“Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд
Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд
Тойм
Оюун ухаан, сэтгэл санаа, бие махбодын хувьд олон сорилт бэрхшээлтэй тулгардаг нь мөнх бус амьдралын салшгүй нэгэн хэсэг юм. Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос хүч чадал авах юм бол Тэд бидэнд сэтгэл санааны хувьд уян хатан болж, юу ч тулгарсан даван туулах эрүүл ур чадварыг сурч мэдэхэд тусална. Дараах хичээлүүд нь бие махбоддоо анхаарал тавих, эрүүл бодлын хэв маягийг бий болгох, мөн эрүүл дадал хэвшлийг төлөвшүүлэхдээ стресс, сэтгэлийн түгшүүр, гансрал гуниг, сэтгэл гутрал, уур хилэн гэх мэт мэдрэмж төрөхөд Их Эзэнээс тусламж эрэлхийлэхийг урамшуулдаг.
Заахад бэлтгэх
Дараах мэдээлэл нь хичээл бүрд бэлтгэхэд танд хэрэгтэй байж болох зүйлсийн санаануудыг өгнө.
Хичээлийн хуваарийн талаарх зөвлөмж: Эдгээр хичээлийг хичээлийн жилийн аль ч үед эсвэл Ирээд, Намайг дага хичээлийн аль ч долоо хоногт зааж болно. Харин 181-р хичээл: “Их Эзэнээр дамжуулан сэтгэлийн тэнхээтэй болох” ба 183-р хичээл: “Эрүүл бодлын хэв маягийг хөгжүүлэх” нь энэ ангиллын дараагийн хичээлүүдэд хэрэгтэй суурь ойлголт, ур чадварыг олгодог. Эдгээр хичээлийг бусад хичээлээс өмнө зааснаар суралцагчид сэтгэл хөдлөлөө эрүүл арга замаар хянаж сурахын зэрэгцээ тухайн ур чадваруудаар дадлага хийх боломжтой болно.
Их Эзэнээр дамжуулан сэтгэлийн тэнхээтэй болох
Хичээлийн хуваарийн талаарх зөвлөмж: Та 61-р хичээл: “Иошуа 1”-тэй зэрэгцүүлэн зааж болно. 8-р шүлэг нь хүнд хэцүү сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ Түүний үгсийг бясалгадаг (тунгаан боддог) хүмүүст өгөхөөр Их Эзэний амласан хүч чадал, эр зоригийг хүлээн авахад урьдаг.
Хичээлийн зорилго: Сэтгэл санааны бэрхшээлээ даван туулахад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос хүч чадал авахад суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас сэтгэл санааны хүнд хэцүү үеэ хэрхэн даван гарсан туршлагынхаа талаар бодохыг эсвэл мэддэг хүнээсээ ийм туршлагынх нь талаар асуухыг хүс. Тохиромжтой бол тэд туршлагаа ангийнхантайгаа хуваалцахаар бэлтгэж болно.
-
Үзүүлэн: Нэг нь хүчтэй салхи үндсээр нь сугалсан, нөгөө нь газарт бат бөх суусан хоёр модны зураг; ахлагч Нийл Л.Андэрсэны мэдэгдэл
-
Видео: “Сүнслэг шуурганууд” цагийн код 0:00-ээс 1:10, 1:33-аас 2:12 хүртэл; “Сүнслэг шуурганууд” цагийн код 3:45-аас 4:12, 4:12-оос 4:48 хүртэл
Бие махбоддоо анхаарал тавих
Хичээлийн зорилго: Бидний сонголт бие махбод, сэтгэл санааны эрүүл мэндэд маань хэрхэн нөлөөлдгийг ойлгоход суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад өнгөрсөн долоо хоногийн турш хийсэн эрүүл мэндийн сонголтоо (хооллох, унтах, дасгал хийх гэх мэт) бодох даалгавар өг. Эдгээр сонголт нь бие махбод, сэтгэл санааны хувьд хэрхэн нөлөөлснийг үнэлж цэгнэхэд тэднийг уриал.
-
Үзүүлэн: Өсвөр насны хүүхэд эрүүл бус хэд хэдэн сонголт хийж байгааг харуулсан зураг
-
Тараах материал: “Бие махбоддоо анхаарал тавих”
Эрүүл бодлын хэв маягийг хөгжүүлэх
Хичээлийн зорилго: Эрүүл бодлын хэв маягийг төлөвшүүлэхдээ Аврагчид хандахад суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас өдрийн турш төрсөн бодол санаандаа анхаарлаа хандуулахыг хүс. Тэд бас бодол нь ямар мэдрэмж төрүүлж байгааг эргэцүүлэн бодож болно.
