Семинар
Мосе 4:5–32; 5:1–15, 1-р хэсэг: “Тэдний хоёулангийнх нь нүд нээгдэв”


“Мосе 4:5–32; 5:1–15, 1-р хэсэг: ‘Тэдний хоёулангийнх нь нүд нээгдэв,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Мосе 4:5–32; 5:1–15, 1-р хэсэг: ‘Тэдний хоёулангийнх нь нүд нээгдэв,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

11-р хичээл: Эхлэл 3–4; Мосе 4–5

Мосе 4:5–32; 5:1–15, 1-р хэсэг

“Тэдний хоёулангийнх нь нүд нээгдэв”

Адам, Ева хоёр

Бидний анзаардаг үгүйгээс үл шалтгаалан Адам, Ева хоёрын Уналт бид бүгдэд өдөр бүр шууд нөлөөлдөг. Үнэнийг хэлэхэд үүнгүйгээр бид төрөх ч үгүй байсан. Энэ хичээлийн зорилго Уналт Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд болон өөрсдийнх нь амьдралд хэрхэн нөлөөлдгийг суралцагчдад ойлгуулах явдал юм.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг төгс эзэмших сургаал 2 Нифай 2:25 хэсгийг цээжилж, эцэг эхээсээ эсвэл Сүмийн удирдагчаас энэ нь тэдэнд ямар утга учиртай болохыг асуу.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Сайн уу, муу юу?

Хичээлээ эхлэхдээ суралцагчдыг зарим хэцүү зүйл Бурханы төлөвлөгөөнд хэрхэн адислал болдгийг бодоход тусал. Үүнийг хийх нэг арга нь дараах онооны хүрдийг ашиглах юм. Суралцагчдын үнэлэх үгсийг илэрхийлсэн зургийг та үзүүлж болно.

  • 1–10 (1 = муу, 10 = сайн) оноог ашиглан, ихэнх хүн дараах зүйлсийг юу гэж үнэлнэ гэж бодож байна вэ?

Шаргуу ажил

Сорилт

Уй гашуу

Үхэл

  • Эдгээр зүйлийг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний дагуу мөнхийн ач холбогдлоор нь харвал эдгээрийн үнэлгээг та өөрчлөх үү? Тийм бол яагаад?

Энэ хичээлийн эхэнд байгаатай адил Адам, Ева хоёрын зургийг үзүүл. Та зургийг хичээл дуустал авалгүй байлгаж болно.

Бидний амьдралдаа туулдаг олон бэрхшээл бидний анхны эцэг эх Адам, Ева хоёрын сонголтын улмаас ирсэн.

  • Хүмүүсийн олон нь Адам, Ева хоёрын уналтыг 1-ээс 10-ын хооронд хэрхэн үнэлнэ гэж та бодож байна вэ? Яагаад?

Адам, Ева хоёрын уналт ба үүний таны амьдрал дахь утга учрыг та хэр ойлгодгоо тунгаан бод. Судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич.

  • Уналт сайн муу байсан эсэх дээр та юу гэж боддог вэ?

  • Есүс Христийн Цагаатгалын тухай таны ойлголт энэ асуултад хариулахад хэрхэн нөлөөлөх вэ?

Мосе 4–5-ыг өнөөдөр судлахдаа Адам, Ева хоёрын уналтын талаар илүү сайн ойлгохын тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Уналт нь Түүнтэй илүү адилхан болоход бидэнд туслах Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний хэсэг гэдгийг ойлгоход Ариун Сүнс тусалж чадна.

Уналтын үр дагаврууд

Суралцагчдыг Едений цэцэрлэг ба Адам, Ева хоёрын уналтын талаар мэддэг зүйлсээ товч ярихыг хүс. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол тэднээр 2 Нифай 2:22–23; Мосе 3:16–17; 4:6–12-ыг уншуулж, нарийвчилсан мэдээллийг олохыг хүс. Та түүнчлэн ChurchofJesusChrist.org дээрээс Хуучин Гэрээний түүхүүдийн видео “Адам, Ева хоёр” (1:53)-ыг үзүүлэн тоймлож болно.

