“Иоел: ‘Би Сүнсээ цутгана,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Иоел: ‘Би Сүнсээ цутгана,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Хосеа 1–6; 10–14; Иоел: 147-р Хичээл
Иоел
“Би Сүнсээ цутгана”
Одоо бол дэлхий дээр амьдрахад сэтгэл хөдөлгөм цаг үе! Их Эзэний олон бошиглол, амлалтууд биеллээ олж байна. Эдгээрийн дунд “Би Сүнсээ бүх махбод дээр цутгана” (Иоел 2:28; мөн Иосеф Смит—Түүх 1:41-ийг үзнэ үү) гэсэн Их Эзэний амлалт байдаг. Ертөнцийг Бүтээгч таныг Өөрийн Сүнсээр адислахыг хүсдэгийг бодоод үз дээ! Энэ хичээл Ариун Сүнсээр дамжуулан Их Эзэнээс хувийн илчлэл хүлээн авах чадвараа сайжруулахад суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: “Би амьдралдаа илүү их хувийн илчлэл хүлээн авахын тулд юу хийж болох вэ?” гэсэн асуултыг суралцагчдад тавь. Хэрхэн өөр өөрөөр хариулж болохыг тунгаан бодоход тэднийг урь. Тэд судрууд эсвэл Сүмийн удирдагчдын сургаалуудаас харах эсвэл итгэдэг хүмүүсээсээ асуултын хариултыг асууж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Хувийн илчлэл хүлээн авах бидний чадвар
Ангид янз бүрийн хэмжээтэй сав авчирч эсвэл самбар дээр зурах талаар бодож үз. Жишээлбэл: та жижиг аяга, домбо, том хувин авчирч болно (эсвэл самбар дээр зурж болно). Та суралцагчдаас ус, мөнгө эсвэл бусад зүйлийг хийхийн тулд ямар сав сонгохоо хуваалцаад, яагаад тэр савыг сонгосноо тайлбарлахыг хүсэж болно.
Дараах мэдэгдлийг хуваалцсаны дараа дагалдах асуултыг хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээр ярилцахад суралцагчдыг урь. Шаардлагатай бол багтаамж гэдэг нь ямар нэгэн зүйлийг агуулж болох хамгийн их хэмжээ гэсэн утгатай болохыг тайлбарла.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон дараах туршлагыг хуваалцсан:
Хайрт ах, эгч нар минь ээ, би та бүхнээс илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлээсэй хэмээн гуйж байна. … Ариун Сүнсний бэлэгтэй байж, Сүнсний дуу хоолойг илүү олон удаа, илүү тодорхой сонсоход шаардагддаг сүнслэг ажлууд хийхийг сонго.“ Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115-120)
-
Та “илчлэлтийг хүлээн авах [өөрсдийн] сүнслэг чадвараа нэмэгдүүлэх гэж юу гэсэн үг болохыг хэн нэгэнд тайлбарлахын тулд өөр өөр савыг хэрхэн ашиглаж болох вэ?”
Та Ерөнхийлөгч Нэлсоны урилгын талаар ярилцсаны дараа сав руу заагаад, илчлэлийг хүлээн авах сүнслэг чадварынхаа талаар дотроо тунгаан бодоход суралцагчдыг урьж болно. Тэд дараах асуултуудад өгсөн хариултаа судлах тэмдэглэлдээ бичиж болно.
-
Хувийн илчлэл хүлээн авах одоогийн чадварыг тань аль сав хамгийн сайн төлөөлж байна гэж та бодож байна вэ? Яагаад?
-
Бурханаас илүү их хувийн илчлэл хүлээн авснаар ашиг тустай байж болох ямар зүйлс таны амьдралд тохиолдож байна вэ?
