“Тойм: Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Тойм: Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Эхлэл 3–4; Мосе 4–5
Эхлэл 3–4; Мосе 4–5
Тойм
Мөнх бус байдлын өмнөх амьдралд Сатан бидний сонгох эрхийг устгахыг эрэлхийлсэн ба Тэнгэрлэг Эцэг Есүс Христийг бидний Аврагч байхаар сонгосон. Адам, Ева хоёрын уналт нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд зайлшгүй шаардлагатай алхам байсан. Уналтын үр дагавар болох сүнслэг болон бие махбодын үхлээс биднийг гэтэлгэхээр Есүс Христ ирсэн.
Есүс Христийн сургаалаас өөрөө суралц. Суралцагчдад заахад бэлдэхдээ Аврагчийн сургаалыг эхлээд өөрөө судалж, тунгаан бодож, сурах нь хүчтэй байдаг. Илүү ихийг олж мэдэхийг хүсвэл “Аврагч сургаалаас суралцсан”-ыг үзнэ үү (Аврагчийн арга барилаар заах нь, 20–21). Ангид нээлттэй асуулт асуух нь тунгаан бодох, өөрийгөө илэрхийлэх, Аврагчийн сургаалыг өөрсдөдөө илүү сайн ойлгож авахад суралцагчдад тусалдаг. Үүнийг хэрхэн хийх жишээг 10-р хичээл: “Мосе 4:1–4”-өөс харж болно.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Moсe 4:1–4
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагасан Есүс Христийн жишээг дагах суралцагчдын хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэхэд туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас Тэнгэрлэг Эцэгт илүү дуулгавартай байх хүслийг төрүүлдэг үлгэр жишээ үзүүлдэг хүмүүсийн талаар бодохыг хүс. Суралцагчдаас хуваалцах бэлтгэлтэй ирэхийг хүс.
-
Видео: “Lift Up Your Head and Rejoice” (цагийн код 9:51; 5:48-аас 6:27, дараа нь 6:53-аас 7:48 хүртэл үзнэ үү)
Мосе 4:5–32; 5:1–15, 1-р хэсэг
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Уналтын нөлөө, тэдний амьдралд хэрхэн нөлөөлдгийг суралцагчдад ойлгуулах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг төгс эзэмших сургаал 2 Нифай 2:25 хэсгийг цээжилж, эцэг эхээсээ эсвэл Сүмийн удирдагчаас энэ нь тэдэнд ямар утга учиртай болохыг асуу.
-
Зураг: Адам, Ева хоёр; (түүнчлэн шаргуу хөдөлмөр, сорилт, уй гашуу, үхлийг харуулсан өөр өөр зургуудыг үзүүлж болно)
-
Видео: “Adam and Eve” (1:53)
-
Суралцагчдад зориулсан материал: Суралцагч бүрд нэг цаас
-
Үзүүлэх материал: Товхимол хийх заавар
Мосе 4:5–32; 5:1–15, 2-р хэсэг
Хичээлийн зорилго: Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Уналтаас гэтэлгэгдэх баяр баяслыг мэдрэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас Адам, Ева хоёрын Уналтын нөлөөг өөрсдийн эргэн тойрноос олохыг хүс. Үүнд төрөх, нас барах, бие махбод, нүгэл, өлсгөлөн, өвчин гэх мэт байж болно. Тэдний тодорхойлсон зүйлсэд Есүс Христ хэрхэн тусалж болохыг тунгаан бодохыг суралцагчдаас хүс.
-
Зургууд: Онгоцноос унаж буй хэн нэгэн; Адам, Ева хоёр сүргийнхээ ууган төлөөр тахил үйлдэж байгаа нь
-
Суралцагчдад зориулсан материал: Өмнөх хичээл дээр суралцагчдын хийж эхлүүлсэн товхимол
-
Үзүүлэх материал: Товхимол хийх заавар
-
Тараах материал: “Есүс Христийн Цагаатгал намайг …-аас гэтэлгэдэг”