Семинар
Эхлэл 28: Их Эзэнтэй байгуулсан гэрээ


“Эхлэл 28: Их Эзэнтэй байгуулсан гэрээ,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Эхлэл 28: Их Эзэнтэй байгуулсан гэрээ,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

31-р хичээл: Эхлэл 24–33

Эхлэл 28

Их Эзэнтэй байгуулсан гэрээ

Exterior of LDS Temple at Sunset

Ах Есавыг нь Иаковын амь насанд заналхийлэхэд эцэг эх нь Иаковыг эхийнхээ нутаг руу явж эхнэр авахыг ерөөжээ. Аяллынхаа үеэр тэрээр Бурхантай байгуулсан Абрахамын гэрээнд түүнийг хөтөлсөн үзэгдлийг харав. Энэ хичээл ариун сүмд Бурхантай гэрээ байгуулах илүү их хүсэлтэй болоход суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Абрахамын гэрээний амлалтуудыг эргэн харахад урих талаар бодож үз (Абрахам 2:8–11). Абрахамын гэрээний талаар, яагаад энэ нь тэдэнд чухал болохыг гэр бүлийн нэг гишүүндээ тайлбарлаж үзэхэд суралцагчдыг урамшуулж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Яагаад гэрээ гэж?

Та ариун сүмийн зургийг дэлгэцээр үзүүлж, “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, 99) Хүүхдийн хэсгийн дууг дуулж хичээлийг эхлүүлж болно.

Дараа нь дараах мэдэгдлийг дэлгэцээр үзүүл. Өөрсдийнх нь хувьд хамгийн үнэнд нийцэх мэдэгдлийг сонгоход суралцагчдыг урь. Өөрөөр, та мэдэгдлийн зөвхөн эхний хэсгийг хуваалцаж, харин суралцагчид тухайн мэдэгдлийг мэдрэмж, бодлыг нь үнэн зөв тусгасан ганц хоёр өгүүлбэрээр гүйцээж болно.

Бурхантай гэрээ байгуулахаар ариун сүмд очих тухай бодохдоо, би:

  • Юу бодохоо мэдэхгүй байна. Би энэ талаар нэг их боддоггүй.

  • Сэтгэл хөдөлж байна. Би тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна.

  • Бага зэрэг сандарч байна. Юу болохыг мэдэхгүй байна.

  • Үүнийг нэг их шаардлагатай гэж үзэхгүй байна.

Хариултаа бичих цагийг суралцагчдад гаргаж өг. Хичээлийн явцад Ариун Сүнснээс урам зориг эрэлхийлэхэд суралцагчдыг урь. Ариун Сүнс тэдэнд Бурхантай гэрээ байгуулахын ач холбогдлыг үнэлэхэд тусалж чадна.

Иаковын зүүд

Судлах тэмдэглэлдээ дараах үнэнийг гүйцээж бичихэд суралцагчдыг урь. Та энэ үнэнийг самбарт бичээд, хичээлийн туршид үүн дээр нэмж бичиж болно.

Та энэ хичээлээр Эхлэл 28-д цэдэглэсэн Иаковын талаар судлах болно. Эхлэл 28:3–4, 12–20-р шүлэг-т бичсэнчлэн, Бурхан Иаковтай гэрээ байгуулсан бөгөөд Иаков үүнийг хүлээн зөвшөөрсөн. Энэ түүхээс бид Бурхантай гэрээ байгуулахын үнэ цэнийн талаар чухал сургамжуудыг мэдэж авч чадна. Та энэ хичээлийг судлахдаа дараах үнэнийг гүйцээж бичих арга замыг хайж ол. Биднийг Бурхантай гэрээ байгуулж, сахих үед Тэрээр … болно.

Их Эзэний Абрахамтай байгуулсан гэрээний талаар юу санаж байгаагаа хуваалцахыг суралцагчдаас хүс. Энэ гэрээний талаар дэлгэрэнгүйг 23-р хичээл: “Эхлэл 12, 17” дээрээс харна уу. Суралцагчдыг хуваалцаж дуусмагц дараах догол мөрийг өөрийн үгээр хураангуйл.

