“Бүхэл бодгальд зориулсан боловсрол: Оюуны болон сүнслэг боловсролыг эн тэргүүнд тавих,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Бүхэл бодгальд зориулсан боловсрол: Оюуны болон сүнслэг боловсролыг эн тэргүүнд тавих,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Ирээдүйн боловсрол, ажилд бэлтгэх: 189-р хичээл
Бүхэл бодгальд зориулсан боловсрол
Оюуны болон сүнслэг боловсролыг эн тэргүүнд тавих
Их Эзэн биднийг шашны болон шашны бус боловсролын аль алиныг амьдралдаа эн тэргүүнд тавихад урамшуулан дэмждэг (Сургаал ба Гэрээнүүд 88:77–80). Шашны болон шашны бус боловсрол бидний Бурханд болон бусдад үйлчлэх, бие даах чадварыг дээшлүүлдэг. Энэ хичээл нь бүрэн дунд боловсрол эзэмшсэний дараа шашны болон шашны бус боловсролоо үргэлжлүүлэх төлөвлөгөө гаргахад суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Ахлах сургуулиа төгссөний дараа хийж болох хамгийн багадаа хоёр боломжит зүйлийн тухай ангидаа хуваалцахаар бэлдэж ирэхийг суралцагчдад санал болго.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Боловсролыг эн тэргүүнд тавих
Самбар дээр нэг хүний дүрс зур. Суралцагчдад илүү хамааралтай болгохын тулд жишээнд нарийвчлал нэмж эсвэл өөрчилж болно.
Рэжи ахлах сургуулиа төгссөний дараа үргэлжлүүлэн суралцахгүйгээр амьдралаа үргэлжлүүлэхийг хүсдэг. Тэр одоогийн ажилдаа илүү олон цагаар ажиллахыг хүсдэг. Тэр шийдвэр гаргахаасаа өмнө үргэлжлүүлэн суралцахын давуу болон сул талуудыг авч үзэхээр шийджээ.
-
Рэжи үргэлжлүүлэн боловсрол эзэмшихийн тулд ямар давуу талуудыг жагсаан бичиж болох вэ?
-
Ямар сул талууд байж болох вэ?
Суралцагчид хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээрээ жагсаалт гаргаж болно. Та самбар дээр давуу тал ба сул тал гэж бичээд, хариултаа самбар дээр бичихэд суралцагчдыг урь. Хэрэв та саяхан 188-р хичээл “Боловсролын ач холбогдол”-ыг заасан бол юүлүүр бүхий үзүүлэнт хичээлээр ярилцсан зүйлсийг нь суралцагчдад сануулж болно. Суралцагчид хичээлийн туршид энэ жагсаалт дээрээ нэмж бичиж болно.
Шашны ба шашны бус боловсрол
Сүмийн удирдагчид Бурханы бүх хүүхдэд боловсрол чухал гэдгийг онцолсон. Сүмийн удирдагчдын онцлон тэмдэглэдэг боловсролд шашны болон шашны бус боловсролын аль аль нь багтдаг.
Самбар дээр Давуу тал гэсний доор дараах гүйцэд бус өгүүлбэрийг бичээд, суралцагчдаар тэмдэглэл дээр нь бичүүл.
Шашны болон шашны бус боловсрол эзэмших нь … замаар бидэнд тусалдаг.
Дараах өгүүлбэрийг уншаад, өгүүлбэрийг гүйцээж болох өөр арга замуудыг олж мэд.
Далын ахлагч Кларк Г.Гилбэрт ийн заасан.
