Семинар
Хуучин Гэрээний ангид тавтай морилно уу: Тойм


“Хуучин Гэрээний ангид тавтай морилно уу: Тойм,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Хуучин Гэрээний ангид тавтай морилно уу: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Хуучин Гэрээний ангид тавтай морилно уу!

Хуучин Гэрээний ангид тавтай морилно уу!

Тойм

Хуучин Гэрээн дээр энэ дэлхий дээрх хүүхдүүдийнхээ хамт буй Бурханы хамгийн эртний харилцааг цэдэглэжээ. Энэхүү ариун судрын номоос бид Есүс Христийн мөнх бус амьдралын өмнөх, Иехова байх үеийнх нь сургаалаар дамжуулан Түүний талаар суралцах болно. Мөн Түүнийг гэрчилдэг бошиглол, бэлгэ тэмдгүүдийн талаар суралцана.

семинарын дүрс Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, зан чанарын талаар заа. Есүс Христийн олон нэр, үүрэг хариуцлага, зан чанар нь Түүний хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төв болдгийг ойлгоход бидэнд тусалдаг. Суралцагчдад эдгээрийг таньж, ойлгоход тусалснаар тэд Аврагчтай илүү ойр дотно байгаагаа мэдрэхэд тусална. Энэ нь яагаад чухал болохыг илүү сайтар судлахын тулд Аврагчийн арга барилаар заах нь эх сурвалжийн “Ямар ч зүйл зааж байсан Есүс Христийн талаар заа” бүлгийн “Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, зан чанарын талаар заа” хэсгийг үзнэ үү. Үүнийг хэрхэн хийх жишээг “Авралын төлөвлөгөө” хичээлээс харж болно.

Заахад бэлтгэ

Анхаар: Эдгээр хичээлийг Ирээд, Намайг дага хуваарийн дагуу судлах үед танай семинарын хичээл зарим долоо хоногийн хагаст эсвэл бүхэлдээ орохгүй байж болно. Хичээл хэзээ орохоос үл шалтгаалан Хуучин Гэрээний оршил хичээлийг хичээлийн эхний өдөр заахыг бодоорой. Та “Авралын төлөвлөгөө” хичээлийг хамгийн тохиромжтой үедээ, хичээлийн улирлын дундуур ч заасан болно.

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.

Хуучин Гэрээний оршил

Хичээлийн зорилго: Суралцагчдад Хуучин Гэрээг судлах замаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртох хүслийг нь нэмэгдүүлэхэд туслах

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Хуучин Гэрээний дуртай түүхээ уншаад, энэ нь Тэнгэрлэг Эцэгийн талаар эсвэл Есүс Христийн тухай юу зааж байгааг тунгаан бодоход урих талаар бодож үзнэ үү.

  • Видео: “Анхаарал шалгах сорил” (1:02)

  • Зураг: Есүс Христийн зураг, Хуучин Гэрээний түүхүүдийг харуулсан бусад зургийн хамт

Авралын төлөвлөгөө

Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөг болон Есүс Христийн гол үүргийг ойлгоход суралцагчдад туслах