Семинар
Эхлэл 37–41: “Их Эзэн Иосефтой хамт байв”


“Эхлэл 37–41: ‘Их Эзэн Иосефтой хамт байв,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Эхлэл 37–41: ‘Их Эзэн Иосефтой хамт байв,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

33-р хичээл: Эхлэл 37–41

Эхлэл 37–41

“Их Эзэн Иосефтой хамт байв”

Joseph showing Pharaoh food storage

Иосеф боол болон худалдагдаж, хилсээр буруутгагдаж, шоронд хоригдсон ч гэлээ зөв шударга амьдарч, Бурханд итгэх итгэлээ хэрэгжүүлж байв. Үр дүнд нь Их Эзэн түүнийг адисалж, сорилтуудыг даван туулахад нь тусалсан. Энэ хичээл нь Бурхан сорилтуудыг нь тэдний амьдралыг адислахын тулд ашиглаж болох юм гэдэгт итгэл найдахад суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Өөрт тохиолдсон эсвэл тохиолдож болох сорилт, бэрхшээлийн талаар бодоход суралцагчдыг урь. Их Эзэн тэдний амьдралыг адислахын тулд сорилтыг хэрхэн ашиглаж болох эсвэл ашигласан талаар ангидаа хуваалцахаар бэлдэж ирэхэд тэднийг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Илжигний ёгт үлгэр

Нэг суралцагчийг дараах догол мөрийг уншиж байх үед илжигний зургийг харуул.

Grey donkey in field

Энэ ёгт үлгэр нь нүхэнд унасан нэгэн илжигний тухай өгүүлнэ. Айж бас гарах гарцгүй болсон илжиг гасалж, чарлах нь тэр. Илжгийг гарган авах арга зам хайсны эцэст эзэн нь нүх рүү шороо асгаж эхлэв. Хүрзээр шороо асгах болгонд илжигний нуруун дээр буух ба энэ нь түүнийг улам л гаслуулж байлаа.

Үлгэрийг үргэлжлүүлэхээсээ өмнө түр зогсосхийж, дараахтай төстэй асуултуудад хариулан, ёгт үлгэрийн тухай бодох нь суралцагчдад тустай байж болох юм.

  • Та нар хүрзээр шороо асгаж байгааг сайн зүйл гэж үзэх үү, муу зүйл гэж үзэх үү? Яагаад?

  • Хүрзээр шороо асгах нь бидний амьдрал дахь юуг төлөөлж болох вэ?

Дараах догол мөр дэх ёгт үлгэрийн төгсгөлийг уншихад нэг суралцагчийг урь.

Илжгийг нуруун дээрх шороогоо сэгсрэх бүрд хөл доорх шороо нь овоорч байв. Илжиг шороог ахин дахин сэгсэрч унагасаар, овоорсон шороон дээр гишгэх үйлдлээ давтсаар, улмаар илжиг нүхнээс гарч чадах хүртлээ өндөрт гарав.

  • Энэ ёгт үлгэр Тэнгэрлэг Эцэгийн бидэнд туршлага хуримтлуулах боломжийг олгодог сорилт, бэрхшээлтэй хэрхэн холбоотой байж болох вэ?

Дараахыг үзүүлээд, суралцагчдыг бие даан хийж гүйцэтгэхэд урь.

Амьдралдаа сорилттой тулгарч байсан эсвэл урам зориг мохож байсан үеэ бод. Дараах асуултуудын заримд өгсөн хариултаа судлах тэмдэглэлдээ бич.

  • Та нарт дээр дурсан үйл явдал тохиоход хариуд нь юу хийсэн бэ?

  • Зовлон бэрхшээл тулгарахад Их Эзэнийг санах нь яагаад хэцүү байж болох вэ?

  • Мөнхийн талаас нь авч үзвэл, Тэнгэрлэг Эцэг та бүгдийн амьдралыг адислахын тулд сорилт бэрхшээлийг тань хэрхэн ашиглаж болох вэ?

Өнөөдөр Иосефын амьдралыг судлах явцдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хүнд хэцүү сорилтыг ч гэсэн та нарын амьдралд адислал болгон хувиргаж чадна гэсэн итгэлийг өгөх Ариун Сүнсний илчлэлийг эрэлхийл.

