Семинар
Даниел 1–7: Тойм


“Даниел 1–7: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Даниел 1–7: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Даниел 1–7

Даниел 1–7

Тойм

Даниел, Шадрах, Мешах, Абеднего нар харийн нутагт зарцлагдаж байсан ч Их Эзэний хуулиудыг дуулгавартай дагахаар бат зогссон тул Тэрээр тэднийг хамгаалж, адисалсан юм. Их Эзэн Даниелд дэлхий дээр Өөрийн хаант улсыг байгуулах хожмын өдрүүдийн тухай үзэгдлийг үзүүлсэн юм. Их Эзэний хаант улс болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэлхийг дүүргэн, үүрд орших болно.

семинарын дүрсЕсүс Христийн хэргэм цол, үүрэг хариуцлага, зан чанарын талаар заагаарай. Суралцагчид судраас Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар суралцахыг эрэлхийлснээр тэд Тэдний талаар мэдэж, хайрлаж чадна. Та суралцагчдад зориулан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын нэр, үүрэг хариуцлага, зан чанарыг тодорхойлоход туслах асуултуудыг зохиосноор үүнийг хийж сурахад нь тусалж чадна. Үүнийг хэрхэн гүйцэтгэх жишээг 142-р хичээл: “Даниел 1”-ээс олж үзэх боломжтой.

Хэрхэн ийн үйлдэх талаар илүү ихийг Аврагчийн арга барилаар заах нь [2022] гарын авлагын “Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, зан чанарын талаар заа” хэсгээс үзнэ үү.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл танд хичээл бүрд урьдчилан бэлтгэхэд шаардлагатай зүйлсийн талаар санаа өгнө.

Даниел 1

Хичээлийн зорилго: Суралцагчдад Их Эзэний мэргэн ухааны үгийг дуулгавартай дагах амлалтаа хүчирхэгжүүлэхэд нь туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Gospel Library дахь Сэдэв ба асуулт дээрх “Мэргэн ухааны үгс”-ийн тоймыг судлахад урь. Тэднийг Их Эзэний мэргэн ухааны үгийг дагаснаар тэд болон бусад хүмүүс хэрхэн адислагдсанаа хэлэлцэхийг урамшуулан дэмжээрэй.

  • Видео:God Gave Them Knowledge” (13:49, бичлэгийн 0:52-аас 5:15 хүртэлх хэсэг)

  • Суралцагчдад зориулсан материалууд: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч -ийн хуулбаруудыг үүнийг унших боломжгүй суралцагчдад зориулж бэлдэх; суралцагчдыг зурагт хуудас хийхэд зориулж цаас, самбарын үзэг эсвэл өнгийн харандаа бэлтгэх

Даниел 2

Хичээлийн зорилго: Суралцагчдад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн тэнгэрлэг сэргээлтийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд нь туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг энэ хичээлд бэлтгэхийн тулд дараах санаануудаас нэгийг сонгоход уриарай:

    • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сэргээлтийн нэг хэсэг болсон чухал үйл явдлуудын жагсаалтыг гаргана уу.

    • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сэргээлтийн ачаар сурч мэдсэн үнэнийхээ жагсаалтыг гаргаарай.

      Та суралцагчдад жагсаалт гаргахад нь туслахын тулд гэр бүлийн гишүүд эсвэл Сүмийн удирдагчидтай ярилцахыг санал болгож болно.

  • Видео:God Gave Them Knowledge” (13:49) бичлэгийн 6:17-оос 13:00 хүртэлх хэсэг; “Түүнийг сонс” (24:23) бичлэгийн 17:05-аас 22:55 хүртэлх хэсэг

  • Тараах материал:Небухаднезар хааны зүүд

  • Үзүүлэх агуулга: Тараах материалыг гүйцэтгэх заавар

  • Суралцагчдад зориулсан материал:Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг”-ийн хуулбарууд

Даниел 3

Хичээлийн зорилго: Суралцагчдад үр дүнгээс үл хамааран Есүс Христэд итгэх хүслийг мэдрэхэд нь туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг сорилт бэрхшээлээсээ гайхамшигтайгаар чөлөөлөгдсөн Христийн итгэлт шавь нарын талаар бодохыг уриарай. Дараа нь чөлөөлөгдөөгүй бусад итгэлт шавь нарынх нь тухай бодоорой. Тэд эдгээр баримт Их Эзэнд итгэх итгэлийн талаар юу зааж байгааг тунгаан бодож болох юм.

  • Видео:Би амьд учраас та нар ч амьд” (11:26) бичлэгийн 4:04-оос 4:55, 4:55-аас 5:23 хүртэлх хэсгүүд; “Shadrach, Meshach, and Abed-nego” (1:39)

  • Үзүүлэх агуулга: Хичээлийн эхэнд өөрийгөө үнэлэх асуултууд

  • Зураг: Небухаднезар хааны барьсан алтан хиймэл шүтээн; Шадрах, Мешах, Абеднего гурав галт зууханд

Даниел 6

Хичээлийн зорилго: Суралцагчдад Даниел 6-р бүлгийн сайн мэдээний үнэнийг таньж мэдэн, хуваалцахад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг энэ жил Хуучин Гэрээнээс судалж байхдаа сурсан судрын түүхүүдээ эргэцүүлэн бодохыг уриарай. Тэд өөрсдөд нь чухал санагдах түүхийг сонгож, тус түүхийн ачаар ойлгож авсан сайн мэдээний үнэнийг хуваалцахад бэлтгэж болно.

  • Хуваалцах түүх: Суралцагчид ёс суртахууныг тодорхойлж болох нийтэд түгсэн үлгэр домог эсвэл ардын үлгэр

  • Видео: “Things That Matter Most” (0:33) бичлэгийн 0:00-оос 0:22 хүртэлх хэсэг; “Daniel and the Lions’ Den” (1:46)

  • Зураг:Даниел ба арслан” өгүүллийн Даниелын зураг (Friend, 2018 оны 11-р сар, FJ4–FJ6)

  • Тараах материал:Судрын түүхүүд сайн мэдээний үнэнийг заадаг