“Бие даах чадвартай болохын тулд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь: Бие даах чадвартай болох хичээл зүтгэлд маань Их Эзэн тусалж чадна,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Бие даах чадвартай болохын тулд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь: Бие даах чадвартай болох хичээл зүтгэлд маань Их Эзэн тусалж чадна,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
178-р хичээл: Бие даах чадвартай болох нь
Бие даах чадвартай болохын тулд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь
Бие даах чадвартай болох хичээл зүтгэлд маань Их Эзэн тусалж чадна
Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр амьдралынхаа бүхий л тал дээр Түүнийг бидэнд туслахыг урьдаг. Аврагч биднийг сүнслэг хүч чадлаар болон гэм нүглийн эдгэрлээр адислахаас гадна материаллаг хэрэгцээгээ хангахын тулд бие даах чадвартай болоход маань тусалдаг. Үүнд санхүү, боловсрол, ажил төрөл, бидний бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэнд багтана. Энэ хичээл суралцагчдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тэдний бие даах чадвартай болохын тулд гаргасан хичээл зүтгэлийг адислах болно гэдэгт итгэх итгэлээ хөгжүүлэхэд тусална.
Суралцагчийн бэлтгэл: Дараах зүйлсийн аль нэгэнд эсвэл хэд хэдэд нь бие даахад саад учруулдаг бэрхшээлийг бичиж тэмдэглэхэд суралцагчдыг урь. Үүнд:
-
Сайн мэдээний мэдлэг
-
Одоогийн болон ирээдүйн санхүүгийн хэрэгцээ
-
Боловсрол ба ажил эрхлэлт
-
Бие махбодын хэрэгцээ
-
Сэтгэл санаа, нийгмийн хэрэгцээ
Боломжит суралцах үйл ажиллагаа
Паулагийн хэрэгцээ
Тэмдэглэл: Энэ хичээлийг заахын өмнө 177-р хичээл: “Их Эзэний арга замаар бие даах чадвартай болох” хичээлийг заах нь тустай байж болно. 177-р хичээл бие даах чадварын зарчмуудыг болон бие даах нь яагаад Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд чухал болохыг суралцагчдад танилцуулна.
Бидний хэрэгцээг хангахад хэрхэн өөрсдийн маань хичээл зүтгэл, Бурханы удирдамж аль алийг нь шаарддаг талаар ярилцахад нь суралцагчдад тусалснаар хичээлийг эхлүүл. Дараах жишээ, үйл ажиллагаа хоёр энэ ярилцлагад туслах нэг арга зам юм. Паулагийн авч буй хоёр арга хэмжээ хоёулаа асуудалтай гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй.
Та дараах нөхцөл байдлын эхний хэсгийг уншиж эхлүүлж болно. Дараа нь боломжтой хоёр хариултыг хуваалц. Хариулт бүрийг хэлсний дараа түр зогсож, Паулад ямар зөвлөгөө өгөхөө хамтрагчтайгаа хуваалцахад суралцагчдыг урь.
Паула ахлах сургуулиа хоёр жилийн дараа төгсөх болсондоо сэтгэл догдолж байлаа. Гэвч ирээдүйдээ зориулаад хэдий хэмжээний мөнгө хадгалах хэрэгтэй бол гэдэгт санаа зовж байв.
Дараах тохиолдлуудад Паулад юу гэж зөвлөх байсан бэ?
-
Паула сургуулиа төгссөнийхөө дараа өөрт нь хэрэгтэй мөнгөөр хангаж өгөхийг Бурханаас гуйн өдөр бүр залбирахаар шийджээ. Тэрээр ажилтай болъё гэж бодолгүй, Бурхан хэрэгцээг нь хангана гэдэгт найдсан.
-
Мөнгө бол “сүнслэг хэрэг” биш учраас Бурхан сонирхохгүй гэж Паула бодов. Тэрээр өдөр бүр хичээл сургуулийнхаа хуваарьт тохирох ажил хайж эхлэхээр шийдсэн. Тэр бизнес эрхлэгчидтэй ярилцаж, ажлын анкетууд өгч, орон нутгийн дэлгүүрүүдэд өөрийг нь илүү үнэ цэнтэй болгох шинэ ур чадваруудад суралцах төлөвлөгөө гаргав.
Суралцагчид Паулад өгч болох зөвлөгөөг хуваалцсаны дараа, дараах мэдэгдэл түүний нөхцөл байдалд хэрхэн хамаарч болохыг хуваалцахад тэднийг урь.
Тэргүүлэх бишопын зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, бишоп В.Кристофэр Ваддэлл ийн тайлбарласан.
Тэгэхээр бүх зүйл бидний материаллаг бэлтгэлийг ч бий болгох тэрхүү үндэс суурь Есүс Христ рүү чиглэдэг.
