Семинар
Абрахам 1: “Зөв шударга ёсыг агуугаар дагагч … байхыг хүсэх”


“Абрахам 1: ‘Зөв шударга ёсыг агуугаар дагагч … байхыг хүсэх’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Абрахам 1: ‘Зөв шударга ёсыг агуугаар дагагч … байхыг хүсэх’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Эхлэл 12–17; Абрахам 1–2: 22-р хичээл

Абрахам 1

“Зөв шударга ёсыг агуугаар дагагч … байхыг хүсэх”

The painting portrays Abram kneeling, his head bowed.  Melchizedek lays his hands on his head blessing him.  His eyes are shut and his face looks up.  An attendant holds bread and wine.

Абрахам ёс бус байдал дунд мөн шүтээн шүтэн бишрэгчдийн дунд өссөн. Эдгээр нөхцөл байдлыг үл харгалзан Абрахам өөрт нь мөнх бус байдлын өмнөх амьдралд Иехова гэдэг нэрээр танигдсан Есүс Христийг дагахыг хүсжээ. Абрахам зөв шударга хүслийг эрэлхийлж байсан учраас Их Эзэн түүнд үүнийгээ олж авахаар адисалсан. Энэ хичээл Тэнгэрлэг Эцэг Өөрийнх нь хүлээн аваасай гэж хүсэж буй адислалуудыг олж авахад нь суралцагчдад тусалж чадна гэсэн итгэл найдварыг мэдрэхэд тэдэнд тусална.

Суралцагчийн бэлтгэл: Амьдралаас хамгийн их хүсдэг зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, энэ талаар Тэнгэрлэг Эцэг юу гэж бодож байгаа тухай бодоход суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Та юу хүсэж байна вэ?

Их Эзэн хүссэн зөв шударга адислалаа олж авахад нь тэдэнд тусална гэж итгэхэд саад учруулж болох нөхцөл байдлуудын талаар бодож үзэхэд суралцагчдад туслах байдлаар хичээлээ эхэл. Үүний тулд та дараах дутуу мэдээлэл бүхий жишээнүүдийг хуваалцаж, тухайн хүнд тулгарч буй саад бэрхшээлийг олж тогтооход суралцагчдыг урьж болно.

Саманта бусад хүнд Бурханы сайн мэдээг номлох замаар Есүс Христийг дагахыг маш их хүсдэг. Гэвч … учраас яг одоо үүнийг хийх нь түүнд хүнд хэцүү юм шиг санагдах болсон.

Юмчин аравны нэгээ төлж, Есүс Христийг дагахыг маш их хүсдэг. Гэвч … учраас яг одоо үүнийг хийх нь түүнд хүнд хэцүү юм шиг санагдах болсон.

Карлос баптисм хүртсэнээр Есүс Христийг дагахыг маш их хүсдэг. Гэвч … учраас яг одоо үүнийг хийх нь түүнд хүнд хэцүү юм шиг санагдах болсон.

Өөрсдийн нөхцөл байдал болон Есүс Христийг дагахад тулгарч болох саад бэрхшээлүүдийн талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Судлах тэмдэглэлдээ дараах алхмуудыг гүйцэтгэхийг тэднээс хүс.

Судлах тэмдэглэл дээрээ:

  1. Амьдралдаа хүлээн авахыг хамгийн их хүсэж байгаа адислалуудынхаа заримыг тэмдэглэ.

  2. Эдгээр адислалыг олж авахад ямар саад бэрхшээл тулгарч байгааг жагсаан бич.

Суралцагчдыг Абрахам 1-ийг судалж байхад, Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийлэхэд тэднийг урь. Ариун Сүнс тулгарч буй саад бэрхшээлээс үл хамааран Есүс Христийг дагаж, Түүний адислалуудыг хүртэж чадна гэсэн итгэл найдварыг мэдрэхэд тэдэнд тусалж чадна.

Абрахамын нөхцөл байдал

3-р хичээл: Абрахам 3 дээр суралцагчид Абрахамын номын гарал үүслийн талаар олж мэдсэн. Хэрэв та үүнийг 3-р хичээлд тайлбарлаагүй бол одоо тайлбарлах боломжтой.

5:7

Суралцагчдаар хоёр баганатай хүснэгт зуруулах нь хэрэгтэй байж болох юм. Тэд эхний баганыг “Абрахамын хүссэн адислал,” хоёрдугаар баганыг “Абрахамд тулгарсан саад бэрхшээл” гэж нэрлэж болно. Энэ нь Абрахам 1:1–7-оос олж мэдсэн зүйлсээ эмх цэгцтэй ойлгоход суралцагчдад тусална.

Абрахамын хүссэн адислал

Абрахамд тулгарсан саад бэрхшээл

Абрахамын хүссэн адислал

Абрахамд тулгарсан саад бэрхшээл

Абрахам 1:1–7-г уншиж, Абрахам ямар адислал авахыг хүсэж байсан, тэдгээр адислалыг хүлээн авахад түүнд ямар саад бэрхшээл тулгарч байсныг олж мэд.

  • Танд Абрахамын хүссэн адислалуудаас юу нь онцгой санагдсан бэ?

