Семинар
Даниел 6: Судраас сайн мэдээний үнэнийг олох нь


“Даниел 6: Судраас сайн мэдээний үнэнийг олох нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Даниел 6: Судраас сайн мэдээний үнэнийг олох нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Даниел 1–7: 145-р хичээл

Даниел 6

Судраас сайн мэдээний үнэнийг олох нь

The Old Testament prophet Daniel in the lion's den at the decree of King Darius. Daniel is resting his hand on the back of one of the lions. The lions are not harming Daniel. Daniel is looking up at the entrance of the lion's den at men who are astonished that Daniel is unharmed.

Хуучин Гэрээний ямар түүх танд утга учиртай сайн мэдээний зарчмыг заасан бэ? Есүс Христ Өөрийнх нь сургаалуудыг ойлгоход шавь нартаа туслахын тулд Хуучин Гэрээг ашигласан (жишээлбэл Лук 4:24–27-г үзнэ үү). Сайн мэдээний олон үнэнийг харуулдаг нэгэн хүчирхэг түүх бол Даниелын арслангийн нүхэнд хаягдахдаа ч Их Эзэнд итгэж, найдсан тухай түүх юм. Энэ хичээл суралцагчдад Даниел 6-р бүлгийн сайн мэдээний үнэнийг таньж мэдэн, хуваалцахад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг энэ жил Хуучин Гэрээнээс судалж байхдаа сурсан судрын түүхүүдээ эргэцүүлэн бодохыг уриарай. Тэд өөрсдөд нь чухал санагдах түүхийг сонгож, тус түүхийн ачаар ойлгож авсан сайн мэдээний үнэнийг хуваалцахад бэлтгэж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Түүхийн сургамж

Суралцагчдад түүхийн сургамжийг тодорхойлох дадлага хийхэд туслахын тулд нутгийнхны домог эсвэл хүмүүсийн сайн мэддэг ардын үлгэрийг сонгоорой. Жишээлбэл та “Нугасны муухай дэгдээхэй” зэрэг түүхийг ашиглаж болно. Мөн та “Things That Matter Most” бичлэгийг ChurchofJesusChrist.org дээрээс олж 0:00-аас 0:22 хүртэлх хэсгийг үзүүлж болно. Тэгээд дараах асуултуудыг асуугаарай:

0:33
  • Энэ түүх ямар захиасыг зааж болох вэ?

  • Уг захиас нь Есүс Христ болон Түүний сайн мэдээний тухай үнэнийг хэрхэн дүрслэн харуулж болох вэ?

Бид нийтэд түгсэн үлгэр домог болон түүхүүдээс үнэнийг олж хардагтай адил, Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн бидэнд зориулан хадгалж үлдээсэн бурханлагаар нөлөөлсөн судрын түүхүүдээс сайн мэдээний чухал үнэнийг олж мэдэж болно.

Судрын түүхүүд сайн мэдээний үнэнийг хэрхэн заадгийг ойлгоход бидэнд туслахын тулд Далын ахлагч Жэй Э.Жэнсэн ийн заасан:

Final official portrait of Elder Jay E. Jensen of the First Quorum of the Seventy, 2008.Called to Presidency of the Seventy effective August 1, 2008.  Sustained at the October 2008 general conference.Given emeritus status at the October 2012 general conference.

Та нар эдгээр [судрын] түүхийг уншиж, судлах үед өнгөрсөн үед ч, өнөө үед ч нэгэн адил хэрэглэгдэж болох үг, өгүүлбэр эсвэл зарчмыг олж харах болно. Хэрэв та нар залбиран судлахаа үргэлжлүүлбэл бусад зарчим ч тодорхой болно. Та нар эдгээр зарчмыг хамтад нь авч үзсэнээр тэд-тэнд-тэр үед буюу өнгөрсөн үед амьдарч байсан бошиглогчид болон хүмүүсийг би-энд-одоо гэсэн өнөө үеийн өөрсөдтэйгөө холбох гүүр болж эхлэх болно. (“Scripture Stories as Patterns for Our Lives,” Ensign, 2009 оны 7-р сар, 21)

  • Ахлагч Жэнсэний захиасаас юу танд онцлог санагдсан бэ?

  • Хуучин Гэрээний ямар түүх танд Eсүс Христ болон Түүний сайн мэдээг илүү сайн ойлгоход тусалсан бэ?

Дараах хувийн үнэлгээ нь суралцагчдад судрын түүхүүд дэх үнэнийг тодорхойлох ур чадвараас өнөөдөр хэрэгжүүлж болох хэсгийг сонгоход тусалж чадна.

Судар судлах дараах ур чадваруудыг ашиглахдаа хэр итгэлтэй байгаагаа 1-ээс 5-ын хооронд үнэлээрэй:

  • Би сайн мэдээний үнэнийг судрын түүхээс олж мэдэж чадна.

  • Судрын түүх Есүс Христийн тухай хэрхэн заадгийг би хялбархан харж чадна.

  • Би судрын түүхүүдийг амьдралдаа хэрэгжүүлж чадна.

  • Би судрын түүхүүдээс сурсан зүйлээ бусадтай үр дүнтэй хуваалцаж чадна.

Өнөөдөр та нар Даниелын номын нэг түүхийг судалж, үүнээс юу сурснаа тайлбарлаарай. Өөрийнхөө хамгийн бага итгэлтэй байгаа ур чадвар дээрээ хүч чармайлтаа төвлөрүүлж болно. Судрын түүхүүдээс үнэнийг олж тогтоох чадвараа нэмэгдүүлэхийн тулд мөн Есүс Христ, Түүний амьдрал, Түүний сайн мэдээний тухай сурсан зүйлээ бусдад заахын тулд Ариун Сүнсийг уриарай.

