Семинар
Эхлэл 6–11; Мосе 8: Тойм


“Мосе 6–11; Мосе 8: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Мосе 6–11; Мосе 8: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Эхлэл 6–11; Мосе 8

Эхлэл 6–11; Мосе 8

Тойм

Хүмүүс “үргэлжид хилэнцэт бай[на]” (Мосе 8:22) гэж тодорхойлогдож байсан цаг үед Их Эзэн Ноаг бошиглогч байхаар дуудсан. Ноагийн гэр бүл Бурханы хөвөгч авдар хийж бүтээх зарлигийг дуулгавартай дагаснаар урьд хожид тохиолдож байгаагүй аймшигт үерээс аврагдсан.

семинарын шигтгээ зураг

Суралцагчдынхаа хэрэгцээ, давуу тал, нөхцөл байдлыг ойлгох замаар тэднийг таньж мэдэхийг эрэлхийл. Суралцагчид өөрсдөд нь санаа тавьдаг хэн нэгнээс суралцах илүү их хүсэлтэй байдаг. Түүнчлэн бид суралцагчдыг хайрлан таньж мэдэхийг хичээх үедээ Аврагчаас болон Түүний сайн мэдээнээс амьдралын утга учир, хүчийг олоход нь тэдэнд хамгийн сайнаар туслахаар өдөөгдөх болно. Суралцагчдыг ойлгохоор эрэлхийлэх нь хичээл заахад хэрхэн нөлөөлж болох тухай жишээг 19-р хичээл: “Мосе 8” дээрээс олж болно. Илүү ихийг олж мэдэхийн тулд “Аврагч биднийг мэддэг бөгөөд бидний нөхцөл байдал, хэрэгцээ, давуу талыг ойлгодог” гэсэн хэсгийг үзнэ үү (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 13).

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.

Мосе 8

Хичээлийн зорилго: Ёс бус ертөнцөд амьдарч байгаа ч Аврагчийг илүү сайн дагахад нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Өнөөгийн дэлхийд Есүс Христийг дагахад тулгарч буй сорилт, бэрхшээлийн талаар бодоход суралцагчдыг урь. Хичээлдээ ирэхдээ, дэлхийг ялж Есүс Христийг дагахад юу тусалсан талаар хуваалцах бэлтгэлтэй ирэхийг тэднээс хүс.

  • Үзүүлэх материал: Хувинтай ус, жижиг хуурай эд зүйл, тухайн эд зүйл багтах хуванцар уут эсвэл ус нэвтэрдэггүй сав.

  • Үзүүлэх контент: Өөрөө өөрийгөө үнэлэх мэдэгдэл; Ноагийн үеийн өнөөгийн биднийхтэй харьцуулсан зааварчилгаа болон хүснэгт

  • Тараах материал:Есүс Христээр дамжуулан дэлхийг ялах

Эхлэл 6–8

Хичээлийн зорилго: Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах илүү их хүсэлтэй болоход суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Тэнгэрлэг Эцэгийн тодорхой нэг зарлиг нь биднийг хайрлах хайр, хамгаалах Түүний хүслийг хэрхэн харуулж байгааг эргэцүүлэн бодож, хуваалцах бэлтгэлтэй ирэхэд суралцагчдыг урь.

  • Үзүүлэх зураг: Аяллын дүр зураг; бага насны хэсэг бүлэг хүүхэд; Ноаг хөвөгч авдар барьж байх үедээ номлож байгааг нь харуулсан зураг.

  • Суралцагчдад зориулсан материал: Бүлэг бүрд зориулсан цаас

  • Үзүүлэх контент: Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын мэдэгдэл; ерөнхийлөгч Томас С.Монсоны мэдэгдэл; хувь хүний эргэцүүлэн дүгнэсэн тэмдэглэл.

Суралцахуйгаа үнэлэх нь 1

Хичээлийн зорилго: Суралцагчдыг Мосе 1-ээс Эхлэл 11 хүртэл судлахдаа өөрсдийн тавьсан зорилго, олж авсан өсөлт хөгжлийн талаар эргэцүүлэн бодоход нь туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Энэ жил Хуучин Гэрээ, Агуу Үнэт Сувд зэргийг судалж эхэлснээс хойш сурсан зүйлээ эсвэл сүнслэг байдлын хувьд ямар байдлаар өсөж хөгжсөнөө хуваалцахаар бэлтгэж ирэхэд суралцагчдыг урь. Та өсөлт хөгжил, сурч мэдсэн зүйлсээ анзаарч мэдэхэд нь туслах зорилгоор судрууд дээрх тэмдэглэл болон судлах тэмдэглэлдээ бичиж авсан зүйлсээ эргэн харахыг зөвлөж болно.

  • Үзүүлэх зураг: Енохын хүмүүсийн зураг; Есүс Христийн зураг

  • Суралцагчдад зориулсан материал: Суралцагч нэг бүрд зориулсан жижиг цаас; 11-р хичээл: “Мосе 4:5–32: 5:1–15, 1-р хэсэг” болон 12-р хичээл: “Мосе 4:5–32: 5:1–15, 2-р хэсэг” дээр суралцагчдын бүтээсэн товхимлууд (хэрэв ашиглах боломжтой байгаа бол)

  • Үзүүлэх материал Нэг ширхэг жимс