Семинар
Авралын төлөвлөгөө: Эцэгийн төлөвлөгөөний төвд Аврагч байдаг


“Авралын төлөвлөгөө: Эцэгийн төлөвлөгөөний төвд Аврагч байдаг,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Авралын төлөвлөгөө: Эцэгийн төлөвлөгөөний төвд Аврагч байдаг,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

2-р хичээл: Хуучин Гэрээний ангид тавтай морилно уу

Авралын төлөвлөгөө

Эцэгийн төлөвлөгөөний төвд Аврагч байдаг

Hand of Christus statue, against creation mural at the Mesa Arizona Temple Visitors' Center. (horiz)

Бид мөнх бус байдлын өмнөх амьдралдаа бидний мөнхийн өсөлт хөгжилтийн төлөөх Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар мэдээд, “баярлалдан уухайлсан” (Иов 38:7). Иехова бидний Аврагч, Гэтэлгэгч байхаар сонгогдсоноор биднийг Эцэгтээ эргэн очиж, Түүнтэй адил болох замыг тавьж өгсөн. Энэ хичээл Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөг, мөн Есүс Христийн голлох үүргийг ойлгоход суралцагчдад тусалж чадна.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө, мөн бидний мөнхийн өсөлт хөгжилтөд үзүүлэх Аврагчийн голлох үүргийн талаар юу мэддэгээ тунгаан бодохыг хүс. Суралцагчид авралын төлөвлөгөөний мэддэг хэсгүүдээ бичээд, гэр бүлийнхээ гишүүнд эсвэл найздаа тайлбарлах дадлага хийж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Амьдралын асуултуудад хариулах

Хичээлийн эхэнд дараах зүйлийг үзүүлэн хуваалцаж болно.

Чиний найз Жонотан чам дээр ирээд,

  • Бид хаанаас ирсэн бэ?

  • Амьдралын зорилго юу вэ?

  • Биднийг нас барсны дараа юу болдог вэ? гэж асуулаа.

Суралцагчдаас Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний талаар мэддэг зүйлээ эргэцүүлж бодохыг хүс. Үүнийг гүйцэтгэх нэг арга зам бол судлах тэмдэглэл дээрх дараах үйл ажиллагаа юм. Жонотаны асуултуудад хариулж, дадлага хийх боломж хичээлийн дундуур гарна гэдгийг суралцагчдад хэлж, ойлгуулахад анхаар.

Судлах тэмдэглэл дээрээ Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний талаарх одоо байгаа ойлголтоо дүгнэн, дараах асуултуудад хариулаарай.

  • Та Жонотаны асуултад хариулж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар танд ямар асуулт байдаг вэ?

Өнөөдөр судлах явцдаа Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө ба үүн дэх Аврагчийн голлох үүргийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлээрэй.

Есүс Христ Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний төвд байдаг

семинарын шигтгээ зурагСуралцагчдад Есүс Христийн өөр өөр нэр цол, үүрэг хариуцлага, зан чанарыг таньж мэдэхэд нь тусалснаар тэд Түүнтэй илүү сайн холбогдож чадна. Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний хэсэг бүрд Есүс Христ гол үүрэг гүйцэтгэдгийг суралцагчдад ойлгуулахын тулд дараах зургийг тэдэнд үзүүлж болно. Энэ зураг Аврагчийн тухай юу зааж байгаа талаарх бодлоо хуваалцахыг суралцагчдаас асуух талаар бодож үз.

(Христийн нэр цол, үүрэг хариуцлага, зан чанарыг таних талаар багшийн нэмэлт сургалт хэрэгтэй бол Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвараас “Есүс Христийн жишээг онцлон тодотго” хэсгийг үзнэ үү.)

Энэхүү зураг юу зааж байгааг ярилцах хангалттай цагийг суралцагчдад гаргаж өгсний дараа ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлж болно.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд гүйцэтгэдэг Аврагчийн үүргийн талаар ийн тайлбарласан.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Есүс Христ бид бүгдийн төлөө юу хийсэн бэ? Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөөнд тоймлосон хувь заяанд хүрэхийн тулд Тэр бидний мөнх бус амьдралын аялалд шаардагдах бүх зүйлийг гүйцэлдүүлсэн. … Түүний цор ганц хүү Есүс Христ гол цөм нь байна. (“Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73)

  • Та ерөнхийлөгч Өүксийн заасан зүйлийг хэрхэн үнэний талаарх мэдэгдэл болгож нэгтгэн дүгнэх вэ?

Суралцагчдад дараахтай төстэй үнэнийг олж тогтооход тусал: Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд болон бидний мөнхийн өсөлт хөгжилтөд Есүс Христ голлох үүрэгтэй. Уг үнэнийг самбарт бичих нь тустай байж болох юм.

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө ба Есүс Христийн голлох үүрэг

Дараах үйл ажиллагаа Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө ба үүн дэх Есүс Христийн үүргийн талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэх зорилготой. Авралын төлөвлөгөөний талаар мэдлэгтэй суралцагчдыг судраас судлах хэрэгслүүдээ ашиглан, самбар дээрх Жонатаны гурван асуултад хариулах судрын хэсгийг эсвэл Сүмийн удирдагчдын хэлсэн үгийг олохыг урьж болно.

семинарын шигтгээ зурагХэрэв суралцагчдад нэмэлт удирдамж хэрэгтэй бол тэдэнд “Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө” нэртэй тараах материал өгч болно. Тэднээс тараах материалыг ганцаараа эсвэл жижиг бүлгүүддээ суралцахыг хүсэж болно. Үүнийг хийх нэг арга бол тараах материалыг гурван хэсэгт хувааж, танхимд тарааж байрлуулна. Суралцагчид ганцаараа эсвэл бүлгээрээ уг байрлалуудаар тойрон явж, авралын төлөвлөгөөний талаар судалж болно.

Суралцагчдыг судалж байхад зааварчлах үүднээс дараах зааврыг үзүүл.

Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний талаар судлахдаа дараах зүйлсийг эрэлхийлээрэй. Үүнд:

  1. Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд Есүс Христ хэрхэн голлох үүрэг гүйцэтгэдэг тухай

  2. Жонатаны асуултад хариулахад туслах түүнтэй хуваалцаж болох үнэнүүд

Ойлголтоо судлах тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэх

Суралцагчдыг судалж дууссаны дараа, олж авсан ойлголтоо ангийнхандаа хуваалцах боломж олго. Жонатаны гурван асуулт нэг бүрд суралцагчид дүрд тоглон хариулснаар сурч мэдсэн зүйлээ хуваалцах дадлага хийж болно. Та түүнчлэн тэднээс хоёр хоёроороо эсвэл ангиараа дараах асуултыг ярилцахыг хүсэж болно.

  • Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөн дэх Есүс Христийн голлох үүргийн талаар та нар юу сурч мэдсэн бэ?

  • Жонатаны асуултад хариулахын тулд түүнтэй ямар үнэн буюу сургаалыг хуваалцаж болох вэ?

Сурч мэдсэн зүйлийнхээ талаар бодох

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай, мөн авралын төлөвлөгөөний талаар мэдэрсэн зүйлсээ чимээгүй тунгаан бодохыг суралцагчдаас хүсэн, энэ хичээлийг төгсгөх талаар бодож үз. Ямар нэгэн зүйл хийх сүнслэг өдөөлт ирвэл түүнийгээ авч үзэхийг тэдэнд уриалаарай. Тэд олж авсан ойлголт, сүнслэг сэтгэгдлээ судлах тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэж болно.