Материаллаг байдлын хувьд бэлтгэлтэй байж, биеэ даасан байна гэдэг нь “Есүс Христийн ач ивээл буюу боломжтой болгогч хүчийг, мөн өөрсдийн хүчин чармайлтаар дамжуулан бид өөрсдөдөө болон гэр бүлдээ шаардлагатай амьдралын бүхий л сүнслэг ба материаллаг хэрэгцээт зүйлсийг олж авна гэдэгт итгэх явдал юм” [Бие даасан байдалтай болохын тулд хувийн санхүүгээ зохицуулах нь (2017), 4]. (“Талх тариатай байжээ,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46)
Суралцагчдыг бишоп Ваддэллын мэдэгдлээс ойлгосон ойлголтоо хуваалцаж байх хооронд бид Есүс Христэд итгэх итгэл, хичээл зүтгэлээ хөгжүүлснээр сүнслэг ба материаллаг байдлын хувьд бие даасан байдлыг хөгжүүлдэг гэдгийг онцолж хэл.
Илүү бие даасан болоход Аврагчийн тусламж хэрэгтэй байгаа талаар эргэцүүлэн бодоход суралцагчдад туслахын тулд заавар ба ангилал оруулсан дараах өөрийгөө үнэлэх үнэлгээг үзүүлээрэй.
Дараах ангиллыг бие даах чадвартай болоход хамгийн хялбараас хамгийн хэцүү хүртэл дараалалд оруулан бич. Та нарын хувьд хамгийн хэцүү ангиллын нэг эсвэл хоёр зүйлийн хажууд даван туулахад Аврагчийн тусламж шаардлагатай байгаа саад бэрхшээлийг бич.
-
Сайн мэдээний мэдлэг
-
Одоогийн болон ирээдүйн санхүүгийн хэрэгцээ
-
Боловсрол ба ажил эрхлэлт
-
Бие махбодын хэрэгцээ
-
Сэтгэл санааны болон нийгмийн хэрэгцээ
Өнөөдөр та нар энэ хичээлийг судалж байхдаа ямар зүйлд хамгийн их тусламж хэрэгтэй байгаагаа санаарай. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таны бие даах чадвартай болохын тулд гаргасан хичээл зүтгэлийг адислах болно гэдэгт итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд Ариун Сүнсийг урь.
Бие даах чадвартай болохын тулд Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлэх нь
Энэ хичээлээр суралцагчид Эхлэл дээрх Египетийн Иосефын цэдгээс унших болно. Та энэ цэдгийг судлахынхаа өмнө “I Will Provide for My Saints (Би гэгээнтнүүдийнхээ төлөө хангаж өгөх болно)” (3:08) видеог цагийн код 0:00-ээс 1:52 хүртэл үзүүлээд, бие даах чадвартай болохын тулд Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлэхэд маань бидэнд туслах Түүний хүч болон хүсэл аль алиных нь нотолгоог олж мэдэхэд суралцагчдыг урь. Үүнийг хийж гүйцэтгэх нь Иосефын хүнд нөхцөлд туслах Их Эзэний хүсэл, түүнийг адислах хүчний тухай бодоход суралцагчдад тусална.
Иосефын цэдгийг судлахад нь суралцагчдад туслахын тулд та дагалдах тараах материалыг өгч болно. Та бүлэг бүрд өөр өөр хэсгийг оноож, тараах материал дээрх хоёр асуултад хариулахад тэднийг урьж болно.
Олж мэдсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь. Та мөн дараах асуултуудыг энэ ярилцлагын нэг хэсэг болгон судалж болно.
-
Хэрэв Иосеф Бурханд итгэдэггүй байсан бол энэ түүх хэрхэн төгсөх байсан гэж та нар бодож байна вэ? Иосеф хичээх хүсэлгүй байсан бол яах байсан бэ?
-
Энэ цэдэг өсвөр насны хүүхдийн амьдралд хэрхэн хэрэгжиж болно гэж та нар бодож байна вэ?
Мөн та гэр бүл нь Бурханы тусламж, гэр бүлийнхнийхээ хичээл зүтгэлээр дамжуулан хэрэгтэй зүйлсээ хэрхэн хүлээн авсан тухай туршлагаасаа ангийнхантайгаа хуваалцахад суралцагчдыг урьж болно. Та ч мөн өөрийн туршлагаас хуваалц.
Хувьдаа хэрэгжүүлэх
Хичээлийн эхний хэсэгт суралцагчдын эргэцүүлэн бодсон бие даах чадварын төрлийг дахин харуулаад, дараах зүйлсийг хийхэд суралцагчдыг урь.
Хичээлийн эхэнд өөрт тань илүү хэцүү байдаг гэж тодорхойлсон бие даах чадварын төрлийн талаар бодох үедээ дараах зүйлийг залбираад, бичих цаг гарга.
-
Амьдралдаа бие даах чадварыг хөгжүүлэхэд тань саад болж буй зүйлсэд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тусална гэсэн итгэлийг тань хүчирхэгжүүлдэг та нарын сурч мэдсэн зүйл.
-
Та бие даах чадвартай болох хичээл зүтгэлээрээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлж болох талаар бич.
Судлах тэмдэглэлдээ бичсэн зүйлийнхээ хэсгээс сайн дураараа хуваалцахад суралцагчдыг урь.