“Иеремиа 1: ‘Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан … чамайг томилсон,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Иеремиа 1: ‘Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан … чамайг томилсон’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Хичээл 130: Иеремиа 1–3; 7; 16–18; 20
Иеремиа 1
“Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан … чамайг томилсон”
Мөнх бус байдлын өмнөх амьдралд болсон зүйл таныг мөнх бус амьдрал дахь үүрэг хариуцлагад бэлтгэсэн гэж та бодож байсан уу? Мөнх бус байдлын өмнөх амьдралд Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ мөнх бус амьдралд гүйцэтгэх тэнгэрлэг үүрэг хариуцлагыг өгсөн. Үүний жишээнд Есүс Христ (1 Петр 1:19–20-ийг үзнэ үү), Иеремиа (Иеремиа 1:5-ыг үзнэ үү) орно. Энэ хичээл суралцагчдад тэнгэрлэг зорилгоо биелүүлэх хүсэлтэй болоход нь тусалж чадна.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дөнгөж төрсөн нярай хүүхдийг тэвэрч байгаагаар төсөөлөн бодоод, дараах хоёр асуултын талаар бодоход урь:
Боломжит суралцах үйл ажиллагаа
Суралцахад бэлдэх
Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг мэддэг бөгөөд тэдэнд зориулсан тэнгэрлэг зорилго Түүнд бий гэдгийг олж мэдэхэд нь туслахын тулд тэднийг дараах нөхцөл байдлыг төсөөлөн бодоход уриарай. (Та суралцагчдадаа илүү сайн тохируулахын тулд нөхцөл байдлыг өөрчилж болно. Жишээлбэл, хэцүү хичээл дээр тодорхой нэг дүн авахад нь маш их сорилтод оруулдаг багш байж болно.)
Дасгалжуулагч таныг тодорхой нэг хугацаанд тодорхой нэг цагт нэг км газар гүйх гэх мэт хэцүү зорилгын төлөө ажиллахад сорьж байна гэж төсөөл.
-
Дараах нөхцөл байдал таны биелүүлэх хүсэлд болон үүнд хүрч чадна гэдэгт итгэх итгэлд тань хэрхэн нөлөөлөх вэ?
-
Таныг сайн мэдэх дасгалжуулагч тантай олон жил хамтран ажиллаж, тухайн сорилтыг танд тусгайлан тохируулсан байна.
-
Таныг мэдэхгүй шинэ дасгалжуулагч нийт багийнханд ижил сорилт өгнө.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр өөрсдийг нь болон тэнгэрлэг зорилгыг нь хэрхэн төгс мэддэг тухай эргэцүүлэн бодоход нь суралцагчдад туслахын тулд дараах өөрийгөө үнэлэх үнэлгээг үзүүлээрэй. (Тэмдэглэл: Суралцагчдыг 148-р хичээл дээрх “Суралцахуйгаа үнэлэх 9” гэсэн өөрийгөө үнэлэх үнэлгээг эргэн судлахыг урь.)
Дараах мэдэгдлүүд дээр (1 – миний тухай үнэн; 10 – миний тухай үнэн биш) өөрийгөө та хэрхэн үнэлэх вэ? Та мэдэгдэл тус бүрд ямар байдлаар үнэлгээ өгснөө судлах тэмдэглэлдээ бич.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр намайг хэнээс ч илүү сайн мэддэг гэдэгт би итгэдэг.
-
Тэдний тусламжтайгаар хийж чадах тэнгэрлэг зорилгыг тэд надад өгсөн гэдэгт би итгэдэг.
-
Би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын надад өгсөн тэнгэрлэг үйлийг мэдэж, гүйцэлдүүлэхийг хүсэж байна.
Суралцагчдыг өөрсдийн тэнгэрлэг зорилгын талаар илүү ихийг мэдэж авахдаа Ариун Сүнсний бодол, мэдрэмжид анхаарлаа хандуулахад уриарай.
“Төрөхөөс чинь өмнө … Би чамайг … томилсон”
Суралцагчдад нөхцөл байдлаа Иеремиагийнхтай хамаатуулахад нь туслахын тулд Их Эзэн тэднээс сүм дээр үг хэлэх, хичээл заах, номлолд үйлчлэх гэх мэт ямар нэг хэцүү зүйл хийхийг хүсвэл тэдэнд ямар санагдахыг асууж болно.
