“Хуучин Гэрээний оршил: Хуучин Гэрээ халамжтай Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай гэрчилдэг,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Хуучин Гэрээний оршил: Хуучин Гэрээ халамжтай Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай гэрчилдэг,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
1-р хичээл: Хуучин Гэрээний ангид тавтай морилно уу
Хуучин Гэрээний оршил
Хуучин Гэрээ халамжтай Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай гэрчилдэг
Хуучин Гэрээнд Их Эзэн Есүс Христийн тухай мөн дэлхийн Аврагчийн хувьд үүрдэг үүргийнх нь талаарх олон сургаал, бэлгэдэл орсон. Хуучин Гэрээний түүхүүд суралцагчдад Түүний талаар мэдэж авч, Тэрээр бидний амьдралд хэрхэн оролцдогийг олж харахад тусална. Энэ хичээлийн зорилго суралцагчдад Хуучин Гэрээг судлах замаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртох хүслийг нь нэмэгдүүлэхэд туслах юм.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Хуучин Гэрээний дуртай түүхээ уншаад, энэ нь Тэнгэрлэг Эцэгийн талаар эсвэл Есүс Христийн тухай юу зааж байгааг тунгаан бодоход урих талаар бодож үзнэ үү.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бидний төвлөрөх зүйл
Хичээлээ эхлүүлэхдээ та суралцагчдад Хуучин Гэрээнээс Аврагчийг хэрхэн илүү анхааралтай хайхад нь туслах талаар бодож үз. Үүнийг хийж гүйцэтгэх нэг арга зам бол хичээл эхлэхээс өмнө Аврагчийн зургуудыг анги танхимын эргэн тойронд байрлуулах юм. Хичээл эхэлсний дараа та суралцагчдаас Аврагчийн хэдэн зураг байгааг анзаарсныг асууж, тэд зургуудыг яагаад анзаарсан үгүйг ярилцаж болно.
Үүнийг хийх өөр нэг арга бол тэдэнд үзүүлэх гэж байгаа нэг нь цагаан, нөгөө нь хар өмсгөлтэй хоёр багийн видеог тайлбарлах юм. Хоёр баг хоёулаа сагсан бөмбөг дамжуулна. Цагаан баг бөмбөгийг хэдэн удаа дамжуулахыг зөв тоолохыг суралцагчдаас хүс.
ChurchofJesusChrist.org дээрх “Focus Test” видео бичлэгийг цагийн код 0:00-ээс 0:22 секунд хүртэл үзүүл. Тэгээд видео бичлэгээ түр зогсоо.
-
Та хэдэн дамжуулалт тоолсон бэ?
-
Видеогоор гарсан бусад зүйлийг та анзаарсан уу? Анзаарсан бол юу гарсан бэ?
Видео бичлэгийг зогсоосон хэсгээс тоглуулаад (энэ нь бөмбөг дамжуулж байгаа бичлэгийг давтана), суралцагчдаас эхний удаа үзэхдээ хараагүй зүйлсийг олж тогтоохыг хүс.
-
Та эхний удаа үзэхдээ анзааралгүй орхисон юуг харсан бэ?
Хэрэв шаардлагатай бол та настай эмэгтэй талбай дундуур гарч явсныг, хар хувцастай нинжа нэг тоглогчийг орлосныг, хөвгүүдийн зарим нь малгай өмсөөд сагсан бөмбөгийн оронд америк хөл бөмбөг дамжуулсныг зааж өгч болно.
-
Та эхний удаа үзэхдээ эдгээрийг яагаад анзаараагүй вэ?
-
Энэ нь хэн нэгний Хуучин Гэрээний түүхүүдийг унших үедээ олж авах туршлагатай юугаараа төстэй байж болох вэ?
Хичээл эхлүүлэх аль ч үйл ажиллагааг хийсэн бай хэрэв бид анхааралтай байхгүй бол өөр бусад зүйл дээр төвлөрч, Хуучин Гэрээний Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай заах зүйлсийг анзааралгүй өнгөрүүлж болзошгүйг суралцагчдад тодорхой ойлгуул.
Далын ахлагч Майкл Т.Рингвүд ахын дараах мэдэгдлийг уншиж, Хуучин Гэрээг уншиж байхдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар суралцаж болох зүйлсийг олж мэд.
