“Тойм: Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Тойм: Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5
Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5
Тойм
Тэнгэрлэг Эцэгийн удирдлаган доор Есүс Христ дэлхийг бүтээсэн. Бүтээлтийн зургаа дахь өдөр Адам, Ева хоёрыг Бурханы дүр төрхөөр бүтээсэн. Их Эзэн Еденийн цэцэрлэгт Адам Ева хоёрыг гэрлэлтэд нэгтгэж, тэдэнд өсөн нэмэгдэж өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ хэмээн зарлиглав.
Суралцагчдад Ариун Сүнсээр заалгах орчин болон боломжийг бүрдүүлж өг. Сүнслэг дуу хөгжим Ариун Сүнсний нөлөөг урьж, бишрэл хүндэтгэлтэй байдлыг ангид бий болгож чадна. Нэмж судлахаар бол Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар дээрээс “Суралцагчдад Ариун Сүнсээр заалгах орчин болон боломжийг бүрдүүлж өг хэсгийг үзнэ үү. Үүнийг хэрхэн хийх жишээг 7-р хичээл: “Эхлэл 1:1–25”-аас харж болно.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Эхлэл 1:1–25
Хичээлийн зорилго: Суралцагчид дэлхийн бүтээлтийг судлах үедээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлах хайр, Тэдэнд талархах талархлыг мэдрэхэд туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас дэлхийн үзэсгэлэнт сайхан байгаль, Бурханы бүх бүтээлийн талаар тунгаан бодохыг хүс. Энэ дэлхийд тэдэнд таалагддаг ямар нэг юмны зураг авчрахыг эсвэл энэ талаар ярихад бэлдэж ирэхийг урь.
-
Зургууд: Таны амьдардаг газар байдаг олны танил үзэмжит барилга; Таны амьдардаг газартай ойр байдаг үзэсгэлэнт байгаль
-
Үзүүлэх материал: Бүтээлтийн эхний зургаан өдрийг харуулсан хүснэгт; “Аврагчийн Бүтээгч байх үүрэг” гарчгийн доорх суралцагчдын судлах судрууд; “Бүтээгчид талархлаа илэрхийл” гарчгийн доор жагсаасан суралцагчдын боломжууд
-
Видео: “We Lived with God” (4:00)
Эхлэл 1:26–27
Хичээлийн зорилго: Суралцагчдад тэнгэрлэг эцэг, эхийн охид хөвгүүдийн хувьд өөрсдийн мөн чанар, чадавхын ач холбогдлыг мэдрэхэд нь туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Залуу эмэгтэйчүүд, Аароны санваартнуудын урианы эхний мөрийг цээжлээд эсвэл уншаад, дараах мэдэгдэл бүрийн ач холбогдлыг эргэцүүлэхийг хүс.
-
“Би Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай охин бөгөөд бурханлаг шинж чанар, мөнхийн хувь тавилантай.”
-
“Би Бурханы хайртай хүү бөгөөд Түүнд надаар хийлгэх ажил байгаа.”
-
-
Үзүүлэх материал: Хичээлийн эхнээс эхлэн үзүүлэх он цагийн хэлхээс
-
Видео: “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” (31:24; цагийн код 13:21-ээс 13:52 хүртэл үзнэ үү); “Running Toward the Light” (17:34; цагийн код 11:00-ээс 15:18 хүртэл үзнэ үү)
-
Тараах материал: “Би Бурханы хүүхэд”
Эхлэл 1:28–31; 2:1–25
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөн дэх гэрлэлт, гэр бүлийн голлох үүргийг ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг судлахдаа гэр бүл яагаад Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд голлох үүрэг гүйцэтгэдгийг харуулсан сургаалыг олж нүдлэхийг хүс.
-
Үзүүлэх материал: Хичээлийн эхэнд үзүүлэх бүрэн бус өгүүлбэрүүд; “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” дээрх мэдэгдэл; “Судар дээрх сургаал” гарчгийн доор байгаа суралцах үйл ажиллагааны судрууд; хичээлийн төгсгөлд суралцагчдаас хариулт авах заавар