“Хосеа 1–6; 10–14; Иоел: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Хосеа 1–6; 10–14; Иоел: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Хосеа 1–6; 10–14; Иоел
Хосеа 1–6; 10–14; Иоел
Тойм
Хосеа номд Их Эзэн Израилчуудад Өөрийн хувиршгүй гэрээт хайрын талаар заахдаа Хосеа, Гомер хоёрын гэрлэлтийг бэлгэ тэмдэг болгон ашигласан. Их Эзэн бошиглогч Иоелаар дамжуулан “Би Сүнсээ бүх махбод дээр цутгана” (Иоел 2:28; мөн Иосеф Смит—Түүх 1:41-ийг үзнэ үү) хэмээн амласан билээ.
Хувийн илчлэл эрэлхийлж, таньж, үүнийхээ дагуу үйлдэхэд нь суралцагчдад тусал. Бид бүгдэд Ариун Сүнснээс ирдэг хувийн илчлэлийг таньж мэдэхэд тусламж хэрэгтэй. Та Сүнсээр заалгахыг эрэлхийлэхдээ Сүнс суралцагчидтай ярилцдаг арга замуудыг таньж мэдэхэд тэдэнд туслах аргуудыг хайж ол. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийн тулд “Аврагч бусдад хувийн илчлэл эрэлхийлж, таньж мэдэн, үйлдэхэд тусалсан” (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 18)-ыг үзнэ үү. Та бусдад Сүнсийг танин мэдэхэд нь хэрхэн тусалж болох жишээг “Суралцахуйгаа үнэлэх нь 9” гэсэн 148-р хичээлээс үзнэ үү.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл танд хичээл бүрд урьдчилан бэлтгэхэд шаардлагатай зүйлсийн талаар санаа өгнө.
Хосеа
Хичээлийн зорилго: Их Эзэний хувиршгүй хайр, нигүүлслийг ойлгоход суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Их Эзэний хайр, нигүүлслийг мэдрэхэд ямар туршлага тусалсан талаар бодоход суралцагчдыг урь
-
Тараах материал: “Их Эзэний хайр ба нигүүлслийг ойлгох нь”
Иоел
Хичээлийн зорилго: Ариун Сүнсээр дамжуулан Их Эзэнээс илчлэл хүлээн авах чадвараа сайжруулахад суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: “Би амьдралдаа илүү их хувийн илчлэл хүлээн авахын тулд юу хийж болох вэ?” гэсэн асуултыг суралцагчдад тавь. Хэрхэн өөр өөрөөр хариулж болохыг тунгаан бодоход тэднийг урь. Тэд судрууд эсвэл Сүмийн удирдагчдын сургаалуудаас харах эсвэл итгэдэг хүмүүсээсээ асуултын хариултыг асууж болно.
-
Тараах материал: “Илчлэл хүлээн авах чадвараа нэмэгдүүлэх”
-
Эд зүйлс: Жижиг аяга, домбо, том хувин, хуудас цаас
-
Үзүүлэх эд зүйлс: Бидэнд хувийн илчлэл хүлээн авахад туслах арга замуудыг ярилцах дөрвөн өөр сонголтын зааварчилгаа
Суралцахуйгаа үнэлэх нь 9
Хичээлийн зорилго: Иеремиа–Иоелыг судлах явцдаа өөрсдийн тавьсан зорилго, олж авсан өсөлт хөгжлийнхөө талаар эргэцүүлэн бодоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Хуучин Гэрээг судлахдаа өөрсдөд нь чухал санагдсан судрын хэсгийг хуваалцахаар бэлдэж ирэхэд суралцагчдыг урь. Тухайн хэсэг тэдэнд Есүс Христийг дагахад хэрхэн тусалдаг талаар бодохыг тэднээс хүс.
-
Үзүүлэх эд зүйлс: Аврагчийн зураг; тэнгэрлэг зорилгынхоо талаарх итгэлээ үнэлж цэгнэхэд суралцагчдад туслах асуултууд; Аврагчийн сайн мэдээг хуваалцах төлөвлөгөөгөө үнэлж цэгнэхэд нь суралцагчдад туслах график