Хэдийгээр Иаков Абрахамын ач хүү мөн боловч Абрахамын гэрээний адислалууд түүнд хүртээлгүй мэт санагдаж байсан байж болох юм. Иаков хараахан гэрээнд гэрлээгүй байсан. Түүнчлэн ууган хүүгийн эрх, адислалаас үүдэлтэй зөрчилдөөн нь Есавыг Иаковын амийг авахыг хүсэхэд хүргэсэн (Эхлэл 27:41). Иаковыг хамгаалж, гэрээний дагуу гэрлэх боломж олгохын тулд Иаковын эцэг эх түүнийг гэрээ орхин эхийнхээ нутаг руу хэдэн зуун бээр газар зорихыг ерөөжээ (Эхлэл 27:42–46; 28:1–2-ыг үзнэ үү). Ингэж аялах нь Иаковыг өөрт нь ууган хүүгийн эрх амласан газар болох Канаанаас холдуулах байв.

Аяллынх нь үеэр нэгэн шөнө түүнд юу тохиолдсоныг олж мэдэхийн тулд Эхлэл 28:10–15-ыг унш.

Иаковын зүүдэндээ харсан зүйлийг зурахад суралцагчдыг урих талаар бодож үзээрэй. Суралцагчид зурсан зургаа хамтрагчдгаа хуваалцаж, шүлгүүдээс юу онцгой, чухал санагдсаныг тайлбарлаж болно.

Дараа нь та тухайн үзэгдлийг дүрсэлсэн дараах зургийг дэлгэцээр харуулж болно.

The Old Testament prophet Jacob (Israel) lying asleep under a tree. A depiction of Jacob's dream of a ladder and angels descending from heaven is portrayed in the background.
  • Эдгээр шүлэгт Их Эзэн Абрахамтай байгуулсан гэрээний ямар ямар амлалтыг Иаковт санал болгосон бэ?

  • Их Эзэн 15-р шүлэг-т цэдэглэгдсэн ямар амлалтыг Иаковт нэмж өгсөн бэ?

    Та эдгээр нэмэлт амлалтыг өөрсдийн үнэн дээр нэмэхэд суралцагчдыг урьж болно. Та байж болох хариултуудыг самбарт жагсаан бичиж болно. Хариултуудад бидэнтэй хамт байх, биднийг хамгаалах мөн халамжлах, бидний үл орхих зэрэг нь багтаж болно.

  • Яагаад энэ үед Иаковын хувьд эдгээр амлалт онцгой ач холбогдолтой байсан гэж та бодож байна вэ?

Эдгээр амлалтыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслах үүднээс тэднийг дараах үйл ажиллагааг хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээр гүйцэтгэхэд урь. Та эдгээр амлалтыг баталсан нэмэлт судар, мэдэгдлийг хайж олоход суралцагчдыг урамшуулан дэмжиж болно.

Дараах судар, мэдэгдлийг судалж; тэдгээр нь Их Эзэний Иаковт өгсөн амлалтын талаарх таны ойлголтыг хэрхэн лавшруулж байгааг олж мэд.

Иохан 14:18

Үйлс 17:27 (Иосеф Смитийн Орчуулгыг анхаарна уу)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд ийн хэлсэн.

Elder Dale G. Renlund takes an official portrait in 2021.

Таныг баптисмаас ариун сүм рүү амьдралынхаа турш гэрээний замаар алхах үед сурч боловсрох хүч; наманчилж ариусгагдах хүч; амьдралын бэрхшээл дунд найдвар, тайтгарал, бүр баяр хөөрийг олох хүч буюу дэлхийн урсгалын эсрэг явах хүч чадлыг би танд амлаж байна. Би танд болон таны гэр бүлд, ялангуяа ариун сүм дээр онцгойлон төвлөрөх үед дайсны нөлөөний эсрэг явах хүчийг амлаж байна. (“Гэрээнүүдээр дамжуулан Бурханы хүчийг авах нь,” Лиахона, 2023 оны 5-р сар, 37)

Гэрээ байгуулах нь биднийг амьдралд тохиолдох сорилт бэрхшээлээс чөлөөлөхгүй гэдгийг ойлгох нь суралцагчдад тустай байж болох юм. Гэсэн хэдий ч ахлагч Д.Тодд Кристоффэрсон эдгээр гэрээ нь “нэг талаар зайлсхийж болох зовлон зүдүүрээс зайлсхийх, нөгөө талаар амьдралын зайлсхийх боломжгүй зовлон зүдүүрийг амжилттай даван туулах хамгийн агуу итгэл найдварыг өгдөг” (“Яагаад гэрээний зам гэж?,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 121) гэж заасан.

  • Таны хувьд эдгээр амлалтын аль нь хамгийн утга учиртай вэ?

