“Суралцахуйн үнэлгээ 1: Мосе 1–Эхлэл 11,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Суралцахуйн үнэлгээ 1: Мосе 1–Эхлэл 11,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Эхлэл 6–11; Мосе 8: 21-р хичээл
Суралцахуйн үнэлгээ 1
Мосе 1–Эхлэл 11
Сүнслэг суралцахуйгаа үнэлж, эргэцүүлэн бодох нь Аврагчид ойртоход бидэнд тусална. Энэ хичээл нь Мосе 1-ээс Эхлэл 11 хүртэл судлахдаа өөрсдийн тавьсан зорилго, олж авсан өсөлт хөгжлийг эргэцүүлэн бодоход нь суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Энэ жил Хуучин Гэрээ, Агуу Үнэт Сувд зэргийг судалж эхэлснээс хойш сурсан зүйлээ эсвэл сүнслэг байдлын хувьд ямар байдлаар өсөж хөгжсөнөө хуваалцахаар бэлтгэж ирэхэд суралцагчдыг урь. Та өсөлт хөгжил, сурч мэдсэн зүйлсээ анзаарч мэдэхэд нь туслах зорилгоор судрууд дээрх тэмдэглэл болон судлах тэмдэглэлдээ бичиж авсан зүйлсээ эргэн харахыг зөвлөж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Ангийнхан тань Мосе 1-ээс Эхлэл 11 хүртэл судлах явцдаа энэ хичээл дээр үнэлснээс өөр үр дүнд төвлөрсөн байж болно. Хэрэв тийм бол төвлөрсөн үр дүнгээс суралцагчдын олж авсан өсөлтийг үнэлж болохуйцаар уг үйл ажиллагааг өөрчил.
Энэ хичээлийн үеэр дараах зүйлс дээр гаргасан ахиц дэвшлээ үнэлэх боломж суралцагчдад олдоно. Үүнд:
-
Есүс Христэд хөрвөх хөрвөлтөө улам гүнзгийрүүлж, Түүний шавь болох
-
Судруудыг өдөр бүр судлах
-
Уналтын үр нөлөөг болон бидний Гэтэлгэгчийн хувьд гүйцэтгэдэг Есүс Христийн үүргийг тайлбарлах (Тайлбар: Энэ үйл ажиллагаа нь 11-р хичээл: “Мосе 4:5–32; 5:1–15, 1-р хэсэг,” 12-р хичээл: “Мосе 4:5–32; 5:1–15, 2-р хэсэг”-ийн сургаалуудад тус тус үндэслэсэн.)
-
Тэнгэрлэг мөн чанар, зорилгоо биелүүлэх хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлэх (Тайлбар: Энэ үйл ажиллагаа нь 3-р хичээл: “Абрахам 3,” 4-р хичээл: “Мосе 1:1–11,” 5-р хичээл: “Мосе 1:12–26,” 8-р хичээл: “Эхлэл 1:26–27” дээр тус тус үндэслэсэн.)
Есүс Христэд хөрвөх хөрвөлтийг улам гүнзгийрүүлж, Түүний шавь болох
Сүнслэг байдлаар өсөж хөгжихөд цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Енохын хүмүүсийн дараах зургийг үзүүлэх талаар бодож үзээрэй.
Их Эзэний хүчээр тэнгэрт аваачигдахын өмнө Енохын хүмүүсийн олж авсан сүнслэг байдлын өсөлт хөгжлийг сануулахын тулд Мосе 7:18–21-ийг уншихад суралцагчдыг урь.
-
Енохын хүмүүсийн талаарх энэхүү тайлбараас юу нь танд хамгийн их сэтгэгдэл төрүүлж байна вэ?
21-р шүлэг-т “цаг хугацааны явцад [тэд] тэнгэрт дээш аваачигдав” гэж өгүүлсэн байдаг. Тэрхүү “цаг хугацааны явц” хэр удаан үргэлжилснийг ойлгохын тулд Мосе 7:68-ыг унш.
-
Аврагчийн шавь нарын хувьд энэ нь бидэнд сүнслэг өсөлтийн талаар юу зааж байна вэ?
Хүсэж байгаагаасаа илүү цаг хугацаа зарцуулж байгаа ч гэсэн Христийн шавь нарын хувьд гарч буй ахиц дэвшлээ тэмдэглэхэд суралцагчдыг урамшуул. Цаг хугацааны явцад ахиц дэвшлийг алгуур бөгөөд тогтвортой гаргах нь эцэстээ Енохын хүмүүсийн хүрч чадсантай адилаар таныг Аврагчтай харилцаатай болгоно.
