Семинар
Бүтээлт: Эхлэл 1:1–25


“Бүтээлт: Эхлэл 1:1–25,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Бүтээлт: Эхлэл 1:1–25,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

7-р хичээл: Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5

Эхлэл 1:1–25

Бүтээлт

далайн эрэг

Манай дэлхийн үзэсгэлэнт байгаль, бахдам сайхан нь “хэлбэржээгүй, хоосон” (Эхлэл 1:2-ыг үзнэ үү) зүйлийг дэлхийн гайхамшиг болгон хувиргасан алдар суут Бүтээгчдийг гэрчилдэг билээ. Энэ хичээл суралцагчдад дэлхийн бүтээлтийг судлах үедээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлах хайр, Тэдэнд талархах талархлыг мэдрэхэд тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас дэлхийн үзэсгэлэнт сайхан байгаль, Бурханы бүх бүтээлийн талаар тунгаан бодохыг хүс. Энэ дэлхийд тэдэнд таалагддаг ямар нэг юмны зураг авчрахыг эсвэл энэ талаар ярихад бэлдэж ирэхийг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Тайлбар: Дэлхийн бүтээлт Мосе 2 ба Абрахам 4 дээр бичигдсэн байдаг ч энэ хичээлээр бид Эхлэл 1 дээр бичигдсэн дээр төвлөрөх болно.

Агуу бүтээгчид ба бүтээлүүд

Хичээлээ эхлүүлэхдээ танай амьдардаг газарт байдаг хүмүүсийн очих дуртай үзэмжтэй барилгын зургийг үзүүлж болно. Та дараахын адил асуултуудыг тавьж болно.

  • Энэ барилга шиг газруудад хүмүүс ямар шалтгаанаар ирэх дуртай байдаг вэ?

  • Үзэмжтэй барилгыг бүтээгчид бүтээлд нь хүмүүс дуртай байхад ямар мэдрэмжтэй байдаг вэ?

нуур

Тэгээд та амьдардаг газартай тань ойр байдаг үзэсгэлэнт байгалийн зураг үзүүлж болно. Суралцагчдаас өнөөдрийн хичээлд бэлдэхийн тулд дараах зүйлсийг хийхийг хүс.

Байгалийн үзэсгэлэн, бахдам байдлыг харахад чамд ямар санагддаг вэ эсвэл юу бодогддог вэ? Дэлхийн эдгээр гайхамшгийг та хэр их бахдан хардаг эсвэл үүнд баясдаг талаар бод. Өнөөдөр судлахдаа дэлхийг бүтээсэнд нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хайр, талархалтай байхын тулд Ариун Сүнсийг залбиран урь.

Бүтээлт

Дараах суралцах үйл ажиллагааг танилцуулахаас өмнө суралцагчдаас дэлхийн бүтээлтийн талаар мэддэг зүйлсээ хуваалцахыг хүсэж болно. Тэгээд суралцагчдад “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” дээрх дараах өгүүлбэрийг харуул. Суралцагчдыг энэхүү үнэнийг судлах тэмдэглэл эсвэл судар дээрээ тэмдэглэхийг эсвэл бичихийг уриал. Мөн та үүнийг самбарт бичиж болно.

Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-ээс бид дараах зүйлсийг сурдаг. Үүнд:

[Есүс Христ] бол Эцэгийнхээ удирдлаган доор дэлхийг бүтээсэн Бүтээгч. (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” ChurchofJesusChrist.org)

Эхлэл 1 дээр Есүс Христ дэлхийг бүтээсэн талаар зарим нэг зүйл гардаг. Эхлэл 1-ээс бүтээлтийн эхний зургаан үед юу болсныг уншаад, Бүтээгч, бүтээлийн талаар юу сурч авч болохыг олж мэд.

Та суралцагчдаас дараах шүлгүүдийг судлахдаа Бүтээлтийн “өдөр” бүрийг судар дээрээ тодорхойлон тэмдэглэхийг хүсэж болно. Үүнийг хийж гүйцэтгэх нэг арга зам бол дараах хүснэгтийг самбар дээр зурж, суралцагчдад бөглөх цаг гаргаж өгөх юм. Та суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилаад, бүлэг тус бүрд хүснэгтээс нэг хэсэг шүлгийг судлуулахаар оноож болно.

“Өдөр” гэдэг үг нь тодорхой урттай хугацааг биш бүтээлтийн үеийг хэлж байгаа гэдгийг тайлбарлах нь тустай байж болно (Абрахам 4 дээр бүтээлтийн үеүдийг “цаг хугацаа” гэж нэрлэснийг үзнэ үү). Тайлбар: Эрэгтэй, эмэгтэй хүний бүтээлтийг “Эхлэл 1:26–27” ба “Эхлэл 1:28–2:25” хичээлээр илүү гүнзгий судлах болно.

Суралцагчид “Аврагчийн Бүтээгч байх үүрэг” гарчигт хэсгийг судлахад хангалттай цаг гаргахын тулд хичээлийн энэ хэсэгт хэт их цаг зарцуулахгүй байхад анхаар.

1 дэх өдөр: Эхлэл 1:1–5

Гэрлийг харанхуйгаас салгасан

2 дахь өдөр: Эхлэл 1:6–8

3 дахь өдөр: Эхлэл 1:9–13

4 дэх өдөр: Эхлэл 1:14–19

5 дахь өдөр: Эхлэл 1:20–23

7 дахь өдөр: Эхлэл 1:24–27

  • Эдгээр шүлгийг судалж байхад тань Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар ямар бодол, мэдрэмж төрсөн бэ?

