Семинар
Эхлэл 6–8: “Ноа … Эзэний тушаасан ёсоор бүхнийг хийжээ”


“Эхлэл 6–8: ‘Ноа … Эзэний тушаасан ёсоор бүхнийг хийжээ,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Эхлэл 6–8: ‘Ноа … Эзэний тушаасан ёсоор бүхнийг хийжээ,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Эхлэл 6–11; Мосе 8: 20-р хичээл

Эхлэл 6–8

“Ноа … Эзэний тушаасан ёсоор бүхнийг хийжээ”

The Old Testament prophet Noah standing on a log as he preaches to a group of assembled people. The people are laughing and mocking Noah. The partially completed ark is visible in the background.

Бурхан биднээс зарлигуудыг нь дуулгавартай дагахыг хайр дүүрэн хүсдэг. Зарим зарлигийг ойлгоход амаргүй ч эдгээр нь үргэлж бидний сайн сайхны төлөө байдаг. Ноагийн гэр бүл Бурханы хөвөгч авдар барих Бурханы зарлигийг дуулгавартай дагаснаар урьд хожид тохиолдож байгаагүй гамшигт үерээс аврагдсан. Энэ хичээл Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах илүү их хүсэлтэй болоход суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Тэнгэрлэг Эцэгийн тодорхой нэг зарлиг нь биднийг хайрлах хайр, хамгаалах Түүний хүслийг хэрхэн харуулж байгааг эргэцүүлэн бодож, хуваалцах бэлтгэлтэй ирэхэд суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бурханы зарлигууд

Тэнгэр дэх хайрт Эцэг маань ямар учраас бидэнд зарлигуудаа илгээдгийг тунгаан бодоход суралцагчдыг уриалан хичээлээ эхлүүлэх талаар бодож үзээрэй. Дараах зургуудыг үзүүлж, доорх асуултуудыг ашиглан ярилцлага өрнүүлэх нь үүнийг хэрэгжүүлэх нэгэн арга юм. Өөр нэгэн арга бол эцэг эх нь хүүхдүүдээ аюулгүй байлгахын тулд ямар дүрэм журам тогтоодог байсан талаар суралцагчдаар яриулах юм.

A young man Starting a campfire at Burraston Ponds, Utah
A group of little boys and girls play together outside.

Та энэ зусланд бага насны олон хүүхдийг асран халамжилж байна гэж төсөөл.

  • Та хүүхдүүдийг аюулгүй байлгахын тулд ямар тодорхой дүрмийг тэдэнд өгч болох вэ?

  • Хэрэв хүүхдүүд дүрмийг уурлан хүлээж авбал та тэдэнд юу гэж тайлбарлах байсан бэ?

    Энэхүү нөхцөл байдлыг Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн зарлигуудтай хэрхэн харьцуулж болохыг хамтрагчдаа хуваалцахад суралцагчдыг урь.

    Дараа нь дараах асуултуудыг ашиглан Бурханы тухай болон Түүний зарлигуудын талаарх бодлоо судлах тэмдэглэлдээ бичихэд суралцагчдыг урь. Бичсэн зүйлээ сайн дураараа хуваалцахад цөөн суралцагчийг урьж болно.

  • Бурхан ямар учраас та нарын хүн нэг бүрээс зарлигуудыг нь сахиасай гэж хүсдэг гэж та бодож байна вэ?

  • Та нарт тухайн зарлигийн шалтгаан ойлгомжгүй байсан ч Бурханы хүслийг дуулгавартай дагахад хэр бэлэн байдаг вэ? Яагаад?

Ноагийн үеийн хүмүүс

Хичээлийн эхэнд Ноагийн зургийг харуулах талаар бодож үз. Дараах ойлголтын талаар мэддэг зүйлээ хуваалцахыг суралцагчдаас хүс. Шаардлагатай бол санал болгосон судрын хэсгүүдийг ашиглахад тэднийг урь.

  • Ноагийн үеийн хүмүүсийн сүнслэг байдал, үүнээс шалтгаалж Бурханы хийсэн зүйлс (Мосе 8:17, 20, 22, 28–29-ийг үзнэ үү)

  • Дуулгавартай дагагчдыг аврахын тулд Бурханы Ноад тушаасан зүйл (Мосе 7:43-ыг үзнэ үү)

Суралцагчдыг үргэлжлүүлэн суралцах явцдаа бидний төлөөх Бурханы хайрыг ойлгохын тулд Ариун Сүнсний нөлөөг эрэлхийлэхэд урамшуулан дэмж. Бурханы бүх үйл хэрэг хайраас үүдэлтэй ба үүнд үер ч бас багтана (2 Нифай 26:24-ийг үзнэ үү). Есүс Христ уг үерт нас барсан хүмүүсийн нүглийн төлөө зовж шаналсан ба ингэснээр тэд сүнсний ертөнцөд наманчилж, үүний талаар мэдэх боломжтой гэдгийг ойлгоход суралцагчдад тусал (Мосе 7:38–40; 1 Петр 3:18–20-ийг үзнэ үү). Түүнчлэн үер илгээх нь бусад сүнслэг хүүхдээ ийм аюултай, ёс бус нөхцөл байдалд төрөхөөс хамгаалсан Бурханы сонголт байсан (John Taylor, Journal of Discourses, 19:158–159-ийг үзнэ үү).

