Семинар
Мосе 1:27–42: “Энэ нь Миний ажил мөн Миний алдар суу бөлгөө”


“Мосе 1:27–42: ‘Энэ нь Миний ажил мөн Миний алдар суу бөлгөө,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Мосе 1:27–42: ‘Энэ нь Миний ажил мөн Миний алдар суу бөлгөө,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

6-р хичээл: Мосе 1; Абрахам 3

Мосе 1:27–42

“Энэ нь Миний ажил мөн Миний алдар суу бөлгөө”

инээмсэглэж буй хүүхдүүд

Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн удирдлагаар тоо томшгүй олон гараг ертөнцийг бүтээсэн. Тэнгэрлэг Эцэгийн хамгийн агуу бүтээлүүд бол Түүний сүнсэн хөвгүүд, охид билээ. Энэ хичээл Тэнгэрлэг Эцэгт болон бүх хүүхдэдээ үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг авчрах Түүний ажилд талархах мэдрэмжийг мэдрэхэд нь суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийн бүтээл ямар агуу их болох, тэднийг гэх Тэнгэрлэг Эцэгийн хайр ямар их болохыг тунгаан бодохыг уриал. Үүнийг хийх нэг арга бол үүлгүй шөнө тэнгэр өөд хараад, Тэнгэрлэг Эцэгийн бүтээсэн үй түмэн од, гараг, эрхсийн дундаас өөрсдийг нь Түүний юу гэж боддог болохыг бодох юм.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бурханы охид, хөвгүүд

Жижиг савтай элс, жижиг савтай ус ангидаа авчир. Нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирэн, эхлээд хуруугаа устай саванд дүрээд, дараа нь нойтон хуруугаа элстэй саванд дүрэхийг хүс. Эсвэл та суралцагчдад дараах зургийг харуулж болно. Дараа нь суралцагчдаас энэ хүний гарт хэдэн элсний ширхэг байгааг таахыг хүс.

Элс атгасан гар

Мосе 1:27–29-ийг уншаад, Мосе далайн эрэг дээрх элстэй юуг, яагаад адилтгасныг олж мэд.

  • Энэ үзэгдлээс юу нь таны анхаарлыг татсан бэ?

Суралцагчдад Бурханы бүтээлийн өргөн цар хүрээнд талархалтай байхад туслахын тулд ChurchofJesusChrist.org дээрээс “Миний ажил мөн миний алдар суу” видеог цагийн код 0:53-аас 1:31 хүртэл үзүүлж болох юм.

17:11

Суралцагчдыг өөрсдийгөө Бурханы бүтээл гэж мэдрэхэд, мөн оюун санааг нь Ариун Сүнсээр заалгахад бэлдэхийн тулд дараах өөрийгөө үнэлэх асуумж дээр ажиллуул.

Судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич.

  • Бурхан яагаад орчлон ертөнцийг бүтээсэн бэ?

  • Бурхан яагаад биднийг бүтээсэн бэ?

  • Би Бурханы талаар, миний төлөө хийдэг зүйлийнх нь талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

Хичээлийн туршид хариултууд дээрээ нэмж бичихийг суралцагчдад уриал. Судлах тэмдэглэл дээрээ бодлоо бичих нь суралцах явцад Ариун Сүнсний нөлөөг урьдгийг тэдэнд сануул.

Тэнгэрлэг Эцэгийн ажил болоод алдар суу

Мосе 1:30-ийг уншаад, Мосед дэлхийг болон Бурханы хөвгүүд, охидыг харах үед нь төрсөн хоёр асуултыг олж тэмдэглэ.

төгс эзэмших сургаалын шигтгээ зураг Мосе 1:39 нь төгс эзэмших сургаалын хэсэг болно. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд урьж болно.

Moсе 1:31–33, 39-ийг уншаад, Мосегийн асуултуудад Их Эзэн юу гэж хариулсныг олж мэд.

