Семинар
Ирээдүйн боловсрол, ажилд бэлтгэх: Тойм


“Ирээдүйн боловсрол, ажилд бэлтгэх: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Ирээдүйн боловсрол, ажилд бэлтгэх: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Ирээдүйн боловсрол, ажилд бэлтгэх

Ирээдүйн боловсрол, ажилд бэлтгэх

Тойм

Бошиглогчид бодит болон сүнслэг боловсролын ач холбогдлыг удаа дараа онцолсоор ирсэн. Ийнхүү онцолсноор залуучуудыг боломжуудыг олж авч, сорилт бэрхшээлүүдийг даван гарахад бэлтгэх арга хэрэгсэл болгон чиглүүлсэн юм. Эдгээр хичээл нь суралцагчдад насан туршдаа бодит болон сүнслэг суралцахуйн ач холбогдлыг ойлгож; ирээдүйд сурч боловсрох, ажил хөдөлмөр хийхэд бэлтгэх төлөвлөгөө гаргахад тусална.

Заахад бэлтгэх

Дараах мэдээлэл танд хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг өгнө.

Боловсролын ач холбогдол

Хичээл хуваарилах зөвлөмж: Хичээлийн жилийн эхэнд энэ хичээлийг заах талаар бодож үз. Ингэснээр суралцагчдад жилийн турш хичээл зүтгэлийнхээ ач холбогдлыг ойлгоход тусалж чадна.

  • Хичээлийн зорилго: Сүнслэг болон бодит боловсролын ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Сурах дуртай зүйлийнх нь талаар, энэ сонирхлоо хэрхэн хөгжүүлснээ тунгаан бодохыг суралцагчдаас хүс. Тэд мөн энэхүү сонирхлынхоо талаар сурч мэдэх нь тэдэнд хэчнээн үнэ цэнтэй байсныг тунгаан бодож болно.

  • Үзүүлэх контент: Өөд өөдөөсөө харсан хоёр хонгил; ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн үгээс болон Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх удирдамжаас авсан мэдэгдлүүд

  • Видео:Илүү сайн амьдралын төлөө сурч боловсрох” (4:55); “Суралцах дур хүсэл” (2:57)

  • Тараах материал:Боловсролын ач холбогдол

Бүхэл бодгальд зориулсан боловсрол

Хичээл хуваарилах зөвлөмж: Хэрэв танай суралцагчид ахлах, дунд сургуулийг төгсөх жилдээ суралцаж байгаа бол тэднийг коллежийн болон ахлах сургуулийн доорх сургалтуудад өргөдөл илгээхээс нь өмнө энэ хичээлийг заах нь хамгийн сайн. Жишээлбэл: БЯИС-ийн намрын улирлын элсэлтэд бүртгүүлэх хамгийн сүүлийн хугацаа арван нэгдүгээр сарын эхээр байдаг. Айдахо болон Хавай дахь БЯИС-ийн хувьд намрын улирлын элсэлт хүлээж авах сүүлийн хугацаа хоёрдугаар сарын эхээр байдаг.

Хичээлийн зорилго: Бүрэн дунд боловсрол эзэмшсэний дараа шашны бус болон шашны боловсролоо үргэлжлүүлэх төлөвлөгөө гаргахад нь суралцагчдад туслах.

Боловсролоо дээшлүүлэхэд тулгардаг саад бэрхшээлийг даван туулах

Хичээл хуваарилах зөвлөмж: Энэ хичээл нь Иошуа болон Израилын хүүхдүүдийн Иордан голыг гаталсан түүхэд үндэслэдэг (Иошуа 3). Та 62-р хичээл: “Иошуа 2–4”-ийг заах үедээ энэ хичээлийг заахыг бодоорой.

Хичээлийн зорилго: Боловсролоо дээшлүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах боломжит эх сурвалжуудыг тодорхойлоход суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Ахлах сургуулиа төгссөний дараа үргэлжлүүлэн суралцахад өсвөр насныханд учирч болох саад бэрхшээлийн жагсаалт гаргахыг суралцагчдад санал болго. Тэднийг ангид гаргасан жагсаалтаа хуваалцах бэлтгэлтэй ирүүлээрэй.

  • Үзүүлэх контент: Ирээдүйн боловсролыг төлөөлүүлсэн, голын цаад руу харж буй өсвөр насны хүүхдийн зураг

  • Суралцагчдад зориулсан материал: Суралцагчдаар жишээ бичүүлж болох жижиг цааснууд

  • Видео:Ахлагч Гилберт, Гилберт эгч хоёрын тайлбар” (6:20; цагийн код 3:25-аас 5:48 хүртэл)

  • Тараах материал:Үргэлжлүүлэн боловсрол эзэмшихэд тулгарах саад бэрхшээлийг даван туулах нь

Зөвлөгчөө олох

Хичээлийн зорилго: Боловсролын болон ажил мэргэжлийн зөвлөхүүдийг олж тодорхойлох, тэдэнтэй холбогдох төлөвлөгөө гаргахад нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Одоогийн болон ирээдүйн боловсрол, ажил мэргэжлийн зорилгуудынхаа талаар тунгаан бодохыг суралцагчдад санал болго. Эдгээр зорилгод хүрэхэд нь туслах үлгэр жишээг үзүүлж чадах эсвэл зөвлөгч болж үйлчилж чадах, итгэлтэй насанд хүрэгчдийн жагсаалтыг гаргаж, жагсаалтаа ангид авчрахыг суралцагчдаас хүс.

  • Үзүүлэх контент: Ширэнгэн ойд буй хүмүүсийн зураг

  • Тараах материал:Зөвлөгч олох нь