Их Эзэн Иеремиаг Иудагийн хаант улсын бошиглогчоор үйлчлүүлэхээр дуудахад тэр ч мөн тэгж бодсон байж болох юм. Суралцагчдад Иеремиаг Иерусалимд Лихайтай (1 Нифай 7:14-ийг үзнэ үү) ойролцоо үед бошиглож байсныг мэдэх нь сонирхолтой байж болох юм.
Иеремиа 1:4–5 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд суралцагчдыг урьж болно.
Иеремиа 1:4–5-ыг болон ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсоны дараах мэдэгдлийг унш. Дараа нь Их Эзэнтэй харилцах бидний харилцааны талаар сурч мэдсэн зүйлээ нэгтгэн дүгнээрэй.
Таны сүнс бол үхэшгүй мөнхийн зүйл. Их Эзэн Өөрийн бошиглогч Абрахамд хандан “Чи төрөхөөсөө өмнө сонгогдсон билээ” (Абрахам 3:23) гэж хэлсэн байдаг. Иеремиагийн болон бусад хүмүүсийн талаар ч Их Эзэн иймэрхүү зүйлс хэлсэн байдаг. Таны талаар хүртэл Тэрээр бас л үүнтэй ижил утгатай зүйлийг хэлсэн билээ.
Тэнгэрлэг Эцэг таныг мэддэг болоод их удаж байгаа. Та Түүний хүү эсвэл охин учраас Тэрээр таныг яг энэ цагт энэ дэлхий дээр ирж, Түүний агуу ажлыг хийх удирдагчаараа сонгосон юм. Та махан биеийнхээ чадвараар биш харин … сүнсний чадваруудынхаа ачаар сонгогдсон билээ. … (“Мөнхийн ач холбогдолтой шийдвэрүүд,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 124)
-
Иеремиа 1:4–5-аас болон ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн мэдэгдлээс бид ямар үнэнийг сурч болох вэ?
Суралцагчдыг хуваалцаж байх үед Их Эзэн биднийг төрөхөөс өмнө мэддэг байсан бөгөөд мөнх бус амьдралд гүйцэтгэх тодорхой үүрэг хариуцлагыг өгсөн гэдгийг олж тогтооход нь тэдэнд туслаарай.
Энэ үнэний талаар өөрсдөд нь байж болох ямар нэгэн асуулт тавихад суралцагчдыг урих талаар бодож үз. Хэрэв тэд Их Эзэний тодорхой хариулаагүй байгаа асуултуудыг асуувал тэдний сайн бодож тавьсан асуултуудад таларх, гэхдээ хариултуудын талаар таамаглахдаа болгоомжтой хандаарай.
Нэмэлт эх сурвалжууд дахь мэдэгдэл нь суралцагчийн асуултуудад хариулахад тусалж болно.
Мөнх бус амьдралдаа тодорхой үүрэг хариуцлага гүйцэтгэхээр дуудагдсан бусад хүний жишээнд суралцагчид дараах шүлгийн нэгийг эсвэл түүнээс илүүг уншиж болно: Лук 1:13–17, 1 Нифай 11:14–20, Мозая 3:5–10, Сургаал ба Гэрээнүүд 138:53–56.
Суралцагчдынхаа асуулт, хэрэгцээнд тулгуурлан тэдэнд хамгийн сайн тусалж болох дараах гурван хэсгээс нэгийг эсвэл хэд хэдийг сонгоорой.
Сонголт 1: Их Эзэний амлалтууд
Дараах судрыг судлахдаа ангийнхны хагасыг Их Эзэний өгсөн зөвлөгөөг тэмдэглэхэд, нөгөө хагасыг Их Эзэний өгсөн амлалтуудыг тэмдэглэхэд урьж болно. Дараа нь суралцагчдаар хуваалцахаар өөр өөр зүйлсийг тэмдэглэсэн хамтрагчийг нь олуул.
Дараа нь доорх асуултуудыг ангиараа хэлэлцээрэй.
Иеремиа 1:6–9, 17–19-ийг уншиж, Иеремиагийн хангалтгүй гэсэн мэдрэмжид хариу болгон Их Эзэний өгсөн зөвлөгөө, амлалтуудыг тэмдэглээрэй.
