“Эхлэл 24–33: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Эхлэл 24–33: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Эхлэл 24–33
Эхлэл 24–33
Тойм
Их Эзэн Исаакийг мөнхийн гэрлэлтэд орох арга замыг бэлтгэсэн. Ребека, Исаак хоёр эцэст нь Иаков, Есав гэх ихэр хүүхэдтэй болов. Гэвч Есав өсөж томрохдоо ууган хүүгийн эрх, мөнхийн адислалуудаа нэг их чухалчлан авч үзэхгүй болжээ. Иаков ууган хүүгийн эрхээ хүлээн аваад, эхнэр хайн, эхийнхээ төрсөн нутаг руу аялав. Тэрээр аян замдаа түүнийг Абрахамын Бурхантай байгуулсан гэрээнд нэгдэхэд хүргэсэн үзэгдэлтэй таарав. Тэрээр гэрээнд гэрлэх, өдөр тутмын ажил хөдөлмөртөө Их Эзэний адислалуудыг хүртэх, гэр бүлийн харилцаагаа эдгээхийн тулд Бурханы түүнээс хүссэн зүйлийг хийхийн төлөө маш их хүчин чармайлт гаргажээ.
Суралцаж буй үнэнүүдээ хуваалцахад суралцагчдыг урамшуул. Суралцаж буй зүйлээ бие биетэйгээ хуваалцахад суралцагчдыг урих нь анги доторх тэдний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд тусална. Энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл (Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын 26-р хэсгийн) “Аврагч бусдыг сурсан үнэнээ хуваалцахад урамшуулсан” гэдгийг үзнэ үү. Хэрхэн ийн үйлдэх жишээг 31-р хичээлийн “Эхлэл 28”-аас олж болно.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл нь хичээл бүрд бэлтгэх шаардлагатай зүйлсийн санаануудыг багшид өгнө.
Эхлэл 24
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх мөнхийн бөгөөд гэрээний гэрлэлтийн ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Тэдэнд өөрсдөд нь эсвэл тэдний таньдаг хэн нэгэнд байж болох ариун сүмийн гэрлэлтийн талаарх нэг асуулт бичээд, тухайн асуултын хариултыг хайн залбирч, ангид ирэхэд суралцагчдыг урь.
-
Зураг: Ариун сүмийн гэрлэлт; “Ребека худаг дээр;” ариун сүмийн энгийн нэг зураг
-
Тараах материал: “Мөнхийн гэрлэлт” гарчигтай тараах материал
Эхлэл 25–27
Хичээлийн зорилго: Дэлхий дээрх хүслээс илүү Их Эзэний мөнхийн адислалуудыг эрхэмлэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Өөрсдийн амьдрал дахь Бурханы зүйлс (залбирал, судар судлах, сүмийн үйл ажиллагаа гэх мэт)-д болон дэлхий дээрх зүйлсэд хэр их цаг гаргаж, анхаарч байгаа талаараа залбирч дүгнэхэд суралцагчдыг урамшуул. Мөнхийн зүйлсээс илүү чухалд үзэх магадлалтай дэлхий дээрх аливаа анхаарал сарниулах зүйлсийг олж мэдэхэд тэднийг урь.
-
Видео: “Иаков ба Есав” (2:06), “Эргэлзэх зүйлгүй” (5:38)
Эхлэл 28
Хичээлийн зорилго: Ариун сүмд Бурхантай гэрээ байгуулах хүслийг нь нэмэгдүүлэхэд суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Абрахамын гэрээний амлалтуудыг эргэн харахад урих талаар бодож үз (Абрахам 2:8–11). Абрахамын гэрээний талаар, яагаад энэ нь тэдэнд чухал болохыг гэр бүлийн нэг гишүүндээ тайлбарлаж үзэхэд суралцагчдыг урамшуулж болно.
-
Зураг: Ариун сүмийн зураг
Эхлэл 29–33
Хичээлийн зорилго: Бурханыг амьдралдаа ялуулах хүслийг нэмэгдүүлэхэд суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Бурханы тэдний амьдралд нөлөөлдөг арга замуудыг жагсаан бичихэд суралцагчдыг урих талаар бодож үз. Хэрэв суралцагчид энэ сэдвээр илүү ихийг мэдэхийг хүсвэл ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Бурхан ялах болтугай” (18:51) хэлсэн үгийн зарим хэсгийг сонсож, үзэж, уншиж болно.
Хэрэв та хичээл дээрх гурван тараах материалыг суралцагчдаар эсвэл бүлэг суралцагчаар заалгах хүсэлтэй байгаа бол дор хаяж нэг хичээлийн өмнө материалаа өг. Суралцагчдын бэлтгэх материалыг судалж, ангийг удирдан явуулахад бэлтгэхэд тэднийг урь.
-
Видео: “Бурхан ялах болтугай” (18:51) цагийн код 12:18-аас 13:02, “Jacob and His Family” (3:00)
-
Тараах материал: “Jacob makes great sacrifices to marry in the covenant,” “Blessings in our temporal lives,” “Jacob prepares to meet Esau”