  • Ямар учраас эдгээр адислалыг та ч бас хүсэж байна вэ?

  • Абрахам Есүс Христийг дагах хүсэлтэй байсан нь түүнийг хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахад хэрхэн тусалсан байж болох вэ?

Иехова Абрахамд саад бэрхшээлийг даван туулахад тусалсан

Абрахам 1:15–20-ийг уншиж, Иехова Абрахамд тулгарсан саад бэрхшээлээ даван туулахад нь хэрхэн тусалсныг олж мэд.

1:38

Хэрэв цаг гарвал та Иеховагийн Абрахамыг чөлөөлсөн гайхамшигт арга замын талаар ярилцаж болно. Та энэхүү чөлөөлөлтийг зөв шударгаар амьдрахад тулгардаг саад бэрхшээлээс биднийг ангижрахад тусалдаг Их Эзэний арга замуудтай харьцуулж болно. Их Эзэн биднийг сошиал медиа, технологийн хэт их хэрэглээ, порнограф зэрэг эрүүл бус зуршлуудаас ангижруулж чадна. Иеховаг дагахад саад болох аливаа саад бэрхшээлээс Тэр биднийг аварч чадна гэдгийг та гэрчилж болно.

  • Энэ туршлагаас Абрахам Иеховагийн талаар юуг ойлгож авсан гэж та бодож байна вэ?

  • Хүссэн зөв шударга адислалуудаа хүлээн авахад тулгарах саад бэрхшээлийг даван туулахад Тэнгэрлэг Эцэг бидэнд хэрхэн туслах вэ?

Абрахам чөлөөлөгдсөнийхөө дараа хожим нь Канаан руу явсан гэдгийг суралцагчдад тайлбарла. Их Эзэн хүслийнхээ дагуу үйлдсэнд нь Абрахамыг хүндэтгэж, санваар, бусад чухал адислалаар адисалжээ. Бидний Абрахамын гэрээ гэж нэрлэж буй гэрээний нэг хэсэг болгож эдгээр адислалыг Бурхан Абрахамд амласан. Суралцагчид энэхүү гэрээний талаар дараагийн хичээлүүд дээр илүү дэлгэрэнгүй судлах болно.

Абрахамын амьдралын хожуу үед Их Эзэн түүн дээр ирж, Абрахамын бүх зөв шударга хүслийг биелүүлэх болно гэж амласан (Абрахам 2:9–11-ийг үзнэ үү). Абрахам 2:12–13-ыг уншиж, энэхүү үйл явдлын дараа Абрахам юу гэж хэлснийг олж мэд.

  • Бид Абрахамын туршлагаас ямар ямар зарчим сурч болох вэ?

Суралцагчид төрөл бүрийн зарчмуудыг тодорхойлж болно. Тухайлбал: Хэрэв бид Есүс Христийг дагахыг эрэлхийлбэл, Бурхан бидний хүсдэг зөв шударга адислалуудыг өгөх болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг унших юм уу “Найдварын төгс гэрэл” видеог цагийн код 11:09-өөс 11:38 хүртэл үзнэ үү. Уг видео ChurchofJesusChrist.org дээр байгаа.

17:45
Official Portrait of Elder Jeffrey R. Holland.  Photographed January 2018.

Яагаад зөв шударга хүсэл, Христтэй адил болох тэмүүлэл маань гайхалтай, ер бусын байдлаар бүх найдварын Бурханаар хариулагдаж чадна хэмээн бид найдаж болохгүй гэж? Бидний зөв шударга хүсэл хэзээ нэгэн цагт, ямар нэг арга замаар, яаж ийж байгаад биелэх болно гэдэгт бид бүгдээрээ итгэх хэрэгтэй. (“Найдварын төгс гэрэл,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 101)

Дараах асуултыг хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээрээ ярилцахад суралцагчдыг урь эсвэл хариултуудаа судлах тэмдэглэлдээ бичихийг тэднээс хүс. Хангалттай хугацаа олгосны дараа, хуваалцах хүсэлтэй суралцагчид хариултуудынхаа аль нэгийг эсвэл хоёуланг ангийнд хуваалцаж болно.

  • Ерөнхийлөгч Холландын хэлсэн үг болон Абрахамын туршлага танд Есүс Христийг дагахад тулгарч буй саад бэрхшээлийг даван туулахад Их Эзэн тусалж чадна гэсэн итгэл найдварыг хэрхэн төрүүлж байна вэ?

  • Тэнгэрлэг Эцэг танд эсвэл таны таньдаг хэн нэгэнд Есүс Христийг дагахад тулгарч буй саад бэрхшээлийг нь даван туулахад хэзээ тусалсан бэ?

Тэнгэрлэг Эцэг танд зөв шударга адислалыг хүлээн авахад тулгарах саад бэрхшээлийг даван туулахад хэрхэн тусалсан туршлагаасаа хуваалцах талаар бодож үзээрэй.

Өнөөдөр олж мэдсэн зүйлсээ судлах тэмдэглэлдээ бичихэд суралцагчдыг урь.

Хуваалцах хүсэлтэй суралцагчдыг бичсэн зүйлээсээ хуваалцахад урих талаар бодож үз. Эдгээр үнэний тухай гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ дуусга.