Семинар
Даниел 3: “Бидний Бурхан … Тэр биднийг аврах чадалтай … Хэдийгээр тэгэхгүй байсан ч”


“Даниел 3: ‘Бидний Бурхан … Тэр биднийг аврах чадалтай … Хэдийгээр тэгэхгүй байсан ч,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Даниел 3: ‘Бидний Бурхан … Тэр биднийг аврах чадалтай … Хэдийгээр тэгэхгүй байсан ч,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Даниел 1–7: 144-р хичээл

Даниел 3

“Бидний Бурхан … Тэр биднийг аврах чадалтай … Хэдийгээр тэгэхгүй байсан ч”

Их Эзэн заримдаа биднийг сорилтуудаас гайхамшигтайгаар аварч мэднэ. Зарим үед Тэрээр бидний найдсан арга замаар, цаг хугацаанд биднийг аврахгүй байж ч мэднэ. Аль нь ч байлаа гэсэн бид Их Эзэн хэрхэн, хэзээ биднийг адислахыг сонгохоос үл хамааран Шадрах, Мешах, Абеднего нар шиг байхыг хичээж мөн Түүнд итгэж болно. Энэ хичээл үр дүн нь ямар байхаас үл хамааран Есүс Христэд итгэх хүсэлтэй болоход нь суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг сорилт бэрхшээлээсээ гайхамшигтайгаар чөлөөлөгдсөн Христийн итгэлт шавь нарын талаар бодохыг уриарай. Дараа нь чөлөөлөгдөөгүй бусад итгэлт шавь нарынх нь тухай бодоорой. Тэд эдгээр баримт Их Эзэнд итгэх итгэлийн талаар юу зааж байгааг тунгаан бодож болох юм.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх

Ахлагч Боуэний хүү Тайсоны тухай дараах түүхийг хуваалцаж, хичээлээ эхлүүлэх талаар бодож үзээрэй.

Тайлбар: Мэдэгдлийн видео хувилбар нь бичгээр гаргасан мэдэгдэлд ороогүй нэмэлт мэдээллийг агуулсан.

Далын ахлагч Шэйн М.Боуэн дараах туршлагаа хуваалцжээ:

11:26
Official Portrait of Elder Shayne M. Bowen.  Photographed March 2017.

[Миний хүү] Тайсон найман сартай байхдаа хивсэн дээрээс шохойны хэлтэрхий олоод залгичихсан [амандаа хийчихсэн] юм. Шохой Тайсоны хоолойд тээглээд, тэр амьсгалж чадахгүй байв. Ах нь Тайсонг дээд давхарт гаргаад, “Дүү амьсгалахгүй байна. Дүү амьсгалахгүй байна” гэж ухаангүй орилж байлаа. Бид хиймэл амьсгал хийж, тэр даруй түргэн тусламж дуудав.

Түргэн тусламж ирэн, Тайсонг эмнэлэг рүү яаралтай авч явлаа. Хүлээлгийн өрөөнд сууж байхдаа бид тасралтгүй хичээнгүйлэн залбирч, Бурханаас бидэнд гайхамшгаа үзүүлэхийг гуйж байлаа. (“Би амьд учраас та нар ч амьд,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 16)

  • Энэ нөхцөл байдлаас гарч болох байсан үр дүнгүүд энэ гэр бүлийн Бурханд итгэх итгэлд хэрхэн нөлөөлж болох вэ?

Ахлагч Боуэн ийн үргэлжлүүлэв:

11:26
Official Portrait of Elder Shayne M. Bowen.  Photographed March 2017.

Бүх насаараа хүлээж байгаа юм шиг санагдсан тэр мөчид эмч өрөөнд орж ирээд, “Намайг үнэхээр уучлаарай. Бид хийж чадах бүхнээ хийлээ. Орж, салах ёс хийж болно” гээд гараад явав.

Бид Тайсонгийн хэвтэж байсан өрөө рүү орж амьгүй болсон бяцхан баяр баясгалангаа харлаа. …

Тэр мөчид энэ ертөнцийн төгсгөл ирсэн юм шиг санагдаж билээ. (“Би амьд учраас та нар ч амьд,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 16)

Боуэний гэр бүлийнхний адил та нарт ч бас Бурхан таны хүссэнээр адислаагүй туршлага тохиолдсон байж болох юм. Их Эзэн таныг эсвэл гэр бүлийг тань адисалсан эсвэл хүсэж байсан үр дүнгээр тань адислаагүйг мэдэрсэн туршлагаа тунгаан бодоорой.

Дараах асуултуудыг үзүүлэх нь тус болж болох юм.

Өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай:

  • Таны туршлага Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд итгэх итгэлд тань хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Таны хүлээн авсан болон хүлээн аваагүй адислалуудаас үл хамааран Тэдэнд итгэж чадна гэж та бодож байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж?

Өнөөдөр Даниел 3-ыг судлахдаа үр дүн нь ямар ч байлаа гэсэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлэхэд тусалж чадах Ариун Сүнсний сэтгэгдлүүдэд анхаарлаа хандуулаарай.

Хэцүү шийдвэр

Дараах нэрсийг самбар дээр бичихийг бодож үзээрэй: Шадрах, Мешах, Абеднего. Алтан хиймэл шүтээнийг үзүүлээд, суралцагчдыг энэ түүхийн талаар мэддэг зүйлээ хуваалцахад уриарай. Та доорх түүхийг өөрийн үгээр нэгтгэн дүгнэж болно.

Вавилоны хаан Небухаднезар том алтан хөрөг буюу баримал хийжээ. Энэ нь ойролцоогоор 90 фут (27.4 метр) өндөр, 9 фут (2.74 метр) өргөн байв (Даниел 3:1-ийг үзнэ үү). Аль нэг хөгжим тоглоход хүн бүр түрүүлгээ унаж, хөрөгт мөргөх зарлигийг хаан гаргасан (Даниел 3:4–5-ыг үзнэ үү). Алтан хөрөгт мөргөөгүй хэнийг ч болов “дүрэлзсэн галтай зууханд” (Даниел 3:6) хаях байв.

Энэ хөрөгт мөргөхгүй байхын үр дагаврыг тунгаан бодож, хэрэв та тэнд байсан бол юу хийх байснаа төсөөл.

Шадрах, Мешах, Абеднего нар хөрөгт мөргөхгүй байснаараа Бурханыг дээдлэн хүндэлж байв (Даниел 3:12-ыг үзнэ үү).

Дараах шүлгүүдийг судлахад суралцагчдад туслах үүднээс Небухаднезар, Шадрах, Мешах, Абеднего болон өгүүлэгчийн дүрийг өөрсдийн хүсэлтээр унших таван суралцагчийг урьж болно. Шадрах, Мешах, Абеднего нарыг уншсан суралцагчид Даниел 3:16–18-аас нэг нэг шүлгийг уншиж болно.

Даниел 3:13–18-ыг уншаад, эдгээр эрээс Есүс Христэд итгэх итгэлийн талаар юу сурснаа хайж олоорой.

  • Та Есүс Христэд итгэх итгэлийн талаар ямар сургамж авсан бэ?

    Үр дүн нь ямар байхаас үл хамааран бид Түүнд итгэснээр Есүс Христэд итгэх итгэлээ харуулж чадна гэдгийг ойлгоход суралцагчдад туслаарай.

    Суралцагчдыг “биднийг аварна” (17-р шүлэг) гэдэг үгсийг тэмдэглэхийг урих талаар бодож үзээрэй. Бурханыг таньж мэдэх нь Түүнд итгэх итгэлийг харуулдаг бидний найдаж буй зүйлээр биднийг адисалж чадна гэдгийг онцолно уу.

    Дараа нь суралцагчдыг “хэдийгээр тэгэхгүй байсан ч” (18-р шүлэг) гэдэг үгсийг тэмдэглэхийг уриарай. Бурхан тэдний найдаж байсан зүйлээр нь адислахыг сонгохгүй байж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа эдгээр эрээс Бурханд итгэх итгэлийн талаар юу сурсныг нь суралцагчдаас асуугаарай.

  • Есүс Христэд итгэх эсвэл үр дүнд нь итгэх хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?

  • Хэн нэгэн үр дүнд нь итгэхийн оронд Есүс Христэд итгэх итгэлээ харуулах хэрэгтэй орчин үеийн ямар нөхцөл байдал байдаг вэ?

Бидний итгэлийн үр дүн

Хичээлийн эхнээс галт зуухны зургийг үзүүлэх талаар бодож үзээрэй. Суралцагчид хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилагдан дараах шүлгүүдийг судалж, асуултуудыг хэлэлцэж болно.

Даниел 3:19–28-ыг уншиж, Шадрах, Мешах, Абеднего нарт тохиолдсон туршлагаас танд сэтгэгдэл төрүүлсэн үг, хэллэгүүдийг тэмдэглээрэй.

Та эдгээр шүлгийг дүрслэн бодоход нь суралцагчдад туслахын тулд “Шадрах, Мешах, Абед-него нар”-ын (1:39) ChurchofJesusChrist.org дээр байгаа видео бичлэгийг үзүүлж болно.

