“Аврагчийн адилаар бусдад туслах нь: Өөрсдийнхөө хэрэгцээг хангаж, тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Аврагчийн адилаар бусдад туслах нь: Өөрсдийнхөө хэрэгцээг хангаж, тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
180-р хичээл: Бие даах чадвартай болох нь
Өөрсдийнхөө хэрэгцээг хангаж, тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах
Аврагчийн адилаар бусдад туслах нь
Бие даах чадварын сайн үлгэр жишээ болсон та нарын таньдаг хэн нэгний талаар бодоод үз дээ? Их Эзэнээс сүнслэгээр нөлөөлөгдсөн Египетийн Иосеф бол Аврагчийн адилаар бие даах чадвараа харуулж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалсан хүний агуу үлгэр жишээ болсон. Энэ хичээл Есүс Христийн адилаар бусдад туслах боломжийг олгодог бие даах чадвартай болгох арга замуудыг олж тогтооход суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: “Зовсон хөөрхий нэг бадарчин” (Дуулал, 20) дууллын үгсийг сонсож эсвэл уншихад суралцагчдыг урь. Бид бусдад Есүсийн адилаар халамж тавьж болох арга замуудыг суралцагчид олж мэдэж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Сүнслэг байдлын хүчилтөрөгчийн баг
Өөрсдийнхөө хэрэгцээг хангах нь бусдад илүү сайн туслах боломжийг бидэнд хэрхэн олгодгийг ярилцахад нь суралцагчдад тусалснаар хичээлийг эхлүүл. Үүнийг хийх нэг арга зам бол энэ хичээлд багтсан нисэх онгоцны хүчилтөрөгчийн баг, дараах мэдэгдэл зэргийг үзүүлэх явдал юм.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.
Хэдэн долоо хоногийн өмнө би Өмнөд Америк руу онгоцоор нисэж байлаа. Онгоцны үйлчлэгч биднээс аюулгүйн зааварчилгааны бичлэгт анхаарлаа хандуулахыг хүсэв. “Хэдийгээр ийм зүйл тохиолдох нь ховор ч,” “бүхээгийн агаарын даралт өөрчлөгдөхөд таны суудлын дээрх таг нээгдэж, хүчилтөрөгчийн баг гарч ирнэ. Ингэсэн тохиолдолд та дээр байгаа багийг өөр лүүгээ татаж авах ёстой. Тэгээд ам, хамраа таглан, багийг зүү. Зориулалтын сунадаг уяаг толгойдоо углаж, өөртөө тохируулан чангал” гэсний дараа “Бусдад туслахаасаа өмнө өөрийнхөө багийг зөв өмсөөрэй” гэсэн анхааруулгыг өгсөн юм. (“Иосеф Смит,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 33)
-
Бусдад туслахаасаа өмнө хүчилтөрөгчийн багаа өмсөх нь яагаад чухал вэ?
-
Энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дагах бидний сүнслэг болон материаллаг хүчин чармайлтад ямар арга замаар хэрэгжиж болох вэ?
Үүнийг хэрэгжүүлж болох нэг арга зам бол бусдад тусалж болохын тулд бие даах чадвараа хөгжүүлэх явдал юм.
Сүмийн удирдагчид бидэнд “хичээнгүй ажилласнаар болон Их Эзэний тусламжтай өөрсдийн бие даах чадварыг хөгжүүлэхийг зөвлөсөн байдгийг суралцагчдад сануулах нь тустай байж болох юм. Бие даах чадвар нь өөрийнхөө болон гэр бүлийнхээ сүнслэг, материаллаг хэрэгцээг хангах чадвар … хүч чармайлт юм” (Gospel Library, Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 22.0).
Египетийн Иосеф
Суралцагчид Египетийн Иосефын түүхийг 35-р хичээл: “Эхлэл 42–45” эсвэл 178-р хичээл: “Бие даах чадвартай болохын тулд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь” хичээлээс судалсан байж болно. Тус үйл явдлыг санахад нь суралцагчдад туслахын тулд дараах догол мөрийг ашиглаж болно. Эсвэл та Эхлэл 42–45 дахь Египетийн Иосефын түүхийг ярьж өгөхөд нэг суралцагчийг урьж болно.
