Семинар
Сургуульд амжилттай сурах: Тойм


“Сургуульд амжилттай сурах: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Сургуульд амжилттай сурах: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Амьдралын бэлтгэл: Сургуульд амжилттай сурах

Сургуульд амжилттай сурах

Тойм

Олон хүний хувьд сургуульд амжилттай сурах нь дааж давшгүй сорилт мэт санагддаг. Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг боловсрол эзэмшихэд оролцуулах үед Тэд бидний хичээл зүтгэлийг нэмэгдүүлж, хүчирхэгжүүлэх болно. Бид гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэдгийг ойлгодог мөн муу гүйцэтгэлийг зөвтгөх шалтаг хайхаас зайлсхийдэг. Бид боловсролтой холбоотой аливаа хүндрэл бэрхшээлийг итгэлтэйгээр даван туулахдаа юмсыг хойшлуулах уруу таталтаас зайлсхийн, илүү зохион байгуулалттай байхад маань тусалж чадах Аврагчийн заасан загваруудыг дагах боломжтой.

Хичээл хуваарилах зөвлөмж: Хичээлийн жилийн эхэнд эдгээр хичээлийн заримыг эсвэл бүгдийг заах талаар бодож үз. Энэ нь хичээлийн жилийн туршид суралцагчдыг эрдэм номдоо шамдахад туслах үнэ цэнтэй ур чадварт суралцахад нь туслах болно.

Заахад бэлтгэх

Дараах мэдээлэл танд хичээл бүрд урьдчилан бэлтгэхэд шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг өгнө.

Их Эзэнийг суралцахуйдаа оролцуулах

Хичээлийн зорилго: Суралцахуйдаа Их Эзэнийг оролцуулахад нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад Их Эзэн тэдэнд эсвэл тэдний таньдаг хэн нэгэнд сургууль дээрээ хэрхэн тусалж байсныг харсан талаараа тунгаан бодохыг санал болго. Тэд энэ туршлагаа ангийнхантай хуваалцахаар бэлдэж болно.

  • Хэрэглэгдэхүүн: Бусдын тусламжтай хийж дуусгах шаардлагатай нэг үйл ажиллагаанд бэлдэх (нүдээ боож байгаад өнгө өнгийн чихрүүдийг ялгах гэх мэт)

  • Үзүүлэх контент: Хичээлийн төгсгөлд өгөх, тэмдэглэл бичих үйл ажиллагааны талаарх зааварчилгаанууд

  • Тараах материал:Их Эзэнийг суралцахуйдаа оролцуулах

Сурах үүрэг хариуцлагаа ухамсарлах нь

Хичээлийн зорилго: Сурах үүрэг хариуцлагаа ухамсарлахад туслах үйлдлүүдийг тодорхойлоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад дараах асуултуудыг ашиглан сурч боловсроход гаргаж буй хүчин чармайлтаа бодохыг санал болго.

    • Сайн хийдэг ямар зүйлс маань сургууль дээр надад тус болдог вэ?

    • Би суралцахад саад болж болзошгүй шалтгийг хэр олон удаа гаргадаг вэ?

  • Тараах материал: “Үүрэг хариуцлагаа ухамсарлах нь

Ажил үүрэг болон эн тэргүүнд тавих зүйлсийг зохицуулах

Хичээл хуваарилах зөвлөмж: Энэ хичээлд Есүс Христ болон Түүний сургаалд үндэслэн сүнслэгээр нөлөөлөгдсөн сонголтуудыг хийсэн хэн нэгний дэг журам, зохион байгуулалтын загварыг тогтоохын тулд Бүтээлтийн тухай Абрахам 4–5 дахь түүхийг ашиглана. Та энэ хичээлийг “Эхлэл 1:1–25” хэмээх 7-р хичээлийг заахдаа хамт зааж болно.

Хичээлийн зорилго: Аврагчийн үлгэр жишээ хичээлийг дэг журамтай болгоход тусалдаг арга замуудаас суралцахад суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад энэ долоо хоногт хийх ёстой хичээлийнхээ жагсаалтыг гаргахыг санал болго. Үүнд гэрийн даалгавар, сорилго, төсөл эсвэл унших даалгавар багтаж болно (семинарыг оролцуулан).

  • Үзүүлэх контент: Дуусгахад олон алхам шаардлагатай ямар нэг зүйлийн зураг (жор, зураг эвлүүлдэг тоглоом, өөрөө бүтээл хийх төсөл гэх мэт); тэнгэр, газрын зураг

  • Тараах материал:Хичээлээ зохицуулж, эн тэргүүнд тавих нь

Хойш тавих зуршлаа ялан дийлэх нь

Хичээлийн зорилго: Хичээл даалгавраа хойш тавих уруу таталтыг ялан дийлэх арга замуудыг олж мэдэхэд суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад өсвөр насны хүүхдүүд хичээлээ хойш тавьж болох зарим шалтгааны талаар ярих бэлтгэлтэй ирэхийг санал болго. Сургуулийнхаа даалгавар, хүлээсэн ажил үүргээ цаг тухайд нь биелүүлэхийн тулд юу хийсэн талаараа хуваалцахаар бэлдэж ирэхэд тэднийг урамшуул.

  • Үзүүлэх контент: Манна цуглуулж буй израилчуудын зураг

  • Хэрэглэгдэхүүн: Суралцагчид зурагт хуудас бүтээхийн тулд ашиглах уран зургийн хэрэгсэл

  • Видео:Таны дараагийн алхам,” цагийн код 7:38-аас 8:29 хүртэл