“Эхлэл 12; 17: Абрахамын гэрээ,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Эхлэл 12; 17: Абрахамын гэрээ,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Эхлэл 12–17; Абрахам 1–2: 23-р хичээл
Эхлэл 12; 17
Абрахамын Гэрээ
Их Эзэн, Абрахам хоёр өнөө цагт Абрахамын гэрээ гэж нэрлэгдэх болсон гэрээг байгуулав. Бид өнөөдөр Бурхантай гэрээ байгуулж, гэрээгээ сахин биелүүлснээр Абрахамын хүлээн авсантай адил адислалуудыг Бурханаас хүлээн авах болно. Энэ хичээл Абрахамын гэрээг болон энэ нь суралцагчдын амьдралд хэрхэн холбогдож байгааг тайлбарлахад тэдэнд тусална.
Суралцагчийн бэлтгэл: Gospel Library эсвэл Судруудын удирдамж дээрээс “Абрахамын гэрээ”-г хайж, үүнээс сурч мэдсэн зүйлээ хуваалцах бэлтгэлтэй ирэхэд суралцагчдыг урь.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Абрахамын гэрээ
Ариун ёслолын цуглаан дээр Абрахамын гэрээний талаар үг хэлэх даалгавар хүлээн авсан гэж төсөөлөхөд суралцагчдыг урь. Үүнд хэр бэлтгэлтэй байгаагаа үнэлэхэд нь суралцагчдад туслахын тулд судлах тэмдэглэлдээ дараах асуултыг бичиж, хариулахад урь.
-
Абрахамын гэрээ гэж юу вэ?
-
Абрахамын гэрээг би хэрхэн хүлээн авах боломжтой вэ?
-
Яагаад Абрахамын гэрээ надад хамаатай вэ?
Абрахамын гэрээний талаар сайн мэдэхгүй байх нь зүгээр гэдгийг суралцагчдад ойлгуул. Хичээлийн үеэр хариултуудаа нэмж хэлэх боломжтой гэж суралцагчдад хэл. Сурч байгаа зүйлсийнхээ үнэн зөв байдлын талаар Ариун Сүнснээс баталгаа эрэлхийлэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.
Тайлбар: Энэ хичээл Абрахамын гэрээний адислалууд юу болох, тэдгээр нь бидэнд яагаад хамаатай талаар голлон авч үзнэ. 24-р хичээл: “Абрахам 2:9–11” нь Абрахамын гэрээгээр бидний хүлээсэн үүрэг хариуцлагыг голлон авч үзнэ.
Абрахамын гэрээ гэж юу вэ?
Абрахам “эцгүүдийн адислалуудыг” хүсэж, “зөв шударга ёсыг дагагч” (Абрахам 1:2) болохыг хүсэж байсныг санаарай. Их Эзэн Абрахамд Өөрийн нэр, санваарыг өгнө гэж амласан (Абрахам 1:18-ыг үзнэ үү).
Самбар дээр дараах хүснэгтийг зурах талаар бодож үз. Эхний багана дахь шүлгүүдийг судалж, харгалзах шүлэг тус бүрийн хажууд адислалуудыг самбар дээр жагсаахад суралцагчдыг урь. Суралцагчид хоёр дахь баганын шүлгийг хичээлийн сүүл хэсэгт судална.
|
Абрахамд амласан Их Эзэний адислал |
Их Эзэний надад амласан адислал |
|
Эхлэл 12:2; 17:1–2, 4–6 Эхлэл 12:3; 17:7 Эхлэл 12:7; 17:8 |
Эхлэл 12:2–3, 7; 17:1–8; Абрахам 2:11-ийг тус тус уншиж, Абрахамд өгсөн Бурханы адислалуудыг олж мэд.
Суралцагчдыг судруудыг уншиж байх үеэр өрөөг тойрон алхаарай. Зарим суралцагч багшийг ойрхон байхад асуулт тавих хандлагатай байдаг тул тэднийг уншиж байх үеэр багш анги дундуур явж байх нь танаас тусламж хүсэхэд суралцагчдад илүү хялбар байдаг. Суралцагчдыг судалж дуусмагц, олж мэдсэн зүйлсээ хуваалцахад тэднийг урь.
