Тойм: “Мосе 1; Абрахам 3,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
Тойм: “Мосе 1; Абрахам 3,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Мосе 1; Абрахам 3
Мосе 1; Абрахам 3
Тойм
Мосе 1, Абрахам 3 дээр бошиглогч Их Эзэнтэй уулзсан талаар гардаг. Их Эзэн Абрахамд бидэнд туслах удирдагчдыг мөнх бус байдлын өмнөх амьдралд дуудсанаа харуулсан. Их Эзэн Мосед түүнийг Бурханы хүүхэд бөгөөд түүгээр хийлгэх ажил байгааг, мөн Их Эзэний ажил бол “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Мосе 1:39) гэдгийг заав. Мосе мөн Сатаны уруу таталтыг ялан дийлэв.
Бүх хүнд хүндэтгэлтэй хандах, өөрсдийнх нь оролцоо үнэ цэнтэй болохыг мэдрэх аюулгүй орчныг бүрдүүл. Суралцагчдыг чин сэтгэлээсээ магтаж, ангид оруулж буй хувь нэмрийг нь урамшуулан дэмжсэнээр тэдний хичээлд оролцох идэвхийг сайжруулах боломжтой. Илүү ихийг сурахыг хүсвэл Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагаас “Зааж байгаа хүмүүсээ хайрла” хэсгийг үзнэ үү. Үүнийг хэрхэн хийх жишээг “Абрахам 3” хичээлээс харж болно.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Абрахам 3
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх мөнх бус байдлын өмнөх амьдралын талаар мэдэж авах нь суралцагчдад ямар ач тустайг ойлгоход нь тэдэнд туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас найзаасаа эсвэл гэр бүлийн гишүүнээс мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай юу мэдэх, мөнх бус байдлын өмнөх амьдралын талаар мэдэж байх нь тэдэнд хэрхэн тусалж болох талаар асуухыг хүс.
Мосе 1:1–11
Хичээлийн зорилго: Суралцагчдад тэд Бурханы хүүхдүүд бөгөөд Түүнд тэднээр хийлгэх ажил байгаа гэдгийг мэдрэхэд нь туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас өөрсдийн амьдралын зорилго нь юу гэж итгэдгийг тунгаан бодохыг эсвэл бичихийг хүс.
-
Зураг: Мосегийн зураг, жишээ нь: Улаан тэнгисийг хуваасан нь.
-
Видео: “I Am a Son of God” (6:30) цагийн код 0:00-ээс 2:49 хүртэл; “Танаар хийлгэх ажил надад буй” (10:25) цагийн код 0:18-аас 1:12 хүртэл.
Мосе 1:12–26
Хичээлийн зорилго: Суралцагчдад хувийн уруу таталтыг давахын тулд Бурханаас хүч чадал авахад нь туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдөд нь тулгардаг нэг уруу таталтын талаар тунгаан бодож, үүнийг хэрхэн даван гарахыг ангид ирж сурахад бэлдэж ирэхийг урь.
-
Видео бичлэг: “I Am a Son of God” (6:30) цагийн код 2:50-аас 6:30 хүртэл.
Мосе 1:27–42
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэгт болон бүх хүүхдэд нь үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг авчрах гэсэн Түүний ажилд талархах мэдрэмжийг мэдрэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийн бүтээл ямар агуу их болох, тэднийг гэх Тэнгэрлэг Эцэгийн хайр ямар их болохыг тунгаан бодохыг уриал. Үүнийг хийх нэг арга бол үүлгүй шөнө тэнгэр өөд хараад, Тэнгэрлэг Эцэгийн бүтээсэн үй түмэн од, гараг, эрхсийн дундаас өөрсдийг нь Түүний юу гэж боддог болохыг бодох юм.
-
Үзүүлэн хичээл: Жижиг савтай элс, жижиг савтай ус эсвэл элсний зураг.
-
Видео: “Энэ нь Миний ажил мөн Алдар суу бөлгөө” (17:11) цагийн код 0:53 -оос 1:31 хүртэл; “Та нар Түүнд чухал” (19:30) цагийн код 3:56 -аас 4:46 хүртэл.