Хөвөгч авдар

Цөөн хүнтэй суралцагчдын бүлэгт цаас өгч, дараах үйл ажиллагааг хамтдаа гүйцэтгэх богино хугацааг олгох талаар бодож үзээрэй. (Уг үйл ажиллагааны дараа сурч мэдсэн зүйлсээ ярилцаж, амьдралтайгаа холбоход нь суралцагчдад цаг гаргахад анхаарна уу.)

  1. Эхлэл 6:14–22; 7:1–12, 23; 8:13–17-г уншиж, энэ түүхүүд Бурханы тухай юу зааж буй талаар болон бид Ноагаас юу суралцаж болохыг олж мэд.

  2. Болсон үйл явдлаар энгийн зураг зур.

  3. Бурханы талаар сурсан нэг зүйл, Ноагийн жишээнээс сурсан нэг зүйлээ зурах зурагтаа тус тус оруул.

Зурсан зургуудаа (зурж дуусаагүй байсан ч) өөр хоорондоо үзүүлж, тайлбарлахад бүлгүүдийг урь. Дараа нь Бурханы тухай болон Ноагийн жишээнээс олж мэдсэн зүйлсээ ангийнхандаа хуваалцахад бүлгүүдийг урь.

Энэ түүхээс суралцагчдын тодорхойлж болох нэг үнэн бол биднийг Их Эзэнийг итгэлтэйгээр дуулгавартай дагах үед Тэр биднийг адисалж, хамгаалдаг гэдэг үнэн юм.

Дараах мэдэгдлийг үзүүлж, энэ нь өнөөдөр бидэнд хэрхэн хамаатай талаар уншиж, ярилцахад бүлгүүдийг урих талаар бодож үз.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) Ноа болон түүний гэр бүл хөвөгч авдар барих зарлигийг биелүүлэхийн тулд Христэд яагаад итгэх хэрэгтэй болсон тухай зарим шалтгааныг хуваалцсан.

Portrait of President Spencer W. Kimball. He is holding an open book in his hands.

“Бороо орж, үер болно гэсэн ямар ч шинж тэмдэг байсангүй. [Ноагийн] хүмүүс түүнийг элэглэн шоолж, мунхаг хэмээн дуудаж байлаа. Түүний номлолыг хэн ч тоож сонссонгүй. Мөн сэрэмжлүүлгийг нь тэнэглэл хэмээн үзэж байлаа. Өмнө нь ийм зүйл болж байсангүй. Ус [буюу үер] дэлхийг бүрхэх боломжтой гэдгийг ч тэд мэдсэнгүй. Нар дээрээс төөнөж, амьдрал бахь байдгаараа үргэлжилсээр байхад авдрыг хуурай газар дээр барьж байсан нь ямар мунхаг хэрэг вэ!” (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 140–41)

  • Өнөө цагт хүмүүсийн үл хайхарч, тохуурхаж байгаа Их Эзэний зарим зарлиг юу вэ?

  • Энэхүү эсэргүүцлийг үл харгалзан Их Эзэнийг дуулгавартай дагахад бидэнд туслах Бурхан, Түүний бошиглогчдын талаар та юу мэдэж байгаа вэ?

Бурханы хайрын хамгаалалт хэмээн итгэж буй зарлигуудыг бусдадаа хуваалцахад суралцагчдыг урь.

Бурханыг амьдралдаа дуулгавартай дагах

Дараах мэдэгдлийг доор дурдсан хувийн дүгнэлтүүдийн хамт суралцагчдад үзүүлэх талаар бодож үзээрэй.

Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) бидний амьдралдаа суралцаж болох хамгийн агуу сургамжийн нэгийг бидэнтэй хуваалцсан.

Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Ноагийн Бурханы зарлигуудыг дагах итгэл гуйвшгүй байсан. Бидний итгэл ч үүнтэй адил байгаасай. Заримдаа Бурханы мэргэн ухаан хүмүүний нүдэнд тэнэглэл мэт харагддаг гэдгийг сана. Гэхдээ Бурханы хэлснийг бид дагах юм бол хэзээ ч буруудахгүй гэдэг нь мөнх бус амьдралд бидний суралцаж болох хамгийн агуу сургамжийн нэг юм. (“Models to Follow,” Liahona, Nov. 2002, 61)

Судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.

  1. Ерөнхийлөгч Монсоны мэдэгдэл таны амьдрал дахь нөхцөл байдал, зарлигуудтай хэрхэн уялдаж байгаа тухай.

  2. Тэнгэрлэг Эцэг, Түүний зарлигуудын талаар таны өнөөдөр олж мэдсэн, мэдэрсэн зүйл.

  3. Ноагийн итгэлтэйгээр дуулгавартай байдлын үлгэр жишээг дагахад Тэнгэрлэг Эцэг танаас юу хүсэж байгаа талаарх бодол.

Та Эхлэл 7:5 дахь Ноагийн жишээг тэмдэглэн авч, Мосе 4:2 дахь Аврагчийн мөнх бус байдлын өмнөх жишээтэй харьцуулахад суралцагчдыг урьснаар хичээлээ дуусгаж болно. Аврагчийн дуулгавартай байдлын үлгэр жишээг дагахын тулд чин сэтгэлээсээ хичээж чармайсных нь төлөө Бурхан суралцагчдыг адисална гэдгийг тэдэнд гэрчлэх талаар бодож үзээрэй.