“Moсе 4:1–4:‘Таны таалал хэрэгжих болно, мөн алдар суу үүрд таных байх болно,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Moсе 4:1–4:‘Таны таалал хэрэгжих болно, мөн алдар суу үүрд таных байх болно,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
10-р хичээл: Эхлэл 3–4; Мосе 4–5;
Moсe 4:1–4
“Таны таалал хэрэгжих болно, мөн алдар суу үүрд таных байх болно”
Мөнх бус байдлын өмнөх амьдралд Тэнгэрлэг Эцэг Есүс Христийг төлөвлөгөөнийхөө Аврагч болгохоор сонгосон. Есүс Христ хүнд хэцүү цаг үед ч Тэнгэрлэг Эцэгт ямагт дуулгавартай байсан. Энэ хичээл Тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагасан Есүс Христийн жишээг дагах суралцагчдын хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэхэд тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас Тэнгэрлэг Эцэгт илүү дуулгавартай байх хүслийг төрүүлдэг үлгэр жишээ үзүүлдэг хүмүүсийн талаар бодохыг хүс. Суралцагчдаас хуваалцах бэлтгэлтэй ирэхийг хүс.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Тэнгэрлэг Эцэгийн хүслийн дагуу гүйцэтгэх
Хичээлээ эхлэхдээ Тэнгэрлэг Эцэг өсвөр үеийн хүүхдээс хэцүү зүйл хийхийг асууж байсан талаар хуваалцаж болно. Энэ нь таны хувийн туршлага эсвэл таны сонссон өөр нэгний туршлага байж болно. Дараах түүхийг та жишээ болгон ашиглаж болно. Суралцагчдыг үүнтэй төстэй мэдрэмжийг мэдэрч байсан үеэ санахыг уриал.
Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан М.Жозэф Браф ах охиныхоо тухай дараах түүхийг ийн хуваалцсан.
Залуус аа, Бурхан та нараас хүнд хэцүү зүйлсийг шаардах болно. 14 настай нэг залуу эмэгтэй сагсан бөмбөгийн сонгон шалгаруулах тэмцээнд оролцжээ. Тэр эгчтэйгээ адил ахлах сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт тоглохыг мөрөөддөг байв. Харин дараа нь эцэг эх нь Гватемала номлолыг тэргүүлэхээр дуудагдсан байсныг тэр олж мэдсэн байна.
Гватемалад ирснийхээ дараа тэрээр хоёр хичээл нь өөрийнх нь ярьдаггүй испани хэл дээр орно гэдгийг мэдэж авчээ. Сургуульд нь бас охидын спортын ямар ч баг байсангүй. Тэр өндөр хамгаалалттай байрны 14 давхарт амьдардаг байсан төдийгүй аюулгүй байдлын улмаас түүнийг ганцааранг нь гадагш гаргадаггүй байлаа.
Эцэг эх нь түүнийг орой бүр унтахдаа уйлахыг нь хэдэн сарын туршид сонсжээ. (“Тэргүүнээ өргө мөн баясагтун,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 14)
-
Хэрэв чи энэ залуу эмэгтэйн нөхцөл байдалд байсан бол чамд юу хамгийн хэцүү байх байсан бэ?
Дараах асуултуудыг тунгаан бод.
-
Бурханы танаас шаардсан эсвэл шаардаж болох хэцүү зүйл юу байж болох вэ?
-
Та энэхүү хэцүү зүйлийг хийхийг хэр их хүсэж байна вэ? Яагаад?
-
Та Бурханы хүссэн зүйлсийг илүү их хүсэлтэй хийхэд тань туслах ямар зүйлийг энэ хичээлээр сурч мэдэхийг эсвэл мэдрэхийг хүсэж байна вэ?
Суралцагчид Мосе 4:1–4-ийг судалж байхдаа тэд Есүс Христийн тухай мөн Тэнгэрлэг Эцэгийн Түүнээс хийхийг хүссэн хэцүү зүйлсийг гүйцэтгэх Түүний хүслийн талаар сурч мэднэ. Суралцагчдыг Бурханы хүссэн хэцүү зүйлсийг хийхэд Аврагчийн үлгэр жишээ хэрхэн тус болж болохыг мэдэхийн тулд Ариун Сүнсний тусламжийг эрэлхийлэхийг уриал.
