Семинар
Уур хүрэх мэдрэмжийг шийдвэрлэх: Аврагчийг дагах замаар уур уцаарт хариу үйлдэл үзүүлэх


“Уур хүрэх мэдрэмжийг шийдвэрлэх: Аврагчийг дагах замаар уур уцаарт хариу үйлдэл үзүүлэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Уур хүрэх мэдрэмжийг шийдвэрлэх: Аврагчийг дагах замаар уур уцаарт хариу үйлдэл үзүүлэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд: 186-р хичээл

Уур хүрэх мэдрэмжийг шийдвэрлэх

Аврагчийг дагах замаар уур уцаарт хариу үйлдэл үзүүлэх

The Old Testament characters Jacob and Esau embracing one another. A desert landscape is portrayed in the background.

Уур уцаарыг мэдрэх нь хэвийн зүйл. Бид уур хүргэдэг нөхцөл байдлыг хянаж чадахгүй ч хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ шийдвэрлэж чадна. Бид Есүс Христ рүү харах юм бол Тэр бидэнд Түүнтэй адил хариу үйлдэл үзүүлэхэд тусалж чадна. Энэ хичээл нь уур уцаарыг мэдрэх үедээ Есүс Христийн жишээг дагахад суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад уурлан бухимдаж болох нөхцөл байдлуудыг жагсаан бичих даалгавар өг. Тэд бас хэр их уурладгаа, мөн энэ мэдрэмжээ хэрхэн хянан удирддагаа үнэлж дүгнэх боломжтой.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Хуримтлагдсан дарамт шахалт

Дараах зургийг самбар дээр байрлуулахыг эсвэл онгойлгоогүй лаазтай ундаа ангид авчрахыг бод. Та дараах асуултын дагуу ярилцаж байхдаа лаазыг сэгсэрч болох ч онгойлгож болохгүй.

Soda Can
  • Онгойлгоогүй ундааны лаазыг дахин дахин сэгсэрвэл дотор нь юу болох бол? Хэрэв та үүнийг онгойлговол яах вэ?

Дараах зургийг үзүүл. Хэрэв та лаазтай ундаа авчраад сэгсэрвэл битгий онгойлгоорой. Та үүнийг хичээлийн турш үргэлжлүүлэн үзүүлж болно.

Thirsty man opens a can of shaken up beer during picnic
  • Та энэ жишээг уур хилэнтэй ямар арга замаар холбож болох вэ?

Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол та лааз нь биднийг, ундаа нь сэтгэл хөдлөлийг төлөөлж байна гэдгийг тайлбарлаж өг. Лаазыг сэгсрэх нь бидний дотор хуримтлагдсан дарамт шахалтад (уурлах хүрэхэд) хүргэдэг үйлдэл, нөхцөл байдал эсвэл харилцаа холбоог илэрхийлж болно.

Хүн бүр уурладаг. Сэгсэрсэн ундааны лаазны доторх даралт ихсэх нь хэвийн зүйл байдгийн адил бидний уурлаж уцаарлах нь ч бас хэвийн зүйл юм. Гэхдээ бид энэ мэдрэмжид хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ сонгож чадна.

Дараах асуултуудыг тунгаан бод.

  • 1-ээс 5 хүртэлх (1=бага; 5=өндөр) хэмжүүрээр хэмжвэл, та хэр олон удаа уурладаг вэ? Таны хэр их уурлаж бухимддагийг бусад хүн хэрхэн дүгнэх вэ?

  • Та уур хүрэх үед ямар хариу үйлдлийг хамгийн их үзүүлдэг вэ?

Өнөөдөр судалж байхдаа та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр уурлах мэдрэмжээ хянаж удирдахад тань хэрхэн туслах талаар мэдэж авахын тулд Ариун Сүнсний удирдамжийг аваарай.

Уур уцаартай үйлдлийн үр дагавар

Уур уцаарын үр дагаврын талаарх судрын жишээ авахыг хүсвэл Эхлэл 27 дээрх Есавын түүхийг ярилц. Хэрэв суралцагчид 30-р хичээл: “Эхлэл 25–27”-оос энэ түүхийг аль хэдийн судалсан бол та Каины түүх (Мосе 5:21–23, 26–27, 32-ыг үзнэ үү) эсвэл Асагийн түүх (2 Шастир 16:7–13-ыг үзнэ үү) гэх мэт өөр түүхүүдийг ашиглаж болно.

Есавын түүхийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах зургийг үзүүлээд, энэ талаар мэддэг зүйлийг нь хуваалцуул. Дараа нь дараах догол мөрийг унш эсвэл нэгтгэн дүгнэ. Эсвэл ChurchofJesusChrist.org дээрээс “Иаков ба Есав” видеог (цагийн кодоос 1:10-аас 1:53 хүртэл) үзүүлж болно.