1:39
  • Энэ түүхийн юу нь танд сэтгэгдэл төрүүлсэн бэ?

  • Та энэ түүхээс Бурханы талаар юу мэдэж авсан бэ?

Бурхан Шадрах, Мешах, Абеднего нарыг аварсан ч биднийг үргэлж сөрөг үр дагавруудаас аврахгүй байж мэднэ гэдгийг тайлбарлах нь тустай байж болох юм. Үүнийг харуулахын тулд суралцагчид дараах үйл ажиллагааг гүйцэтгэж болно.

Есүс Христэд итгэсэн ч сөрөг үр дагавруудыг амссаар байсан хүмүүсийн тухай судрын түүхүүдийг бодоорой.

Самбар дээр Хэдийгээр тэгэхгүй байсан ч … гэж бичих талаар бодож үзээрэй. Дараа нь суралцагчид энэ хэллэгийн доор бодож олсон хүмүүсээ жагсааж бичиж болно. Хэрэв цаг гарвал тэд эдгээр хүний түүхийг судруудаас хайж, тэд Бурханд итгэсэн гэсэн нотолгоог хайж олж болно. Шаардлагатай бол суралцагчдын харж болох жишээнүүдийг доор харуулав: Нифай (1 Нифай 18:10–16-г үзнэ үү), Абинадай (Moзая 17:9–20-ийг үзнэ үү), Иосеф ба Хайрум Смит (Сургаал ба Гэрээнүүд 135:1-ийг үзнэ үү) эсвэл зөв шударга янз бүрийн хувь хүмүүс (Еврей 11:36–40-ийг үзнэ үү).

  • Эдгээр түүх үр дүн нь ямар байхаас үл хамааран Их Эзэнд итгэхэд танд хэрхэн тусалж байна вэ?

  • Үр дүн ямар байхаас үл хамааран Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэхийг хүсэхэд тань туслах юуг та мэдэх вэ?

Христэд найдах

Суралцагчдад ахлагч Боуэний туршлагыг сануулах талаар бодож үзээрэй. Дараах мэдэгдэл нь түүнд тохиолдсон үр дагаврыг үл харгалзан Их Эзэнд хэрхэн итгэж байсныг олж харахад тэдэнд тусалж чадна.

Ахлагч Боуэн туршлагаасаа цааш нь хуваалцсан юм:

Official Portrait of Elder Shayne M. Bowen.  Photographed March 2017.

Би өөрийгөө буруутгаж, уурлаж, өмөөрөх тусам энэ нь намайг дотроос минь хэмлэж байсан тул зүрх сэтгэлээ өөрчлөхийг хүсэмжлэн залбирдаг байлаа. Их Эзэн надад маш нандин туршлагаар дамжуулан шинэ зүрх сэтгэлийг өгсөн бөгөөд хаа нэг ганцаардан шаналдаг ч миний бүхий л үзэл бодол өөрчлөгдсөн юм. Би хэн нэгэнд дээрэмдүүлж байгаа бус, харин хэрэв би итгэлтэйгээ батлах юм бол агуу адислалууд хүлээж байгааг мэдсэн билээ.

Миний амьдрал өөрчлөгдөж эхлэн, өнгөрсөн үеэ цөхрөн харахын оронд найдвар дүүрэн ирээдүйг харах боломжтой болсон юм. …

Бидний Аврагч Есүс Христ болох Түүний ачаар уй гашуу, ганцаардал, цөхрөл нэг л өдөр бүрэн дүүрэн баяр баясгалангаар солигдох болно гэдгийг би гэрчилж байна. Бид Түүнд найдаж болно гэдгийг би гэрчилж байна. (“Би амьд учраас та нар ч амьд,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17)

  • Ахлагч Боуэний туршлага танд хэрхэн тусалж болох вэ?

  • Хэзээ та эсвэл таны мэддэг хэн нэгэн үр дүн нь ямар байгаагаас үл хамааран Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ хоёрт итгэлээ харуулж, Тэдэнд итгэж байсан бэ?

Үр дүн нь ямар байхаас үл хамааран Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэхийг хүсэхэд тань юу танд тусалдаг болохыг судлах тэмдэглэлдээ бичээрэй. Таны Даниел 3-аас сурч мэдсэн сургамж тань тулгарч буй сорилтуудад эсвэл ирээдүйд санахыг хүсэж байгаа зүйлсэд тань хэрхэн тусалж болохыг оруулж болно.

Та хуваалцах хүсэлтэй суралцагчдыг урьж болно. Их Эзэнд итгэх тухай өөрийн гэрчлэл эсвэл мэдрэмжийг хуваалцан хичээлээ төгсгөхийг бодож үзээрэй.