Христийн зан байдал
Өнөөдрийн судлах судрын хэсгийн агуулгыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах догол мөрд байгаа мэдээллийг суралцагчдад тайлбарлаж өгвөл тустай байх болно.
Бид мөнх бус байдлын өмнөх амьдралд Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдардаг байсан. Тэнд байхад бидэнд Түүнтэй адил болоход туслах Түүний төлөвлөгөөг заасан. Мосе 4:1–4 дээр Тэнгэр дэх Зөвлөлд Есүс Христ бидний Аврагч байхаар сонгогдсон тухай гардаг. Эдгээр шүлгээс бид Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд Есүс Христ, Сатан хоёр хэрхэн хариулж байгаагаас нь тэдний мөн чанарыг хардаг.
Суралцагчдад Есүс Христ, Сатан хоёрын ялгааг тодорхой харуулахын тулд дараахтай адил хүснэгтийг самбар дээр зурж болно.
|
Есүс Христ |
Сатан |
|---|---|
Мосе 4:1–4-ийг уншаад, Есүс Христ Сатан хоёрын санаа зорилго, хандлагын талаар олж мэд.
Суралцагчдыг ойлголтуудаа самбар дээр бичээд, сурч мэдсэн зүйлсээ ярилцахыг урь. (Суралцагчид Сатан хэдэн удаа “би” гэдэг үгийг ашигласныг болон алдар сууг авах хүслийг нь дурдаж болно. Харин Аврагч “таны” гэх үгийг ашигласан ба алдар сууг Эцэгийнх байлгах хүслийг тэд олж харж болно. Суралцагчид Сатан хэрхэн Эцэгийн төлөвлөгөөний эсрэг босож, “хүмүүний сонгох эрхийг устгахыг эрэлхийлс[нийг]” анзаарч болно. Үүний дэргэд Аврагчийн Эцэгийн тааллыг дуулгавартай дагаж, Эцэгийн төлөвлөгөөг зөвшөөрөх хүслийг тэд дурдаж болно.
-
Эдгээр шүлэгт Есүс Христ, Түүний Эцэг хоёрын харилцааны талаар та нарт юу зааж байна вэ?
Ярилцлагын үеэр суралцагчдын тодорхойлж болох нэг үнэн нь Есүс Христ бидний Тэнгэр дэх Эцэгийг даруухнаар дуулгавартай дагадаг гэсэн үнэн юм.
Аврагчийн талаарх дараах түүхүүд суралцагчдад Түүний үлгэр жишээнээс суралцахад тусална. Аврагч Эцэгтээ хэцүү байхад ч дуулгавартай байсан талаар илүү ихийг сурч мэдэх нь Түүний үлгэр жишээг дагах бидний хүслийг нэмэгдүүлж чадна.
Дараах түүхүүдийг уншаад, хэцүү байхад ч Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийг ямагт дуулгавартай дагахыг хүсдэг байсныг олж мэд.
-
Лук 2:49 (12 настай байхдаа)
-
Иохан 8:28–29 (насанд хүрээд)
-
Матай 26:36–39 (Гетсеманий цэцэрлэгт)
-
3 Нифай 11:10–11 (амилсан нэгэн болоод)
Эдгээр жишээнээс Есүс Христийн талаар юу сурч мэдэж байгааг суралцагчидтайгаа ярилц. Аврагч амьдралдаа Эцэгийнхээ тааллыг даруухнаар дагасан бусад жишээг хуваалцахыг хүс.
Суралцагчдыг хичээлийн эхэнд бодсон өөрсдийн амьдрал дахь хүнд зүйлсийг эргэн санахыг хүс. Есүс Христийн талаар сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг асууж болно. Тухайлбал:
-
Хэцүү байхад ч Тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагахыг сонгоход хөтлөх юуг Есүс Христ хэлж, хийсэн бэ?
-
Тэнгэрлэг Эцэгийн тааллыг дагахад сайн үлгэр дуурайл үзүүлдэг ямар хүнийг та мэдэх вэ? Та тэдний үлгэр жишээнээс юу сурч мэдсэн бэ?