Бид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний анхаарлын төвд байхын зэрэгцээ Аврагчийн тохинууллын учир шалтгаан болдог.
[Хуучин Гэрээний] бүлэг бүр дээр бид Тэнгэрлэг Эцэг, [Есүс Христ] хоёр бидний амьдралд хэрхэн нягт холбоотой байдгийн жишээг олж хардаг. (“Бурхан биднийг үнэхээр хайрласандаа,” Лиахона, 2022 оны 5-р сар, 88–89)
-
Ахлагч Рингвүдийн хэлснээр, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай Хуучин Гэрээ бидэнд юу харуулдаг вэ?
Суралцагчид дараахтай төстэй үнэнүүдийг гаргаж ирж болно. Тухайлбал:
Бид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний анхаарлын төвд байхын зэрэгцээ Аврагчийн тохинууллын учир шалтгаан болдог.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидний амьдралд нягт холбоотой.
Суралцагчдаас эдгээр үнэний талаар юу бодож, мэдэрч байгаагаа мөн эдгээр нь яагаад өөрсдөд нь утга учиртай болохыг хуваалцахыг хүс. Суралцагчдыг дараах хувийн үнэлгээг бөглөхийг урь. Тэд хариултаа судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэж болно.
Хуучин Гэрээтэй холбоотой ямар нэг туршлагаа бод.
-
Хуучин Гэрээтэй холбоотой туршлага тань ямар байсан бэ?
-
Хуучин Гэрээг өмнө нь уншиж байсан бол энэ нь таныг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойр болоход танд тусалсан уу?
Энэ хичээлийг судлахдаа Хуучин Гэрээг судлах замаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хэрхэн илүү ойртохоо мэдэхийн тулд Ариун Сүнсний тусламжийг эрэлхийл.
Хуучин Гэрээн дэх Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр
Хуучин Гэрээний талаар мэддэг зүйлээ хуваалцахыг суралцагчдаас асууж болно. Хэрэв шаардлагатай бол та Хуучин Гэрээ нь дэлхийн болон Адам, Ева хоёрын бүтээлтийн түүхээр эхэлдэг гэдгийг хуваалцаж болно. Энэ нь Израилд болон ойр хавийнх нь нутаг дэвсгэрт амьдарч байсан олон бошиглогч, хүмүүсийн МЭӨ 400 он хүртэлх түүхийг өгүүлдэг. Дараа нь, дараах мэдээллийг өөрийн үгээр тайлбарла.
Таныг Хуучин Гэрээнээс суралцаж байхад Эзэн эсвэл Иехова гэх нэрс дурдагдана. Иехова бол Есүс Христ гэдгийг мэдэх нь тустай. Иехова бүх зүйлд Тэнгэрлэг Эцэгийн тааллыг гүйцэлдүүлсэн. Та Иеховагийн талаар судлахдаа Түүнийг удирдан залж, хүчирхэгжүүлж байсан Тэнгэрлэг Эцэгийн талаар мөн сурч мэдэх болно.
Хуучин Гэрээний түүхүүдийг харуулсан зургуудыг тойрог хэлбэрээр байрлуулж үзүүл. (Хичээл эхлэхээс өмнө зургуудтай холбоотой түүхүүдтэй цухас танилцах нь тустай байж болох юм.) Эдгээр зургийн голд Есүс Христийн зургийг байрлуул. Та дараахтай адил зургуудыг ашиглаж болно.
Эсвэл та Есүс Христийн зургийг үзүүлээд, Хуучин Гэрээн дээрх Түүний оролцоо, хайрыг харуулсан түүхийг бодохыг урьж болно. Суралцагчид эдгээр түүхэд товч нэр өгөөд, үүнийгээ Аврагчийг тойруулан бичиж болно.
Түүхүүдийг доор жагсаасан бөгөөд дээрээс эхлэн цагийн зүүний дагуу тойрно.
-
Иосеф Египетэд (Эхлэл 37:23–28; 39:1–5). Иосефыг гэр бүлийнхэндээ зүүдээ ярьж өгсний дараа ах нар нь түүний эсрэг хуйвалдсан.