2:5
Esau and Jacob working

Исаак, Ребека хоёр Иаков, Есав гэдэг ихэр хөвгүүдтэй байв. Ууган хүүгийн хувьд Есав эцгийнхээ адислалыг хүртэх эрхтэй байсан. Ууган хүүгийн эрх нь Есав эцгийнхээ эд хөрөнгийг өвлөн авч, гэр бүлээ тэжээн тэтгэгч, сүнслэг удирдагч болно гэсэн үг байлаа. Есавын зөв шударга бус үйлдлээс болж (Эхлэл 25:31–34; 26:34–35) оронд нь Иаковт ууган хүүгийн адислал өгөгдсөн билээ (Эхлэл 27:1–33-ыг үзнэ үү).

Эхлэл 27:41–45-ыг уншаад, эцэг нь Иаковт ууган хүүгийн адислал өгснийг Есав мэдээд хэрхсэнийг олж мэдээрэй.

  • Есавын уур хилэнгийн хор уршиг юу байсан бэ?

  • Хүн уур хилэнгээр үйлдвэл өөр ямар үр дагавар амсдаг вэ?

Ах, дүү хоёр 20 жилийн турш тусдаа амьдарсан бөгөөд эцэст нь эвлэрсэн гэдгийг тайлбарлах нь тустай байж мэднэ (Эхлэл 33:4-ийг үзнэ үү).

Аврагчийн үлгэр жишээ

Суралцагчдыг хос хосоор нь хуваарилж, суралцагч тус бүрээр дараах судрын хэсгүүдийг судлуул. Дараа нь доорх асуултад хэрхэн хариулах талаар хос хосоор нь ярилцуулж болно.

Дараахыг уншаад, уур хилэнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар юу сурснаа олж мэд. Үүнд:

Дуулал 103:8

Сургаалт үгс 16:32

  • Уураа барих талаар бид юу сурч болохыг та хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

    Бид уурлахдаа удаан байснаар Их Эзэний үлгэр жишээг дагадаг гэх мэт үнэнийг тодорхойлоход нь суралцагчдад тусал.

  • Уурлахдаа удаан бай гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ?

Есүс уурлахдаа удаан байсан талаарх жишээг бодоорой.

Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол та дараах жишээнүүдийг үзүүлж болно. Үүнд:

  • Лук 9:51–56 (Самаричуудын тосгон Есүсийг эсэргүүцэв.)

  • Лук 23:8–11 (Херод Есүсийг байцаав.)

  • Иохан 19:3–12 (Есүс баривчлагдав.)

  • Есүс иймэрхүү нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байсныг мэдэх нь хэн нэгэнд хэрхэн тус болж болох вэ?

Уур уцаараа хянах алхмууд

Хичээлийн энэ хэсэг нь суралцагчдад уур уцаараа хянах дараах алхмуудыг хийхэд тусална. Үүнд:

  1. Юунаас болж уур уцаар төрж буйг олж мэд.

  2. Сэтгэл хөдлөлийн уг үндсийг тодорхойл.

  3. Уур уцаараа дарах арга чаргыг сонго.

семинарын дүрс Есүс Христийн шавийн хувьд уур уцаараа хянаж сурахад нь суралцагчдад туслахын тулд “Уур уцаараа хянаж удирдах алхмууд” нэртэй тараах материалыг тарааж өг. Тараах материал дээр хувийн шинжтэй асуултууд тавьсан учраас суралцагчид хувь хувьдаа хариулж болно. Эсвэл хос хосоороо ажиллаж, хэсэг завсарласны дараа хувийн шинжтэй асуултад бие даан хариулж болно.

Дүгнэлт

Суралцагчдыг тараах материалыг бөглөсний дараа цаг гарвал дараах асуултуудыг тавиарай.

  • Уураа хянаж чадахгүй байгаа хэн нэгэнд тусалж болох ямар зүйлийг та өнөөдөр сурч мэдсэн бэ?

  • Та эсвэл бусад хүн Христийнхтэй адил арга замаар уур хилэнгээ хянаж удирдах ямар туршлагуудыг хуримтлуулсан бэ?

Зарим суралцагч уураа барих боломжгүй гэж бодож байж магадгүй. Ифер 12:27-г уншаад, ямар нэг сул талтайгаа тэмцэж байгаа хэн нэгэнд Есүс Христ хэрхэн тусалж болох талаар олж мэдэхэд тэднийг урьж хичээлээ төгсгө. Есүс Христ, Түүний Цагаатгалын ачаар, уур хилэнгээ хянаж удирдах замаар сул дорой байдлыг хүчирхэг тал болгон хувиргаж чадна гэдгийг гэрчлээрэй.