Эхлэл 37–41-ийн тойм

Эхлэл 37–41 дэх түүхийн үйл явдлыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд та доорх таван зургийг дараалал гэлгүй харуулж болно. Суралцагчид тэдгээрийг ангиараа эсвэл жижиг бүлгээрээ цаг хугацааны дарааллаар нь байрлуулж болно. Дараа нь та Эхлэл 37–41 дэх түүхийг зургуудыг ашиглан товч хураангуйлан ярихыг хэдэн суралцагчаас хүс.

Суралцагчид хураангуйлан ярихдаа эсвэл зургуудын дарааллыг тодорхойлохдоо зураг эсвэл бүлгийн гарчиг бүрийн доорх товч хураангуйг ашиглаж болно.

Jacob and Joseph in his coat

Иосефыг 17 настай байхад эцэг Иаковынхаа хамгаас хайртай хүү байсанд нь түүний ах нар атаархжээ. Ирээдүйд тэд түүний өмнө сөгдөж байгаагаар зүүдэлсэн зүүдээ хуваалцсанд нь Иосефыг үзэн ядаж байв. Удалгүй тэд Иосефыг боол болгон худалджээ (Эхлэл 37-г үзнэ үү).

Joseph sold to Potiphar

Иосефыг Египетийн Фараоны түшмэл Потифар гэдэг хүнд худалджээ. Иосеф эцэст нь Потифарын гэрийн даамал болов (Эхлэл 39:1–4-ийг үзнэ үү).

Joseph telling Potiphar’s wife no

Потифарын эхнэр Иосефын араас тачаадан зууралдаж байсан ч Иосеф ариун явдлын хуулийг зөрчихөөс татгалзаж, түүнээс зугтжээ. Потифарын эхнэр Иосефыг өөртэй нь зүй бус харьцсан гэж хилсээр буруутгаж, түүнийг шоронд хорив (Эхлэл 39:7–20-ийг үзнэ үү).

Joseph interpreting prisoners’ dreams

Иосеф шоронд байхдаа Фараоны зарц нарын зүүдийг тайлсан (Эхлэл 40-ийг үзнэ үү).

Joseph interpreting Pharaoh’s dreams

Хоёр жилийн дараа Фараон тайлж чадахгүй нэгэн зүүд зүүдэлжээ. Шоронгоос суллагдсан Фараоны нэг зарц Иосефыг зүүд тайлж чадна гэж Фараонд хэлэв. Иосеф Фараонд түүний зүүд удахгүй Египетэд долоон жилийн сайн ургац хураалт болж, харин дараа нь өлсгөлөнгийн долоон жил залгана гэсэн утгатайг хэлэв (Эхлэл 41-ийг үзнэ үү).

Сорилтуудаас маань ирэх адислал

Иосефын туршлагаас авч болох сургамжийг тодорхойлоход нь суралцагчдад туслахын тулд тэднийг жижиг бүлгүүдэд хуваарилаад, дараах зааврыг өг эсвэл асуултуудыг үзүүл.

Тайлбар: 34-р хичээл “Эхлэл 39” нь ариун явдлын хуульд төвлөрнө

  1. Дараах шүлгүүдийг уншаад, Иосефыг сорилттой тулгарахgд нь Их Эзэн хэрхэн тусалсныг олж мэд.

    1. Эхлэл 39:1–6 (Иосефыг ах нар нь боол болгон худалдсаны дараа)

    2. Эхлэл 39:20–23 (Иосефыг Потифар шоронд хорьсны дараа)

    3. Эхлэл 41:14–16, 25–32 (Иосефыг эцэст нь шоронгоос сулласны дараа)

  2. Дараах асуултуудад хариул.

    • Иосеф соригдохдоо хариуд нь юу хийсэн бэ гэдгээс бид ямар ямар үнэнийг сурч болох вэ?

    • Иосеф эрэлхийлж байсан адислалаа хүлээн авахын тулд яагаад олон жил хүлээх ёстой болсон гэж та нар бодож байна вэ?

    • Бурхан Иосефт сорилт бэрхшээлээ даван туулахад нь тусалсан ямар нотолгоог та нар харж байна вэ?

    • Хүнд хэцүү үеийг туулахад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн бидэнд үүнийг адил тусалж чадах вэ?

