“Эхлэл 29–33: ‘Бурхан ялах болтугай,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Эхлэл 29–33: ‘Бурхан ялах болтугай,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Эхлэл 24–33: 32-р хичээл
Эхлэл 29–33
“Бурхан ялах болтугай”
Амьдралдаа Бурханыг ялуулсан нэгэн жишээ бол бошиглогч Иаков юм. Гэрээнд гэрлэх, өдөр тутмын ажил хөдөлмөртөө Их Эзэний адислалуудыг хүртэх, гэр бүлийн харилцаагаа эдгээхийн тулд Бурханы хүссэн зүйлийг хийхийн төлөө тэрээр маш их хүчин чармайлт гаргажээ. Энэ хичээл нь Бурханыг амьдралдаа ялуулах илүү их хүсэлтэй болоход суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Бурханы тэдний амьдралд нөлөөлдөг арга замуудыг жагсаан бичихэд суралцагчдыг урих талаар бодож үз. Хэрэв суралцагчид энэ сэдвээр илүү ихийг мэдэхийг хүсвэл ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Бурхан ялах болтугай” (18:51) хэлсэн үгийн зарим хэсгийг сонсож, үзэж, уншиж болно.
Видео: “Бурхан ялах болтугай” (18:51) цагийн код 12:18-аас 13:02, “Jacob and His Family” (3:00)
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бидний амьдрал дахь нөлөөлөл
Судлах тэмдэглэлдээ өөрсдийн амьдрал дахь зарим нөлөөллийн жагсаалтыг гаргахад суралцагчдыг урих талаар бодож үз. Үүнд тэд найз, багш, зөвлөх, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон эцэг эх, бошиглогч, Их Эзэн, тэр ч байтугай өөрсдийн бодол санаа, хүсэл эрмэлзэл зэргийг багтааж болно.
Дараа нь жагсаалт дээрх зүйлсийн нөлөөг сайтар эрэмбэлэхэд тэднийг урь. Суралцагчид хамгийн хүчтэй нөлөөллийг 1-ийн тоогоор, дараагийнхыг 2-ын тоогоор гэх мэтчилэн үргэлжлүүлж, үнэлж болно. Эсвэл суралцагчид “их,” “дунд”, “бага” гэх мэт үгсийг бичиж, зүйл тус бүрийн нөлөөллийн хэмжээг зааж өгч болно.
Тэднийг дараах мэдэгдлийг уншихаас өмнө, Бурханыг ялуулна гэдэг нь Түүнийг өөрсдийн амьдралд хамгийн хүчтэй нөлөөлүүлэх боломжийг олгож байгаа гэдгийг тайлбарлах нь тустай байж болно.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах бурханлагаар нөлөөлсөн асуултуудыг унш. Энэ асуултуудад хэрхэн хариулахаа тунгаан бод.
Та амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн үү? Та Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөллөө болгоход бэлэн үү? Та Түүний үгс, зарлиг, гэрээнүүдэд өдөр бүр үйлддэг зүйлдээ нөлөөлөх боломж олгох уу? Түүний дуу хоолойг бусдаас чухалд тавихыг та хүлээн зөвшөөрөх үү? Түүний танаар хийлгэх гэсэн зүйлийг бусад бүх хувийн хүсэл сонирхлоосоо дээгүүр тавихад та бэлэн үү? Та өөрийн хүслийг Түүний таалалд нийцүүлэхэд бэлэн үү? (“Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 94).
Эдгээр асуултад өгөх хариултаа судлах тэмдэглэлдээ бичихэд суралцагчдыг урь. Эдгээр нь Бурханыг ялуулах эсвэл өөрсдийн амьдралд хамгийн хүчтэй нөлөөлөл болгоход бэлэн байгаа арга замуудыг багтааж болно. Мөн тэд бэлэн биш байдаг болон яагаад хэцүү байдаг талаараа оруулж болно.
Түүнийг амьдралдаа ялуулах хүслийг тань илүү ихээр нэмэгдүүлэхэд туслах, танд тулгарч буй ямар нэгэн асуудал, бэрхшээлд туслах, ойлголт өгөх Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.
Иаковын үлгэр жишээ
Нэг удаа Иаков өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө “ихэд айн, сэтгэлийн дарамтад оров” (Эхлэл 32:7). Тэрээр өөрт тохиолдсон хүнд сорилтоор Их Эзэний адислалуудыг олж авахаар шийдэн, шөнөжин “барилдсан” (Эхлэл 32:25). (Та хичээлийн дараа энэ нөхцөл байдлын талаар илүү ихийг судлах болно.) Их Эзэн хариуд нь Иаковт тусална гэж амласан ч Иаковын нэрийг мөн өөрчилжээ.
Эхлэл 32:28-ыг уншаад, Их Эзэн Иаковын нэрийг юу гэж мөн яагаад өөрчилснийг олж мэд.
Израил гэдэг нэрийн нэг утга болох “Бурхан ялах болтугай”-г судрууд дээрээ тэмдэглэхэд суралцагчдыг урих талаар бодож үз (зүүлт тайлбар 28 б, Библийн толь бичиг, “Израил”-ыг үзнэ үү)
Энэ хичээл нь Бурханыг ялуулсан Иаковын эсвэл Израилын амьдралын гурван талбарыг онцолсон. Судалж байхдаа дараах зарчмын жишээг хайж ол. Биднийг амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн байх үед Тэр биднийг бүх зүйлд адислах болно.
Дараах тараах материалын хуулбарыг бэлтгээд, дараахаас нэгийг нь хий.
-
Эдгээр тараах материалыг гурван суралцагчид эсвэл бүлэг суралцагчид урьдчилан өгч, материалын дагуу ангиа удирдан явуулахад тэднийг урь.
-
Бүх гурван үйл ажиллагааг жижиг бүлгүүдэд хуваарилан гүйцэтгэхэд суралцагчдыг урь.
-
Гурван тараах материалын үндсэн тоймыг суралцагчдад өгч, нэг юм уу хоёрыг нь сонгон суралцах боломжийг олго. Тойм өгөх нэг арга нь “Jacob and His Family” (3:00) видеог үзэх юм.
Хэрэв суралцагчид эдгээр гурван хэсгийг бүлгээрээ судалсан бол сурч мэдсэн зүйл болон энэ нь тэдэнд ямар ач холбогдолтой байж болох талаар хуваалцахад тэднийг урь. Хэрэв тэд өөрсдөө аяндаа дурдаагүй бол Их Эзэний талаар юу сурч мэдсэн талаар нь тэднээс асуу.
Бурханыг амьдралдаа ялуулсан хүмүүсийн тухай харсан бусад жишээнээс хуваалцахыг суралцагчдаас хүс.
Амьдралдаа Бурханыг ялуулах
Энэ хичээлээс юу сурч мэдсэнээ эсвэл юуг санахыг хүсэж байгаагаа тунгаан бод. Хичээлийн эхнээс судлах тэмдэглэлдээ санаа бодлоо нэмэх явцдаа Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Та амьдралдаа Бурханыг ялуулахгыг хүсэж буй шалтгаануудаа багтаа. Мөн та амьдралдаа Бурханыг ялуулах илүү их хүсэлтэй болохын тулд хийж чадах зүйлээ оруулж болно.
Хэрэв тэдгээр нь хэт хувийн шинжтэй биш бол бодлоо хуваалцахад суралцагчдыг урь. Мөн та өөрийн бодол, гэрчлэлийг хуваалцахыг бод.