Суралцагчдад Бүтээлтийн нарийн ширийн зүйлийн талаар асуулт гарч ирж болох юм. Бүтээлтийн тухай бичвэр нь тодорхой үйл явц, цаг хугацааг эсвэл болсон үйл явдлыг шууд утгаар нь ойлгох шинжлэх ухааны тайлбар өгөх зорилгоор бичигдээгүй гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал. Сургаал ба Гэрээ 101:32–34-ийг уншаад, Аврагч бүх зүйлийг Өөрийн цаг хугацаанд илчлэх болно гэдгийг суралцагчдад хэлж өгөх нь тустай байж болох юм.

Аврагчийн Бүтээгч байх үүрэг

Бүтээгчийн хувьд Есүс Христэд талархах сэтгэгдлээ гүнзгийрүүлэх боломжийг суралцагчдад олго. Үүнийг хийх нэг арга нь самбар дээр дэлхий зураад, судрын дараах эшлэлүүдийг гаргаж, суралцагчдаар судлуулах юм. Та тэднийг эдгээр шүлгийн заримыг эсвэл бүгдийг нь судлаад, өөрсдөд нь учир утгатай санагдсан хэсгүүдийг дэлхийг тойруулан бичихийг хүсэж болно.

Эдгээр шүлгийг судалж байхдаа Аврагчийн Бүтээгч байх үүргийг Сүнс хэрхэн гэрчилж байгаад анхаарлаа сайн хандуулахыг суралцагчдад сануулаарай.

Дараах шүлгүүдээс нэг эсвэл хэд хэдийг сонгон судлахдаа Есүс Христийн Бүтээгч байх үүргийн талаар таны ойлголтыг тэлсэн, талархлыг нэмэгдүүлсэн сургаалыг олж нүдлээрэй.

Алма 30:43–44

Сургаал ба Гэрээ 38:1–3

Сургаал ба Гэрээ 59:18–20

Сургаал ба Гэрээ 76:22–24

Мосе 1:33, 39

Мосе 6:63

Суралцагчдаас ойлголтоо хуваалцахыг хүс. Үүнийг үйлдэх нэг арга зам нь дараах асуултуудыг харуулж, суралцагчид хамтдаа ярилцах юм.

  • Таны уншсан судруудаас аль үг эсвэл хэсэг утга учиртай санагдсан бэ? Яагаад?

  • Эдгээр шүлгээс та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу сурч мэдсэн эсвэл мэдэрсэн бэ?

Аврагчийн Бүтээгч байх үүрэг амьдралд нь хэрхэн нөлөөлсөн талаар эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс. Эргэцүүлэн бодох цагаар та ChurchofJesusChrist.org дээрх “We Lived with God” (4:00) видеог үзүүлж болно.

4:6

Та мөн “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Боид К.Пакэрын ярьсан түүхийг хуваалцаж болох юм.

Бүтээгчид талархлаа илэрхийлэх нь

Хичээлийн энэ хэсэг суралцагчдад Есүс Христэд Бүтээгчийн үүргийнх нь төлөө хайр, талархлаа илэрхийлэхэд туслах зорилготой. Ингэхийн тулд дараах үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл хэд хэдийг ашиглаж болно. Та сонгосон үйл ажиллагаагаа суралцагчдад харуулж, эдгээрээс нэгийг сонгон гүйцэтгэхийг зааварчилж болно.

  • Есүс Христэд болон Түүний бүтээлүүдэд талархаж байгаагаа илэрхийлсэн шүлэг юм уу тэмдэглэл бич.

  • Аврагч, мөн Түүний бүтээлүүдийн талаарх таны мэдрэмжийг илэрхийлсэн зураг зур.

  • Аврагч, мөн Түүний бүтээлүүдийн тухай дуулал сонго. Аяыг нь тоглуулах хооронд дууны үгийг судал. Дууллын номын Сэдэв хэсгээс ”Есүс Христ—Бүтээгч”-ийг хайж болно. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ 2-ын тухай мөн Бүтээлтийн талаарх таны мэдрэмжийг илэрхийлсэн дуулал дээр та өөрөө бадаг нэмж бичиж болно.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа энэхүү үйл ажиллагаанаас олж мэдсэн, мөн мэдэрсэн зүйлээ хуваалцахыг суралцагчдаас хүс.

семинарын шигтгээ зурагСүнсний нөлөөг урин авчрахын тулд ариун дуу хөгжмийг ашиглах боломжийг эрэлхийл. Сүнслэг дуу хөгжим бишрэл хүндэтгэлийн мэдрэмжийг төрүүлж, суралцагчдад сурч буй үнэнүүдийнх нь хүчийг мэдрүүлж чадна. Хэрэв суралцагчид Есүс Христийг хайрлах хайр, Түүнд талархах талархлаа илэрхийлэхтэй холбоотой дууллууд сонгосон бол ангиараа хамтдаа нэг буюу хэд хэдэн дуу дуулж, мөн нэмж зохиосон бадгаа хуваалцаж болно.

(Сүнслэг дуу хөгжмийг ашиглах талаар багшийн сургалт хэрэгтэй бол Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар дээрээс “Суралцагчдад Ариун Сүнсээр заалгах орчин болон боломжийг бүрдүүлж өг хэсгийг үзнэ үү.)

Та түүнчлэн суралцагчдыг бичсэн шүлгээ эсвэл тэмдэглэл дээр бичсэн зүйлээ уншихыг урьж болох юм. Та суралцагчдын хийсэн урлагийн бүтээлүүдийг үзүүлж, тэднээс юуг илэрхийлснийг нь тайлбарлахыг хүсэж болно. Аврагчийн Бүтээлтийн үүргийн талаарх сэтгэгдлээ хуваалцаж, хичээлээ төгсгөхийг бод.