Суралцагчдыг бүлгээрээ хариултаа ярилцаж байхад тойрч алхангаа сонс. Олж мэдсэн зүйлээ хуваалцсанд нь таларх. Нэг судрын хэсгээс Ариун Сүнс өөр өөр үнэнийг хүмүүст зааж болно гэдгийг суралцагчдад сануул. Энэ хичээлийн үлдсэн хэсэгт Хэрэв бид үнэнч байвал Бурхан бидний болон бусдын амьдралыг адислахын тулд сорилтуудыг маань ашиглаж чадна гэсэн үнэнд төвлөрнө.

Эхлэл 41:37–45-ыг уншаад, Бурхан Иосефыг болон бусдыг адислахын тулд түүнд тохиолдсон сорилтуудыг хэрхэн ашигласан нотолгоог олж мэд.

  • Их Эзэн Иосефыг болон бусдыг сорилт бэрхшээлүүдээр нь дамжуулан хэрхэн адисалсан бэ?

    семинарын шигтгээ зурагЗаасан үнэнүүдээс Бурханы хүч, нигүүлслийн тухай суралцахад нь суралцагчдад тусалж болох асуултуудыг тавь. Дараах асуултууд нь таны ашиглаж болох жишээнүүд юм. Их Эзэний хайр, хүч, нигүүлслийн талаар суралцахад нь суралцагчдад туслах нэмэлт сургалтад зориулж “Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар” дээрх “Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралаасаа олж харахад нь суралцагчдад туслах” гэх хэсгийг үзнэ үү.

  • Иосеф өөрийн үзэж туулсан туршлагын дараа Их Эзэний талаар юуг мэдээсэй гэж хүсэх байна гэж та нар бодож байна вэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаагаа бэхжүүлэхэд бидний сорилт бэрхшээл хэрхэн туслах вэ?

Сургаал ба Гэрээ 90:24-ийг болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ф.Угдорфын дараах мэдэгдлийг унш. Эдгээр нь Иосефт болон сорилт, бэрхшээлтэй тулгарч буй хүмүүст хэрхэн хамаатай болохыг олж мэд.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006.Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008.Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Заримдаа бидэнд амьдралын сорилт бэрхшээлд нухлагдан, сэтгэл санаа нь харанхуйд автагдах үе байдаг ч Бурханы хайр болон Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний адислалууд төсөөлөхийн аргагүй ямар нэг зүйлийг дэлбээлүүлэх болно гэдгийг би гэрчилж байна. (“Бурхан төсөөлөхийн аргагүй зүйлийг хийх болно,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 52)

Орчин үеийн жишээ

Тэнгэрлэг Эцэг биднийг сорилттой тулгарах үед хэрхэн адисалдаг талаар эргэцүүлэн бодоход нь суралцагчдыг бэлтгэхийн тулд ChurchofJesusChrist.org дээрх “Faith Murray’s Story: Overcoming Adversity through Service” (4:52)-ыг үзүүл. Их Эзэн Фэйтийг болон бусдыг адислахын тулд сорилт бэрхшээлийг нь хэрхэн ашигласан тухай олж мэдэхэд суралцагчдыг урь.

4:52

Тэнгэрлэг Эцэг та нарын амьдралыг адислахын тулд учирсан сорилт бэрхшээлийг тань ашиглаж байгааг харсан өөрийн болон бусдын туршлагын талаар бод. Дараах асуултуудын дор хаяж хоёрт нь судлах тэмдэглэлдээ хариулж бич.

  • Тэнгэрлэг Эцэг хэрхэн та нарын таньдаг хүмүүсийн амьдралыг адислахын тулд сорилт бэрхшээлийг ашиглаж байгааг та нар харсан бэ? Та нар тэр хүмүүсээс юу сурч мэдсэн бэ?

  • Хэрэв хэн нэгэн яг одоо хүнд хэцүү сорилтод орсон байвал та нар тэднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юуг мэдээсэй гэж хүсэж байна вэ?

  • Амьдралдаа сорилт бэрхшээл тулгарахад Бурханд итгэлтэй хэвээр үлдэхэд та нарт юу тусалж байсан бэ?

Аврагчийн талаарх бодол санаагаа өөрсдийн туршлагын хамтаар хуваалцахад cуралцагчдыг урьж болно.