  • Бурханы өгсөн хариултаас бид ямар үнэнийг мэдэж авч болох вэ?

Суралцагчдын олж мэдэж болох үнэнүүд дунд Бурханы ажил мөн алдар суу бол Өөрийн хүүхдүүдэд үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг тохиолгон авчрах гэдгийг гаргаж ирэхэд тусал.

Суралцагчдыг үхэшгүй байдал ба мөнх амьдралын талаар ямар ойлголттой байгааг мэдэхийн тулд та тэднээс үүнийг хэрхэн тодорхойлохыг асууж болно. Хэрэгтэй бол суралцагчид Судруудын удирдамж мөн ChurchofJesusChrist.org дээрх Сэдэв ба асуултаас “Үхэшгүй байдал” ба “Мөнх амьдрал” сэдвийг хайж үзэж болно. Эсвэл та дараах тодорхойлолтыг хуваалцаж болно.

Үхэшгүй байдал гэдэг нь амилуулагдсан бие махбодтой мөнхөд амьдрахыг хэлнэ. “Мөнх амьдрал буюу өргөмжлөл бол Бурхантай адил болж, гэр бүлээрээ Түүний оршихуйд үүрд мөнх амьдрахыг хэлнэ” (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 1.1, Gospel Library).

  • Мосе 1:39 дээрх үнэн та нарт Бурхан яагаад дэлхийг бүтээсний учрыг ойлгоход хэрхэн туслах вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф Бурханы бүтээлийн зорилгыг ийн тайлбарласан.

19:30
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Бид орчлон ертөнцийн өгүүлшгүй томыг хараад, “бүтээлийн агуу байдлын хажууд хүмүүн юухан билээ?” гэж хэлж болох хэдий ч Бурхан орчлон ертөнцийг бүтээсний гол шалтгаан нь бид байсан хэмээн хэлсэн билээ! Түүний ажил мөн алдар суу, энэхүү агуу гайхамшигт орчлон ертөнцийн зорилго нь хүмүүн төрөлхтнийг аварч мөн өргөмжлөх явдал билээ. Өөрөөр хэлбэл мөнхийн амьдралын өгүүлшгүй агуу байдал, эцэс төгсгөлгүй огторгуй, цаг хугацааны алдар суу, нууцлаг байдал нь бүгд та бидэн шиг эгэл хүмүүний төлөө бүтээгдсэн юм. Тэнгэрлэг Эцэгийн охид, хөвгүүдийн хувьд бид өөрсдийн чадавхад хүрч болохын тулд Тэрээр орчлон ертөнцийг бүтээсэн билээ. (“Та нар Түүнд чухал,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22–23)

  • Энэ мэдэгдэл танд Тэнгэрлэг Эцэгийн талаар юуг ойлгоход тусалж байна вэ?

  • Энэ мэдэгдэл танд өөрийнхөө талаар юуг ойлгоход тусалж байна вэ?

Тэнгэрлэг Эцэг бидэнд үхэшгүй байдал, мөнх амьдралыг хүлээн авахад тусалдаг

Дараах үйл ажиллагааг хийхдээ суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилж болно. Бүлэг болгонд нэг нэг хуудас цаас тарааж өгөөд, тэднээр цаасны дээд талд дараах асуултуудыг бичүүлж болно. Суралцагчид асуултуудын доор хариулж бичиж болно. Боломжтой бол суралцагчдыг зарим нэг эсвэл бүх хариултыг гэрчилсэн судрыг олохыг хүсэж болно.

  • Үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг авчрахын тулд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр юу хийсэн бэ?

  • Бидэнд мөнх амьдралыг олж авахад туслахын тулд Тэд юу хийсэн мөн үргэлжлүүлэн хийсээр байгаа вэ?