-
Их Эзэний Иеремиад өгсөн амлалтууд нь түүний дуудлагыг мөнхийн талаас нь харахад түүнд хэрхэн тусалсан байж болох вэ?
-
Их Эзэн та нарт өгсөн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь өнөөдөр өсвөр үеийнхэнд тусалж чадах юуг Их Эзэн Иеремиад хэлсэн бэ?
Сонголт 2: Тэнгэрлэг зорилгоо мэдэх нь чухал
Та тэнгэрлэг зорилгоо мэдэж, биелүүлэх хүсэлтэй болоход нь суралцагчдад туслахын тулд “Сонгогдсон үеийнхэн,” хэсгийг ChurchofJesusChrist.org дээрээс цагийн код 5:43-аас 7:14 хүртэл үзэж болно. Энэ нь нэгэн залуу тэнгэрлэг зорилгоо мэдээд, хэрхэн адислагдсаныг харуулдаг.
-
Их Эзэн танд ямар тэнгэрлэг үүрэг хариуцлага өгснийг мэдэх нь танд хэрхэн туслах вэ?
Сонголт 3: Тэнгэрлэг зорилгоо мэдэж авах нь
Суралцагчдыг хоёр минутын дотор дараах асуултад аль болох олон янзын хариултыг жижиг бүлгүүдэд хуваарилагдан ярилцахад уриарай. Дараа нь тэднийг гаргасан санаануудаа самбар дээр жагсаан бичихэд урь.
Суралцагчид патриархын адислалаа унших, залбирах, хувийн илчлэлт, хайртай хүмүүстэйгээ зөвлөлдөх, дуудлагаа эрхэмлэн биелүүлэх зэрэг хариултуудыг хуваалцаж болно.
-
Би Их Эзэний надад өгсөн тэнгэрлэг үүрэг хариуцлагын талаар хэрхэн суралцаж болох вэ?
Дараах мэдэгдлийг үзүүлэх талаар бодож үзээрэй. Бүлэг бүрийг ахлагч Пингрийгийн дөрвөн зөвлөмжөөс нэгийг сонгож, уг зөвлөмжийг дагаснаар Тэнгэрлэг Эцэгийн тэдэнд өгсөн тэнгэрлэг үүрэг хариуцлагыг ойлгоход нь өсвөр насны хүүхдэд хэрхэн тусалж болох талаар ярилцахыг уриарай.
Их Эзэн бидэнд ямар үүрэг хариуцлага өгснийг ойлгохын тулд бидний хийж чадах дөрвөн зүйлийг Далын ахлагч Жон С. Пингрий хуваалцсан юм:
Нэгдүгээрт бусдад анхаарал хандуул. …
Хоёрдугаарт сүнслэг бэлгүүдээ нээж олон, хөгжүүл. …
Гуравдугаарт саад бэрхшээлийг ашигла. …
Дөрөвдүгээрт Бурханд итгэж найд. Бид Түүнээс итгэлтэйгээр, чин сэтгэлээсээ асуух юм бол Тэрээр бидний тэнгэрлэг үүрэг даалгаврыг илчлэх болно. (“Чамд зориулсан ажил надад буй,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19-20)
Их Эзэн намайг мэддэг
Суралцагчдыг өнөөдөр сурсан, мэдэрснээ хуваалцахад нь туслахын тулд дараах зүйлийг хийхэд тэднийг урь. Суралцагчдыг үүнийг хийж байхдаа Ариун Сүнснээс хүлээн авч болох аливаа өдөөлтийг дагахыг урамшуулан дэмжээрэй.
Өнөөдөр сурсан зүйлсээ ашиглан, ирээдүйн өөртөө хандсан захиасыг судлах тэмдэглэлдээ бичээрэй. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын таны тухай мэддэг зүйлс, тэдний танд өгсөн тэнгэрлэг үүрэг хариуцлагын талаар юу санаж явахыг хүсэж байгаагаа бичээрэй.
Цээжил
Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын гол үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээр давтаж болно. Иеремиа 1:4–5-ийн судрын гол үг хэллэг бол “Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө … Би чамайг үндэстнүүдэд бошиглогч болгон томилсон юм.” “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.