Семинар
Стресс, сэтгэл түгшүүрээ хянах: Есүс Христ бидэнд стресс, сэтгэл түгшүүрээ хянахад тусалж чадна


“Стресс, сэтгэл түгшүүрээ хянах: Есүс Христ бидэнд стресс, сэтгэл түгшүүрээ хянахад тусалж чадна,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Стресс, сэтгэл түгшүүрээ хянах: Есүс Христ бидэнд стресс, сэтгэл түгшүүрээ хянахад тусалж чадна,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд: 184-р хичээл

Стресс, сэтгэл түгшүүрээ хянах

Есүс Христ бидэнд стресс, сэтгэл түгшүүрээ хянахад тусалж чадна

A mother and her teenage daughter interacting in an outdoor setting. Shot in Argentina

Бид бүгд стресс, сэтгэл түгшүүрийг мэдэрдэг. Эдгээр сэтгэл хөдлөл нь бидэнд өдөр тутам ажлаа хийх, амьдралын сорилт бэрхшээлийг даван туулахад тусалдаг. Гэвч урт удаан хугацааны стресс, сэтгэл түгшүүр бидэнд сөргөөр нөлөөлдөг. Аз болоход Аврагч бидэнд Өөрийн тусламж, амар амгаланг амласан (Иохан 14:27-г үзнэ үү). Энэ хичээл нь стресс, сэтгэл түгшүүрийг хянахын тулд Аврагчийн хүч чадалд тулгуурласан ур чадваруудыг дадлагажуулахад суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад стресстэй эсвэл сэтгэл түгшиж байсан нөхцөл байдлынхаа талаар, мөн Их Эзэнд хандан тусламж авч болох арга замуудын талаар бодох даалгавар өг.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Стресс ба сэтгэл түгшүүр

Жич: Та энэ хичээлийг заахын тулд сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн байх шаардлагагүй. Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг авахаар залбирч, хичээлийн материалуудыг дагаж, Ариун Сүнсэнд итгэ. Хэрэв суралцагчид энэ хичээлийн нэг хэсэг болгон хувийн асуудлаа хуваалцвал эсвэл таны хариулж чадахгүй асуулт асуувал танд итгэж буйд нь тэдэнд талархлаа илэрхийл. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд хайртай гэдгийг тэдэнд батлан хэл. Эцэг эх, Сүмийн удирдагчид, сургуулийн зөвлөхүүд эсвэл сэтгэцийн эрүүл мэндийн бусад мэргэжилтнээс нэмэлт зөвлөгөө авахад нь тэднийг урамшуулан дэмж.

Стресс, сэтгэл түгшүүрийг хянах талаар бодоход нь суралцагчдад туслах арга замаар хичээлээ эхлүүлэхийг бод. Жишээлбэл: Суралцагчидтайгаа илүү сайн харилцахын тулд дараах жишээг ашиглаж эсвэл өөрчилж болно.

  1. Хэрэв хэн нэгэн зөвхөн 25 кг (55 фунт) өргөж чаддаг мөртлөө 70 кг (154 фунт) өргөх гэж оролдвол юу болох вэ? Тэдэнд ямар мэдрэмж төрөх байсан бэ?

  2. Хэрэв тухайн хүн 25 кг (55 фунт) өргөж, долоо хоног бүр жинг бага багаар нэмбэл яах вэ? Энэ нь тэдний хүч чадалд хэрхэн нөлөөлөх вэ? Тэдэнд ямар мэдрэмж төрөх байсан бэ?

  3. Хэрэв энэ хүн хэзээ ч 25 кг-аас (55 фунт) илүү өргөхийг оролдохгүй бол юу болох вэ?

  4. Эдгээр нөхцөл байдалд жинг стресс, сэтгэл түгшүүрийг хянахтай хэрхэн харьцуулж болох вэ?

семинарын дүрс Та суралцагчдад стресс, сэтгэл түгшүүр хоёрын ялгаатай түвшинг ойлгоход нь туслахын тулд “Стресс ба сэтгэл түгшүүр” нэртэй тараах материалыг өгч хуваалцаж болно. Суралцагчдаар хүснэгтийг уншуулж, гурав дахь багананд байгаа өөрийгөө үнэлэх асуултуудыг бөглүүл.

Энэ хичээлийг судлах явцдаа стресс, сэтгэл түгшүүрээ хянахад туслах ур чадваруудад суралцахдаа Их Эзэнээс тусламж хүс.

