“Эхлэл 37–41: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Эхлэл 37–41: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Эхлэл 37–41
Эхлэл 37–41
Тойм
Хэдийгээр Иосеф Египетэд боол болон худалдагдаж, хилс хэрэгт буруутгагдаж, шоронд хоригдсон ч зөв шударга амьдарч, Бурханд итгэх итгэлээ хэрэгжүүлдэг байсан. Үр дүнд нь Их Эзэн Иосефыг сорилтуудаа давахад нь тусалсан юм. Эцэст нь Фараон Египетэд нүүрлэж буй өлсгөлөнд бэлтгэхийг Иосефт даатгажээ.
Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралдаа олж харахад нь суралцагчдад тусал. Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралдаа олж харсан туршлагаа хуваалцаж, тунгаан бодоход суралцагчдыг урьснаар тэдэнд Түүнтэй илүү ойртсон мэдрэмж авахад тусална. Илүү ихийг мэдэхийн тулд (Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын х. 8) “Суралцагчдад Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралдаа олж харахад нь тусал”-ыг үзнэ үү. Хэрхэн ийн үйлдэх жишээг 33-р хичээлийн “Эхлэл 37–41”-ээс олж болно.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Эхлэл 37–41
Хичээлийн зорилго: Бурхан сорилтыг ашиглаж суралцагчдын амьдралыг адисалж чадна гэсэн итгэл найдварыг мэдрэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Өөрт тохиолдсон эсвэл тохиолдож болох сорилт, бэрхшээлийн талаар бодоход суралцагчдыг урь. Их Эзэн тэдний амьдралыг адислахын тулд сорилтыг хэрхэн ашиглаж болох эсвэл ашигласан талаар ангидаа хуваалцахаар бэлдэж ирэхэд тэднийг урь.
-
Үзүүлэх зураг: Илжиг; Иосеф дээл хүлээж авч буй нь; Иосеф боол болсон нь; Иосеф, Потифарын эхнэр хоёр; Иосеф шоронд; Фараоны өмнө зогсож буй Иосеф
-
Үзүүлэх контент: Хичээлийн эхэнд хувийн үнэлгээ хийх зааварчилгаа, асуултууд, Эхлэл 39–41 дээрх үйл ажиллагааны унших заавар, асуултууд
-
Видео: “Faith Murray’s Story: Overcoming Adversity through Service” (4:52)
Эхлэл 39
Хичээлийн зорилго: Ариун явдлын хуулийг зөрчих уруу таталтыг эсэргүүцэн Бурханд үнэнч байдлаа харуулахад нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Ням гаргийн анги дээр Сатаны уруу таталтыг эсэргүүцэх өөр өөр арга замын талаар ярилцлага өрнүүлэхийг тэднээс хүссэн гэж төсөөлөхөд суралцагчдыг урь. Гурван арга зам бодож ангийнхантайгаа хуваалцахад суралцагчдыг урь.
-
Суралцагчдад зориулсан материал: Суралцагч бүрд цаас
-
Үзүүлэх зураг: Иосеф дээл хүлээж авч буй нь; Иосеф боол болсон нь; Иосеф, Потифарын эхнэр хоёр; Иосеф шоронд; Фараоны өмнө зогсож буй Иосеф
-
Үзүүлэх материал: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч дээрх мэдэгдэл
-
Тараах материал: “Ариун явдлын хуулийг сахих чадвараа хүчирхэгжүүлэх нь”
-
Видео: “Temptation Fades as We Seek Christ in Every Thought” (2:57)