-
Та нар юу олж мэдсэн бэ?
-
Эдгээр амлалтаас та нар Бурханы талаар юу ойлгож авсан бэ?
Суралцагчдын олж мэдсэн байж болох адислалуудын жагсаалтыг доор харуулав.
-
Эхлэл 12:2; 17:1–2, 4–6: Олон үндэстний эцэг; асар ихээр үржсэн; маш их үр өгөөжтэй (еврей хэлээр Абрам гэдэг нь “өргөмжлөгдсөн эцэг” харин Абрахам гэдэг нь “Олон хүний эцэг” гэсэн үг юм.)
-
Эхлэл 12:3; 17:7: Дэлхийн бүх гэр бүл түүний үр удмаар адислагдсан; Абрахамын үр удмаар дамжин үргэлжлэх Бурханы гэрээ
-
Эхлэл 12:7; 17:8: Канаан нутаг
-
Абрахам 2:11: Санваар
Мөн суралцагчид “чамаас хаад гарах болно” (Эхлэл 17:6) гэсэн хэллэг юу гэсэн утгатайг тодорхойлж болно. Энэ хэллэг нь Израилын болон Иудагийн аль алиныг захирах хаадыг хэлдэг. Гэхдээ хамгийн чухал нь энэ хэллэг нь Есүс Христийг хэлж байгаа болно (Матай 1:1; Илчлэл 19:16-г үзнэ үү).
Бурханы Абрахамтай байгуулсан гэрээг Абрахамын гэрээ гэж нэрлэх болсныг та онцлон тэмдэглэж болно. Бурхан хамгийн агуу адислалуудаа хүүхдүүддээ хэрхэн өгдгийг тайлбарла. Бурхан Абрахамтай байгуулсан гэрээгээ түүний амьд ахуйд олон удаа дахин баталсан (Эхлэл 13:14–17; 15:5, 18; 22:15–18; Абрахам 2:8–12; 3:14-ийг үзнэ үү).
Абрахамын гэрээг би хэрхэн хүлээн авах боломжтой вэ?
Абрахамын гэрээ амьдралтай нь хэрхэн уялдаж буйг суралцагчдад ойлгуулахын тулд ерөнхийлөгч Нэлсоны дараах мэдэгдлийг хуваалц (Мөн Галат 3:27–29; Абрахам 2:10-ыг үзнэ үү).
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Бурханы Абрахамд амласан эдгээр адислалыг бидний хүн нэг бүр хэрхэн хүлээн авч болохыг бас заасан.
Сайн мэдээг хүлээн авч, баптисм хүртсэнээр бид өөрсөд дээрээ Есүс Христийн ариун нэрийг авдаг. Баптисм бол Абрахам, Исаак, Иаков болон тэдний үр удамд Их Эзэний эрт дээр үеэс өгсөн бүх амлалтын хамтран залгамжлагчид болоход чиглүүлдэг хаалга юм.
“Шинэ бөгөөд мөнхийн гэрээ” (Сургаал ба Гэрээ 132:6) болон Абрахамын гэрээ нь угтаа нэг бөгөөд Бурханы мөнх бус эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй өөр өөр цаг үед байгуулсан гэрээг хоёр янзаар нэрлэж буй нэршил юм. …
… Бид бүгд Адам шиг баптисмаар дамжуулан өөр өөрсдийн гэрээний зам дээр гарцгаадаг. Дараа нь бид ариун сүмд гэрээний замд улам гүн ордог. Абрахамын гэрээний адислалуудыг ариун сүмд хүртдэг. Эдгээр адислал нь биднийг амилуулагдах үед “хаан ширээнүүд, хаант улсууд, вант улсууд, мөн хүчнүүд, эзэгнэлүүдийг өөрсдийн өргөмжлөл хийгээд бүх зүйл дэх алдар суугийн тулд өвлөх’ [Сургаал ба Гэрээ 132:19]” боломжтой болгоно. (“Үүрдийн гэрээ,” Лиахона, 2022 оны 10-р сар, 4, 6)
-
Абрахамын адислалуудын талаар ерөнхийлөгч Нэлсоноос суралцаж болох зүйлсийн талаар та хэрхэн дүгнэж байна вэ?