Сүм яагаад боловсролд ийм их эх сурвалжуудын хөрөнгө оруулалт хийдгийг та нар мэдэх үү? Энэ нь та нарыг хайрлах Их Эзэний хайртай холбоотой. Тэр та нарыг Өөрт нь илүү их ойртож, сэтгэл санаа, оюун ухаан, сүнслэг хүч чадлыг олж аваасай гэж хүсдэг. Сүмийн удирдагчид ч мөн ийм зүйлийг хүсэж байна! Бид таны болон та бүхний амжилтын төлөө залбирч байна. Бид танд болон та бүхэнд тэнгэрлэг нөөц бололцоог нээхэд тань туслах хөрөнгө оруулалт хийдэг. (“Сүмийн боловсрол: Хүн бүрд орон зай байна,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 10-р сар, 18)
Суралцагчдын олж мэдсэн зүйлсийг хуваалцуулж, хариултуудыг нь самбар дээр бичүүл. Суралцагчдын хариултад дараах зүйлс багтаж болно. Үүнд:
… Их Эзэнд улам ойртох;
… Бурханаас хүч чадал олж авах;
… бурханлаг чадавхдаа хүрэх.
-
Их Эзэнээс эдгээр адислалыг авахын тулд яагаад шашны бус болон шашны боловсролын аль аль нь шаардлагатай байж болох вэ?
Шашны бус боловсрол эзэмших
Самбар дээр дараахтай адил хоёр ном зураарай. Эхнийхийг “шашны бус,” хоёр дахийг “шашны” гэж нэрлэ. Суралцагчдаар судлах тэмдэглэл дээр нь ижил төстэй ном зуруул.
“Шашны бус” гэсэн нэртэй номын доор суралцагчдад дараах асуултад хариулж бичихийг санал болго. Та тэднийг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгээр ажиллуул.
-
Ахлах сургуулиа төгссөний дараа шашны бус боловсрол эзэмших ямар хувилбар танд байгаа вэ?
Та онлайн хичээл, олон нийтийн коллеж, худалдааны сургууль, дагалдан суралцах боломж, ажил дээрх сургалт гэх мэт суралцагчдын дурдаагүй нэмэлт сонголтуудыг хуваалцаж болно.
-
Сүмийн боловсролын системээр (СБС) дамжуулсан ямар сонголтууд байдаг вэ?
Суралцагчдад СБС-ийн сонголтуудыг танилцуулахын тулд эдгээр сонголтын талаар товч тайлбар өгдөг “Сүмийн боловсролын системийн өсөлт хөгжил ба эрч хүч” (5:25) видеог үзүүлж болно. Энэ видеог Newsroom.ChurchofJesusChrist.org вэбсайтаас үзэх боломжтой.
Эдгээр сонголтыг самбар дээрх жагсаалтад нэм. Мөн суралцагчид тэмдэглэлдээ жагсаалтаа нэмж бичиж болно.
Та “Сүмийн боловсролын системийн сонголтууд” тараах материалыг тарааж өгөөд, сонирхолтой санагдсан сонголтуудынхаа талаар илүү ихийг судлах боломжийг суралцагчдад олгоорой. (Институтын тухай дараагийн хичээл дээр ярилцана.) Удахгүй төгсөх гэж байгаа суралцагчдын хувьд Сүмийн Боловсролын Системийн сургуулиудад өргөдөл бөглөн илгээх эцсийн хугацааг Gospel Library дээрх энэ хичээлийн Нэмэлт суралцах үйл ажиллагаа хэсэгт харуул.
Хичээлийн дараагийн хэсэг рүү шилжихээсээ өмнө суралцагчдыг СБС-ийн төрөл бүрийн байгууллагуудын талаар асуухад урих нь тустай байж болно.
Шашны боловсрол
-
Жагсаалтад орсон шашны бус боловсролын сонголт бүрийн хувьд ямар шашны боловсролын хувилбарыг сонгох боломжтой вэ?
Шашны бус боловсрол хэсэгт жагсаасан зүйл бүрээс эдгээрийг дагалдах шашны боловсролын аль нэг сонголтыг суралцагчдаар жагсаан бичүүл. СБС-ийн сургууль бүрийн сургалтын хөтөлбөрт шашны боловсрол багтсан гэдгийг суралцагчид ойлгосон эсэхийг бататга. Оюутнууд СБС-ийн аль ч сургуулийн хажууд шашны хичээл гэж бичиж болно.
Хэрэв суралцагчид энэ талаар дурдаагүй бол жагсаан бичсэн шашны бус боловсролын бусад сонголтод институт гэж нэмж бичүүл. Шаардлагатай бол институт нь дэлхийн аль ч орны залуучуудад (18–35 нас) шашны боловсролын хичээлийг үнэ төлбөргүй эзэмших газар юм гэдгийг тайлбарлаж өг.