1:53

Тэгээд суралцагчдад Уналт Адам, Ева хоёрт болон тэдний үр удамд хэрхэн нөлөөлсөн талаар олж мэдэхэд тусал. Суралцагчдад сурч мэдсэн зүйлсээ эмхлэхэд тусалж цаас тарааж өгөөд, дараах зааврыг үзүүл. Та суралцагчдыг энэ үйл ажиллагааг хамтран гүйцэтгэхийг асууж болно. (Тайлбар: 21-р хичээл: “Өөрийн сурлагаа үнэл 1” дээр суралцагчдыг энэ үйл ажиллагаагаар бүтээсэн товхимлоо ашиглан, Уналтын үр дагавруудын талаар тайлбарлахыг санал болгодог.)

Суралцагчдад хичээлийн үлдсэн хэсэгт хангалттай цаг үлдээхийн тулд товхимол хийх цагийг богиносго.

Уналтын талаар сурч мэдсэн зүйлсээ эмхэтгэхийн тулд дараах зааврын дагуу товхимол хийгээрэй. Энэ товхимлоо ашиглан бусдад Уналтын талаар болон энэ нь яагаад Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд зайлшгүй хэрэгтэй байсныг тайлбарлана гэж төсөөлөөрэй. Товхимлоо бүтээлч байдлаар өөрийн болгоорой.

  1. Цаасыг дундуур нь нугал. Товхимлынхоо нүүр хуудсыг “Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Уналт” гэх зэргээр гарчиглаарай. Танд Уналтыг сануулдаг жимсний мод эсвэл нэг жимс гэх мэт зураг зурах юм уу нэмж оруулаарай.

  2. Товхимлоо нээгээд, зүүн талын эхний хуудсыг “Уналтын үр дагавар” хэмээн гарчигла.

  3. Мосе 4:13–16, 22–25, 28–29; 5:1–4-ийг судал. Бурханы хүүхдүүдэд Уналтаас ирсэн үр дагавруудыг жагсаан бичиж эсвэл зураарай. Товхимолдоо үр дагавар бүрийг сурч авсан судрын шүлгүүдийг бичээрэй.

Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчийг товхимлоо ангийнхандаа хуваалцахыг хүс. Оруулалгүй үлдээсэн зүйлсээ товхимол дээрээ нэмж бичихийг суралцагчдад уриал.

Адам, Ева хоёрын үр удамд дараах зүйлс тохиодгийг суралцагчид гаргаж ирсэн байхад анхаар. Үүнд:

  1. Бурханы оршихуйд очиход бэлэн биш байгаагаа мэдрэх (Мосе 4:13–16).

  2. Хүүхэдтэй болох (Мосе 4:22; 5:2–3).

  3. Шаналал, өвдөлт, хэцүү бэрхийг туулна (Мосе 4:22–24).

  4. Амьдрахын тулд шаргуу хөдөлмөрлөнө (Мосе 4:25; 5:1–3).

  5. Сайныг хилэнцээс ялгаж мэдэх (Мосе 4:28).

  6. Бие махбодын үхэл (Moсе 4:25).

  7. Бурханы оршихуйгаас тусгаарлагдах (сүнслэг үхэл) (Мосе 5:4).

Бурханаас тусгаарлагдахыг “сүнслэг үхэл” гэж нэрлэдэг болохыг тайлбарла. Үүнийг бид бүгд туулдаг.

Уналтын зарим тодорхой үр дагавар бидэнд “үхэшгүй байдал ба мөнх амьдрал” руу өсөн дэвжихэд хэрхэн тусалдаг вэ (Moсе 1:39).

  • Бурхан Адам, Ева хоёрыг унахыг зөвшөөрсөн нь Түүний хүүхдүүдээ гэх мэргэн ухаан, хайрыг хэрхэн харуулдаг вэ?

