Семинар
Иеремиа 16: “Тэднийг эргүүлэн авчрах болно”


“Иеремиа 16: ‘Тэднийг эргүүлэн авчрах болно,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Иеремиа 16: ‘Тэднийг эргүүлэн авчрах болно,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Хичээл 132: Иеремиа 1–3; 7; 16–18; 20

Иеремиа 16

“Тэднийг эргүүлэн авчрах болно”

Men and women sharing the book of Mormon with another person as they walk.

Аврагч биднээс өнөө үеийн дэлхий дээрх хамгийн агуу ажилд буюу Түүний сайн мэдээг хуваалцахыг оролцуулаад Израилын цугларалтын ажилд оролцоосой гэж хүсжээ. Израилын цугларалт нь маш чухал учраас Аврагч Иеремиа зэрэг эртний бошиглогчдод олон мянган жилийн тэртээ энэ тухай бошиглох урам зоригийг өгсөн. Энэ хичээл суралцагчдыг Есүс Христийн сайн мэдээг хуваалцсанаар Израилын цугларалтад оролцоход нь туслах болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхнийг Аврагчийн сайн мэдээг хуваалцах, тэдгээр асуудлыг шийдвэрлэж болох арга замуудын талаар тунгаан бодоход уриарай. Тэд бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахаар бэлдэж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Аврагчийн хүч чадал

Суралцагчдаар дараах асуултын талаар ярилцуулж хичээлийг эхлүүлэхийг бодож үзээрэй. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол Хуучин Гэрээнээс мэдэж авсан гайхамшгуудыг нь та тэдэнд сануулж болно. (Та хичээлд хангалттай цаг гаргахын тулд энэ ярилцлагыг товчхон хийж болно.)

  • Та юуг Бурханы хамгийн агуу гайхамшиг эсвэл хүч чадлын илэрхийлэл гэж бодож байна вэ?

Хэрэв суралцагчид Улаан тэнгисийг хуваагдах тухай дурдаагүй бол Мосегийн болон Улаан тэнгисийн зургийг үзүүлэх талаар бодож үзээрэй. Энэ үйл явдал үнэхээр гайхамшигтай байсан учраас олон зууны туршид хүмүүс Аврагчийн хүчирхэг хүч чадлын тухай заахдаа энэ үйл явдлыг дурддаг байсан гэдгийг тайлбарла (Еврей 11:29; 1 Нифай 4:2; Хиламан 8:11-ийг үзнэ үү).

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг уншихдаа Бурханы өмнө нь үйлдсэн гайхамшгуудын тухай бодоорой:

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Олон сайн сайхан зүйл биднийг хүлээж байгаа. Ирэх өдрүүдэд бид дэлхийд урьд өмнө үзэгдэж байгаагүй, Аврагчийн хүч чадлын хамгийн агуу илрэлүүдийг харах болно. (“Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” Лиахона, 2022 оны 11-р сар, 95-98)

Иеремиа 16:14–15-ыг уншаад, эцсийн өдрүүдэд Аврагч Израилыг Египетээс чөлөөлөхөөс ч илүү агуу зүйлийг хийх болно гэдгийг олж мэд.

  • Та нар юу олж илрүүлсэн бэ?

    Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол та эдгээр шүлэгт Иеремиа хожмын үеийн Израилын цугларалтын талаар бошиглосон гэдгийг тайлбарлаж болно.

    Шаардлагатай бол ерөнхийлөгч Нэлсон Израилын цугларалт гэдэг нь “хөшигний хоёр талд байгаа Бурханы хүүхэд бүрд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг санал болгох” (Рассэлл М.Нэлсон, Вэнди Нэлсон, “Израилын найдвар” [дэлхий даяарх өсвөр үеийнхэнд зориулсан шашны цугларалт, 2018 оны 6-р сарын 3], Gospel Library) хэмээн заасныг тайлбарлаж өг. Энэ хичээл Израилыг хөшигний энэ талд цуглуулахад төвлөрөх болно.

  • Бурханы хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний талаар бодох үед яагаад Израилыг Египетээс гаргахаас илүүтэй Израилын цугларалт нь илүү агуу гайхамшиг байж болох вэ?

Дараах асуултуудын талаарх өөрийн санаа бодлыг тунгаан бодоорой:

  • Израилын цугларалт таны хувьд чухал уу? Яагаад вэ? Эсвэл яагаад үгүй вэ?

  • Та үүнд оролцох талаар ямар бодолтой байна вэ?

