Семинар
Эрүүл бодлын хэв маягийг хөгжүүлэх: “Танд итгэдэг хүмүүн”


“Эрүүл бодлын хэв маягийг хөгжүүлэх: ‘Танд итгэдэг хүмүүн,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Эрүүл бодлын хэв маягийг хөгжүүлэх: ‘Танд итгэдэг хүмүүн,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд: 183-р хичээл

Эрүүл бодлын хэв маягийг хөгжүүлэх

“Танд итгэдэг хүмүүн”

Young woman sitting looking off into the distance

Бидний бодол санаа бидний мэдрэмжид төдийгүй өдөр бүр гаргадаг сонголтуудад нөлөөлдөг. Зарим бодол зөв шийдвэр гаргахад тусалдаг бол зарим нь бидний мэдрэмж, үйлдлүүдэд сөргөөр нөлөөлдөг. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидний бодол санааг мэдэж, ойлгодог учраас (Дуулал 139:1–2) Тэдэнд анхаарлаа төвлөрүүлэх нь эрүүл бодлын хэв маягийг суулгахад бидэнд тусалж чадна. Энэ хичээл нь эрүүл бодлын хэв маягийг бий болгосноор Аврагч руу харахад суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас өдрийн турш төрсөн бодол санаандаа анхаарлаа хандуулахыг хүс. Тэд бас бодол нь ямар мэдрэмж төрүүлж байгааг эргэцүүлэн бодож болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бидний бодол санааны нөлөө

Та өчигдөр эсвэл өнөөдөр төрсөн зарим бодол санаагаа бичих 30 секундийг суралцагчдад өгөх замаар хичээлээ эхлүүлж болно.

Дараах зургийг самбар дээр харуул. Та энэ бүдүүвч зурагт бидний бодлын хэв маяг бидний үйлдэл, өсөлт хөгжилд хэрхэн нөлөөлдгийг харуулдаг талаар тайлбарлаарай. Хэрэв бид тэдгээрийг эрүүл аргаар удирдахгүй бол ашиггүй бодлын хэв маягаас болж гацаж мэднэ. Заримдаа бид өөрсдийн шийдвэр гаргах, үйлдэл хийх чадварыг хязгаарлагдмал гэж бодож магадгүй. Биднийг эдгээр бодолд анхаарлаа төвлөрүүлэх үед тэдгээр нь биднийг өөрсдийнхөө болон бусдын талаар сөргөөр бодоход хүргэж болзошгүй. Ашиг тустай бодлын хэв маяг биднийг урагш тэмүүлэхэд тусалдаг. Тэдгээр нь Есүс Христэд итгэн үйлдэх чадвараа таньж мэдэхэд бидэнд тусалдаг.

Thoughts
  • Ямар бодол санаа бидэнд (нүхэнд) гацсан мэт мэдрэмж төрүүлж болох вэ? Ямар төрлийн бодол санаа бидэнд (замаар) урагшлахад тусалдаг вэ?

    Суралцагчид “Чи намайг уурлуулчихлаа” гэх мэт бодол тэднийг гацаанд оруулдаг гэж дурдаж болно. “Би дахин оролдоод үзье” гэж бодох нь тэднийг урагшлахад тусалж чадна.

  • Хэн нэгэн хүн буруу эсвэл ашиггүй бодол санаанаас үүдэн ямар шийдвэрүүд гаргадаг вэ?

Таны бодол санаа таны үйлдлүүдэд хэрхэн нөлөөлж байгааг олж мэдэхдээ туслалцаа авахын тулд Сүнсийг урих цаг гарга. Судлах явцдаа та буруу эдгээр бодлын хэв маягийг даван туулахын тулд юу хийж болохоо мэдэхээр сүнслэг нөлөөг эрэлхийл.

Есүс Христ дээр оюун бодлоо төвлөрүүлэх

Биднийг ашиггүй эсвэл буруу бодлын хэв маягийг удирдахыг эрэлхийлж байгаа үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр дээр оюун бодлоо дахин төвлөрүүлэх нь ашиг тустай байж болно. Биднийг Их Эзэнд анхаарлаа төвлөрүүлэх үед Тэр биднийг адислах болно гэж амласан арга замуудыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах судрын хэсгүүдийг үзүүл. Та суралцагчдыг гурав гурваар нь бүлгүүдэд хуваагаад, суралцагч бүрээр нэг хэсгийг судлуулж, сурсан зүйлийг нь хуваалцуул.

Исаиа 26:3–4

Иаков 3:1–2

Сургаал ба Гэрээнүүд 6:23, 36–37

  • Бид оюун бодлоо (бодол санаа) Есүс Христ дээр төвлөрүүлснээр ямар адислалууд хүлээн авах боломжтой вэ?

    Та дараах зарчмыг самбар дээр бичиж болно. Бид оюун бодлоо Есүс Христ дээр төвлөрүүлбэл Тэр бидэнд амар амгалан, хүч чадлыг өгөх болно.