Уналтын ямар үр дагавар таны амьдралд хамгийн хүнд санагддагийг тунгаан бод.

Дараагийн хичээлээр Уналтын сөрөг үр дагавруудыг давахад гүйцэтгэсэн Аврагчийн үүргийг судлах үеэр энэхүү товхимлоо дуусгана гэдгийг суралцагчдад тайлбарла.

Уналтын гүйцэтгэсэн зайлшгүй үүрэг

Мормоны Номын бошиглогч Лихай Уналтын ач холбогдлыг тайлбарласан.

2 Нифай 2:22–25-ыг судлахдаа Уналт яагаад сайн зүйл байсныг олж мэд.

  • Та Уналтын тухай юу олж мэдсэн бэ?

Суралцагчид хэд хэдэн үнэнийг хэлж болох ч Уналт нь бид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний дагуу өсөж хөгжихөд зайлшгүй хэрэгтэй байсан гэдгийг ойлгосон байх ёстой.

Тэнгэрлэг Эцэг Адам, Ева хоёрыг болон тэдний үр удмыг Уналтаар дамжуулан баяр баяслыг авах боломжийг өгсөн гэдгийг суралцагчдадаа ойлгуулаарай. Тэднээс товхимол дээрээ “Уналтын үр дагаврууд” гарчгийн доор “баяр баясал” гэж бичихийг хүс. Суралцагчдаасаа 2 Нифай 2:25-ыг цээжээр уншиж чадах эсэхийг асууж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Уналт яагаад бидний амьдралд зайлшгүй хэрэгтэйг тайлбарлажээ.

Ахлагч Жэффри Р.Холланд

Уналт бол Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний салшгүй хэсэг мөн. Үүнгүйгээр Адам, Ева хоёрт ямар ч мөнх бус хүүхэд төрөхгүй байх байсан ба хүмүүний гэр бүлд эсрэг тал, өсөлт хөгжил, ёс суртахууны сонгох эрх, амилуулалтын баяр баясал, гэтэлгэл, мөнх амьдрал гэж байхгүй байх байсан. (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 207)

Товхимлынхоо “Уналтын үр дагаврууд” хуудсыг эргэн хар.

  • Таны мөнхийн өсөлт хөгжилд Уналт хэрхэн эергээр нөлөөлсөн бэ?

  • Уналтын аль үр дагавраас бид аврагдах шаардлагатай байдаг вэ?

Үүнд хэд хэдэн зүйл байдгийн дотор бие махбодын үхэл, сүнслэг үхэл хоёроос бид өөрсдийгөө аварч чадахгүйг ойлгуулаарай.

2 Нифай 2:26-ийн эхний өгүүлбэрийг уншаад, Бурханы хүүхдүүдэд зориулсан сайн мэдээг олж мэд.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

Суралцагчдад дараагийн хичээлээр Уналтын үр дагавруудаас биднийг гэтэлгэдэг Мессиагийн үүрэг дээр төвлөрнө гэдгийг мэдэгд.

Суралцагчдад хичээлийн эхэнд гүйцэтгэсэн үнэлэх үйл ажиллагааг сануул. Тэд одоо Адам, Ева хоёрын уналтыг 1-ээс 10-ын хооронд хэрхэн үнэлэхийг асуу. Суралцагчид дараа нь хажууд суугаа хүндээ Уналт яагаад сайн зүйл болохыг мөн энэ нь өөрсдийнх нь амьдралд болон тэдний Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлдгийг тайлбарлаж болно.

Хичээлээ төгсгөхдөө Уналтаас биднийг гэтэлгэхээр Өөрийн хүүг илгээснээр биднийг хайрлах хайраа харуулсан Тэнгэрлэг Эцэгийн мэргэн ухаан, хайрыг гэрчилж болно.

(Дараагийн хичээл дээр товхимлоо дуусгах тул суралцагчдыг товхимлоо авчрахыг эсвэл хураалгаад буцааж авч болохыг сануулаарай.)