“Эхлэл 12–17; Абрахам 1–2: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Эхлэл 12–17; Абрахам 1–2: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Эхлэл 12–17; Абрахам 1–2
Эхлэл 12–17; Абрахам 1–2
Тойм
Абрахам Их Эзэнийг эрэлхийлж, зөв шударга ёсыг дагагч болохыг хүссэн. Их Эзэн Абрахамд газар нутаг, үр удам, санваарын адислалыг өгөх гэрээ байгуулсан. Абрахамын үр удам дэлхийн бүх үндэстнийг Аврагчийн сайн мэдээний адислалаар адислах үүрэг хүлээсэн. Энэ гэрээг Абрахамын гэрээ гэж нэрлэдэг. Аврагчийн Сүмийн гишүүдийн хувьд бид Абрахамын гэрээний адислал, үүрэг хариуцлагыг хүлээн авах боломжтой.
Хувийн илчлэлт эрэлхийлж, таньж, үйлдэхэд нь суралцагчдад тусал. Багш нар Ариун Сүнсний өдөөлтийг таньж, үүний дагуу үйлдэхэд суралцагчдад тусалж чадна. Ийн гүйцэтгэх нэг арга бол хувийн илчлэлтийн дагуу үйлдэхэд туслах асуултыг суралцагчдад тавих явдал юм. Аврагч мөн адил суралцагчдад асуулт тавьж, илчлэлтийн дагуу үйлдэхэд нь тусалдаг байсан. Илчлэлтийн дагуу үйлдэхэд нь бусдад хэрхэн туслах жишээг 24-р хичээл: “Абрахам 2:9–11”-ээс үзэж болно. Илүү дэлгэрэнгүй мэдэхийн тулд “Аврагч бусдад хувийн илчлэлт эрэлхийлж, таньж мэдэн, үйлдэхэд тусалсан” (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 18)-ыг үзнэ үү.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн санааг танд өгнө.
Абрахам 1
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэг хүлээн аваасай гэж хүсэж буй адислалуудыг нь хүлээн авахад суралцагчдад тусална гэсэн итгэл найдварыг мэдрэхэд тэдэнд туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Амьдралаас хамгийн их хүсдэг зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, энэ талаар Тэнгэрлэг Эцэг юу гэж бодож байгаа тухай бодоход суралцагчдыг урь.
-
Видео: “Найдварын төгс гэрэл” (17:45) цагийн код 11:09-өөс 11:38 хүртэл үзнэ үү.
Эхлэл 12, 17
Хичээлийн зорилго: Абрахамын гэрээг болон энэ нь тэдний амьдралд хэрхэн хамааралтайг тайлбарлахад суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Gospel Library эсвэл Судруудын удирдамж дээрээс “Абрахамын гэрээ”-г хайж, үүнээс сурч мэдсэн зүйлээ хуваалцах бэлтгэлтэй ирэхэд суралцагчдыг урь.
-
Үзүүлэх контент: “Абрахамын гэрээ гэж юу вэ?” гэсэн гарчиг бүхий хоёр баганатай хүснэгт; багана тус бүрд хамаарах судрын хэсгүүд
Абрахам 2:9–11
Хичээлийн зорилго: Абрахамын үр удмын хувьд, Их Эзэнээс өгсөн үүрэг хариуцлагын дагуу үйлдэхэд суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Дараах асуултуудын талаар бодож, гэр бүлийн гишүүнтэйгээ ярилцахад суралцагчдыг урь. Үүнд: Есүс Христийн сайн мэдээ яагаад танд хамаатай вэ? Яагаад сайн мэдээ бүх хүнд хэрэгтэй гэж та бодож байна вэ?
-
Тараах материал: “Абрахамын гэрээн дэх үүрэг хариуцлагаа биелүүлэх”