Семинар
Их Эзэнийг суралцахуйдаа оролцуулах: Их Эзэн таны хичээл зүтгэлийг нэмэгдүүлж, хүчирхэгжүүлнэ


“Их Эзэнийг суралцахуйдаа оролцуулах: Их Эзэн таны хичээл зүтгэлийг нэмэгдүүлж, хүчирхэгжүүлнэ,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Их Эзэнийг суралцахуйдаа оролцуулах: Их Эзэн таны хичээл зүтгэлийг нэмэгдүүлж, хүчирхэгжүүлнэ,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургуульд амжилттай сурах: 192-р хичээл

Их Эзэнийг суралцахуйдаа оролцуулах

Их Эзэн таны хичээл зүтгэлийг нэмэгдүүлж, хүчирхэгжүүлнэ

teen doing homework

Бид сургуульд сурч байхдаа үнэний тухай мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэхээр ажиллах явцад саад бэрхшээлтэй тулгарах болно. Эдгээр бэрхшээлийг бид ганцаараа даван туулах шаардлагагүй. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидний төлөө мөн бидний өсөлт хөгжлийн төлөө санаа тавьдаг бөгөөд сургууль дээр гаргаж буй хичээл зүтгэлд маань туслахыг хүсдэг. Энэ хичээл нь суралцахуйдаа Их Эзэнийг оролцуулахад суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад Их Эзэн тэдэнд эсвэл тэдний таньдаг хэн нэгэнд сургууль дээрээ хэрхэн тусалж байсныг харсан талаараа тунгаан бодохыг санал болго. Тэд энэ туршлагаа ангийнхантай хуваалцахаар бэлдэж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Сургууль дээрх сорилт бэрхшээл

Самбарын өмнө гарч ирж бусдын тусламж шаардлагатай даалгаврыг гүйцэтгэхэд нэг суралцагчийг урьснаар хичээлийг эхлүүлээрэй. Жишээ нь: Тухайн суралцагчийн нүдийг боогоод, чихэр эсвэл шүрнүүдийг өнгөөр ялгуул. Хэрэв эхлээд суралцагч чадахгүй байвал та “Ангид байгаа хүмүүс танд хэрхэн туслах боломжтой вэ?” гэж асуугаарай.

  • Энэ хичээл сургууль дээрээ гаргадаг бидний хичээл зүтгэлтэй хэрхэн холбогдож болох вэ?

  • Өсвөр насныхны хувьд сургууль дээрх эсвэл суралцахтай холбоотой ямар нөхцөл байдлууд хэцүү байдаг вэ?

Суралцагчид сургууль дээрээ тодорхой нэг хичээлээ ойлгохгүй байх, суралцахад бэрхшээлтэй байх, цагаа зохицуулахад хэцүү байх зэрэг хариултуудыг өгч болно. Та эдгээр хариултыг самбар дээр жагсаан бичиж болох юм. Суралцагчдыг суралцахад тулгарч байгаа бэрхшээлүүдийг бичихэд урамшуул. Энэ жагсаалтыг хичээлийн туршид дурдах нь тустай байх болно.

Их Эзэн бидний зөв шударга хичээл зүтгэлийг адисалдаг

Далын ахлагч Кларк Г.Гилбертийн хэлсэн дараах мэдэгдлийг уншиж, сургууль дээрээ хичээл зүтгэл гарган суралцахад саад бэрхшээл тулгарсан үед бид хаанаас тусламж хүсэж болохыг олж мэдээрэй.

Official VIO portrait of Clark G. Gilbert.

Боловсрол эзэмших хэцүү бөгөөд золиос шаарддаг гэдгийг би мэднэ. Би та нарыг хэчнээн их шаргуу ажиллаж байгааг мөн даалгавраа хийж дуусгах, шинэ зүйл сурч мэдэх, амьдралдаа шаардлагатай бусад үүрэг даалгавраа биелүүлэхийн тулд хүнд хэцүү олон өдөртэй золгож байгааг мэднэ. Хичээсээр байгтун. Үргэлжлүүлэн тэвчээртэй бай. Мөн тэвчээрээс ач ивээлд хандахад бэлэн бай. Их Эзэнийг оролцуул. Түүнээс тусламж хүсэн залбир. Тэрээр хичээл зүтгэлийг тань ерөөх болно. Бид та нарт хэчнээн их хайртайг мэдэж ав. Хамгийн чухал нь Их Эзэн танд хэчнээн их хайртай гэдгийг, мөн суралцах, өсөж хөгжих, Түүнтэй илүү адил болох зөв шударга хичээл зүтгэлийг тань Тэрээр хүчирхэгжүүлэх болно гэдгийг мэдэж ав. (“From Grit to Grace” [BYU-Pathway дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 9-р сарын 25], 2, byupathway.edu)

  • Ямар зүйл өсвөр насны хүүхдүүдийг суралцахад урамшуулж, найдвар төрүүлдгийг та олж мэдсэн бэ?