Египетийн Иосеф нь бие дааснаа харуулсан бөгөөд үүний ачаар бусдад туслахаар Их Эзэний бэлтгэсэн хүний үлгэр жишээ юм. Өлсгөлөнд нэрвэгдсэн үед Иосефын ах нар үр тариа олохоор Египетийг зорин явжээ. Бурхан Иосефт өлсгөлөнд нэрвэгдэхээс урьдчилан бэлтгэхэд сүнслэгээр нөлөөлсөн учир Египетэд асар их үр тариа нөөцлүүлсэн байв. Иосефын ах нар материаллаг тусламж хүсэн ирэхэд Иосеф өөрийгөө тэдний дүү гэдгийг илчлэв.
Эхлэл 45:4–11; 47:11–12-ыг уншаад, Иосеф гэр бүлээ хэрхэн адисалсныг олж мэд.
-
Та нар энэ түүх, хүчилтөрөгчийн баг хоёрын хооронд ямар холбоо харж байна вэ?
-
Иосефын цэдгээс юу та нарт Аврагчийг санагдуулж байна вэ?
Бид Бурханы тусламжтайгаар бие даах чадвартай болсноор бусдад туслах илүү чадвартай болдог гэсэнтэй адил үнэнийг олж тогтооход нь суралцагчдад тусал. Та энэ үнэний нэмэлт жишээг олж харахад суралцагчдад туслахын тулд ангийг хоёр бүлэг болгон зохион байгуулж, бүлэг бүрд дараах судрын эшлэлүүдээс нэгийг оноож өгч болно.
Дараах судрын эшлэлүүдийг уншиж, Аврагч, Иаков хоёр энэ үнэнийг хэрхэн заасан тухай жишээнүүдийг олж мэд.
Лук 22:31–32
-
Та нар эдгээр шүлгээс энэ үнэний ямар жишээг олж харсан бэ?
Дараах өөрийгөө үнэлэх үнэлгээ нь суралцагчдыг бие даах чадвартай болох, мөн бусдад хувийн нөхцөл байдлаа зохицуулахад нь туслах зэрэг хичээл зүтгэлтэй нь холбож уялдуулахад тусална.
Иосеф Египетэд хүндрэл бэрхшээл туулсан ч үүний ачаар Их Эзэн түүнийг бусдыг адислахад бэлтгэсэн (Эхлэл 45:5–8-ыг үзнэ үү). Үүнтэй адил, Их Эзэн та нарыг туршлагын тань ачаар бусдыг адислахад болон туслахад бэлтгэж чадна. Та нар амьдралынхаа тухай бодохдоо дараах асуултуудыг тунгаан бодоорой.
-
Амьдралынхаа янз бүрийн талбарт бие даахад тань тусалж буй ямар зүйл та нарт тохиолдож байна вэ? (Эдгээр нь сүнслэг байдал, санхүү, оюун ухаан, бие махбод, сэтгэл санааны талбар байж болно.)
-
Ирээдүйд бусдыг адислахад тань туслахын тулд Их Эзэн эдгээр туршлагыг хэрхэн ашиглаж болох вэ?
Та нар өнөөдөр энэ хичээлийг үргэлжлүүлэн судалж байхдаа Аврагчийн адилаар бусдад туслахын тулд илүү бие даах чадвартай болоход тань тусалж чадах Ариун Сүнсний өдөөлтөд анхаарал хандуул.
Бие даах чадвартай болох нь
Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад бие даах чадвартай болох хүчин чармайлт нь бусдад хэрхэн тусалж чадахыг ойлгоход тусална. Суралцагчдыг таван бүлэг болгон хуваарилаад, бүлэг бүрд бие даах чадвараа хөгжүүлэх хэсгийг оноож өг. Цөөн суралцагчтай ангид суралцагч бүрд хэсэг тус бүрийг хуваарилж өгч болно.
Дараахтай адил зургийг самбарт харуулж, доорх зааврыг нэг нэгээр нь хуваалц.
-
Судлах тэмдэглэлийнхээ нэг хуудас дээр хүчилтөрөгчийн баг зур.
-
Эхний хүчилтөрөгчийн багийнхаа дээд талд дараах бие даах чадварын хэсгүүдийн аль нэгийг бич.
