хүртсэн, зохистой гишүүн бүр патриархын адислал авах эрхтэй. Энэ адислалд Тэнгэрлэг Эцэг сүнслэг удирдамжаар хангадаг” (Gospel Library, Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 18.17).

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гэррит В.Гонг өнөө үед бидний патриархын адислал хүлээн авдаг шалтгаануудыг ийн хуваалцжээ.

Official Portrait of Gerrit W. Gong.  Photographed in 2018.

Дэлхий даяарх эрхэм хүндэт патриархууд патриархын адислал өгөхөөр өөрсдийгөө сүнслэгээр бэлтгэдэг. Патриарх та нарын толгой дээр гараа тавих үедээ та нарыг гэх Бурханы хайрыг мэдэрч мөн илэрхийлдэг. Тэрээр та нарыг Израилын угсааны аль овгийн удам болохыг хэлж өгдөг. Мөн Их Эзэнээс ирэх адислалуудыг илэрхийлдэг. (“Гэрээнд харьяалагдах нь,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 88)

  • Та нар энэ мэдэгдлээс патриархын адислалын талаар юу мэдэж авсан бэ?

Суралцагчид дараахтай адил үнэнүүдээр хариулж болно.

Патриархын адислалаараа дамжуулан би:

  • намайг хайрлах Бурханы хайрыг мэдэрч чадна.

  • Израилын угсааны аль овгийн удам болохоо мэдэж чадна.

  • Бурханы надад өгсөн адислалуудыг олж мэдэж чадна.

“Сурч буй” гэсэн баганад патриархын адислалын талаар сурч мэдсэн зүйлээ нэмж бичихийг суралцагчдад сануул. Тэд мөн “Мэдэхийг хүсэж буй” гэсэн баганад асуухыг хүссэн асуултуудаа бичиж болно.

Хичээлийн үлдсэн хэсэгт, патриархын адислал нь Бурханы хайрыг мэдрэхэд бидэнд хэрхэн тусалж, Израилын угсаа дахь бидний аль овгийн удам болохыг хэрхэн тунхагладаг тал дээр төвлөрнө. Энэ хичээлийн Нэмэлт суралцах үйл ажиллагаа хэсэгт та патриархын адислал нь бидэнд өгсөн Бурханы адислалуудыг олж мэдэхэд хэрхэн туслах тухай материалуудыг Gospel Library-аас олно.

Патриархын адислал бол Бурханы хайрын илэрхийлэл юм

Патриархын адислал нь хэрхэн Бурханы хайрын илэрхийлэл болдог талаар Далын ахлагч Казүхико Ямашита ийн гэрчилсэн.

Official Portrait of Elder Kazuhiko Yamashita..  Photographed in March 2017.

Ах эгч нар аа, Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт, Эцэгийн Төрсөн Ганц Хүү, Их Эзэн Есүс Христ амьд гэсэн гэрчлэлээ би хуваалцаж байна. Тэд бидэнд хайртай. Патриархын адислал нь Тэдний ариун бэлэг юм. Та адислалаа авахдаа, Тэд таныг хэрхэн хайрлаж, хувьчлан анхаарал хандуулдгийг ойлгох болно. (“Патриархын адислалаа хэзээ авах вэ,” Лиахона, 2023 оны 5-р сар, 90)

  • Патриархын адислал нь хэрхэн Бурханы хайрын илэрхийлэл болдог гэж та нар бодож байна вэ?

    Патриархын адислал нь хэрхэн Бурханы хайрын илэрхийлэл болдог жишээг харахад нь суралцагчдад туслахын тулд та “Bethany’s Story (Бэтаны түүх)” видеог цагийн код 7:02-оос 8:55 хүртэл үзүүлж болно. Патриархын адислалаа судлах нь Бурхан өөрийг нь мэдэж, хайрладаг гэдгийг мэдрэхэд өөрсдөд нь хэрхэн тусалсан талаар олж мэдэхэд суралцагчдыг урь.

    11:8
  • Та нар патриархын адислалаараа дамжуулан Бурханы хайрыг хэрхэн мэдэрсэн бэ?

“Сурч буй” гэсэн баганад патриархын адислалын талаар сурч мэдсэн зүйлээ нэмж бичихийг суралцагчдад сануул.

Патриархын адислал нь бидний удмыг тунхагладаг

Энэ хэсгийг эхлэхээсээ өмнө та овог удмыг тунхаглах тухай мэддэг зүйлсээ болон энэ нь яагаад чухал болохыг хуваалцахад суралцагчдыг урьж болно. Суралцагчид мөн “Мэдэхийг хүсэж буй” баганад овог удмыг тунхаглах тухай өөрт байгаа асуултуудаа бичиж, судлах явцдаа хариултуудыг нь олж мэдэж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар удмыг тунхаглах тухай ийн заасан.