Институтэд хамрагдах нь ирээдүйд хэрхэн тус болж болохыг ойлгоход нь семинарын суралцагчдад туслах арга замуудын тухай бод. Энэ жишээ болон дараах асуултуудын талаар ярилцах нь ийн үйлдэх нэг арга зам юм.
Жишээ нь: Рэжиг ахлах сургуулиа төгсөөд худалдааны сургуульд нэмэлт боловсрол эзэмшихээр шийдэж, мөн институтэд сурах хэрэгтэй эсэх талаар бодож байна гэж төсөөлье.
-
Рэжи институтэд хамрагдахгүй байх ямар шалтгааныг дурдаж болох вэ?
-
Таныг сургуульд явж байхад семинар хэрхэн тус болж байсан бэ?
-
Худалдааны сургуульд сурч байхдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар үргэлжлүүлэн суралцах нь Рэжид хэрхэн тустай байж болох вэ?
ChurchofJesusChrist.org дээрх “Институтэд хамрагдах хувийн урилга” (2:44) видеог үзүүлээрэй. Институтэд хамрагдахад адислахаар амласан адислалуудыг олж мэдэхэд суралцагчдыг урь. Та мөн институтийн тухай тараах материалаас уншихад суралцагчдыг урьж болох юм.
2:51Та энэ ярилцлагын нэг хэсэг болгон, суралцагчдын хуваалцаж буй давуу тал гэсэн жагсаалтад самбар дээр илүү олон санаа нэмж болно.
-
Институтэд хамрагдсан үед ерөнхийлөгч Нэлсоны амласан адислалуудаас ямар адислалууд танд хамгийн онцгой сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-
Та бүхний ярилцсан зүйлээс харахад, Рэжиг институтэд суралцахад юу нөлөөлнө гэж та нар бодож байна вэ?
Суралцагчдыг ахлах сургуулиа төгссөнийхөө дараа хаана ч амьдардаг байсан myinstitute.ChurchofJesusChrist.org/findInstitute руу орж, институтийг хэрхэн олж болохыг ойлгоход нь туслаарай. Эхний номны доор дурдсан боловсролын сонголтуудаас хэд хэдийг сонго. Институтийн байршлыг хэрхэн олох мөн бүртгүүлэхийг үзүүлэхийн тулд эдгээр сонголтын байршлыг тодорхойлж, хотын нэрийг вэбсайт руу оруул. Мөн энэ холбоосоор онлайн институтийг хэрхэн олохыг үзүүлж болно.
Төлөвлөгөө гаргах
Энэ жил ахлах сургуулиа төгсөх эсэхээс үл хамааран шашны болон шашны бус боловсролын төлөвлөгөө гаргах нь тустай байх талаар суралцагчидтай хуваалц. Суралцагчдад төлөвлөгөө гаргахад нь туслахын тулд дараах зааварчилгаа, асуултуудыг үзүүл. Суралцагчдад судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулахыг санал болго.
Заавар авахын тулд доорх асуултуудыг ашиглан өөрийн ирээдүйн шашны болон шашны бус боловсролын төлөвлөгөөг гарга. Тунгаан бодож, хариултуудаа бичиж байхдаа Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгээс удирдамж эрэлхийл.
-
Таны ирээдүйн зорилгууд юу вэ?
-
Таныг эдгээр зорилгодоо хүрэхэд боловсролын ямар сонголтууд туслах вэ?
-
Дараа жил эсвэл дараа дараагийн жилүүдэд шашны боловсролын ямар төлөвлөгөө гаргаж болох вэ?
Бусад суралцагчийн саналыг сонсох нь суралцагчдад тустай байдаг. Цөөн суралцагчаар төлөвлөгөөг нь хуваалцуул.
Амьдралынхаа туршид шашны болон шашны бус боловсролыг эн тэргүүнд тавихын ач холбогдлын тухай гэрчлэлээ хуваалцаарай.