Суралцагчид өөрсдөө мэдэж авч болохын тулд дээрх асуултуудад хариулахад хангалттай цаг олго. Тэгээд тэднээс Иохан 3:16-ыг болон ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг уншаад, жагсаалт дээрээ нэмж хариулахыг хүс.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Тэнгэрлэг Эцэг бидний үхэшгүй байдал, мөнх амьдралыг тохиолгодог бусад арга замын талаар ийн хуваалцсан.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

[Тэнгэрлэг Эцэг] бидэнд Есүс Христийн сайн мэдээг болон Сүмийг өгсөн. Тэр бидэнд гэтэлгэлийн төлөвлөгөөг болон авралын төлөвлөгөөг, бүр аз жаргалын төлөвлөгөөг хүртэл өгсөн билээ. …

  • Тэр бидэнд Ариун Сүнсний үнэлшгүй бэлгийг өгсөн. …

  • Тэрээр чин хүсэл бүхий итгэлийн залбирал, бодит санаа зорилго бүхий гуйлтаар дамжуулан 7 хоногийн 24 цагийн турш Өөрт нь хандах боломжийг бидэнд олгосон.

  • Тэр бидэнд өнөө үед Бурханы үгийг илчилдэг … өнөө үеийн төлөөлөгч, бошиглогчдыг өгсөн. …

  • Тэр Өөрийн Сүмийг сэргээсэн. …

  • Тэрээр ариун судруудыг буюу бидэнд хандан бичигдсэн Өөрийн үгсийг бидэнд өгсөн.

  • Тэр бидэнд шавийн замаар алхахад туслах орчин үеийн үй олон техник хэрэгслийг өгсөн. …

Яагаад Тэнгэрлэг Эцэг бидэнд ийм их тусалдаг вэ? Яагаад гэвэл Тэр бидэнд хайртай. Учир нь Тэрээр Өөрийнхөө талаар “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” (Moсе 1:39) хэмээн хэлсэн. (“Our Father, Our Mentor,” Ensign, June 2016, 5)

Суралцагчдыг дараах асуултуудад хариулахдаа өөрсдөд нь хамгийн их утга учиртай хэдэн арга замыг сонгохыг хүс.

  • Эдгээр нь бидэнд мөнх амьдралыг олж авахаар өсөж хөгжихөд хэрхэн тусалдаг вэ?

  • Эдгээр арга замын зарим нь танд Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болоход хэрхэн тусалсан бэ?

Хэд хэдэн суралцагчаар сонгосон арга замынхаа нэгийг болон дээрх асуултуудын хариултыг хуваалцуул. Тэдний хариултад талархах, мөн хариултыг нь бататгах арга замуудыг хайж ол. Хэрэв суралцагчид өөрсдөө Аврагч дээр төвлөрөхгүй байвал Иохан 3:16, Мозая 4:2-ыг тус тус уншаад, суралцагчдаас Аврагч тэдэнд өсөж хөгжиж, Тэнгэрлэг Эцэгтэй адил болоход нь хэрхэн тусалдгийг хуваалцахыг хүс.

Тэнгэрлэг Эцэгт талархах талархал

Тэнгэрлэг Эцэгт болон өөрсдийнх нь үхэшгүй байдал, мөнх амьдралыг тохиолгон авчрах Түүний ажилд илүү их талархалтай байхад нь суралцагчдад туслахын тулд судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулахдаа Их Эзэний тусламжийг эрэлхийлэхийг хүс. Эсвэл суралцагчид Тэнгэрлэг Эцэгт өөрсдийнх нь төлөө хийсэн зүйлд талархсан сэтгэгдлээ тэмдэглэл дээрээ бичиж болно.

  • Өнөөдөр судалж, мэдэрсэн ямар зүйлийг хойшид санахыг та хүсэж байна вэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар, мөн Өөрсөд рүү нь эргэн очиход тань туслахаар Тэдний хийдэг зүйлсийн талаар та ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

Цээжил

Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээр давтаж болно. “Үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” гэсэн судрын түлхүүр үг хэллэгийг олж, тэмдэглэ. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.