Бошиглогчоос ирсэн зөвлөгөө

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг уншаад, бид сэтгэл түгшүүрээ хэрхэн даван туулж болохыг олж мэдээрэй.

18:59
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Урьд өмнө тохиож байгаагүй өнөөдрийн сорилт бэрхшээлийг үл харгалзан Есүс Христ дээр сууриа тавьдаг, Түүний хүчээр хэрхэн зэвсэглэхээ мэддэг хүмүүс энэ эрин үеийн өвөрмөц түгшүүрт эрсдэх нь үгүй хэмээн Их Эзэн тунхаглажээ. (“Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь,” Лиахона, 2021 оны 11-р сар, 93–96)

  • Танд энэ мэдэгдлийн юу нь таалагдсан эсвэл та юу сурч мэдсэн бэ?

    Суралцагчид дараахтай адил үнэнийг дурдаж болно. Бид Есүс Христийн хүч чадалд тулгуурлан сэтгэл түгшүүрээ хянаж удирдаж чаддаг болно.

  • Аврагчийн хүч чадалд тулгуурлана гэдгийн утгыг та юу гэж бодож байна?

  • Түүний хүч чадал бидэнд стресс, сэтгэл түгшүүрээ хянахад хэрхэн тусалж болох вэ? Есүс Христ бидэнд өөр ямар эх сурвалжуудыг олж мэдэхэд туслах вэ?

Энэ хичээлийн үлдсэн хэсэгт суралцагчдад сэтгэл түгших байдлаа хянаж удирдахын тулд Есүс Христийн хүч чадалд тулгуурлахад туслах сайн мэдээний зарчмуудыг хэрэгжүүлэх боломж олгоно.

Хүлээлтүүдээ шалгаж, Их Эзэнээс тусламж хүс

Стресс эсвэл сэтгэл түгшсэн мэдрэмжээ хянах нэг арга зам бол өөрсдийн хүлээлтийг танин мэдэж, Их Эзэний биднээс хүсдэг зүйлстэй тохируулах юм. Бодит бус юм уу биелэхгүй хүлээлт нь урам хугарах, стрессдэх томоохон шалтгаан болдог.

Мозая 4:27-г уншаад, Их Эзэн биднээс юу хүлээж байгааг олж мэдээрэй.

Хэрэв суралцагчид үүнийг онцлон хэлэхгүй бол Их Эзэн биднийг хүч чадлаасаа илүү хурдан гүйнэ гэж найддаггүй боловч биднийг хичээнгүй байхыг хүсдэг гэдгийг онцлон тэмдэглэ. Бид хэтэрхий ихийг өргөх шаардлагагүй боловч тууштай хичээх хэрэгтэй.

Тэдний хүлээлтийг шалгах хэрэгтэй байсан хэн нэгний жишээ болгож, Мосе Израилын хүүхдүүдийг бошиглогчийн хувьд удирдаж байхдаа хийх ёстойгоосоо илүү ихийг хийхийг хичээсэн гэдгийг суралцагчидтайгаа хуваалц. Их Эзэн Мосед хадам эцэг Иетрогийнх нь зөвлөгөөгөөр дамжуулан тусалсан.

Гэтлэл 18:13–18-ыг уншаад, Мосегийн хадам эцэг яагаад санаа зовж байсныг олж мэдээрэй.

  • Хэрэв Мосе өдөр бүр бүхий л өдрийн турш хүмүүст зөвлөгөө өгсөөр байвал түүнд юу тохиолдохыг ямар үг хэллэгээр илэрхийлэх вэ?

  • Өнөөдөр энэ нь ямар харагдаж болох вэ?

Тодорхойлох

Дараах хоёр асуултыг ашиглан суралцагчдад тэдний хүлээлтийг үнэлэх нь ашиг тустай ур чадвар байж болохыг тайлбарла. Тэдгээрийг самбар дээр бич.

  • Би Их Эзэний хүссэнээс илүү эсвэл бага хийхийг хичээж байна уу (нэг бол хүч чадлаасаа хурдан гүйх эсвэл хичээхгүй байх)?

  • Би хэрхэн Их Эзэнд хандаж тусламж хүсэх вэ?

Загвар

  • Хэрэв та Мосед тулгарсан нөхцөл байдалд байсан бол самбар дээрх хоёр асуултад хэрхэн хариулах вэ?

