Семинар
Эхлэл 24: Гэрээний гэрлэлтийн адислал


“Эхлэл 24: Гэрээний гэрлэлтийн адислал,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Эхлэл 24: Гэрээний гэрлэлтийн адислал,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

29-р хичээл: Эхлэл 24–33

Эхлэл 24

Гэрээний гэрлэлтийн адислал

Temple Marriage

Мөнхийн гэрлэлтийн найдвар Исаакт боломжгүй мэт санагдаж байсан ч Их Эзэн түүнд арга замыг бэлдэж өгсөн билээ. Бид ч мөн адил Их Эзэнд найдаж, Түүнийг бидэнд мөнхийн гэрлэлтийн адислалуудад бэлдэхэд төдийгүй нэг л өдөр түүнийг олж авахад тусална гэдэгт итгэж болно. Энэ хичээл Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх мөнхийн, гэрээний гэрлэлтийн ач холбогдлыг ойлгоход суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Тэдэнд өөрсдөд нь эсвэл тэдний таньдаг хэн нэгэнд байж болох ариун сүмийн гэрлэлтийн талаарх нэг асуулт бичээд, тухайн асуултын хариултыг хайн залбирч, ангид ирэхэд суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Ариун сүмийн гэрлэлт

Гэрлэлтийн талаар ярилцахад зарим суралцагчид хэцүү байж болох тул энэ сэдэвт мэдрэмжтэй хандаж; хайраар бэлдэж, заах арга замуудыг залбираад тунгаан бод.

Гэрлэлтийн сэдвээр ярилцахад суралцагчдыг бэлтгэхийн тулд хичээлийн эхэнд дараах жишээг зургийн хамт үзүүлэхийг бодоорой.

Нэг найз маань: “Ариун сүмд гэрлэх нь үнэхээр чухал гэж үү? Ямар ч байсан өөрийгөө тэнд гэрлэж байгаагаар төсөөлөхөд надад бэрх байна. Энэ нь надад боломжгүй мэт санагдаж байна. Би зүгээр л хайртай хүнээ олохыг хүсэж байна” гэж хэлэв.

  • Ариун сүмийн гэрлэлтийн талаар найзад тань юу төсөөлөгддөг байж болох вэ?

  • Бурханы тухай болон ариун сүмийн гэрлэлтийн талаар ямар үнэнийг найз тань ойлгохгүй байж болох вэ?

    Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулахад суралцагчдыг урь.

  • Та нар хувьдаа ариун сүмийн гэрлэлтийн талаар ямар бодолтой байна вэ?

  • Ариун сүмийн гэрлэлтийн талаар та нарт ямар асуулт эсвэл сонирхсон зүйл байна вэ?

Эхлэл 24-ийг судалж байхдаа та ариун сүмийн гэрлэлтийн чухлыг ойлгоход туслуулахаар Сүнсийг урь. Мөнхийн, ариун сүмийн гэрлэлтийг хүлээн авахад Их Эзэн танд хэрхэн тусалж болох талаар ойлгохыг эрэлхийл.

Чухал аялал

Эхлэл 24-ийн нөхцөл байдлыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд тэднийг дараах газрын зургийг үзэхэд урь. Үүнийг гурамсан судрын арын Библийн газрын зургийн хэсэг дэх газрын зураг 9-өөс харах боломжтой. Дараах догол мөрийг унших юм уу хураангуйлан хэлж, газрын зураг дээр дурдсан газруудыг олоход суралцагчдыг урь. Шаардлагатай бол Канаан (дугаар 13) болон Харан (дугаар 8) хаана байгааг суралцагчдад үзүүл.

Абрахам болон түүний гэр бүл Канаанд шүтээн шүтэж, бусад нүгэлт зан үйлд оролцдог хүмүүсийн дунд амьдарч байв. Абрахам өмнө нь Харанд амьдарч байсан ба тэнд бас түүний хамаатан садангууд амьдардаг байсан.

Дараах шүлгүүдийг уншихаасаа өмнө Иосеф Смитийн Орчуулгад 2 болон 9-р шүлэг дэх “гуя” гэсэн үгийг “гар” болгон өөрчилсөн гэдгийг тайлбарла. Энэ нь Абрахам зарцтайгаа гэрээ байгуулсан гэсэн үг юм.

Эхлэл 24:1–4, 7–9-ийг уншаад, Абрахамын хүү Исаакийнхаа талаар зарцдаа өгсөн зааварчилгааг олж мэд.