    Оюун бодлоо Түүнд төвлөрүүлэхэд Аврагч тэдэнд тусалж чадна гэдэгт итгэх суралцагчдын итгэлийг нэмэгдүүлэхийн тулд та ахлагч Андэрсэны хэлсэн доорх үгийн оронд “Есүс Христийн хүчээр оюун бодлоо дүүргэх нь” (2:07) видеог үзүүлж болно.

    2:7
  • Оюун бодлоо Есүс Христ дээр төвлөрүүлэх нь бидэнд амар амгалан, хүч чадлыг хэрхэн өгдөг гэж та бодож байна вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн бидэнд оюун бодлоо Есүс Христ дээр хэрхэн төвлөрүүлэх талаар хуваалцсан.

13:25
Former Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.   Replaced September 2019.

Оюун бодлоо Есүс Христийн хүчээр дүүргэнэ гэдэг нь Түүнээс өөр юу ч бодохгүй байна гэсэн үг биш. Харин энэ нь бидний бүх бодол Түүний хайр, амьдрал, сургаал, цагаатгагч золиослол, алдар суут Амилалтаар зааглагдана гэсэн үг юм. Түүний талаарх бодол үргэлж ойрхон байдаг бөгөөд бид ‘[өөрсдөдөө байгаа] алив бүхнээрээ түүнийг бишрэн шүтдэг’ учраас Есүс хэзээ ч санааны мухраас гардаггүй! Бид залбирч, биднийг Түүн рүү ойртуулсан үйл явдлыг оюундаа давтан боддог. Бид өдөр тутмын завгүй амьдралын урсан өнгөрөх тоо томшгүй олон бодлоо хөнгөлөхийн тулд бурханлаг дүр зураг, ариун судар, сүнслэг нөлөө бүхий дууллуудыг оюундаа уриалгахан хүлээн авдаг. Түүнийг гэсэн бидний хайр энэ мөнх бус амьдралын уйтгар, гунигаас биднийг хамгаалдаггүй, харин энэ нь саад бэрхшээлийг өөрсдийнхөөсөө хавьгүй илүү хүч чадлаар даван туулах боломжийг олгодог. (“Миний оюун Есүс Христийн талаарх энэхүү бодол дээр тогтон тунгаасан,” Лиахона, 2023 оны 5-р сар, 91–94) (цагийн код 3:50-аас 5:02 хүртэл)

  • Ахлагч Андэрсэны зөвлөмжүүдээс аль нь танд онцгой санагдаж байна вэ?

  • Зураг, судар, ариун хөгжим танд болон таны таньдаг хэн нэгэнд Есүс Христ дээр анхаарлаа төвлөрүүлэхэд хэрхэн тусалсан бэ?

Ашиггүй бодолд хариу үзүүлэх дадлага

Сөрөг бодлоо засахад дараах алхмууд бидэнд тусална. Тэдгээрийг самбар дээр бичээрэй.

Бидэнд ашиггүй бодол төрвөл бид:

  1. Бодол санаа, үүнээс үүдэлтэй сэтгэл хөдлөлийг олж мэдэж болно.

  2. Бодлоо өөрчилж болно.

  3. Есүс Христэд итгэн урагшилж болно.

1. Олж мэд. Дараах жишээ нь тухайн хүнд өдрийн турш орж ирж болох ашиггүй бодол санааг олж мэдэхэд суралцагчдад тусална. Суралцагчдадаа тохиолдож болох нөхцөл байдалд тохируулан жишээг өөрчил.

Тони математикийн хичээл дээр бусад сурагчийн ойлгочихсон зүйлийг ойлгох гэж зүдэрч байв.

Тони сургуулиасаа ирэхэд эцэг эх нь өрөөгөө цэвэрлэхгүй бол утсыг нь хурааж авна гэж анхааруулжээ.

Тэр орой Тони ихэнх найз нь уригдсан үдэшлэгт өөрөө уригдаагүй болохоо олж мэджээ.

  • Тони өдөржин юуны талаар бодож байсан байж болох вэ?

    Суралцагчдын хариулж болох арга замуудыг доор өгөв. Хаалтад буй нь нийтлэг байдаг буруу бодлын хэв маягийн тодорхойлолт юм. Та эдгээрийн талаар Их Эзэнээр дамжуулан хүч чадал олж авах нь: Сэтгэлийн тэнхээтэй байх, “Эрүүл бодлын хэв маяг: Суралц” номоос илүү ихийг сурч болно.

    • “Би математикт сайн биш. Хүн бүр надаас илүү ухаантай.” (Буруу тодорхойлох)

    • “Аав ээж хоёр маань намайг юуг зөв хийснийг надад хэзээ ч хэлдэггүй. Тэд үргэлж надад юуг илүү сайн хийх хэрэгтэй вэ гэдгийг хэлдэг.” (Бүхэлдээ эсвэл огт үгүй)

    • “Найзууд маань надад дургүй.” (Шууд дүгнэх)

    • “Өнөөдөр ямар ч сайн зүйл болсонгүй. Нэг бүтэлгүйтлээс нөгөө рүү гээд үргэлжилсэн.” (Оюун санааны сөрөг шүүлтүүр; Эерэг зүйлийг үл тоомсорлох)

  • Тони ийм бодол санаатай байснаар түүнд ямар мэдрэмж төрж болох вэ?