Хэрэв орчин үеийн өөр жишээнүүд авбал тустай гэж үзвэл, суралцагчдаар өөрсдийнхөө эсвэл бусдын өмнө тавьсан бодит бус хүлээлтүүдийг нь хуваалцуул. Тэд самбар дээрх асуултуудыг ашиглан дараах хүлээлтүүдийг үнэлж болно. Үүнд:

  • Би Мормоны Номыг өдөр бүр 90 минут уншина.

  • Би дахиад хэзээ ч алдаа гаргахгүй.

  • Надад номлолд бэлтгэх шаардлага байхгүй. Би тэнд байхдаа ойлгоод мэдчихнэ.

Дадлага

Таны амьдралд стрессдүүлж, сэтгэл түгшээдэг нэг зүйлийг сонгож, хүлээлтүүдээ дүгнэх дадлага хий. Самбар дээрх асуултуудыг өөртөө тавихдаа Ариун Сүнсний удирдамжийг хүсэж, хэрхэн Их Эзэнд хандан тусламж хүсэх талаар бод.

Дараагийн алхмыг тодорхойлохын тулд итгэдэг хэн нэгэнтэйгээ зөвлөлдөх

Ур чадварыг тодорхойлох

Суралцагчдад хүлээлтүүдээ шалгаж үзсэний дараа Их Эзэн тэдэнд дараа нь юу хийхээ мэдэхэд нь туслахыг хүсдэг гэдгийг ойлгоход нь туслаарай. Их Эзэний бидэнд тусалдаг нэг арга зам бол бусдаар дамжуулах юм. Жишээ нь: Бид итгэдэг хэн нэгэнтэйгээ зөвлөлддөг. Суралцагчид бусадтай зөвлөлдөж байхдаа яг одоо юу хийсэн байх ёстой, юуг хүлээж болох эсвэл өөр хэн нэгний орхиж болох эсвэл хийж болох зүйлийн талаар ярилцаж болно. Эрүүлээр хил хязгаар тогтоох эсвэл зарим боломжид “үгүй” эсвэл “хараахан үгүй” гэж хэлснийхээ төлөө өөрийгөө буруутгах нь тустай биш гэдгийг суралцагчдад батлан хэл.

Ур чадвараа үлгэрлэн харуулах

Их Эзэн Мосед хадам эцэг Иетрогоор нь дамжуулан тусалсан. Мосег түүнтэй зөвлөлдөхөд Иетро асуудлыг шийдэх арга замыг санал болгов.

Гэтлэл 18:19–24-ийг уншаад, Иетро Мосед дараа нь юу хий гэж зөвлөснийг олж мэд.

  • Иетрогийн зөвлөгөө яагаад ач тустай гэж та бодож байна вэ?

Мосе бүх бэрхшээлээ нэг доор даван туулахын оронд дараагийн алхмыг тавихад шаардлагатай тусламжийг авч чаджээ.

  • Их Эзэн таныг стресс, сэтгэл түгшүүр мэдрэх үедээ ямар хүмүүстэй зөвлөлдөхийг хүсэж болох вэ? Тэд танд ямар зөвлөгөө өгсөн бэ?

  • Ухаалаг зөвлөгөө таны болон таньдаг хүний тань стресс, сэтгэл түгшүүрийг хэрхэн багасгасан бэ?

Их Эзэн суралцагчдыг стрессдэж, сэтгэл түгших үед эцэг эх, ах, эгч, дүү, багш, зөвлөх, сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн, Сүмийн удирдагчид болон бусад хүнээр дамжуулан тэдэнд тусалж чадна гэдгийг ойлгоход тусал.

Ур чадвараараа дадлага хийх

Цөхөрсөн, стрессдсэн эсвэл сэтгэл түгшсэн үеийнхээ тухай судлах тэмдэглэлдээ бич. Их Эзэн таныг дараа нь юу хийх талаараа хэнтэй зөвлөөсэй гэж хүсэж болох, тухайн хүнтэй ярилцах нь танд хэрхэн тусалж болох талаар бичээрэй.

Суралцагчдад тараах материалыг дахин үзүүлж, энэ хичээлээр юу сурсан эсвэл юунд дуртай байсныг нь хуваалцуулахыг бод. Өөрийн бодол санааг нэмж, энэ хичээлийн үнэний талаар гэрчлэлээ хуваалцаарай.