    Суралцагчдыг хуваалцаж байх хооронд, бид Их Эзэнийг суралцахуйдаа оролцуулснаар Тэр хичээл зүтгэлийг маань нэмэгдүүлж, хүчирхэгжүүлнэ гэсэн зарчмыг тодорхойлоход тэдэнд тусал.

  • Их Эзэнийг суралцахуйдаа оролцуулах үед Тэр бидний хичээл зүтгэлийг хэрхэн адисалж, нэмэгдүүлж эсвэл хүчирхэгжүүлж болох вэ?

Суралцагчид Их Эзэн тэдэнд суралцсан зүйлсээ эргэж санах, багш нарт болон ангийнхандаа тэвчээртэй хандах эсвэл шалгалтын үеэр тайван байхад хэрхэн тусалж болох талаар дурдаж болно. Та Их Эзэн биднийг амар амгалангаар дүүргэж, үнэнийг мэдэхэд тусалж, оюун санааг маань гэгээрүүлдэг Ариун Сүнсээр дамжуулан суралцахад байнга тусалдаг гэдгийг тайлбарлаарай (Ром 15:13; Moронай 10:5; Сургаал ба Гэрээнүүд 6:15-ыг үзнэ үү).

Их Эзэнийг суралцахуйдаа хэрхэн оролцуулах

семинарын дүрс Сургууль дээр Их Эзэнийг суралцахуйдаа оролцуулж болох төрөл бүрийн арга замуудын талаар бодоход нь суралцагчдад туслахын тулд та тэдэнд судраас жишээ өгч болно. Ийн үйлдэх нэг арга зам бол “Суралцахуйдаа Их Эзэнийг оролцуулах нь” тараах материалыг ашиглах юм. Та суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваагаад, бүлэг тус бүрд тараах материалын нэг хэсгийг хуваарилан өгч болно. Өөр нэг арга зам бол суралцагчид тараах материалаас аль нэг хэсгийг сонгоод, ижил хэсэг сонгож авсан бусад суралцагчтай хамтран судлах явдал.

Суралцагчдыг тараах материал дээр ажиллаж дууссаны дараа тэднээс ярилцсан зүйлээ хуваалцах хэн нэгнийг бүлэг дотроос нь сонгож хуваалцуул.

  • Сурч мэдсэн зүйлдээ үндэслэн бид суралцахуйдаа Их Эзэнийг оролцуулахын тулд ямар тодорхой зүйлс хийж болох вэ?

Хэрэв суралцагчдад нэмэлт удирдамж хэрэгтэй бол та суралцахуйдаа Их Эзэнийг оролцуулах арга замууд болгож дараах зүйлсийн заримыг эсвэл бүгдийг хуваалцаж болно.

  1. Бага багаар эсвэл байнга сайжирч буйгаа ажиглаж, талархалтай бай (2 Нифай 28:30).

  2. Залбирч байхдаа, Тэнгэрлэг Эцэгээс гараа өргөх, юм асуух, нэмэлт тусламж авах зэрэг тодорхой адислалуудыг гуй (Ифер 2:18–23).

  3. Сул дорой байдлаа хүлээн зөвшөөрч, Их Эзэнийг эдгээр зүйлд тань тусална гэдэгт итгэх итгэлээ хэрэгжүүл (Moсе 6:31–34; Мосе 7:13).

  4. Өдөр бүр хичээлийнхээ тэмдэглэлийг судалж, чухал шалгалт өгөх эсвэл даалгавар гүйцэтгэхийн өмнө санваарын адислал авахыг хүс (Сургаал ба Гэрээнүүд 88:118).

Их Эзэнийг суралцахуйдаа оролцуулснаар Тэр тэднийг эсвэл тэдний таньдаг хэн нэгнийг хэрхэн өсгөж, хүчирхэгжүүлсэн туршлагаас нь суралцагчдыг хуваалцуул.

Их Эзэнийг суралцахуйдаа оролцуулах

Суралцагчдад суралцахуйдаа Их Эзэнийг оролцуулах төлөвлөгөө гаргах цаг гаргаж өг. Та дараах зааварчилгааг харуулж болох бөгөөд суралцагчдыг судлах тэмдэглэлдээ өөрсдийн төлөвлөгөөг бичихэд урамшуул.

Яг одоо суралцахад тулгарч буй сорилт бэрхшээлүүдээ бод. Судлах тэмдэглэлдээ дараахыг хийж дуусга.

  • Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хичээлийнхээ юунд оролцуулахыг хүсэж байна вэ? Юу хийхээ тодорхой хэл.

Та хуваалцахыг хүссэн суралцагчдаас юу хийхээр сүнслэгээр нөлөөлөгдсөнийг нь асууж болох юм. Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх гэрчлэлээ болон Тэднийг суралцахуйдаа оролцуулахад Тэд биднийг хэрхэн адислах талаар хуваалц.