-
Үзүүлэн: Хичээлийн хоёр зураг; зураасан хоёр хүний дүрс, зам, нүх, бодлын бөмбөлөг
-
Видео: “Filling Our Minds with the Power of Jesus Christ” (2:07)
Стресс, сэтгэлийн түгшүүрээ хянаж удирдах
Хичээлийн хуваарийн талаарх зөвлөмж: Энэ хичээлд Гэтлэл 18 дахь Иетрогийн Мосед өгсөн зөвлөгөөнд дурдсан ур чадваруудыг ашиглан стресс, сэтгэл түгшүүр зэрэг мэдрэмжээ хянаж удирдахад тусална. Та энэ хичээлийг Ирээд, Намайг дага товхимлын Гэтлэл 14–18-р хэсгийг заах долоо хоногт заахыг бод.
Хичээлийн зорилго: Суралцагчдад стресс, сэтгэлийн түгшүүрээ Аврагчийн хүч чадалд тулгуурлан хянаж удирдах ур чадваруудыг хөгжүүлэхэд туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад стресстэй эсвэл сэтгэл түгшиж байсан нөхцөл байдлынхаа талаар, мөн Их Эзэнд хандан тусламж авч болох арга замуудын талаар бодох даалгавар өг.
-
Үзүүлэн: Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны мэдэгдэл
-
Видео: “Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь” цагийн код 5:33-аас 5:55 хүртэл
-
Тараах материал: “Стресс, сэтгэл түгшүүр”
Гансрал гуниг, сэтгэл гутралыг даван туулах
Хичээлийн хуваарийн талаарх зөвлөмж: Энэ хичээлийн нэг хэсэг нь Их Эзэн Елиагийн адил, гансрал, гуниг, сэтгэл гутралыг даван туулахад суралцагчдад туслах хэд хэдэн арга замыг заадаг. Та энэ хичээлийг 82-р хичээл: “1 Хаад 18”-тай зэрэг заахыг бод.
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр гансрал гуниг, сэтгэл гутралыг даван туулахад хэрхэн туслахыг ойлгоход суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Хэн нэгэнд гансрал гуниг, сэтгэл гутралд орохдоо Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслах нэг судар эсвэл Сүмийн удирдагчийн эшлэлийг олохыг суралцагчдаас хүс. Тэд ангийнхантайгаа судраа хуваалцахад бэлдэж болно.
-
Үзүүлэн: Хүнд үүргэвчтэй явган аялагчдын зураг; ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны мэдэгдэл; Елиагийн хөрөг
-
Видео: “Because Jesus Christ died …” (1:06); “Rise,” (1:42); “Mental Health: Compassion for Those Who Struggle” (2:26)
-
Тараах материал: “The Lord Helps Us Endure”
Уураа хянах
Хичээлийн хуваарийн талаарх зөвлөмж: Энэ хичээл уур уцаартай үедээ зөв зохистой үйлдэл хийх хэрэгтэйг Иаков, Есав нарын түүхийг ашиглан харуулна. Энэ хичээлийг 30-р хичээл: Эхлэл 25–27-р хичээлтэй ойролцоо заах нь тустай байж болох юм.
Хичээлийн зорилго: Уур бухимдалтай байх үедээ Есүс Христийн жишээг дагахад суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад уурлан бухимдаж болох нөхцөл байдлуудыг жагсаан бичих даалгавар өг. Тэд бас хэр их уурладгаа, мөн энэ мэдрэмжээ хэрхэн хянан удирддагаа үнэлж дүгнэх боломжтой.
-
Үзүүлэн: Ундааны лааз эсвэл лаазны зураг; сэгсэрсэн лаазтай ундааг онгойлгож байгаа зураг; Есавын зураг
-
Видео: “Иаков, Есав хоёр” цагийн код 1:10-ээс 1:53 хүртэл
-
Тараах материал: “Уур хилэнгээ удирдах алхмууд”
Эрүүл дадал хэвшлийг төлөвшүүлэх
Хичээлийн зорилго: Эрүүл дадал хэвшлийг төлөвшүүлэхийн тулд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос тусламж эрэлхийлэхэд суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Дадал хэвшил болгохын тулд өдөр бүр хийдэг зүйлсээ бодохыг суралцагчдаас хүс. Мөн эдгээр сайн, муу дадал хэвшил нь тэдний сүнслэг өсөлт хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг эргэцүүлэн бодож болно.
-
Үзүүлэн: Зэрлэг ургамал, цэцэрлэг, цэцэг, хогийн ургамлын зураг; ерөнхийлөгч Жэффри Р.Холландын мэдэгдэл
-
Тараах материал: “Эрүүл дадал хэвшилтэй болох”