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Бидний патриархын адислал хүлээн авдаг гол шалтгаануудын нэг бол бид Абрахамын хойч үеийнхний хувьд өөрсдийгөө хэн бэ гэдгийг илүү сайн ойлгож, бидэнд буй үүрэг хариуцлагаа таньж мэдэхэд туслах явдал юм. … Бурханы Абрахамтай байгуулсан гэрээ ба амлалтыг биелүүлэхийн тулд бид өмнөх амьдралдаа урьдчилан томилогдож, мөнх бус амьдралд төрсөн билээ (“Becoming a Missionary,” Liahona, Nov. 2005, 47)

  • Энэ мэдэгдлээс “Сурч буй” баганад юу нэмж болох вэ?

Суралцагчдын юу хуваалцаж байгаагаас шалтгаалаад Абрахам болон тэдний патриархын адислалд тунхагласан удмын хоорондох холбоог ойлгоход нь тэдэнд туслахын тулд та дараах догол мөрийг уншиж эсвэл нэгтгэн дүгнэж болно.

Бурхан бошиглогч Абрахамтай гэрээ байгуулсан бөгөөд үүнийг Абрахамын гэрээ гэж нэрлэсэн. Бурхан энэ гэрээгээ мөн Израил гэгдэх Исаак, Иаков нартай шинэчлэн байгуулжээ (Эхлэл 26:3–4; 28:12–15-ыг үзнэ үү). Иаковын хөвгүүдийг Израилын овог гэж нэрлэдэг. Бид хэрхэн Абрахамын үр удам, Израилын угсааны хүмүүс болдгийг бидний патриархын адислал харуулдаг. Израилын угсааны хүн бүр аль ч овгийнх байхаас үл хамааран Абрахамын гэрээний адислалуудыг хүлээн авч, үүрэг хариуцлагуудыг нь хуваалцаж чадна.

Хэрэв суралцагчид 23-р хичээл: “Эхлэл 12:17” эсвэл 24-р хичээл: “Абрахам 2:9–11” гэсэн хичээлийг судалсан бол та Абрахамын гэрээний тухай санаж байгаа зүйлээ хуваалцахад тэднийг урьж болно.

Жижиг бүлгүүдэд хуваарилагдан дараах шүлгүүдийг судлаад, олж мэдсэн зүйлээ самбар дээр жагсаан бичихэд суралцагчдыг урь.

Абрахам 2:9–11-ийг уншиж, Абрахамд болон түүний үр удамд амласан Их Эзэний адислалуудыг болон үүрэг хариуцлагыг олж мэд.

  • Абрахамын үр удмын хувьд бидэнд ямар ямар адислал, үүрэг хариуцлага байдаг вэ?

  • Бид эдгээр үүрэг хариуцлагыг биелүүлэхэд маань туслах юуг патриархын адислалаасаа сурч мэдэж болох вэ?

Патриархын адислал хүлээн авсан суралцагчдыг энэ адислал нь эдгээр үүрэг хариуцлагыг биелүүлэхийн тулд Бурханы өөрсдөд нь өгсөн авьяас чадвар, шинж чанарын талаар юу зааж байгааг эргэн харахад урь. Хэрэв боломжтой бол суралцагчид Gospel Library-д нэвтрэн адислалаа харж болно.

“Сурч буй” гэсэн баганад патриархын адислалын талаар сурч мэдсэн зүйлээ нэмж бичихийг суралцагчдад сануул.

Миний сурсан зүйл

“Сурч буй” гэсэн баганад бичсэн зүйлээ давтан уншихад суралцагчдыг урь. Тэд өөрсдөд нь хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн нэг юм уу хоёр зүйлийг дугуйлж болно. Суралцагчид бичсэн зүйлээсээ заримыг нь ангийнхантайгаа эсвэл жижиг бүлгүүд болон хуваалцаж болно.

Суралцагчид дараах асуултуудын нэгт эсвэл хэд хэдэд нь судлах тэмдэглэл дээрээ хариулж болно.

  • Тэнгэрлэг Эцэгийн талаар та нар юу сурч, юу мэдэрсэн бэ?

  • Патриархын адислалынхаа талаар судлах сэдлийг төрүүлэх юуг та нар сурч мэдсэн бэ?

  • Патриархын адислалаа хүлээн авахад бэлтгэх сэдлийг төрүүлэх юуг та нар сурч мэдсэн бэ?

Патриархын адислалын тухай өөрийнхөө бодол, мэдрэмжийг хуваалц. Адислал аваагүй байгаа суралцагчдыг хүлээн авах тохиромжтой цаг хэзээ болохыг залбиран бодож үзэхэд урь. Адислал хүлээн авсан суралцагчдыг үүнийгээ тогтмол судлахад урь.

Хэрэв суралцагчдад патриархын адислалын талаар асуух зүйл байвал хариултаа үргэлжлүүлэн хайхад урамшуулан дэмж. Тэд Сэдэв ба асуулт: Патриархын адислал-ыг судалж эсвэл эцэг эхтэйгээ юм уу Сүмийн удирдагчтай ярилцаж болно.