  • Тони сэтгэл хөдлөлийнхөө улмаас ямар ашиггүй арга замуудад хөтлөгдөж болох вэ?

2. Бодлоо өөрчил. Исаиа 55:8–9-ийг уншаад, Их Эзэний бодол хэрхэн биднийхээс дээгүүр байдаг тухай ярилц. Бодлоо өөрчлөх нь бидэнд бодол санаагаа Их Эзэнийхтэй илүү адилхан болгоход тусалж чадна. Дараах мэдээллийг суралцагчдад үзүүлэхийг бод.

Тодорхойлох

Бодол санаагаа өөрчлөх гэдэг нь ямар нэг ашиггүй бодол төрөхөд бид түүнийг өөр өнцгөөс үнэлж дүгнэнэ гэсэн үг. Бид дараах асуултуудыг тавьснаар ийн үйлдэх боломжтой.

  • Энэ бодол зөв үү?

  • Энэ ашиг тустай юу?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ болон Тэдний сургаалын тухай бодох нь энэ бодол санаанд минь хэрхэн тусалж болох вэ?

Суралцагчдыг Тонид туслахдаа ашиглахад нь зориулж та эдгээр асуултыг самбар дээр бичиж болно.

Загварчлах

Өөрийгөө Тони гэж бодоод, “Би математикт сайн биш” гэж бодож байгаагаар төсөөл.

Дараах асуултуудад хариулж, Тонид энэ бодлоо өөрчлөхөд нь туслаарай.

  • Энэ бодол зөв үү?

  • Энэ ашиг тустай юу?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Тэдний сургаалын тухай бодох нь энэ бодол санаанд минь хэрхэн тусалж болох вэ?

Та Тонигийн бодлыг дараах байдлаар өөрчилж болно. “Энэ бодол надад тус болохгүй (яг одоо зөв ч гэсэн). Тэнгэрлэг Эцэг миний залбиралд хариулна гэж амласан гэдгийг би мэднэ. Би Түүнээс тусламж гуйн залбирч болно. Багш маань надад тусална, би ч бас илүү их ажиллах боломжтой.”

  • Тони өөр ямар арга замуудаар бодлоо өөрчилж болох вэ? Тэр Христэд итгэн урагшлахын тулд юу хийх боломжтой байсан бэ?

Дадлага

Асуултуудад хариулж, өөрчлөгдөх чадварыг суулгахын тулд Тонигийн аль нэг бодлыг сонго.

Эрүүл бодлын хэв маягийг хэвшүүлэх

Дараах зургийг үзүүлнэ үү. Суралцагчид үүнийг судлах тэмдэглэлдээ хуулж зурж болно. Шат нь Аврагч дээр төвлөрөх, бодол санаагаа өөрчлөн, урагш тэмүүлэхэд Түүний бидэнд тусалдаг ямар арга замуудыг илэрхийлж байгааг тайлбарла.

Healthy Thinking Patterns
  1. Таньж мэд. Танд өмнө нь төрж байсан эсвэл ирээдүйд төрж болох сөрөг эсвэл ашиггүй бодол санааг нүхэн дэх бодол санааны бөмбөлөг дотор бич. Тэр үед ямар мэдрэмж төрж байгааг тодорхойл.

  2. Бодлоо өөрчил. Тухайн бодол санаагаа өөрчлөхөд туслах дараах асуултуудыг өөртөө тавь. Та хариултуудыг шатны хажууд бичиж болно.

    • Энэ бодол зөв үү? Энэ ашиг тустай юу?

    • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Тэдний сургаалууд дээр төвлөрөх нь энэ бодол санаанд надад хэрхэн тусалж болох вэ?

  3. Есүс Христэд итгэн урагшил. Нүхний гаднах бодол санааны бөмбөлөг дотор Есүс Христэд итгэн урагшлахад тань туслах шинээр төрсөн бодол санаагаа бичнэ үү. Бодол санаагаа удирдахын тулд судар эсвэл дуулал бичиж, зураг олж, Христэд анхаарлаа төвлөрүүлж болох өөр арга замуудыг жагсааж бич (Исаиа 26:3–4; Сургаал ба Гэрээнүүд 6:36).

Хангалттай хугацаа өгсний дараа хуваалцах хүсэлтэй суралцагчдаар хичээлээс юу хамгийн их сэтгэгдэл төрүүлснийг нь хуваалцуул.

Эрүүл бодлын хэв маягийг суулгахад олон удаа хүч чармайлт гаргах шаардлагатай бөгөөд Аврагч тэдэнд туслах болно гэдгийг суралцагчдад сануул. Та Исаиа 26:3–4-ийг уншаад, Есүс Христ дээр оюун санаагаа төвлөрүүлэхийг хичээснээр тэдний амьдралд ирэх адислалуудыг сануулан хичээлээ дуусгаж болно.