  • Абрахам зарцдаа юу гэж зааварласан бэ?

  • Исаакийн гэрлэх хүний талаар Их Эзэн санаа тавьдаг байсныг харуулсан юуг та 7-р шүлэг-ээс харж байна вэ?

    Газрын зураг дээрх масштабыг ашиглан, энэ аялал хэдэн бээр эсвэл километр байсныг суралцагчдаар тодорхойлуул. Исаакт эхнэр хайж олохын тулд ирж очихдоо ойролцоогоор 1200 бээр (1931 километр) аялахыг Абрахам зарцаасаа хүссэнийг олж харахад нь суралцагчид тусал.

  • Яагаад Исаак канаанчуудын охидын нэгтэй гэрлэлгүй ийм золиос гаргах нь зүйн хэрэг байсан гэж та бодож байна вэ?

Шаардлагатай бол, Бурхан Абрахам, Сара хоёртой гэрээ байгуулахдаа Абрахамын үр удам Түүний хуулийн дагуу гэрлэсэн тохиолдолд л Түүнтэй байгуулсан энэхүү чухал гэрээг сахина гэж хэлснийг тайлбарла. Тэд “гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ”-нд нэгдэх шаардлагатай болсон (Сургаал ба Гэрээ 131:1–4-ийг үзнэ үү). Өнөө үед бид Их Эзэний ариун сүмүүдэд гэрлэхдээ энэхүү гэрээнд нэгддэг.

Исаактай тус гэрээний дагуу гэрлэж чадах хүн Канаан нутагт нэг ч байгаагүй. Уг гэрээг зөвхөн Харан дахь Абрахамын гэр бүлийн хэн нэгэнтэй л сахих боломжтой байсан.

Их Эзэний тусламж

Дараах зургийг үзүүлээд, зурган дээрх түүхийн талаар мэддэг зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь. Шаардлагатай бол та дараах догол мөрийг уншиж эсвэл нэгтгэн дүгнэж болно.

The Old Testament figure Rebekah pouring water from a jug into a cup.  The cup is held by the servant of Abraham.  The servant is depicted seeking a wife for Isaac, the son of Abraham.

Абрахамын зарц Исаакт эхнэр олохоор Харан хүртэл хол замыг туулсан. Худгийн дэргэд хүлээж байхдаа тэр залбирч, Их Эзэн хэнийг түүгээр олуулахыг мэдэх чадвар өгөхийг Бурханаас гуйжээ.

Та дараах шүлгүүдийг бие даан, хоёр хоёроороо эсвэл ангиараа уншихад суралцагчдыг урьж болно.

Доорх үйл ажиллагааны хувьд Библийн Хаан Жеймсийн хувилбарт “Иехова” гэдэг нэрийг ерөнхийдөө ИХ ЭЗЭН гэж бүгдийг том үсгээр тэмдэглэсэн гэж тайлбарлах нь тустай байж болох юм. Нөгөө талаас “Эзэн” эсвэл “эзэн” гэсэн үгс нь энгийнээр эзэн эсвэл захирагч гэх мэт хүч чадал, эрх мэдэл, нөлөө бүхий хэн нэгнийг зааж болно. (Bible Dictionary, “Jehovah”-г үзнэ үү)

Эхлэл 24:12–27-г уншаад, Исаакт эхнэр олоход нь Их Эзэн Абрахамын зарцад хэрхэн тусалсныг олж мэд. Үсэг бүрийг томоор бичсэн үед ИХ ЭЗЭН гэдэг үгийг харахдаа үүнийг тодруулах нь тустай байж болох юм.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

Дараах догол мөрийг хуваалцах байдлаар Эхлэл 24-ийн үлдсэн хэсгийг нэгтгэн дүгнэхийг бодоорой.

Абрахамын зарц Ребекагийн ах, аав хоёртой уулзав. Тэр өөрийн хэн болохыг мөн Их Эзэн түүнд Ребекаг олоход хэрхэн тусалсан талаар тайлбарлажээ. Маргааш нь Ребека уг зарцтай хамт буцаж очин, мөнхийн гэрлэлтийн гэрээнд Исаактай лацдан холбогдохыг зоригтой сонгосон юм (Эхлэл 24:29–67-г үзнэ үү).