-
Мосе Улаан тэнгисийг хуваав (Гэтлэл 14:10, 13–16, 21–22). Израилын хөвгүүдийг Египетээс зугтаж байхад Фараоны арми тэдэн рүү дайрч, дахин боолчлохоор нэхэн ирэв.
-
Шураг дээрх могой (Тооллого 21:4–9). Их Эзэн израилчуудыг Египетээс чөлөөлж, гайхамшгаар тэнгэрийн талхаар хангасны дараа израилчууд Бурханы эсрэг гомдоллов.
-
Давид ба Голиат (1 Самуел 17:43–49). Филист дайчин Голиат Израилыг сорьж, хамгийн шилдэг дайчныг нь тулаанд дуудав. Давид түүнтэй тулалдахаар саналаараа гарч ирэв.
-
Галт зуух (Даниел 3:4–6, 12–13, 16–25). Небухаднезар хаан алтан хөрөг босгож, үүнийгээ аравнайлахаар нутгийнхаа удирдагчдыг цуглуулав.
-
Арслангийн нүх (Даниел 6:7, 10, 16–23). Дариус Даниелыг Вавилонд захирагч болгов. Бусад захирагч хааны тааллыг түүнээс эргүүлэхийн тулд хуйвалдав.
Суралцагчдыг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваарил. Суралцагчид нэг эсвэл хэд хэдэн түүхийг сонгож аваад, холбогдолтой шүлгүүдийг уншиж, дараах асуултуудыг ярилцаж болно.
-
Энэ түүх Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын аль алиных нь хайрыг эсвэл оролцоог хэрхэн харуулж байна вэ?
-
Судрын түүхийг энэ талаас нь ойлгох нь танд ямар тустай байх вэ?
Та суралцагчдыг ярилцлагаас олж авсан ойлголтоо хуваалцахыг хүсэж болно.
Суралцагчид хэрэв дурдаагүй бол Хуучин Гэрээн дэх хүмүүсийн амьдралд Их Эзэн хэрхэн оролцсоныг судлах нь Түүний бидний амьдралд хэрхэн оролцдог талаар тунгаан бодоход тусалж чадна гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Их Эзэн тэднийг хэрхэн адисалж, тусалсныг тунгаан бодохыг урь. Хэдэн суралцагчаас хэт хувийн шинжтэй биш бол бодлоо эсвэл туршлагаасаа хуваалцахыг хүс.
Хуучин Гэрээг судлах нь
Энэ нь өдөр тутмын судрын уншлагын талаар суралцагчдад сануулах боломж байж болох юм. Суралцагчид судраас судлах зорилгоо зохиож, хянаж, өөрчлөхдөө Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэхийг та тэдэнд уриалж болно. Бусдад нь санаа өгөхийн тулд ангийнхантайгаа зорилгоо хуваалцахыг хүсэж байгаа хүн байгаа эсэхийг асууж болно.
Суралцагчдыг дараах асуултуудын хариултыг ангиараа хэлэлцэх юм уу судрын тэмдэглэл дээрээ хариулж бичихийг хүсэж болно.
-
Хуучин Гэрээг судлахад тань тус болох юуг та өнөөдөр сурч мэдсэн бэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын аль алиных нь хайр, мөн оролцоог амьдралдаа үзэж, таньж мэдэх нь танд яагаад адислал болох вэ?
Суралцагчдад энэ жил Хуучин Гэрээг судлах явцад нь туслахын тулд та тэднийг хүүхдүүдийн амьдрал дахь Бурханы хайр ба оролцооны жишээг олох бүрдээ судар эсвэл судрын тэмдэглэл дээрээ тэмдэглэхийг уриалж болно. Хуучин Гэрээг судлах нь бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход хэрхэн тусалж буйг, мөн бидний амьдралд Тэд хэрхэн оролцдог талаар итгэлтэй болоход туслах өөрийн гэрчлэлээр төгсгөхийг бодоорой.
Өнөөдөр сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэндээ хуваалцахыг та суралцагчдад уриалж болно. Энэ нь тэдний гэр бүлийн гишүүдэд Хуучин Гэрээг судлахад нь тусалж болох юм.