Сүүлийн хоёр сарын хугацаанд сүнслэгээр өсөж хөгжсөн, сурч мэдсэн зүйлсээ эргэн харахад суралцагчдыг урь. Тэд Есүс Христийн илүү тууштай шавь болоход тусалсан мэдлэг, хүсэл тэмүүлэл, үйл хөдлөлд нь гарсан өчүүхэн бага ч гэсэн ахиц дэвшлийг олж мэдэхийг оролдож болно. Та суралцагчдыг судлах тэмдэглэл болон судар дээр тэмдэглэсэн тэмдэглэлүүдээ дахин сэргээн харахыг тэдэнд зөвлөж болно. Хэрэв гаргасан ахиц дэвшлээ анзаарахад нь суралцагчдад тус болно гэж үзэж байгаа бол та дараах асуултуудыг тавих юм уу үзүүлж болно.
-
Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар танд чухал санагдсан юуг сурч мэдсэн бэ?
-
Таны Тэдэнд илүү ойртсон зарим арга зам юу вэ?
-
Судраас судалсан ямар зүйлийг хэрэгжүүлсэн нь Христийн шавийн хувьд танд тус болсон бэ?
Тунгаан бодох хэсэг хугацаа өгсний дараа анзаарч мэдсэн ахиц дэвшлээ сайн дураараа хуваалцах суралцагчдыг урь.
Судруудаас өдөр бүр судлах
Энэ улирлын семинарын хичээлийн кредит оноог авахын тулд та Мосе 1–5; Абрахам 1–3; Эхлэл 37, 39, 41-ийг унших ёстойг суралцагчдад сануулж болно. Сургаалын гүн гүнзгий, баялаг чанарыг харгалзан эдгээр бүлгийг тусгайлан сонгосон.
Мөн судар судлах хувийн зорилго тавихад суралцагчдыг урамшуулан дэмж. Энэ зорилго кредит оноо авахад шаардлагагүй ч Бурханы үгээс өдөр бүр хүч чадал олж авахад суралцагчдад тусална. Хэрэв суралцагчид хараахан зорилго тавиагүй байгаа бол өнөөдөр тавихад нь урамшуулан дэмжээрэй. Суралцагчид энэ зорилгыг хэдийд ч өөрчлөх боломжтой.
Шаардлагатай зүйлсээ уншиж, хувиараа судлах зорилгоо биелүүлэхэд нь суралцагчдыг дэмжих зорилгоор суралцагч нэг бүрд жижиг цаас өгөөрэй. Суралцагчид цааснуудаа хичээлийн төгсгөлд хураалгана. Тэдний өгсөн цаасан дээрх мэдээллийг суралцагч нэг бүрийг зорилгод нь урамшуулахад та ашиглаж болно. Та цаасан дээр юу нэмж оруулж болох талаар суралцагчдад дараах зүйлсийг үзүүлж болно.
-
Таны нэр.
-
Дуусгах шаардлагатай таны уншсан бүлгүүд.
Хэрэв суралцах хувийн зорилгоо багштайгаа хуваалцахыг сонгосон бол үүнд дараахыг багтаана.
-
Тавьсан зорилго тань юу болох, үүнийг хэрхэн гүйцэлдүүлж байгаа.
-
Тавьсан зорилго тань сайн мэдээнээс суралцаж, Есүс Христийг илүү сайн таньж мэдэхэд хэрхэн тусалж байгаа.
Та суралцагчдаас сүүлийн хоёр асуултад өгсөн хариултуудаа ангийнхандаа сайн дураараа хуваалцахыг хүсэж болно. Эсвэл тэд жижиг бүлгүүдэд хуваарилагдан ярилцаж болно. Хэрэв та ийн үйлдэхээр сонгосон бол, суралцагчид хуваалцахыг хүсээгүй тохиолдолд судраас судлах зорилгоо бусдадаа хуваалцах шаардлагагүй гэдгийг тэд мэдэж байхад анхаар. Санаа бодлоо хуваалц гэж суралцагчдыг хэзээ ч шахаж болохгүй.
Уналтын үр нөлөө болон бидний Гэтэлгэгчийн хувьд гүйцэтгэдэг Есүс Христийн үүргийг тайлбарлах
Уналтын үр нөлөөг болон биднийг Уналтаас аврах Гэтэлгэгч Есүс Христийн үүргийг ойлгох нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг ойлгоход нэн чухал байдаг. Гэвч эдгээр чухал үнэнийг ойлгох, бусдад тайлбарлах нь амаргүй байж болно.
11-р хичээл: “Мосе 4:5–32; 5:1–15, 1-р хэсэг,” 12-р хичээл: “Мосе 4:5–32; 5:1–15, 2-р хэсэг” дээр хийсэн товхимлоо эргэн харах цагийг суралцагчдад гаргаж өгөх талаар бодож үзээрэй. (Хэрэв суралцагчид товхимол хийгээгүй бол эдгээр судрын түүхийг тэдэнд сануулахдаа жимсний болон Есүс Христийн зургийг үзүүлэх энгийн аргыг ашиглаарай. Доор дурдсан ярилцлагад бэлтгэхийн тулд суралцагчид Мосе 4:6–13, 22–25; 5:8–12-ыг товчхон эргэн харж болно.)