Та хувийн илчлэл хүлээн авахын тулд “шаардлагатай сүнслэг ажлыг хийх” боломжийг семинарын хичээл олгодог гэдгийг тайлбарлаж болно. Дотроо залбирах, санал бодлоо илэрхийлэх, судар дээр тэмдэглэх эсвэл судрын тэмдэглэл дээрээ санаа бодлоо тэмдэглэх зэрэг хүчин чармайлт гаргахад суралцагчдыг урамшуулан дэмж. Тэднийг эдгээр арга замаар оролцвол хувийн илчлэл хүлээн авах чадвараа хэрхэн өсгөн нэмэгдүүлж болохыг Ариун Сүнс тэдэнд зааж чадна.
Бурхан Өөрийн Сүнсийг цутгах болно
Иоел Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох аймшигт үйл явдлуудын талаар бошиглосон (Иоел 2:1–11-ийг үзнэ үү). Мөн Иоел эцсийн өдрүүдэд Өөрийн хүмүүст туслахын тулд Их Эзэний биелүүлэх агуу амлалтуудын талаар бошиглосон.
Иоел 2:21 болон 22, 23-р шүлгийн эхний мөрийг уншина уу. Их Эзэний эцсийн өдрүүдэд Өөрийн бүтээлүүддээ өгсөн зөвлөгөөг тэмдэглэ.
-
Танд “бүү ай,” “хөгжин баяс” гэсэн зөвлөгөөг дагахад туслах ямар “агуу зүйлс”-ийг Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христ хийсэн бэ?
Иоел 2:27–29-ийг уншаад, Их Эзэний эцсийн өдрүүдэд хийхээр амласан агуу зүйлсийг олж мэд.
-
Та эдгээр шүлгээс “агуу” гэж тооцогдож болох юуг олж харсан бэ?
Суралцагчид Их Эзэн Өөрийн Сүнсийг эцсийн өдрүүдэд бүх хүн дээр цутгах болно зэрэг олон үнэнийг илэрхийлж болно. Тэнгэр элч Моронай Иосеф Смит дээр зочилж очихдоо энэ бошиглолыг давтан хэлсэн гэдгийг хуваалцах талаар бодож үз (Иосеф Смит—Түүх 1:41-ийг үзнэ үү).
-
Их Эзэн Сүнсээ өөр ямар арга замуудаар цутгаж болох вэ?
Энэхүү бошиглол олон салаа утга, биелэлтэй байж болох юм. Их Эзэний Өөрийн Сүнсийг бидэнд цутгах нэг арга зам бол хувийн илчлэл өгөх явдал юм.
Хэрэв та ангид савнууд авчирсан бол сав руу ус цутгах, дуслуулах, шүрших хоорондын ялгааг үзүүлж болно. Өөрийн сүнсийг бидний дээр цутгах Их Эзэний амлалтын ач холбогдлын талаар ярилц.
-
Бидэн дээр цутгаж байгаа Их Эзэний илчлэлийг бид хэрхэн таньж болох вэ?
Хэрэв өмнөх асуултад хариулахад суралцагчдад тусламж хэрэгтэй бол та ангийн хагасыг Галат 5:22–23-ыг, нөгөө хагасыг Сургаал ба Гэрээнүүд 11:12–13-ыг уншаад, олж мэдсэн зүйлээ хуваалцахад урьж болно. Иоел 2:28-д гардаг бүх махбод гэсэн хэллэгийн ач холбогдлыг мөн 29-р шүлэг-т илүү дэлгэрэнгүй тайлбарласан талаар ярилцах нь суралцагчдад тустай байж болно. Энэ амлалт Тэнгэрлэг Эцэгийн бүх эрэгтэй, эмэгтэй хүүхдэд хамаатай гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал.
-
Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн танд хүсэж буй зүйлийн талаар юу зааж байна вэ?
Чадвараа нэмэгдүүлэх нь
Та хувиараа илчлэл хүлээн авахад шаардлагатай “сүнслэг ажлыг хэрхэн хийх”-ийг сурахад нь суралцагчдад туслахын тулд тэдэнд “Илчлэл хүлээн авах чадвараа нэмэгдүүлэх нь” тараах материалын нэг хувийг өгч болно.