Та нарыг Израилын цугларалтад оролцох үед Аврагч Мосегоор дамжуулан үйлдсэнтэй адил Өөрийн гайхамшигт хүчийг та нараар дамжуулан илэрхийлж чадна. Иеремиа 16-г өнөөдөр судлахдаа Ариун Сүнснээс хүлээн авсан аливаа сэтгэгдэлд анхаарлаа хандуулаарай. Аврагч энэхүү агуу цугларалтад таныг хэрхэн ашиглаж болох талаар тунгаан бод.

Тараах, цуглуулах

Их Эзэн Иеремиа 16:10–18-д израилчуудыг дуулгаваргүй байдлаасаа болж устгагдана хэмээн бошиглуулахаар Иеремиаг сүнслэгээр нөлөөлсөн. Их Эзэн тэдэнд “хилэнц нь ч мэлмийнээс минь далдлагдаагүй” (17-р шүлэг) бөгөөд хэрэв тэд үргэлжлүүлэн бослого гаргавал тэднийг шийтгэнэ хэмээн заасан.

Иеремиа 16:13-ыг уншаад, израилчууд ёс бус байдлаасаа болоод ямар үр дагавар амсахыг олж мэдээрэй.

Иеремиа Бурхан израилчуудыг бослого гаргасных нь төлөө Иерусалим дахь өөр өөр нутгуудад тараана хэмээн бошиглосон гэдгийг ойлгоход суралцагчдад тусал. Энэ нь олон израил хүнийг Вавилонд олзлогдоход биелжээ. Энэ үед Их Эзэн мөн Америк тив рүү явсан Лихай, түүний гэр бүлийнхэн зэрэг зөв шударга хүмүүсийг ёс бус хүмүүсээс хамгаалахаар тараажээ (2 Нифай 10:20–21-ийг үзнэ үү).

Дараа нь Иеремиа Иеремиа 16:14–15-д хожмын өдрүүдэд Аврагч Израилыг Өөртөө болон Өөрийн Сүмд буцаан цуглуулах хүч чадлаа үзүүлэх болно хэмээн бошигложээ.

Суралцагчдыг дараахыг хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээр ярилцахад урих талаар бодож үз.

Иеремиа 16:16-г уншаад, Израилыг цуглуулахад тусалсан хүмүүсийн тухай Их Эзэний хийсэн харьцуулалтыг олж мэдээрэй.

  • Израилыг цуглуулахад тусалсан хүмүүсийн хувьд загасчлах, ан агнах хоёрыг харьцуулбал яагаад тохиромжтой байх вэ?

  • Израилчуудыг цуглуулахад бидний гүйцэтгэдэг үүргийн талаар та юу мэдэж авсан бэ?

Суралцагчдын хуваалцаж болох өөр үнэнтэй хамт Есүс Христ биднийг тараагдсан Израилыг олж, Түүн лүү буцаан авчруулахаар дууддаг гэдгийг олж мэдэхэд тэдэнд туслаарай.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбанд энэ агуу цугларалтын талаар дараах зүйлийг заажээ:

13:48
Official Portrait (as of June 2016) of Elder Ronald A. Rasband of the Quorum of the Twelve Apostles.

Энэ цугларалт “бодгалийн үнэ цэн Бурханы мэлмийд агуу” [Сургаал ба Гэрээ 18:10] гэдгийг жинхэнэ утгаар нь харуулдаг. Энэ бол ийм л энгийн зүйл. Бурханы хүүхдүүд “тэдний тэргүүн дээр цутгагдсан агуу адислалуудыг” [3 Нифай 10:18] мөн “үүрд мөнхийн баялгууд”-ын амлалтыг [Сургаал ба Гэрээ 78:18] хүлээн авч болохын тулд бид энэ хожмын үед тэднийг цуглуулж байна. Үүнтэй холбогдуулан Израилыг цуглуулахад бидэнд номлогчид хэрэгтэй. (“Та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ,” Лиахона, 2023 оны 11-р сар, 52-55)

  • Ахлагч Расбандын мэдэгдэл танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу зааж байна вэ?

Цугларалтад оролцох

Суралцагчид дараах асуултад хариулж болно. Эдгээр хариултыг самбар дээр жагсаан бичихэд нэг суралцагчийг урих талаар бодож үзээрэй.

  • Хожмын үеийн гэгээнтэн өсвөр насныхан Аврагчийн сайн мэдээг хуваалцаж, Израилыг цуглуулах талаар юунд санаа зовж байж болох вэ?