Өөрт нь тохиолдсон зүйлээс Иаковт төрсөн мэдрэмж

Дараах судрын хэсэг, асуултуудыг дэлгэцээр үзүүлэх нь тустай байж болно. Хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилагдан уншиж, ярилцахад суралцагчдыг урь. (“Айх,” “сүрдэм” зэрэг үгс Иаковын сүрдэж биширсэн байдлыг илтгэж байна гэдгийг сурагчидтай хуваалцах талаар бодож үз. “Сүрдэм” гэдгийг “сүрдэж биширсэн байдалтай” гэж орчуулах нь зүйтэй.)

Иаковын өөрт тохиолдсон зүйлд үзүүлсэн хариу үйлдлийг олж мэдэхийн тулд Эхлэл 28:16–21-ийг унш.

  • Та Их Эзэний талаар Иаков ямар мэдрэмжтэй байдгийг олж харж байна вэ?

  • Эдгээр мэдрэмж түүнийг Их Эзэнтэй гэрээ байгуулахад хэрхэн өдөөж болох вэ?

    Суралцагчдад ярилцах цаг гаргаж өгөөд, дараа нь та сурсан зүйлээ бусадтайгаа хуваалцахад цөөн суралцагчийг урьж болно.

    seminary icon Сурч мэдэж байгаа зүйлээ бие биетэйгээ хуваалцах боломжийг суралцагчдад олгох нь тэдний сайн мэдээний талаарх харилцан ярианд оролцох итгэлийг нэмэгдүүлэх болно. Бусдад хуваалцахад суралцагчдыг хэрхэн урамшуулан дэмжих талаар нэмэлт сургалт авахыг хүсвэл Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар гарын авлагын “Суралцагчдыг суралцаж байгаа үнэнийхээ талаар хуваалцахад урамшуул” хэсгийг үзнэ үү. (Аврагчийн арга барилаар заах нь, [2022], 35).

  • 16–21-р шүлэг дэх ямар үг, хэллэгүүд орчин үеийн ариун сүмүүдтэй холбоотой байж болох вэ?

Суралцагчид “Эзэн үнэхээр энэ газарт байна” (16-р шүлэг); “Бурханы өргөө” ба “тэнгэрийн хаалга” (17-р шүлэг); “Бурханы өргөө” гэсэн утгатай “Бетелв” (19-р шүлэг) (зүүлт тайлбар 19 а-г үзнэ үү); “андгайлан” (20-р шүлэг) гэх мэт үг, хэллэгийг онцолж болно. Та эдгээр хэллэгийг судартаа тэмдэглэхэд суралцагчдыг урьж болно.

Суралцагчид шатны доод хэсэгт “Бурханы өргөө,” “тэнгэрийн хаалга” эсвэл “ариун сүм” гэж бичээд, үзэгдлийг дүрсэлсэн зурагтаа нэмж болно.

Их Эзэнтэй гэрээ байгуулах

Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд суралцагчдыг урь. Дараагийн хичээлээр эдгээр хариултын талаар эргэцүүлэх болно гэдгийг суралцагчдад хэлэх нь тустай байж болох юм. Суралцагчид энд бичсэн зүйлээ 37-р хичээл: “Суралцахуйгаа үнэлэх нь 2”-т заасан үнэлэх үйл ажиллагааг гүйцэтгэхэд ашиглах болно.

Хариултаа бичихэд суралцагчдыг бэлдэх үүднээс та дараах догол мөрийг өөрийн үгээр хуваалцаж болно.

Иаков эцэг эхийнхээ гэрийг орхиж, ганцаар явахдаа Бурхантай гэрээ байгуулсан. Бурхан Иаковтой хамт байж, түүнийг халамжилж, хамгаална хэмээн амласан. Хэдхэн жилийн дараа та нар амьдралдаа цаашид юу хийх талаар олон сонголттой тулгарах болно. Эдгээр шийдвэр дунд ариун сүмд Бурхантай гэрээ байгуулах боломж байх болно. Та судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулахдаа ирээдүйн энэ цаг үеийн талаар бодож үзээрэй.

  • Та нар Бурхантай байгуулсан гэрээгээ сахихыг хичээснээр эсвэл ариун сүмд үйлчилснээр амласан ямар адислалуудыг хүлээн авсан бэ?

  • Бурхантай гэрээ байгуулдаг хүмүүст Түүний амласан халамж, хамгаалалтаас хүртэх ямар нөхцөл байдал танд ирээдүйд тулгарч болох вэ?

Та Их Эзэнтэй гэрээ байгуулж, сахихтай холбоотой амлалтыг хэрхэн мэдэрсэн тухай гэрчлэлээ хуваалцах талаар бодож үзээрэй.