Суралцагчдыг гурав гурваар нь бүлгүүдэд хувааж, тараах материалын эхний хэсгээс суралцагч бүрд тусад нь нэг мэдэгдлийг оноож өгөх талаар бодож үз. Дараа нь суралцагчид сурч мэдсэн зүйлээ бүлгийнхэнтэйгээ хуваалцаж болно. Тэд тараах материал дээрх хоёр дахь алхмыг бүлгээрээ эсвэл ганцаарчлан хийж болно.
Суралцагчдыг тараах материалыг бөглөж дууссаны дараа өсвөр насны хүүхдүүдэд хувиараа илчлэл хүлээн авахад хамгийн их тус болно гэж бодсон нэг эсвэл хоёр зүйлийг санал болгоход урь. Тэднээс эдгээр санал болгосон зүйлээ өөр цаасан дээр бичээд, ангид авчирсан хамгийн том савандаа хийхийг хүс. Та хамгийн том сав илчлэл хүлээн авах чадвараа нэмэгдүүлэх бидний хэрэгцээг бэлгэддэг гэдгийг илэрхийлж болно.
Самбарт дараах заавруудыг бичих талаар бодож үзээрэй.
Санал болгосон зүйлтэй холбоотойгоор дараах зүйлсийн нэгийг хуваалц:
-
хувийн туршлага
-
Зарим нэг зөвлөгөө
-
Судар эсвэл мэдэгдэл
-
Асуулт
Та цөөн суралцагчийг нэг нэгээрээ савнаас цаас сугалж авахад урьж болно. Тэд өөрсдийн зурсан санал болгосон зүйлийг ангийнханд уншиж өгөөд, хуваалцах хүсэлтэй нэг зүйлээ самбар дээрээс сонгож эсвэл ангийнхнаас хуваалцахыг хүсэж болно.
Санал болгосон зүйлээс хэдийг нь ярилцахаа шийдэхдээ үлдсэн цаг болон суралцагчдынхаа хэр зэрэг идэвхтэй оролцож байгааг харгалзан үз. Суралцагчдад сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх хангалттай цаг үлдээхээ бүү март.
Сурч мэдсэн зүйлсээ амьдралд хэрэгжүүлэх
Сүмийн удирдагчид илчлэл хүлээн авахад нь өсвөр үеийнхэнд хэр итгэлтэй байдгийг олж харахад суралцагчдад туслахын тулд ChurchofJesusChrist.org дээрх“2020 оны Ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчдад өгөх зааварчилгаа” бичлэгийн 56:06-аас 58:29 хүртэлх хэсгийг үзүүлэх талаар бодож үз. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар өсвөр үеийнхнийг авралын ажилд илүү их оролцуулахаар хийж оруулсан өөрчлөлтийн талаар ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд хандан үг хэлсэн.
Их Эзэн Өөрийн Сүнсийг цутгаж, бүх хүнд мөн суралцагчдадаа хандан ярихыг хүсдэг гэсэн гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз. Амьдралдаа илчлэл хүлээн авах чадвараа нэмэгдүүлж болох арга замуудын талаар бодоход суралцагчдыг урь. Та үүнийг дараах зааврыг өгснөөр хийж болно:
-
Бурханаас хувийн илчлэл хүлээн авснаар ашиг тусыг олж болох юуг амьдралдаа туулж байгаагаа дахин тунгаан бод.
-
Судлах тэмдэглэлдээ ямар нэгэн юм цутган орж буй сав зур.
-
Их Эзэний тан дээр цутгаж буй илчлэлийг хүлээн авах чадвараа нэмэгдүүлэхийн тулд хийх нэг эсвэл хоёр зүйлийг бичиж, саваа шошгол. Та эдгээр зүйлийг хэрхэн үр дүнтэй хийх талаар нарийвчлан нэмж бичиж болно.
Та бичсэн зүйлээ хуваалцах хүсэлтэй хэдэн суралцагчийг урьж болно.