- Сайн мэдээний мэдлэг
- Санхүүгийн хэрэгцээ
- Боловсрол ба ажил эрхлэлт
- Бие махбодын хэрэгцээ
- Сэтгэл санааны болон нийгмийн хэрэгцээ
-
Та нарын сонгосон хэсэгт өсвөр насны хүүхдийн бие даах чадвартай болохын тулд хийж болох зүйлийн талаар бод. Эдгээр зүйлийг эхний хүчилтөрөгчийн баг дээр бич.
Жишээлбэл: Суралцагчид судруудыг бие даан судлах (сайн мэдээний мэдлэг), математикийн шалгалтдаа бэлдэх (боловсрол), дасгалын төлөвлөгөөгөө дагах (бие махбод) гэх мэт зүйлсийг дурдаж болно.
-
Хоёр дахь хүчилтөрөгчийн багийг “Бусдад туслах” гэж гарчигла. Эхний хүчилтөрөгчийн баг дээр бичсэн хоёр юм уу гурван санааг сонго. Та нарын сонгосон санаа бүрд өсвөр насны хүүхэд бие даах чадвартай болоход нь бусдад туслахын тулд тухайн туршлагыг ашиглаж болох нэг тодорхой арга замыг бич. Эдгээр тодорхой нарийн зүйлийг хоёр дахь хүчилтөрөгчийн багийн дээр бич.
Суралцагчид судар судлах туршлагаа ашиглан дүүдээ судар судлахад нь туслах (сүнслэг) эсвэл ангийнхаа хүүхдэд математикийн ойлголтыг заах (боловсрол) эсвэл найз нөхдөө хамт дасгал хийхэд урих (бие махбод) гэх мэт зүйлсийг бичиж болно.
Суралцагчдад үйл ажиллагааг гүйцэтгэх хангалттай цаг гаргаж өгсний дараа хүчилтөрөгчийн баг дээрээ бичсэн зүйлээ хуваалцахад тэднийг урь. Тэд сурч мэдсэн зүйлээ бие даах чадварын өөр өөр хэсгүүд дээр анхаарал төвлөрүүлсэн суралцагчидтай хуваалцсанаар үүнийг хийж болно. Хуваалцах хэсгийн нэг хэсэг болгож, та Сургаалт үгс 28:27-г уншаад, бусдад өгдөг хүмүүсийн амлалтыг олж мэдэхэд нэг суралцагчийг урьж болно. (Тэмдэглэл: Ядуу гэдэг үг нь зөвхөн санхүүгийн бус, бие даах чадварын бүх хэсэгт хамаарна.)
-
Та нарын бие даах чадвартай болох хичээл зүтгэл бусдад ямар ямар арга замаар тусалсан бэ? Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход тань хэрхэн тусалсан бэ?
-
Суралцагчдыг хуваалцах хооронд хэн нэгэнд туслахын тулд ямар ч талаараа төгс бие даах чадвартай байх шаардлагагүй гэдгийг ойлгоход тэдэнд тусал.
Аврагчийн адилаар бусдад туслах нь
Дараах үйл ажиллагаа нь бие даах чадвартай болоход гаргасан хичээл зүтгэл нь бусдад туслах боломжийг хэрхэн олгож чадах талаар бодох цагийг суралцагчдад олгох зорилготой юм.
Судлах тэмдэглэлдээ дараах дутуу мэдэгдлийг гүйцээж бич.
-
Би … дамжуулан бие даах чадвараа хөгжүүлж байна
-
Энэ талаар бусдад тусалж болох зарим арга зам бол …
Хоёр мэдэгдлийг гүйцээж бичихийн тулд Ариун Сүнсний тусламжийг эрэлхийл.
Юу хийж болохоо залбирч бодоход суралцагчдыг урь. Үүнд тэдний туслахыг хүсэж байгаа тодорхой хэн нэгнийг болон хэрхэн туслахаа олж тогтоох гэх зэрэг орно.
Бичсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь. Та нэмж тодруулах дараах асуултыг тавьж болно.
-
Бусдыг халамжлах нь Аврагчтай илүү адил болоход тань хэрхэн туслах вэ?
Бие даасан байдлыг хөгжүүлэх нь хэрхэн бусдад туслах боломжийг олгосон талаарх гэрчлэлээ хуваалцаж, хичээлээ өндөрлө. Есүс Христийн адилаар бусдад туслах гэж хүлээн авсан өдөөлтийнхөө дагуу үйлдэхэд суралцагчдыг урь.