Семинар
Суралцахуйгаа үнэлэх нь 9: Иеремиа–Иоел


“Суралцахуйгаа үнэлэх нь 9: Иеремиа–Иоел,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Суралцахуйгаа үнэлэх нь 9: Иеремиа–Иоел,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Суралцахуйгаа үнэлэх нь 9: 148-р хичээл

Суралцахуйгаа үнэлэх нь 9

ИеремиаИоел

A young woman sits at a table and talks with a young man, who is holding a Book of Mormon open.

Сүнслэг суралцахуйгаа эргэцүүлэн бодож, үнэлэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход бидэнд тусална. Энэ хичээл нь Иеремиа–Иоелыг судлах явцад тавьсан зорилго, олж авсан өсөлт хөгжлөө эргэн харахад нь суралцагчдад туслах зорилготой.

Суралцагчийн бэлтгэл: Хуучин Гэрээг судлахдаа өөрсдөд нь чухал санагдсан судрын хэсгийг хуваалцахаар бэлдэж ирэхэд суралцагчдыг урь. Тухайн хэсэг тэдэнд Есүс Христийг дагахад хэрхэн тусалдаг талаар бодохыг тэднээс хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Танай ангийнхан Иеремиа–Иоелыг судлах явцдаа энэ хичээл дээр үнэлснээс өөр үр дүнд төвлөрсөн байж болно. Хэрэв тийм бол төвлөрсөн үр дүнгээс суралцагчдын олж авсан өсөлт хөгжлийг үнэлж болохуйцаар үйл ажиллагаануудыг өөрчил.

Энэ хичээлээр суралцагчид дараах чиглэлд ахиц дэвшлээ үнэлэх боломжтой болно.

  1. Эцсийн өдрүүд дэх Есүс Христийн сайн мэдээний сэргээлттэй холбоотой бошиглолуудыг тайлбарла. (Тэмдэглэл: Энэ үйл ажиллагааг 118-р хичээл: “Исаиа 29”; 140-р хичээл: “Езекиел 37”; 143-р хичээл: “Даниел 2-ын сургаалууд дээр үндэслэсэн.”)

  2. Тэнгэрлэг зорилгынхоо хүчийг мэдрэх. (Тэмдэглэл: Энэ үйл ажиллагаа 130-р хичээл: “Иеремиа 1”-ийн сургаал дээр суурилсан.)

  3. Израилыг цуглуулах ажилд гар бие оролцох. (Тэмдэглэл: Энэ үйл ажиллагаа 132-р хичээл: “Иеремиа 16”-гийн сургаал дээр суурилсан.)

семинарын дүрс Суралцагчдыг хичээл дээрх асуултуудад хариулж, сэтгэгдлээ хэлж байх үеэр хувийн илчлэлт эрэлхийлж, танин мэдэж, үйлдэхэд нь тэдэнд тусалж болох ямар арга замууд байгаа талаар бод. Үүнийг хийх нэг арга бол “Би тэднээс юу асуух вэ?” эсвэл “Би тэднийг өөр юу хийхэд урьж болох вэ?” гэж өөрөөсөө асуух юм. Иймэрхүү асуултыг өөртөө эхэлж тавьснаар та хүлээн авсан хувийн илчлэлтээ хэрэгжүүлэхэд нь суралцагчдад хэрхэн туслах талаар Ариун Сүнсний сүнслэг нөлөөг хүлээн авч чадна.

(Хувийн илчлэлтэд урьдаг дагалдах асуултын талаар нэмэлт сургалт авах бол Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар гарын авлагын “Суралцагчдад хувийн илчлэл эрэлхийлж, таньж мэдэн, үүнийхээ дагуу үйлдэхэд тусал” хэсгийг үзнэ үү).

Аврагчтай илүү адилхан болох

Та бид хэрхэн бусдыг дуурайн сурдаг талаар ярилцах замаар суралцагчдад суралцсан зүйлээ үнэлэхээр бэлтгэхэд тусалж болно. Жишээлбэл: хүүхдүүд бусдыг дуурайх замаар үндсэн зан авирт суралцдаг. Та хэн нэгнийг дуурайснаар сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг хүсэж болох юм.