Дараахтай ижил үнэнийг олж тогтооход нь суралцагчдад тусал. Бид Бурхантай гэрээ байгуулж, сахиснаар Абрахамд өгсөн адислалуудын өв залгамжлагчид болдог.
Яагаад Абрахамын гэрээ надад хамаатай вэ?
Хоёр дахь баганад байгаа эшлэлүүдийг судалж, Абрахамд амласан адислалууд нь мөн тэдэнд хэрхэн амлагдсан талаар судлах тэмдэглэлдээ жагсаан бичихэд суралцагчдыг урь. Эдгээр шүлэг нь хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээр суралцахад суралцагчдад хамгийн тохиромжтой байж болно.
Суралцагчид дараах адислалуудаас заримыг олж мэдэх боломжтой. Үүнд:
-
Сургаал ба Гэрээ 132:19–22, 30–31: Мөнхийн гэр бүлүүд (“үр удмын үргэлжлэл” ба “амьдралын үргэлжлэл”)
-
Абрахам 2:9–11: Дэлхийн бүх гэр бүлтэй хуваалцсан сайн мэдээ; аврал ба өргөмжлөл
-
Сургаал ба Гэрээ 88:18–20 (“энэ” гэдэг нь дэлхийг хэлж байгаа): Селестиел хаант улс дахь өв залгамжлал (Еврей 11:8, 13-16-г үзнэ үү)
-
Сургаал ба Гэрээ 84:33–38: Эцэгт байгаа бүхнийг багтаасан санваарын адислалууд
-
Бурханы амласан эдгээр адислал танд ямар ач холбогдолтой вэ?
-
Эдгээр адислал таны тухай Бурханы бодол мэдрэмжийн талаар танд юуг ойлгуулж байна вэ?
Абрахамын гэрээг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний агуулгад оруулахдаа та жагсаасан адислалуудыг хүлээн авах боломжийг бидэнд юу олгож байгаа талаар суралцагчдаас асууж болно. Та энэ талаар эргэцүүлэн бодохыг эсвэл бодол санаагаа хуваалцахыг суралцагчдаас хүсэж болно. Та мөн ерөнхийлөгч Нэлсоны энэхүү мэдэгдлийг хуваалцаж болно.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Абрахамын гэрээний адислалуудыг хүлээн авах боломжийг бидэнд юу олгодог талаар онцолжээ.
Аврагчийн цагаатгагч золиос нь Эцэгийн хүүхдүүддээ өгсөн амлалтуудыг гүйцэлдэх боломжоор хангасан. … Бидний Аврагч, Их Эзэн Есүс Христийн Цагаатгалын ачаар Абрахамын гэрээ биелэх боломжтой болсон. Есүс Христ Абрахамын гэрээний төвд оршдог. (“Үүрдийн гэрээ,” Лиахона, 2022 оны 10-р сар, 7).
Абрахамын гэрээг тайлбарла
Хичээлийн эхэнд өгч байсан дараах асуултуудад өгсөн хариултууд дээрээ нэмэхэд суралцагчдыг урь. Үүнд:
-
Абрахамын гэрээ гэж юу вэ?
-
Абрахамын гэрээг би хэрхэн хүлээн авах боломжтой вэ?
-
Яагаад Абрахамын гэрээ надад хамаатай вэ?
Суралцагчдын ойлголтыг бататгахдаа, тэднийг хос болж хуваагдан Абрахамын гэрээг нэг нэгэндээ тайлбарлаж өгөхөд урь. Хариултууд нь товч боловч бүрэн байж чадаж байгаа эсэхийг олж мэдэхэд суралцагчдыг урамшуул. Энэхүү гэрээг аль болох цөөн үгээр тайлбарлах нь үүнийг илүү тодорхой ойлгоход суралцагчдад тусална.
Абрахамын гэрээгээр дамжуулан Бурханы бидэнд өгдөг адислал, амлалтуудыг гэрчил.