  • Исаак, Ребека хоёрын болон тэдний мөнхийн гэрлэлтийн түүхээс та Их Эзэний талаар юу мэдэж авсан бэ?

    Суралцагчид олон янзын үнэнийг ашиглан хариулж болох ч мөнхийн гэрлэлтийн гэрээг байгуулахыг чармайх үед Их Эзэн бидэнд тусална гэдгийг тэдэнд ойлгуулахад анхаарна уу.

  • Мөнхийн гэрлэлтийн төлөө хичээж байгаа ч энэ адислалыг хэзээ ч хүлээн авахгүй байх вий гэж санаа зовдог хэн нэгэнд Их Эзэн хэрхэн тусалж чадах вэ?

  • Яагаад мөнхийн гэрлэлт Их Эзэнд тийм чухал гэж та бодож байна вэ?

Яагаад мөнхийн гэрлэлт гэж?

Мөнхийн гэрлэлтийн ач холбогдлыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд доорх зурагтай адил ариун сүмийн энгийн нэг зургийг судлах тэмдэглэл дээрээ зурахад тэднийг урь.

Simple drawing of the Salt Lake Temple with a mountain behnd it

Өнөөдөр олж мэдсэн үнэнээ илүү сайн ойлгоход туслах асуултыг ариун сүмийн зургийнхаа доор бич. Энэ нь таны өөрийн асуулт, таньдаг хэн нэгний чинь асуулт эсвэл дараах асуултуудын аль нэг нь байж болно.

  • Яагаад мөнхийн гэрлэлт чухал вэ?

  • Ариун сүмд гэрлэж, дараа нь эдгээр гэрээгээ эрхэмлэн дээдлэхийг чармайснаар би ямар адислал олж авч чадах вэ?

  • Хэзээ нэгэн өдөр мөнхийн гэрлэлтийн адислалуудыг авахад Их Эзэн надад хэрхэн тусалж чадах вэ?

5–8 минутын хугацаанд дараах үйл ажиллагааг бие даан эсвэл хамтрагчтайгаа хамт гүйцэтгэхэд суралцагчдыг урь. Та тэднийг олсон хариултаа судлах тэмдэглэлдээ жагсаан бичихэд урьж болно. Асуултууддаа тодорхой хариулт олоогүй байж болохыг ойлгоход нь суралцагчдад тусал. Гэсэн хэдий ч асуулт тавьж, ойлгохыг эрэлхийлэхээр чармайх нь Бурханд итгэх итгэлээр үйлдэхийн чухал хэсэг нь юм.

семинарын шигтгээ зурагҮүнийг судлахыг хүсэж буй суралцагчдад “Мөнхийн гэрлэлт” гэсэн гарчигтай тараах материалыг тарааж өг.

Асуултууддаа хариулахад туслалцаа авахдаа Сүмийн дараах өөр өөр эх сурвалжаас хай.

  • Төгс эзэмших сургаалын хэсгүүд (Эхлэл 2:24; 1 Коринт 11:11; Сургаал ба Гэрээ 131:1–4)

  • “Мөнхийн гэрлэлт” гэсэн гарчигтай тараах материал

  • Судруудын удирдамж эсвэл Gospel Library дээрх холбогдох тайлбарууд

  • Gospel Library дээр хайхад гарч ирэх “гэрээний гэрлэлт” эсвэл “ариун сүмийн гэрлэлт” гэх мэт хэллэгүүд

Сурсан зүйлээ ангийнхандаа хуваалцахад суралцагчдыг урь.

Хувийн эргэцүүлэл

Хичээлийн эхэн хэсэгт өгсөн жишээний талаар эргэцүүлэн бод. Дараах асуултуудад судлах тэмдэглэл дээрээ хариулж бич.

  • Яагаад ариун сүмд гэрлэх нь чухал талаар асуусан найзынхаа асуултад та хэрхэн хариулах вэ?

  • Ариун сүмийн гэрлэлтийн адислалуудыг урихаар хичээж чармайхад тань найдвар төрүүлж болох Тэнгэрлэг Эцэгийн талаар эсвэл Есүс Христийн талаар та нар өнөөдөр юу мэдэж авсан бэ?

Бичсэн зүйлээ хуваалцах хүсэлтэй суралцагчдыг урь.

Гэрээний гэрлэлтийн ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалцах тухай бодож үзээд, одооноос үүнд бэлдэж эхлэхэд суралцагчдаа урамшуул.