  • Таны дуурайх гэж хичээж байсан хүн хэн бэ? Та тэднийг дуурайснаар юу сурсан бэ?

Дараах асуултуудын талаар ярилцах зуураа Есүс Христийн зургийг харуулах талаар бодож үз. Хичээл дээр ярилцахын өмнө эдгээр асуултыг тунгаан бодох эсвэл судлах тэмдэглэлдээ хариулж бичих нь суралцагчдад тустай байж болно.

Actor portraying Jesus Christ at a well  in Samaria.
  • Та Аврагчийг ямар арга замаар дуурайхыг хичээдэг вэ?

  • Аврагчийг даган дуурайхад тань туслах ямар зүйлийг та семинарын хичээлээр эсвэл хувиараа суралцсан бэ?

Энэ хичээлийн үлдсэн хэсэг нь семинараас сурсан зарим зүйлээ давтах боломжийг суралцагчдад олгоно. Сурч мэдэж буй зүйл нь хэрхэн Аврагчийн үлгэр жишээг дагаж, Түүнтэй адил болоход тусалдаг талаар үргэлжлүүлэн бодоход суралцагчдыг урь.

Хожмын өдрүүд дэх Есүс Христийн сайн мэдээний Сэргээлттэй холбоотой бошиглолуудыг тайлбарлах

Хичээлийн энэ хэсэг нь Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн талаарх бошиглолуудыг тайлбарлахад суралцагчдад туслах зорилготой. Шаардлагатай бол Хуучин Гэрээний төгс эзэмших сургаалын хэсгүүд болох Исаиа 29:13–14; Езекиел 37:15–17; ба Даниел 2:44–45-ыг дахин давтахад нь суралцагчдад тусал. Судрын эшлэлүүдийг давтахын тулд суралцагчид тэдгээрээс нэгийг сонгоод, дараах зүйлийг хийж болно:

  1. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг унш.

  2. Судар эсвэл судрын тэмдэглэлдээ судрын хэсгийн талаар тэмдэглэсэн эсвэл бичсэн зүйлээ эргэн давт.

  3. Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023) дээрх судрын эшлэлд зориулсан төгс эзэмших сургаалын судрын гол үг хэллэгийг унш.

Суралцагчид Хуучин Гэрээн дэх Сэргээлтийн тухай эдгээр бошиглолыг уншсаны дараа тэднийг хоёр хоёроор нь хуваах талаар бодож үз.

Та өөрийгөө Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн тухай хичээл заахаар бэлтгэж байгаа номлолын хамтрагч байна гэж төсөөл. Заах зүйлсээрээ энгийн хичээлийн төлөвлөгөөг гаргахын тулд хамтран ажилла. Хичээлийн төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгож:

  • Аврагчийн сайн мэдээний сэргээлтийн талаарх Хуучин Гэрээний төгс эзэмших сургаалын нэг эсвэл хэд хэдэн хэсгийг уншиж, тайлбарла.

  • Өнөө үед дэлхий дээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм яагаад хэрэгтэй байгаа хоёр эсвэл гурван шалтгааныг жагсаан бич.

  • Хожмын өдрүүд дэх Аврагчийн сайн мэдээний сэргээлтийн тухай сэтгэгдлээ хуваалц.

Бэлдэхэд хангалттай цаг гаргаж өгсний дараа бусад хамтрагчдадаа заахад хамтрагчдыг урь. Эсвэл цөөн хэдэн хамтрагчийг хариултаа ангийнхантайгаа хуваалцахад урьж болно. Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн тухай болон энэ нь таны амьдралыг хэрхэн адисалсан тухай гэрчлэлээ хуваалцах талаар бодож үзээрэй.