Дараах мэдээллийг өөрийн үгээр тайлбарлахад бэлтгэ.
-
Уналтад хүргэсэн Адам, Ева хоёрын сонголт
-
Адам, Ева хоёрт тохиолдсон уналтын үр дагавар юу байсан мөн тэдгээр үр дагавар өнөөдөр бид бүгдийн амьдралд хэрхэн нөлөөлсөөр байгаа тухай
-
Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан төлөвлөгөөнд энэхүү Уналт хэр чухал байсан тухай
-
Уналтын тодорхой нөлөөллөөс биднийг гэтэлгэхийн тулд Аврагчийн хийсэн зүйл
Хамтрагчаа сонгоход суралцагчдыг урь. 1 болон 2-р зүйлийг нөгөө хамтрагчдаа тайлбарлахыг нэг суралцагчаас хүс. Дараа нь хамтрагчийг нь 3; 4-р зүйлийг тайлбарлахад урь.
Дууссаны дараа та уг үйл ажиллагааг дахин нэг удаа хийж гүйцэтгэхэд тэднийг урьж болох ба энэ удаад суралцагчдын тайлбарласан зүйлсийг хооронд нь сольж өгнө.
Тэнгэрлэг мөн чанар, зорилгоо биелүүлэх хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлэх
Хуучин Гэрээг судлах явцдаа, Бурханы хүүхдүүдийн хувьд суралцагчид тэнгэрлэг мөн чанар, зорилгодоо төвлөрсөн хэд хэдэн суралцах туршлагыг олж авсан байж болох юм. Олж мэдсэн үнэнүүд нь тэнгэрлэг чадавхаа гүйцэлдүүлэх хүсэлд нь хэрхэн нөлөөлсөн талаар эргэцүүлэн бодох боломжийг суралцагчдад олго.
Та өөрийгөө төлөөлүүлэн хүний дүрс зур. Хуучин Гэрээнээс олж мэдсэн өөрийн тэнгэрлэг мөн чанарын тухай үнэнийг энэхүү дүрс дотроо эсвэл түүний ойролцоо бич. Хэрэв боломжтой бол “намайг” эсвэл “би” гэх үгсийг ашиглан эдгээр өгүүлбэрийг өөрийн болго. Та доорх судруудын заримыг ашиглаж болно. Үүнд:
Эхлэл 1:26–27
Суралцагчид дараах үнэнүүдийг бичиж болно. Эдгээр үнэнийг 3, 4, 5, 8-р хичээлээс авав.
Бурхан өнөөдөр төрөх нэр төртэй, агуу сүнснүүдийн дундаас намайг сонгосон (Абрахам 3:22–23).
Бурханы хүүхдийн хувьд надад зориулсан ажил Түүнд бий (Мосе 1:6).
Бурханы охин, хүү учраас уруу таталтыг эсэргүүцэх хүч чадлыг би Түүнээс олж авч чадна (Мосе 1:13, 16).
Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн учраас би Түүн шиг болж чадна (Эхлэл 1:26–27).
Эдгээр үнэн тэдэнд хэрхэн тусалж болохыг эргэцүүлэхэд нь суралцагчдад туслах зорилгоор та дараах үйл ажиллагааны аль нэгийг сонгож, ангиар эсвэл жижиг бүлгээр гүйцэтгүүлж болно. Эсвэл суралцагчдаар хүссэн үйл ажиллагааг нь сонгуулж болно.
А сонголт: Эдгээр үнэнийг мэдсэнээр танд хэрэг болж болох цөөн хэдэн нөхцөл байдлыг тайлбарла. Эдгээр үнэн нь нөхцөл байдал тус бүрд орсон байгаа хэн нэгэнд хэрхэн тус болж болохыг тодорхойл.
Б сонголт: Дараах хэллэгүүдийг гүйцээ. Үүнд:
Эдгээр үнэнийг мэдэх нь надад дараах тохиолдлуудад тус болно.
-
… учраас би өөрийнхөө тухай боддог.
-
… учраас би уруу таталттай тулгардаг.
-
… учраас би бусадтай харилцдаг.
-
… учраас би шийдвэр гаргадаг.
Суралцагчдыг дууссаны дараа та эдгээр үнэн тэдний тэнгэрлэг чадавхаа хэрэгжүүлэх хүсэлд хэрхэн нөлөөлсөн талаар бодол санаа, туршлагаа судлах тэмдэглэлдээ бичихэд тэднийг урь. Түүнчлэн та эдгээр үнэн ирээдүйд тулгарч болох нөхцөл байдалд нь хэрхэн нөлөөлөх боломжтойг бичихэд суралцагчдыг урьж болно.
Суралцагчдыг дуусахад, хуваалцах хүсэлтэй суралцагчдыг бичсэн зүйлээ хуваалцахад урь.