“Бие даах чадвартай болох: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Бие даах чадвартай болох: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Бие даах чадвартай болох
Бие даах чадвартай болох
Тойм
Бие даах чадвар нь “өөрийнхөө болон гэр бүлийнхээ сүнслэг, материаллаг хэрэгцээг хангах чадвар, төгс шийдвэр, хүч чармайлт юм” (Gospel Library, Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 22.0). Биднийг Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд амьдралынхаа бүх талбарт бие даах чадвартай болоход туслан, бусдыг илүү сайн халамжлан, тэдэнд туслах боломжийг олгоно.
Хичээлийн хуваарийн талаарх зөвлөмж: Эдгээр хичээлийг энэ материал дээрх дарааллын дагуу заах нь илүү үр дүнтэй байж болох юм. Эхний хоёр хичээл бие даах чадварын зарчмуудыг таниулж, сүүлийн хоёр хичээлийг илүү сайн ойлгоход суралцагчдад туслах болно. Эхний хоёр хичээлийг хичээлийн жилийн эхэнд заах нь “Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд,” “Ирээдүйн боловсрол, ажилд бэлтгэх,” “Сургуульд амжилттай сурах” хичээлүүдээр судлах зарчмуудыг ойлгоход нь суралцагчдыг бэлтгэхэд тусалдаг.
Үүнээс гадна бие даах чадварын тухай гурван хичээл нь Эхлэл 37–47 дээрх Египетийн Иосефын түүхийн хэсгийг ашиглана. Та суралцагчдынхаа хэрэгцээ, бусад хичээлийн хуваарьтай холбоотой зүйл дээр тулгуурлан бие даах чадварыг хөгжүүлэх тухай эдгээр хичээлийг ижил түүхүүдийг багтаасан Хуучин Гэрээний хичээлтэй хослуулан заахаар сонгож болно. Амьдралд бэлтгэх хичээлүүдийн хуваарийн тухай шийдвэр гаргах талаар илүү их тусламж авахын тулд “Хичээлийн хуваарийн удирдамж өгөх сургалт”-аас үзнэ үү.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Их Эзэний арга замаар бие даах чадвартай болох
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд бие даах чадвартай болох нь яагаад чухал болохыг ойлгоход нь суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Өмнө нь өөрсдийнх нь төлөө бусдын хийж байсан зүйлийг одоо өөрсдөө хийхийг суралцагчдаас хүс. Жишээлбэл: Тэд хоол хийх, хувцас угаах, эцэг эхийнхээ ихэвчлэн төлдөг зүйлийг төлж эсвэл гэртээ ямар нэгэн зүйлийг засаж янзлах зэрэг байж болно.
-
Суралцагчдад зориулсан материал: хоёр суралцагчид өгөх бишоп Ваддэллын мэдэгдлийн хуулбар, Сэдэв ба асуулт
-
Зураг: Ангаахайн зураг
-
Үзүүлэх материал: Бишоп Ваддэллын болон Сэдэв ба асуулт хэсэг дэх мэдэгдэл; өөрийгөө үнэлэх заавар ба асуултууд; бүлгээр гүйцэтгэх үйл ажиллагаанд зориулсан заавар, судрын эшлэл болон асуултууд
-
Видео: “All I Needed” (1:44)
Бие даах чадвартай болохын тулд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь
Тэмдэглэл: Энэ хичээлд Эхлэл 39–41 дээрх Египетийн Иосефын түүхийн хэсгүүдийг ашиглана. Та 33-р хичээл: “Эхлэл 37–41”-ийг заах үедээ энэ хичээлийг заах талаар бодож үз. Суралцагчид энэ хоёр хичээл дээр ижил судрын шүлгүүдээс олныг судлах болно.