-
Хэцүү байсан ч Тэнгэрлэг Эцэгийн тааллыг дагах хүслийг юу танд өгдөг вэ?
Есүс Христийн жишээг дагах
Хичээлийн эхэнд гарсан түүх дэх залуу эмэгтэй бол Браф ахын охин байсан. Хэрэв та түүний охины түүхийг хуваалцсан бол тэрээр эцэг эх нь Гватемалад номлолын удирдагчдаар гурван жил үйлчлэх хугацааг итгэлтэй даван туулсан гэдгийг суралцагчдад хэл.
Түүний түүхийн дараах үргэлжлэлийг хуваалцаж, суралцагчдаас Христийнхтэй адил ямар зан чанарууд түүний жишээнд гарч байгааг олж мэдэхийг хүс. Хэрэв та хичээлийн эхэнд өөр түүх хуваалцсан бол үүний төгсгөлийг эсвэл уг хүний амьдрал дахь өөр нэг туршлагыг хуваалцаж болно. Суралцагчдыг энэ хүнээс Христийнхтэй адил зан чанаруудыг олохыг хүс.
Браф ах ийн үргэлжлүүлэв:
Номлолынхоо эцэст би охиноосоо бүрэн цагийн номлолд явахаар төлөвлөж байгаа эсэхийг нь асуув. Тэр “Үгүй ээ, аав аа. Би аль хэдийн үйлчилчихсэн” гэж хэлж билээ.
Би ч үүнийг нь хүлээн зөвшөөрсөн! Зургаан сар орчмын дараа нэгэн шөнө Сүнс намайг сэрээхэд, “Би охиныг чинь номлолд үйлчлүүлэхээр дуудсан” гэсэн бодол оюун санаанд минь орж ирсэн.
Би шууд л “Тэнгэрлэг Эцэг ээ, тэр аль хэдийн олон золиос гаргасан шүү дээ” гэж хариулсан юм. Сүнс намайг тэр даруй засаж залруулан, Их Эзэн түүгээр номлолын ажил хийлгэхийг хүссэн болохыг ойлгуулсан юм.
Удалгүй би охиноо өдрийн хоол хамт идэхээр дагуулж явав. Ширээний эсрэг талаас би “Ганзи, бид яагаад энд байгааг мэдэж байна уу?” гэж асуулаа.
Тэр “Тийм ээ аав аа. Би номлолд үйлчлэх ёстой гэдгийг та мэднэ. Би явмааргүй байгаа ч явах болно” гэв.
Тэрээр өөрийнхөө хүслийг Тэнгэрлэг Эцэгт өгсөн учраас Түүнд бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчилсэн юм. Тэр аавдаа хүнд бэрх зүйлийг хэрхэн хийхийг заасан. (“Тэргүүнээ өргө мөн баясагтун,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 13)
-
Өнөөдөр Есүс Христийн тухай уншсан шүлгүүдийн талаар бод. Энэ залуу эмэгтэй Түүний үлгэр жишээг хэрхэн дагасан бэ?
Ангид нээлттэй асуулт асуух нь суралцагчдад тань сургаалын үнэнүүдийг өөрсдийн нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд тусалдаг. Дараахтай адил асуултууд нь суралцагчдад сурч мэдсэн зүйлээ болон үүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ илэрхийлэх боломжийг олгоно. (Энэ сэдвээр нэмэлт сургалт хэрэгтэй бол Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар дээрээс “Есүс Христийн сургаалаас өөрөө сурч мэд” хэсгийг үзнэ үү.)
Та дараах хоёр асуултын хариултыг судлах тэмдэглэл дээрээ бичихдээ Сүнснээс ирэх бодол, сэтгэгдэлд анхаарал хандуулаарай.
-
Өнөөдөр Есүс Христийн талаар сурч мэдсэн ямар сургамж танд Тэнгэрлэг Эцэг танаас хэцүү зүйл хийхийг хүссэн ч Түүнд дуулгавартай байхад тань туслах вэ?
-
Өнөөдөр таны сурч мэдсэн эсвэл мэдэрсэн зүйлс таныг юу хийхэд өдөөж байна вэ?
Есүс Христийн үлгэр жишээ, Бурханы биднээс хийхийг хүссэн зүйлсэд туслах Түүний чадварын талаар гэрчил.