Тэнгэрлэг зорилгынхоо хүчийг мэдрэх

Бурхан тэднийг мэддэг, мөнх бус амьдралд гүйцэтгэх тодорхой үүрэг хариуцлагуудыг тэдэнд өгсөн гэдгийг харуулсан саяхны туршлагаасаа тунгаан бодоход суралцагчдыг урь. Патриархын адислалаа аль хэдийн хүлээн авсан хүмүүсийн хувьд үүнийг харуулдаг патриархын адислал дахь үг эсвэл хэллэгийг бодож олоход нь тэднийг урамшуулж болно.

Суралцагчдад тэнгэрлэг зорилгынхоо талаар өмнө нь мэдсэн зүйлээ санахад туслахын тулд хамтрагчтайгаа дараах зүйлсийг хийхэд тэднийг урих талаар бодож үз:

Таны талаарх Их Эзэний мэдлэг болон өөрийн тэнгэрлэг зорилгын талаар олж мэдсэн зүйлээ санахын тулд дараах судрын хэсгүүдийг давтан унш:

Хүслийнхээ өсөлт, өөрчлөлтийг хэмжихэд суралцагчдад туслах нэг арга зам бол 130-р хичээл “Иеремиа 1”-ийн эхэнд ашигласан дараах даалгавруудыг үзүүлэх юм. Тухайн хичээлийн тэмдэглэлээ эргэн харж, тухайн үед юу мэдэрч байснаа харахад суралцагчдыг урь.

Та мөн хичээлийн төгсгөлд өөрсдөдөө бичсэн зурвасаа уншихыг суралцагчдаас хүсэж болно.

Та дараах мэдэгдлүүд дээр өөрийгөө хэрхэн дүгнэх вэ? (1 = миний хувьд үнэн; 10 = миний хувьд үнэн биш). Мэдэгдэл нэг бүрийг яагаад ингэж үнэлснээ судлах тэмдэглэлдээ бич.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр намайг хэнээс ч илүү сайн мэддэг гэдэгт би итгэдэг.

  • Тэд надад Тэдний тусламжтайгаар гүйцэлдүүлж чадах тэнгэрлэг зорилгыг өгсөн гэдэгт би итгэдэг.

  • Би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын надад өгсөн тэнгэрлэг зорилгыг мэдэж, гүйцэлдүүлэхийг хүсдэг.

Итгэл үнэмшил, хүсэл эрмэлзэлд нь нөлөөлөх юуг сүүлийн үед сурч, туршлага хуримтлуулсан тухайгаа бичиж, дээрх гурван мэдэгдэл дээрх өсөлт хөгжилтөө дүгнэхэд суралцагчдыг урь.

Израилын цугларалтад оролцох

Иеремиа 16” гэсэн 132-р хичээлийн үеэр Аврагчийн сайн мэдээг бусадтай хуваалцах хувийн төлөвлөгөө гаргахад суралцагчдыг урьсан. Суралцагчид сайн мэдээг хэнтэй, хэрхэн, хэзээ хуваалцаж болох талаар Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлсэн байж болно. Хичээлээ болон төлөвлөгөөгөө санахад нь суралцагчдад туслахын тулд та Иеремиа 16:14–16-г уншихыг хүсэж болно.

Дараах графикийг үзүүлэх талаар бодож үз. Судлах тэмдэглэл дээрээ үүнтэй төстэй график зурж, нэг юм уу түүнээс олон асуултад хариулж, нүдийг бөглөхөд суралцагчдыг урь.

Хангалттай хугацаа гаргаж өгсний дараа туршлагаа ангийнхантайгаа хуваалцах хүсэлтэй суралцагчдыг урь. Аврагчийн сайн мэдээг хуваалцахад гаргасан суралцагчдын хичээл зүтгэлийг магтаж, урамшуулах арга замуудыг хайж ол. Та эргэн тойрныхоо хүмүүстэй Есүс Христийн сайн мэдээг үргэлжлүүлэн хуваалцах шинэ төлөвлөгөө залбиралтайгаар гаргах боломжийг суралцагчдад олгохыг хүсэж болно.