Суралцагчдад эдгээр асуудлыг шийдэхэд туслахын тулд доорх зааврыг үзүүлэх талаар бодож үз.

Та суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилж, суралцагч бүр өөр өөр судлах сонголт дээр ажиллаж болно. Тэд хичээлээ дуусгаад, бие биедээ сурсан зүйлээ зааж болно.

Дараах сонголтуудаас нэгийг сонгоно уу. Судрын хэсэг танд ямар санаа зовоосон асуудлыг хамгийн сайн шийдвэрлэдэг, яагаад гэдгийг хуваалцахад бэлтгээрэй.

  1. Иеремиа 1:6–9-ийг уншаад, Их Эзэн Иеремиаг сайн мэдээг хуваалцахаар дуудахдаа юу гэж хэлснийг олж мэд.

  2. Сургаал ба Гэрээнүүд 123:12, 16–17-г уншаад, Иосеф Смит сайн мэдээг хуваалцахтай холбоотой юуг хожмын үеийн гэгээнтнүүдэд заасныг олж мэд.

  3. Мосе 6:32–34-ийг уншаад, Их Эзэн Енохыг сайн мэдээг хуваалц хэмээн дуудахдаа юу гэж хэлснийг олж мэд.

  4. Самбар дээрх санаа зовоосон асуудлуудын аль нэгэнд тусалдаг гэж бодож байгаа өөр судрыг олоорой.

Суралцагчид дараах асуултуудыг хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгүүдээр ярилцаж болно.

  • Та самбар дээрх асуудлыг судалж шийдвэрлэхийг хичээхдээ Аврагчийн талаар юу олж мэдсэн бэ?

  • Түүний тухай таны мэдэж авсан зүйл Түүний сайн мэдээг бусадтай хуваалцах хүсэлд тань хэрхэн нөлөөлж болох вэ?

Төлөвлөгөө гаргах

Суралцагчдыг сайн мэдээг хуваалцах төлөвлөгөө гаргахад бэлтгээрэй. Жишээлбэл та ChurchofJesusChrist.org дээр үзэх боломжтой “Хайрлах, хуваалцах, урих энгийн арга зам” (2:50) зэрэг видео бичлэгийг үзүүлж болно. Суралцагчид сайн мэдээг хуваалцах арга замуудыг хайж олж болно. Дараа нь тэд бодож болох өөр арга замуудыг хуваалцаж болно.

2:52
  • Та эсвэл таны мэддэг хүмүүс Аврагчийн сайн мэдээг бусадтай хуваалцах талаар ямар туршлага олж авсан бэ?

Та тохиолдсон туршлагаасаа хуваалцаж болох юм. Дараа нь дараах мэдэгдлийг үзүүлснээр суралцагчид төлөвлөгөөгөө гаргахдаа харж болно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон дараах урилгыг илгээсэн:

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Түүнд энэ дэлхий дээр Израилыг цуглуулахаас илүү ямар ч чухал зүйл гэж үгүй. Туслахыг хүсэж байгаагаа Тэнгэрлэг Эцэгтээ мэдэгд. Энэхүү алдар хүндтэй ажилд оролцохыг Түүнээс хүс. (“Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” [Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх шашны цугларалт, 2022 оны 5-р сарын 15], Gospel Library)

Судлах тэмдэглэл дээрээ Аврагчийн сайн мэдээг бусадтай хуваалцах хувийн төлөвлөгөө гарга. Та энэ төлөвлөгөөг гаргахаасаа өмнө Израилыг Тэнгэрлэг Эцэгийн төлөө цуглуулахад туслах хүсэлтэй байгаагаа залбирч илэрхийлээд, ерөнхийлөгч Нэлсоны урилгыг дагаж болно.

Хүлээн авч болох байсан Ариун Сүнсний өдөөлтүүдийг төлөвлөгөөндөө оруулах талаар бодож үз. Жишээлбэл та Сүмийн гишүүн бус эсвэл Сүмд идэвхтэй оролцдоггүй зэрэг сайн мэдээг хуваалцахыг хүсэж байгаа хүмүүсийг оролцуулж болно. Тэдэнтэй хэрхэн хэзээ хуваалцах талаар мөн бодож үзээрэй.

Аврагчийн талаарх мэдрэмжээрээ дүгнэлт хийж, бодгалиудыг Түүнд авчрахад туслах талаар бодож үз.