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр суралцагчдын бие даах чадвартай болохын тулд гаргасан хичээл зүтгэлийг адислах болно гэдэгт итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь тэдэнд тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Дараах зүйлсийн аль нэгэнд эсвэл хэд хэдэд нь бие даахад саад учруулдаг бэрхшээлийг бичиж тэмдэглэхэд суралцагчдыг урь. Үүнд:
-
Сайн мэдээний мэдлэг
-
Одоогийн болон ирээдүйн санхүүгийн хэрэгцээ
-
Боловсрол ба ажил эрхлэлт
-
Бие махбодын хэрэгцээ
-
Сэтгэл санаа, нийгмийн хэрэгцээ
-
-
Үзүүлэх материал: Заавар, ангиллыг оруулсан суралцагчийн өөрийгөө үнэлэх үнэлгээ
-
Видео: “I Will Provide for My Saints” (3:08) цагийн код 0:00-ээс 1:52 хүртэл
-
Тараах материал: “Бие даах чадвартай болохын тулд итгэлээ хөгжүүл”
Санхүүгийн нөөцийг ухаалгаар зохицуулах
Тэмдэглэл: Энэ хичээлд Эхлэл 41-т гардаг Египетийн Иосефын түүхийн 33-р хичээл: “Эхлэл 37–41”-ээр судлаагүй хэсгүүдийг ашиглана. Та суралцагчдад энэ судрын түүхийн талаар нэмэлт ойлголт өгөхийн тулд энэ хичээлийг 33-р хичээлийг заах цагийн орчимд зааж болно.
Хичээлийн зорилго: Их Эзэний арга замаар санхүүгийн шийдвэрээ удирдахдаа сүнслэгээр өдөөгдсөн зарчмуудыг ашиглахад суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Энэ хичээлийг заахынхаа өмнө “Санхүүгийн удирдлагын амжилтын хөтөч”-ийг самбарт үзүүлж, утсан дээрээ зургийг нь авахад суралцагчдыг урь. Та мөн үүнийг цаасан хувиар суралцагчдад тарааж болно.
-
Хөтчийг судлаад, энэ нь санхүүгийн эх сурвалжаа захиран зарцуулахдаа Их Эзэнийг оролцуулахад хэрхэн тусалж болох талаар бодож үзэхэд суралцагчдыг урь. Ангид сурсан зүйлээ хуваалцах бэлтгэлтэй ирэхийг тэднээс хүс.
-
-
Үзүүлэх материал: Санхүүгийн шийдвэрийн тухай хүснэгт; “Санхүүгийн удирдлагын амжилтын хөтөч”; бишоп Л.Тодд Бажийн мэдэгдэл
-
Тараах материал: “Их Эзэний арга замаар санхүүгийн шийдвэрээ гаргах”
-
Видео: “Тэнгэрийн цонхнууд” (16:55) цагийн код 0:39-өөс 2:22 хүртэл
Өөрсдийнхөө хэрэгцээг хангаж, тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах
Тэмдэглэл: Энэ хичээлд Эхлэл 45; 47-д гардаг Египетийн Иосефын түүхийн хэсгүүдийг ашиглана. Та 35-р хичээл: “Эхлэл 42–45”-ыг заах үедээ энэ хичээлийг заах талаар бодож үзэж болно.
Хичээлийн зорилго: Есүс Христийн адилаар бусдад туслах боломжийг олгодог бие даах чадвартай болгох арга замуудыг олж тогтооход нь суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: “Зовсон хөөрхий нэг бадарчин” (Дуулал, 20) дууллын үгсийг сонсож эсвэл уншихад суралцагчдыг урь. Бид бусдад Есүсийн адилаар халамж тавьж болох арга замуудыг суралцагчид олж мэдэж чадна.
-
Зураг: Нисэх онгоцны хүчилтөрөгчийн багны зураг
-
Видео: “Иосеф Смит” (14:49) цагийн код 9:38-аас 10:20 хүртэл
-
Үзүүлэх материал: Суралцагчдын зурах хүчилтөрөгчийн багны зураг; суралцагчийн үйл ажиллагааны заавар