Даниел арслангийн нүхэнд хаягдав

Даниелыг нөхдийнхөө хамт Вавилонд олзлогдсоноос хойш олон жилийн дараа Вавилон Медечууд болон Персүүдэд эзлэгджээ. Медегийн Дариус Вавилоны хаан болсон (Даниел 5:30–31-ийг үзнэ үү).

Дараах үйл ажиллагаа нь Даниелыг арслангийн нүхэнд хаясан тухай түүхийг судалснаар судрын түүхүүдээс сайн мэдээний үнэнийг олж тогтоох дадлага хийхэд суралцагчдад тусална (Даниел 6-г үзнэ үү). Суралцагчдад сайн мэдээний үнэнийг хайхаасаа өмнө уг түүхийг товч тоймлон харах нь тустай байж болно. Уг түүхийг нэгтгэн дүгнэх зарим арга замыг доор өгөв:

  1. Суралцагчдаар уг түүхийг хуваалцуулахын тулд тэднийг бүлгүүдэд хувааж, нэг хэсгийг уншуулж болно. Дараа нь бүлэг бүр ангийнхандаа өөрсдийн уншсан хэсгийг хураангуйлан ярьж өгч болно. Уншлагыг хуваах нэг арга нь:

    Даниел 6:1- 5

    Даниел 6:6– 11

    Даниел 6:12– 17

    Даниел 6:18– 23

    Даниел 6:24– 28

  2. Та ангийнхандаа зориулж түүхийг бүхэлд нь нэгтгэн дүгнэж хэлж өгч болно. Боломжтой бол та “Даниел ба арслан” (Найз, 2018 оны 11-р сар, FJ4–FJ6) нийтлэлд байгаа зургуудыг эсвэл “Daniel and the Lions’ Den” (1:46) ChurchofJesusChrist.org дээр байгаа видео бичлэгийг ашиглан уг түүхийг дүгнэж болно.

1:45

семинарын дүрсСуралцагчдад судрын түүхүүдээс сайн мэдээний зарчмуудыг олж тогтоох дадлага хийхэд нь туслахын тулд “Судрын түүхүүд сайн мэдээний үнэнийг заадаг” тараах материалыг ашиглана уу. Суралцагчид сурч мэдсэн зүйлээ ангийнхандаа танилцуулах учраас тэднийг хамтрагчтайгаа хамт эсвэл жижиг бүлгүүдэд хуваасан байдлаар оролцуулах нь зүйтэй байж болох юм. Хичээлээ танилцуулах тухайд илүү санаа зовдог суралцагчдыг илүү ая тухтай байж болох суралцагчидтай хослуулах талаар бодож үзээрэй.

Суралцагчдыг хичээлдээ бэлдэхээр тараах материалыг ашиглаж байхад та ангийн дундуур явж, сайн мэдээний ямар үнэнийг олж байгааг харж болно. Хэрэв тэд асуудалтай байвал судрын түүхэн дэх үнэнийг олж мэдэхэд нь та хэрхэн тусалж болох талаар бодож үзээрэй. Тэдний олж тогтоож болох үнэний жишээнүүд:

  • Бид Христийн шавь учраас итгэл үнэмшлээсээ болж эсэргүүцэлтэй тулгарах болно (Даниел 6:1–5).

  • Биднийг дэлхийн дарамт шахалтыг сөрөн зогсох үед Их Эзэн бидний хичээл зүтгэлийг адислах болно. (Даниел 6:6–16)

  • Зөв зүйлийг хийж, Их Эзэнд итгэх үед бидний зөв шударга үлгэр дуурайл бусдад нөлөөлөх болно (Даниел 6:16–28).

Сурч мэдсэн зүйлээ хуваалцах

Суралцагчдыг тараах материалыг гүйцээсний дараа бэлтгэсэн хичээлээ өөр бүлэгтэй эсвэл ангийнхантайгаа хуваалцахыг уриарай. Хэрэв суралцагчид Есүс Христийг сануулах түүхийн хэсгүүдээс хуваалцахгүй бол та дараахтай төстэй харьцуулалтыг онцолж болно:

  • Даниел, Есүс хоёр хоёулаа үхэлтэй нүүр тулах үедээ ч гэсэн Тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлсэн юм ( Даниел 6:7, 10; Иохан 6:38-ыг үзнэ үү).

  • Даниел, Есүс хоёр чулуугаар тагласан нүхнээс гайхамшигтайгаар амьд гарч ирэв (Даниел 6:17, 23; Марк 15:46; 16:4–6-г үзнэ үү).

Та суралцагчдыг гэртээ хариад бэлтгэсэн хичээлүүдээ гэр бүлийнхээ гишүүнтэй эсвэл найзтайгаа хуваалцахад нь урамшуулан дэмжиж болно.

Хичээлээ дуусгахын тулд та Есүс Христийн захиасаар эсвэл судрын түүхүүд дэх Түүний сайн мэдээгээр хэрхэн адислагдсан тухайгаа хуваалцах талаар бодож үзээрэй. Суралцагчдыг хувиараа судраас судлахад нь сайн мэдээний үнэнийг олж харахад туслах Ариун Сүнсний илэрхийллүүдийг үргэлжлүүлэн хайж олохыг уриарай.